Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 318/ШШ2025/00575

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г ургийн овогт Н.Э-н,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Н.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Сумъяабазар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.1. Миний бие ..... оны .....дүгээр сарын ........-ны өдөр төрсөн ...... настай. Би Увс аймгийн Барилга угсралт трестэд 16 насандаа ажилд орж 1982 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд барилгын туслах ажилчнаар ажиллаж байгаад Говь-Алтай аймгийн Алтай суманд хилийн цэргийн албыг 1984 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хаасан. Цэргээс ирээд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн уурын зуухны качегариар /галч/ 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын01-ний өдөр хүртэл ажилласан. Ингээд Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл уурын зуухны машинистаар, 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал Хархираагийн Тэжээлийн аж ахуйд туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн зарим тушаалууд байхгүй тул ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1982 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл барилгын туслах ажилчнаар, Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл уурын зуухны качегариар, Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл уурын зуухны машинистаар, Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...гэжээ.

2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагч М.Б 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Н.Эт өгсөн зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгаас 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 196 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 192 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, цэргийн батлахын хуулбар, Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 54 дугаартай Ажилд түр томилох тухай тушаал, Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 59 дугаартай Ногоочин авах тухай тушаал,  иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.Уялгын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Ажилчид ажилд томилох тухай тушаал, Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, уг тушаалын хавсралт, Увс аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 40 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Архивын хэлтсээс 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан  Барилга угсралтын трестийн 2-р бригадад 1983 оны 1-6 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, баталгаажилтын хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 457 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 /А/ маягт, гэрч И.Ц, М.У нарын мэдүүлэг, Увс аймгийн Архивын тасгаас 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 483 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 65 дугаартай Ажилд томилох тухай тушаал зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Э-ын Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1982 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл барилгын туслах ажилчнаар, Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл уурын зуухны качегариар, Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл уурын зуухны машинистаар, Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Н.Эын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н.Э нь хөдөлмөрийн дэвтэр болон зарим ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

3. Увс аймгийн Архивын хэлтсээс 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан Н.Э-н Барилга угсралтын трестэд 1983 оны 1-6 дугаар саруудад ажиллаж байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 192 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Н овогтой Э-ыг 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлжээ.

Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 65 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Н овогтой Э-ыг 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн нэгдлийн уурын зуухны качегариар томилжээ.

Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 4 дүгээр сарын 22-ний өдрийн 54 дугаартай Ажилд түр томилох тухай тушаалаар Н-н Э-г уурын зууханд машинистаар 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түр хугацаагаар ажиллуулахаар томилсон байна.

Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 59 дугаартай Ногоочин авах тухай тушаалаар Н. Э-г 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 сарын 01-ний өдөр хүртэл улирлын ногоочноор томилон ажиллуулжээ.

БНМАУ-ын Хүн амын регистрийн карт №089-д Н.Э, Хархираагийн тэжээлийн аж ахуйд ногоочин, 1988 онд ажилд орсон гэж бүртгэгджээ.

Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйн даргын 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Н.Э-г 1992 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс тасалбар болгон туслах ажилчны ажлаас чөлөөлжээ.

3.1. Шүүхээс гэрч И.Ц, М.У нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч И.Ц Би Увс аймгийн Барилга угсралтын тресстын харъяа Наранбулаг сумын барилгын нэгдсэн бригадад 1982-1985 оныг дуустал мужаанаар ажилласан. 1982 онд Увс аймгийн Барилга угсралтын тресстын харъяа Наранбулаг сумын барилгын нэгдсэн бригад нь тус сумын ахуй үйлчилгээний төвийн барилгын шав тавьж байх үед Н.Э 8 дугаар ангиа төгссөн 16 настай залуу барилгын туслах ажилтнаар ажилд орж байсан. Н.Э нь 1982-1984 оны 6 дугаар сар хүртэл ажиллаж байгаад цэргийн алба хаахаар ажлаас чөлөөлөгдөж байсан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, М.У ...Н.Э 16 настайдаа буюу 1982 оны намар Увс аймгийн Барилга угсралтын тресстын харъяа Наранбулаг сумын барилгын нэгдсэн бригадад барилгын туслах ажилтнаар ажилд орж байсан. Барилгын туслах ажилтан нь шавар шороо зуурах, зөөх гээд барилгачны хий гэсэн бүх ажлыг хийж гүйцэтгэдэг байсан. Н.Э-ын хувьд 8 дугаар анги төгсөөд 16 настай байхдаа барилгын туслах ажилтнаар ажилд орж байсан учир нас залуу хий гэсэн ажлыг сайн хийж гүйцэтгэдэг байсан. 1982-1984 оны 6 дугаар сар хүртэл ажиллаад 18 нас хүрээд цэрэгт явж байсан талаар сайн санаж байна гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Наранбулаг сумын яслид ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Нэхэмжлэгч Н.Э нь Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1982 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл барилгын туслах ажилчнаар, Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл уурын зуухны качегариар, Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл уурын зуухны машинистаар, Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын хэлтсээс 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан Н.Э-н Барилга угсралтын трестэд 1983 оны 1-6 дугаар саруудад ажиллаж байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 192 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 65 дугаартай Ажилд томилох тухай тушаал, Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 4 дүгээр сарын 22-ний өдрийн 54 дугаартай Ажилд түр томилох тухай тушаал, Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 59 дугаартай Ногоочин авах тухай тушаал, Н.Э, Хархираагийн тэжээлийн аж ахуйд ногоочин, 1988 онд ажилд орсон гэж бүртгэгдсэн ХААТР-1 маягт, Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйн даргын 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, И.Ц, М.У нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Н.Э-ын Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1982 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл барилгын туслах ажилчнаар, Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл уурын зуухны качегариар, Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл уурын зуухны машинистаар, Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г ургийн овогт Н.Э-н Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1982 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл барилгын туслах ажилчнаар, Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл уурын зуухны качегариар, Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл уурын зуухны машинистаар, Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.БОЛОР