| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/04745/И |
| Дугаар | 192/ШШ2025/06734 |
| Огноо | 2025-09-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/06734
2025 09 02 192/ШШ2025/06734
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ** дугаар хороо, **-*** тоотод оршин суух хаягтай О овогт Б-н Ж /рд*****/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,** дугаар хороо, **а байр *** тоотод оршин суух хаягтай О овогт Б-н У- /рд:ЛЮ91112016/,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.Ж, хариуцагч Б.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Д нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 онд Б.У-тай танилцаж 2016 оноос эхлэн хамтран амьдарч 2016.11.10-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Биднийг хамт амьдрах хугацаанд 2016.11.17-ны өдөр охин -н Э төрсөн. Бид хоёр хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2019 оны 2 дугаар сараас хойш тусдаа амьдарч эхэлсэн. Охин У.Э миний асрамжид байдаг. Б.У-г охинтой хамт байна гэх үед нь уулзуулж, хамт байлгадаг байсан. Охин маань одоо 4 дүгээр ангид суралцдаг. Иймд Б.У бидний гэрлэлтийг цуцалж, охин У.-Э-г миний асрамжид үлдээж, Б.У-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэр бүл салах болсон шалтгаан нь Б.Ж нь гэр бүлээс гадуурх харилцаа 3 удаа үүсгэж байсан. Уг асуудлаас болж 2020 онд тусдаа амьдарч эхэлсэн. Би 2026.01.01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод тогтмол суурьшиж ажиллана. Энэ үед хүүхдээ асарч чадна. Б.Ж нь өөрийн ээж, аав дүү нар болон хамтран амьдрагчтайгаа хамт байдаг. Ийм нөхцөлд охин маань тав тухтай байхад хүндрэлтэй. Тиймээс хүүхдээ өөрийн асрамжид авмаар байна. Мөн хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хүүхдийнхээ ирээдүйд гарах зардлыг цаг тухайд нь гаргаад явж чадна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Ж-н иргэний үнэмлэхийн хуулбар, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн Баянгол дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Ариун чанар БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл өсөж бойжиж байгаа тодорхойлолт, Улсын тэргүүний 13 дугаар сургуулийн тодорхойлолт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлах 2025.05.06-ний өдрийн №00*** дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
Зохигчдын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН