| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/07615/И |
| Дугаар | 192/ШШ2025/06670 |
| Огноо | 2025-09-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/06670
2025 09 01 192/ШШ2025/06670
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, **а байр** тоотод оршин суух хаягтай О овогт Б Бг /рд: ДЮ96081926/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ** дугаар хороо,** байр ** тоотод оршин суух хаягтай Х овогт Г Б /рд:******/,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Б.Бг, хариуцагч Г.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Д нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Б-тай 2012 онд танилцаж 2016 онд хамт амьдарч 2019 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Тэгээд бидний дундаас 2019.01.21-ний өдөр охин Б-н А төрсөн. Г.Б нь хамт амьдрах хугацаандаа надад сэтгэл санааны дарамтад учруулдаг байсан. Тэгээд бид хоёр 2024 оноос хойш тусдаа амьдарч эхэлсэн. Иймд Г.Б бидний гэрлэлт цуцалж, охин Б.А-г миний асрамжид үлдээж, Г.Батбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ж.Ббид тусдаа амьдраад 1 жил болж байна. 10 сараас хойш охин маань өөрийнхөө хүсэлтээр бид хоёр дээр ээлжилж байдаг байсан. Хүүхдийг минь хүчилж өөрийн хүслээр байлгахгүй байхыг хүсэж байна. Хүүхдийг гадаад улс орон луу авч явахдаа надаас зөвшөөрөл авч байх саналыг гаргамаар байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тэмдэглэл, Б.А-н төрсний бүртгэлийн лавлагаа, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Ү
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН