Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 209

 

 

 

 

 

                                                 

 

 

 

 

                   

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг, улсын яллагч Т.Мижиддорж, шүүгдэгч Г.С нарыг оролцуулсан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрин овогт Гантогтохын С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710008170161 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 30 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум 14 дүгээр баг, Говил илгээлтийн 43-30 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Эрин овогт Гантогтохын С /РД: ДС88090201/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч  Г.С нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалан хотхоны 27 дугаар байранд үйл ажиллагаа явуулж байсан “Анна Бюти” ХХК-ний нягтлангийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа ажилчдын 2017 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сар хүртэлх нийгмийн даатгалын төлбөр болох 3,176,500 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Г.С: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч А.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Сд Ганчимэг бид хоёр чи манай тайлан тооцоог гаргаж өгөөд цалингынхаа оронд манайхаас үнэгүй үйлчилгээ авч байхгүй юу гэсэн чинь тэгье гээд 2017 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэл ажилласан. 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс залгаад над руу танай байгууллага 1 сараас хойш ямар ч тайлан байхгүй, нийгмийн даатгалын шимтгэлд нэг ч төгрөг төлөөгүй гэж утсаар хэлэхээр нь С рүү залгахад тийм зүйл байхгүй, нэг дэх өдөр очиж уулзья гэсэн. Тэгээд 6 дугаар сард дахин нийгмийн даатгалын хэлтсээс залгаад танай байгууллагын нягтлан ирнэ гээд огт ирсэнгүй гэхээр нь өөрийн биеэр Нийгмийн даатгалын хэлтэс дээр очиход нийгмийн даатгалд нэг ч төгрөг төлөөгүй, торгуульд орчихсон байдалтай байсан. ...2017 оны 09 дүгээр сард С-г гэрийнх нь гадаа хүлээсээр байгаад барьж авч бичиг хийлгэж авсан. Тэгээд чи одоо болиоч ээ, чи бид хоёроос авсан мөнгөө бүгдийг нь идчихсэн юм уу гэхэд тиймээ бүгдийг нь идчихсэн гэсэн. ...Г.Стэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ...цалин тохиролцоогүй...” /хх-ийн 7-9, 11/ гэсэн,

 

Гэрч Г.Ганчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би С-г Нд танилцуулан манай байгууллагын тайлан тооцоог гаргаж өгөөд цалингынхаа оронд манай салоноос үйлчилгээ авч байхаар тохиролцсон. ...2017 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэл ажилласан. 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс над руу залгаад танай байгууллага 1 сараас хойш ямар ч тайлан байхгүй, нийгмийн даатгалын шимтгэлд нэг ч төгрөг төлөөгүй, 5 дахь сардаа орж байна гэхээр нь С рүү залгахад тийм зүйл байхгүй, нэг дэх өдөр очиж уулзья гэж хэлэхээр нь тайвшираад орхичихсон юм. Тэгээд 6 дугаар сард дахин нийгмийн даатгалын хэлтсээс залгаад танай байгууллагын нягтлан ирнэ гээд огт ирсэнгүй гэхээр нь өөрийн биеэр Нийгмийн даатгалын хэлтэс дээр очиход нийгмийн даатгалд нэг ч төгрөг төлөөгүй, торгуульд орчихсон байдалтай байсан. ...2017 оны 09 дүгээр сард С-г гэрийнх нь гадаа хүлээсээр байгаад барьж авч бичиг хийлгэж авсан. Тэгээд чи одоо болиоч ээ, чи бид хоёроос авсан мөнгөө бүгдийг нь идчихсэн юм уу гэхэд тиймээ бүгдийг нь хувьдаа ашиглачихсан гэж хэлсэн...” /хх-ийн 19/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.С мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би “Анна Бюти” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, амаараа 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тайланг нь гаргаж өгч байхаар тохиролцсон. 1 дүгээр сарынх нь тайланг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр багтаад Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тушаасан. Дараа нь 4 ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө болох 840,000 төгрөгийг бэлнээр авсан. Түүнээс хойш 4 дүгээр сар хүртэл сар бүр 840,000 төгрөг авч хувьдаа ашигласан...” /хх-ийн 60-62/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүгдэгч Г.Сувд-Эрдэний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20/,

- Нийгмийн даатгалын улсын байцаагчийн албан шаардлага /хх-ийн 30-31/,

- Хохирогч А.Нгийн “Хаан” банкны дансны хуулга /хх-ийн 32/,

- “Анна Бюти” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 36-49/,

- “Анна Бюти” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 50/,

- Шүүгдэгч Г.Сувд-Эрдэний хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 51-54/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч шүүгдэгч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.Сд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Сд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

1. Гэм буруугийн талаар:

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалан хотхоны 27 дугаар байранд үйл ажиллагаа явуулж байсан “Анна Бюти” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох ажилчдын 2017 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сар хүртэлх нийгмийн даатгалын төлбөр болох 3,176,500 төгрөгийг завшсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Нгийн “...Сд Ганчимэг бид хоёр чи манай тайлан тооцоог гаргаж өгөөд цалингынхаа оронд манайхаас үнэгүй үйлчилгээ авч байхгүй юу гэсэн чинь тэгье гээд 2017 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэл ажилласан. ...2017 оны 09 дүгээр сард С-г гэрийнх нь гадаа хүлээсээр байгаад барьж авч бичиг хийлгэж авсан. Тэгээд чи одоо болиоч ээ, чи бид хоёроос авсан мөнгөө бүгдийг нь идчихсэн юм уу гэхэд тиймээ бүгдийг нь идчихсэн гэсэн. ...Г.Стэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ...цалин тохиролцоогүй...” /хх-ийн 7-9, 11/ гэсэн,

Гэрч Г.Ганчимэгийн “...Би С-г Нд танилцуулан манай байгууллагын тайлан тооцоог гаргаж өгөөд цалингынхаа оронд манай салоноос үйлчилгээ авч байхаар тохиролцсон. ...2017 оны 09 дүгээр сард С-г гэрийнх нь гадаа хүлээсээр байгаад барьж авч бичиг хийлгэж авсан. Тэгээд чи одоо болиоч ээ, чи бид хоёроос авсан мөнгөө бүгдийг нь идчихсэн юм уу гэхэд тиймээ бүгдийг нь хувьдаа ашиглачихсан гэж хэлсэн...” /хх-ийн 19/ гэсэн,

Шүүгдэгч Г.С-н “...Би “Анна Бюти” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, амаараа 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тайланг нь гаргаж өгч байхаар тохиролцсон. 1 дүгээр сарынх нь тайланг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр багтааж Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тушаасан. Дараа нь 4 ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө болох 840,000 төгрөг бэлнээр авсан. Түүнээс хойш 4 дүгээр сар хүртэл сар бүр 840,000 төгрөг авч хувьдаа ашигласан...” /хх-ийн 60-62/ гэсэн мэдүүлгүүд, Нийгмийн даатгалын улсын байцаагчийн албан шаардлага /хх-ийн 30-31/, “Анна Бюти” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 36-49/,  “Анна Бюти” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 50/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.С-н дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хуралдааны явцад улсын яллагчаас шүүгдэгч Г.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчлэхээр дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан” гэж хуульчилсан бөгөөд Г.С “Анна Бюти” ХХК-ийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Г.С-г тухайн компанид нягтлан бодогчийн ажилд томилсон тухай эрх бүхий  албан тушаалтны шийдвэр хэрэгт авагдаагүй бөгөөд энэ талаар хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр найз нөхдийн хувьд хоорондоо ярилцаж, тохиролцсоноос өөрөөр нотлох баримтгүй гэх тул Г.С-н үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Г.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

 

Шүүгдэгч Г.Сувд-Эрдэний үйлдсэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн улмаас хохирогчид 3,176,500 төгрөгийн хохирол учирсаныг шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан /хх-ийн 32/ хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Г.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн ар гэрийн байдал, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй түүний хувийн байдлуудыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрин овогт Гантогтохын Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Эрин овогт Гантогтохын С-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Г.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаанд Г.Сд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зан үйлээ засах, болон хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Г.Сд анхааруулж мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн 1710008170161 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч А.Н гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл  Г.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Д.АЛТАНЖИГҮҮР