Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/72

 

                            Ч.*******, Ц.******* нарт  холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай      

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.ренчин даргалж, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Шүүгдэгч Ц.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш нарыг оролцуулан,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шийдвэрлэн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Ц.******* түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Ч.*******, Ц.******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай, ***************** индекстэй, 4 хавтас хэргийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.******* ******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, ***** оны **** дугаар сарын ****-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, **** настай, ***эгтэй, **** боловсролтой, ****** мэргэжилтэй, “******” ХХК ****** ажилтай, ам бүл *******хамт Дархан-Уул аймгийн ****** сум***** дүгээр баг ******хороолол *****байр **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД*********/ урьд

-Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 59 дугаартай “Шийтгэх” тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнссэн.

2.******* овогт ын *******, Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын *****-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, ****** настай, ****эгтэй, **** боловсролтой, ****** мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн *********** ажилтай, ам бүл ********* хамтаар Сэлэнгэ аймгийн ******** сум **** баг ********* тоотод оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:*******/

Шүүгдэгч Т.******* нь “ ” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл /Хориглох зүйл/-ийн 7.1.1-т Албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх; 7.1.2-т Бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах гэснийг тус тус зөрчиж өөртөө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, ашиг олох давуу байдал бий болгох зорилгоор Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын тамгын газрын даамал Ц.*******өд албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний Хаан банкны дугаартай дансанд

2020 оны 01 сарын 20-ны өдөр 200000 төгрөг, 2020 оны 02 сарын 13-ны өдөр 20000 төгрөг, 2020 оны 02 сарын 13-ны өдөр 120000 төгрөг, 2020 оны 03 сарын 11-ний өдөр 250000 төгрөг, 2020 оны 03 сарын 15-ны өдөр 250000 төгрөг, 2020 оны 03 сарын 15-ны өдөр 200000 төгрөг, 2020 оны 03 сарын 17-ны өдөр 200000 төгрөг, 2020 оны 03 сарын 25-ны өдөр 100000 төгрөг, 2020 оны 03 сарын 30-ны өдөр 250000 төгрөг, 2020 оны 04 сарын 02-ны өдөр 300000 төгрөг, 2020 оны 04 сарын 09-ний өдөр 100000 төгрөг, 2020 оны 04 сарын 14-ний өдөр 500000 төгрөг, 2020 оны 04 сарын 20-ны өдөр 250000 төгрөг, 2020 оны 04 сарын 24-ний өдөр 300000 төгрөг, 2020 оны 05 сарын 06-ны өдөр 500000 төгрөг, 2020 оны 05 сарын 17-ны өдөр 200000 төгрөг, 2020 оны 05 сарын 18-ны өдөр 540000 төгрөг, 2020 оны 05 сарын 19-ний өдөр 150000 төгрөг, 2020 оны 05 сарын 27-ны өдөр 250000 төгрөг, 2020 оны 05 сарын 31-ний өдөр 1300000 төгрөг, 2020 оны 06 сарын 08-ны өдөр 250000 төгрөг, 2020 оны 06 сарын 10-ны өдөр 200000 төгрөг, 2020 оны 06 сарын 11-ний өдөр 500000 төгрөг, 2020 оны 06 сарын 27-ны өдөр 230000 төгрөг, 2020 оны 07 сарын 02-ны 250000 төгрөг, 2020 оны 07 сарын 09-ний өдөр 500000 төгрөг, 2020 оны 07 сарын 09-ний өдөр 500000 төгрөг,  2020 оны 08 сарын 03-ны өдөр 400000 төгрөг, 2020 оны 08 сарын 06-ны өдөр 2500000 төгрөг, 2020 оны 09 сарын 08-ны өдөр 100000 төгрөг, 2020 оны 09 сарын 11-ний өдөр 150000 төгрөг, 2020 оны 09 сарын 12-ны өдөр 1000000 төгрөг, 2020 оны 10 сарын 02-ны өдөр 100000 төгрөг, 2020 оны 10 сарын 30-ны өдөр 300000 төгрөг, 2020 оны 11 сарын 11-ний өдөр 250000 төгрөг, 2021 оны 05 сарын 11-ний өдөр 1000000 төгрөг нийт 36 удаагийн үйлдлээр 14.410.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ц.******* нь 2020-2021 онд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын тамгын газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж “ ” ХХК-ийн захирал *******ын ******* Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, ашиг олох ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд өөрийн Хаан банкны дугаартай дансаар 2020 оны 01 сарын 20-ны өдөр 200000 төгрөг, 2020 оны 02 сарын 13-ны өдөр 20000 төгрөг, 2020 оны 02 сарын 13-ны өдөр 120000 төгрөг, 2020 оны 03 сарын 11-ний өдөр 250000 төгрөг, 2020 оны 03 сарын 15-ны өдөр 250000 төгрөг, 2020 оны 03 сарын 15-ны өдөр 200000 төгрөг, 2020 оны 03 сарын 17-ны өдөр 200000 төгрөг, 2020 оны 03 сарын 25-ны өдөр 300000 төгрөг, 2020 оны 03 сарын 20-ны өдөр 250000 төгрөг, 2020 оны 04 сарын 02-ны өдөр 300000 төгрөг, 2020 оны 04 сарын 09-ний өдөр 100000 төгрөг, 2020 оны 04 сарын 14-ний өдөр 500000 төгрөг, 2020 оны 04 сарын 20-ны өдөр 250000 төгрөг, 2020 оны 04 сарынн 24-ний өдөр 300000 төгрөг, 2020 оны 05 сарын 06-ны өдөр 500000 төгрөг, 2020 оны 05 сарын 17-ны өдөр 200000 төгрөг, 2020 оны 05 сарын 18-ны өдөр 540000 төгрөг, 2020 оны 05 сарын 19-ний өдөр 150000 төгрөг, 2020 оны 05 сарын 27-ны өдөр 250000 төгрөг, 2020 оны 05 сарын 31-ний өдөр 1300000 төгрөг, 2020 оны 06 сарын 08-ны өдөр 250000 төгрөг, 2020 оны 06 сарын 10-ны өдөр 200000 төгрөг, 2020 оны 06 сарын 11-ний өдөр 500000 төгрөг, 2020 оны 06 сарын 27-ны өдөр 230000 төгрөг, 2020 оны 07 сарын 02-ны өдөр 250000 төгрөг, 2020 оны 07 сарын 09-ний өдөр 500000 төгрөг, 2020 оны 07 сарын 09-ний өдөр 500000 төгрөг, 2020 оны 08 сарын 03-ны өдөр 400000 төгрөг, 2020 оны 08 сарын 06-ны өдөр 2500000 төгрөг, 2020 оны 09 сарын 08-ны өдөр 100000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 150000 төгрөг, 2020 оны 09 сарын 12-ны өдөр 1000000 төгрөг, 2020 оны 10 сарын 02-ны өдөр 100000 төгрөг, 2020 оны 10 сарын 30-ны өдөр 300000 төгрөг, 2020 оны 11 сарын 11-ний өдөр 250000 төгрөг, 2021 оны 05 сарын 11-ний өдөр 1000000 төгрөг буюу нийт 36 удаагийн үйлдлээр 14.410.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сайхан сум дахь Прокурорын газраас: Ч.******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч ******* ******* овогт *******ын г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.г нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 4000 /дөрвөн мянга/ нэгж буюу 4000000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.*******ийг нийтийн албанд томилогдох эрхийг 05 /*******/ жилийн хугацаагаар хасаж 5400 /*******ан мянга дөрвөн зуу/ нэгж буюу 5400000 /*******ан сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.******* торгох ялыг 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, ялтан Ц.*******ийн торгох ялыг 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван *******ан нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Энэ хэрэгт Ч.*******, Ц.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг *******игдаагүй болохыг тус тус дурдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.*******, Ц.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ....шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.******* давж заалдах гомдолдоо:

Ц.******* /шүүгдэгч Ч.*******/-тэй бусдаас 36-н удаагийн үйлдлээр хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллагдагчаар татан, улмаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Миний бие тус шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Би 2020 онд шүүгдэгч Ч.*******, бид 3 нийлж ногоон тэжээл тариалж, худалдан борлуулсан. Мөн тухайн үед Ч.******* миний ааваас надад өвлөж үлдээсэн, ямар нэгэн бичиг баримтгүй, ахуйн хэрэгцээнд хэрэглэдэг тракторыг худалдаж авахаар тохиролцсон. Тухайн үедээ 15 сая төгрөгөөр трактор, түүний тариалангийн хэрэгслүүдийг хамтад нь 15 сая төгрөгөөр зарахаар тохиролцсон бөгөөд Ч.Бат- Эрдэнэ нь мөнгийг нь нэг дор өгч чадахгүй, би хэд хэдэн зээлтэй байгаа, увуулж, цувуулж өгнө шүү гээд надаас авсан. Би ч тэрийг нь зөвшөөрөөд түүнд трактороо зарсан.

Ингээд түүнээс мөнгөө нэхэхэд боломжоороо надруу бага багаар мөнгө хийж л байсан. Тэр мөнгөө юу хийж, яаж, хэрхэн олж надруу явуулж байсныг би мэдэхгүй ээ.

Намайг Ч.*******эс 36-н удаагийн үйлдлээр мөнгө авсан гэдэг. Гэтэл миний сонгон авсан өмгөөлөгч маань тэр 36-н удаагийн үйлдэл нь ямар учиртай гүйлгээнүүд болохыг дансаар мөнгө шилжүүлсэн этгээдүүдийн гэрчээр өгсөн мэдүүлгийн үндсэн дээр тайлбарласан. Надад үнэхээр энэ гүйлгээнүүд нь хамаагүй. Би дахин хэлэхэд Ч.******* бусдаас яаж, хэрхэн, ямар аргаар, ямар ажил хийгээд юм уу бусдаас зээлээд надад тракторын мөнгөнөөс өгсөн гэдгийг би мэдэхгүй, мэдэх ч шаардлагагүй мөн боломжгүй юм.

Үүнийгээ анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлаж хэлээд байхад 36-н удаагийн үйлдлээр гээд хэргийг шийдвэрлэсэнд үнэхээр гайхаж, гомдож байна. Намайг хэлмэгдүүлэх гэж туйлын их хичээж байна гэж үзэж байна.

Тухайлбал, 1 дүгээр хавтаст хэргийн 136 дугаар талд 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэрч Э. нь мэдүүлэг өгөхдөө “...газрын даамал Ц.******* гэдэг хүнийг албан ёсоор танихгүй, тийм хүн байдаг гэж сонсож байсан. Өөрийн Хаанбанкны тоот данснаас 2020 оны 5 дугаар 18-ны өдрийн 16:09 минутад "Золоо г.үнэ’: гэх утгатай 500000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь Ч.Бат- Эрдэнээр газрын кадастрын зураг хийлгэсэн ажлын хөлс..” гэх мэдүүлэг өгсөн. Гэтэл тухайн цаг үед надруу түүнээс мөнгө орж ирснийг авлигын мөнгө гэж үзсэн байдаг. Би энэ гэрчээр мэдүүлгийг өгсөн Э. гэх хүнийг огт танихгүй. Энэ хүн над дээр миний ажил мэргэжилтэй холбоотой болон хувийн асуудлаар ирж нэг ч удаа уулзаж байгаагүй. Энэ хүний Ч.*******эр газрын кадастрын ажил хийлгэсэн нь надтай ямар ч хамааралгүй, би тэр ажлыг нь ч мэдэхгүй. Харин ажил хийгээд олсон мөнгөнөөс надад тракторын мөнгөө өгч байсан юм байнаа л гэж сүүлд би ойлгож, мэдэж байгаа юм. Ийм маягаар намайг ямар ч үндэслэлгүйгээр хэлмэгдүүлсэнд би туйлын гомдолтой байна.

Би иргэний ирүүлсэн газар өмчлөх, эзэмшихтэй холбоотой өргөдлүүдийг бүгдийг нь хууль, журмын дагуу судлаад аль болох татгалзах үндэслэл байхгүй бол шийдье л гэж ажилладаг. Гэтэл материал нь бэлэн, татгалзах үндэслэлгүй байхад нь ингээд шийдсэн нь гэмт хэрэг болж байгаад үнэхээр гайхаж байна. Одоо намайг иргэдийн ирүүлсэн газар өмчлөх, эзэмших өргөдлийг нь шийдвэрлэхгүй байна гээд авлигатай тэмцэх газар шалгаж байгаа. Гэтэл газар өмчлөх Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гараагүй тул би шийдвэрлэж болохгүй байхад энэ мэтээр шалгадаг.

Би хууль, журмынхаа дагуу л ажиллах гээд байхад нэг бол газрыг иргэдэд өмчлүүллээ, нөгөө бол иргэдэд газар өмчлүүлэхгүй байна гээд хууль, шүүхийн байгууллага шалгаад ямар ч гэмт хэрэг үйлдээгүй байхад гэмт хэрэг болгож байгаад үнэхээр гайхаж байна.

Хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Жишээ нь, миний Ч.*******д зарсан тракторын хамгийн үнэтэй, чухал хэрэглэл болох тармуур, хадуурыг үнэлээгүй дан тракторыг 8 саяаар үнэлсэн. Энд нь би гомдол гаргаагүй. Ийм байнаа гэдгийг нь тухайн үеийн авлигатай тэмцэх газрын комиссарт хэлж байсан. Мөн нэр бүхий гэрчүүдийг асуулгая гэхэд асуугаагүй. 3 жил гарын хугацаанд хэрэгт хамааруулж шалгаж, бие сэтгэлийн асар их дарамтанд байлгасан. Би ийм хэрэг хийгээгүй тул үнэн, зөв нь тогтоогдоно доо гээд хуулийн байгууллагад итгээд л яваад л байсан. Гэтэл өнөөдөр гэмт хэрэгт болоод байж байгаадаа үнэхээр гомдож байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш давж заалдах гомдолдоо:

...Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор түүнийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, 5 400 000 /*******ан сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгуулийн ял ногдуулж, шийдвэрлэснийг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39,5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 1.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тул анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж давж заалдах журмаар гомдол гаргав. Үүнд:

1.Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй:

Яллах дүгнэлтэд зааснаар Ц.*******ийг 36-н үйлдлээр Ч.*******эр дамжуулан бусдаас авлига авсан гэдэг. Анхан шатны шүүх нь 36-н удаагийн үйлдлээр хахууль авсан байна гэж үздэг. Ч.******* гэх хувийн кадастрын үйл ажиллагаа эрхэлдэг этгээд /шүүгдэгч/ нь бусдад газрын кадастр зэрэг ажил, бусдаас мөнгө зээлэх, сонгины үр зараад мөнгө авах зэргээр бусдаас өөрт шилжүүлэн авсан мөнгөнөөс Ц.*******өөс худалдаж авсан тракторын мөнгөө хэсэгчлэн төлсөн үйл баримт нь Ч.*******эр газрын кадастрын ажил хийлгэсэн хүмүүсийн гэрчээр өгсөн мэдүүлэг, тэдгээрийн дансны хуулгаар тогтоогддог. Тухайлбал,

1.Хавтаст хэрэг-1-118-р талд 2021.05.20-ны өдөр Ц.ийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “...шинээр газар эзэмшье гээд хүсэлтээ Сайхан сумын газрын даамалд *******ихад газар байхгүй гэдэг байсан, миний төрсөн дүү , сайхан сумын кадастрын мэргэжилтэн Ч.******* гэж залуу 2 айлын 1400 м2 газрыг 4 сая төгрөг өгчихвөл *******өөр гэрчилгээ гаргуулж өгьө гээд гэрчилгээг нь гаргаж өгсөн байсан. *******д эхлээд 1 сая өгөөд дараа нь үлдэгдлийг нь өгсөн байсан. Өнөөдрийн байдлаар газрын гэрчилгээг нь гаргуулж аваагүй байгаа...” гэх мэдүүлгээс үзэхэд Ц.******* гэдэг хүн нь Ц. гэх хүнд огт газар зараагүй, газрын гэрчилгээ гаргуулж өгнө гэсэн үйл баримт, яриа байхгүй. Харин Ц., Ч.******* нарын хооронд ярилцсан яриа, наймаа арилжааны гэх зэрэг зүйл нь Ц.*******өд хамааралгүй байна.

2.Хх-1-121-р талд 2021.05.21-ний өдрийн Ц.ын гэрчийн мэдүүлэгт “...******* гэж хүн танихгүй, ******* өөрөө л гэрчилгээ гаргадаг хүн шиг ярьж байсан...” гэх,

3.Хх-1-136-р талд 2023.04.20-ны өдрийн Э.ын гэрчийн мэдүүлэгт “...******* гэж тийм хүн байдаг гэж сонсож байсан...*******эр жирийн л ажил хийлгэсэн....Хаанбанкны тоот данснаас 2020.05.18-ны өдрийн 16:09 минутад “Золоо г.үнэ” гэх утгатай 500000 төгрөгийг ажлын хөлсөнд шилжүүлсэн...” гэх,

4.ХХ-1-139-р талд 2023 04.20-ны өдөр Ж.ийн гэрчийн мэдүүлэгт “...*******ийг огт танихгүй, ажлын хөлс төлсөн, Хаанбанкны тоот данснаас 2020.03.15-ны өдрийн 14:34 минутад “Кадастр зураг” гэх утгатай 120000 төгрөг шилжүүлсэн..." гэх,

5.Хх-1-141-р талд 2023.04.20-ны өдрийн Б.ын гэрчийн мэдүүлэгт “...ажлын хөлс төлсөн...Хаанбанкны тоот данснаас 2020.09.08-ны өдрийн 15:39 минутад “Кадастр ” гэх утгатай 300000 төгрөг төлсөн...” гэх,

6.Хх-1-144-р талд 2023.04.21-ний өдрийн Ж.ын гэрчийн мэдүүлэгт “...*******ийг таньж мэдэхгүй, Хаанбанкны тоот данснаас 2020.09.10-ны өдрийн 15:21 минутад “Болормаа түвшээ” гэх утгатай 300000 төгрөг шилжүүлсэн...Манай найз Болормаа нь Ширээ нуруунд газар авна гээд ******* рүү шилжүүлсэн мөнгө, тэгээд авч чадаагүй болохоор энэ мөнгөнөөс суутгасан юм...” гэх,

7.Хх-1-151-р талд 2023.04.20-ны өдрийн Б.ы гэрчийн мэдүүлэг “...*******эр газрын кадасарт хийлгэсэн ажлын хөлс төлсөн...” гэх,

8.Хх-1-154-р талд 2023.04.20-ны өдрийн Н.ийн гэрчийн мэдүүлэг “...*******эр газрын кадастр хийлгэсэн ажлын ажлын хөлс төлсөн...” гэх,

9.Хх-1-157-р талд 2023.04.20-ны өдрийн Б.ийн гэрчийн мэдүүлэг “...би өөрөө хөөцөлдөж хууль журмын дагуу авсан, газрын кадаст хийлгэсэн ажлын хөлсөн 500000 төгрөгийг *******д төлсөн...” гэх,

10.Хх-1-162-р талд 2023.04.20-ны өдрийн Э.ын гэрчийн мэдүүлэг “...******* 2020 онд сонгино тарина гээд сонгины үр худалдаж авч байсан, надаас мөнгө зээлээч гээд өгч аеалцаж байсан...” гэх,

11.Хх-1-165-р талд 2023.04.20-ны өдрийн Б.гийн гэрчийн мэдүүлэг “...*******, *******, нар ногоон тэжээл тарьж байсан, ногоон тэжээл авсан мөнгөө тоот данснаас 2020.09.12-ны өдрийн 16:26 цаг 2500000 төгрөг шилжүүлсэн...” гэх,

12.Хх-1-182-р талд 2021.10.06-ны өдрийн П.гийн гэрчийн мэдүүлэг “...*******д Хаанбанкны тоот данснаас 2020.10.30-ны өдрийн 16:51 минутад газрын кадастр хийлгэсэн ажлын хөлсөд 650000 төгрөг төлсөн... ” гэх,

13.Хх-1-185-р талд 2021.10.06-ны өдрийн М.гийн гэрчийн мэдүүлэг а...Гантөгс гэдэг хүн танихгүй, Хаанбанкны тоот данснаас 2020.10.01-ний өдөр 20:24 минутад “Кадастрын үнэ зураг” гэх утгатай 135000 төгрөг шилжүүлсэн, ажлын хөлс...” гэх,

14.Хх-1-188-р талд 2021.10.15-ны өдрийн Ж.ын гэрчийн мэдүүлэг “....*******ийг танихгүй...Хаанбанкны тоот данснаас 2020.05.27-ны өдрийн 14:38 минутад ажлын хөлс гэж 500000 төгрөг шилжүүлсэн... ” гэх,

15.Хх-1-191-р талд 2021.10.06-ны өдрийн Э.ын гэрчийн мэдүүлэг, “...******* гэжхүн танихгүй...******* фэйсбүүкт газар зарна гэсэн зар *******ьсан байсан тэгээд холбогдсон...Хаанбанкны тоот данснаас 1 сая шилжүүлж, 1 сая бэлнээр өгсөн, 2 айлын газар нотариат орж шилжүүлж авсан...” гэх,

16.Хх-1-195-р талд 2021.10.08-ны өдрийн Б.гийн гэрчийн мэдүүлэг “...******* гэжхүн танихгүй...*******эр кадастрын ажил хийлгэсэн хөлс 560000 төгрөгийг Хаанбанкны 5006446226 тоот данснаас 2020.04.20-ны өдрийн 09:06 минутад шилжүүлсэн...” гэх,

17.Хх-1-208-р талд 2021,10.05-ны өдрийн Д.гийн гэрчийн мэдүүлэг “...журмаар нь газраа авсан, харин ******* нь газар сунгаж өгнө гээд өгөхгүй, утсаа авахгүй байгаа .” гэх,

18.Хх-1-232-р талд 2021.10.05-ны өдрийн гэрч О. мэдүүлэг ”...Бат- Эрдэнээр газрын кадастр хийлгэсэн ажлын хөлс 160000 төгрөгийг 2020.03.15-ны өдрийн 11:35 минутад шилжүүлсэн...” гэх,

19.ХХ-3-112-р талд Э.ын гэрчийн мэдүүлэг, “...*******ийг албан ёсоор танихгүй, тийм хүн байдаг гэж сонсож байсан...*******эр газрын кадастрын л ажил хийлгэсэн 500000 төгрөг төлсөн...” гэх,

20.Хх-3-115-р талд Ж.ийн мэдүүлэг “....*******д газрын кадастр хийлгэсэн ажлын хөлс төлсөн....*******ийг огт танихгүй...” гэх,

21.ХХ-З-117-р талд Б.ын гэрчийн мэдүүлэг “...*******эр газрын кадастр хийлгэсэн ажлын хөлсийг Хаанбанкны тоот данснаас 2020.09.08-н өдрийн 15:39 минутад “Кадастр ” гэх утгатай 300000 төгрөг шилжүүлсэн...”гэх байдлаар мэдүүлгүүд өгөгдсөн.

Анхан шатны шүүхийн шийдвэрт түүнийг 36-н удаагийн үйлдлээр бусдаас хахууль авсан гэж үзсэн. Гэтэл дээрх үйлдлүүд нь гэрчүүдийн мэдүүлгээр ийнхүү үгүйсгэгдэж байхад анхан шатны шүүх энэ үйл баримт буюу гэрчийн мэдүүлгээр хэлсэн бодит нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй.

Өөрөөр хэлбэл Ч.******* нь өөрийн өмчлөл бүхий “ Сүрвэй” ХХК-ийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу бусдын буюу үйлчлүүлэгчийнхээ газрын кадастр хийлгүүлэх ажлыг гүйцэтгэж, тэрэндээ зохих хөлс аваад түүнээс зохих хэсгийг Ц.*******өд трактор худалдаж авсны хөлсөндөө хэсэгчлэн төлж байсан бодит байдалд шүүх нотлох баримттай холбогдуулан үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байдаг.

“ Сүрвэй” ХХК-ийн захирал буюу шүүгдэгч Ч.******* нь Ц., Ж., Э., Б., О., Д., Б., Э., Ж., М., Э., Б., П., Б., Ж., Н. зэрэг хүмүүсийн газрын кадастрын зураг хийсэн ажил нь шүүгдэгч Ц.*******ийн ажил үүрэгтэй хэрхэн холбогдож, тэдгээрт давуу байдал үүсгэсэн нь хоорондоо шалтгаант холбоогүй байна.

Мөн Б. нь ногоон тэжээлийг шүүгдэгч нар болон аас худалдаж авсан 2500000 төгрөг гэж хэлээд байхад энэ нь түүнд ямар давуу байдал үүсгэсэн нь буюу түүнд Ц.******* нь хууль бусаар өмчлөлийн зориулалттай газар гаргаж өгсөн гэх баримт хэрэгт байхгүй.

Ийм байдлаар хэрэгт цугларсан нотлох баримтыг бодит байдалтай нийцүүлж дүгнээгүй байдаг.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шинжлэн судалсан, шийтгэх тогтоолын үндэслэл болсон Ч.******* Хаанбанкны дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас/,

Ц.*******ийн Хаанбанкны дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 94-106 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газрын даамал *******өөс гаргаж өгсөн 15 нэгж талбарын хувийн хэрэгт иргэдээс өргөдөл гаргасан, Засаг даргын захирамжийн, гэрчилгээ олгож шийдвэрлэсэн огноо тогтоосон үзлэгийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 90-93 дугаар хуудас/ баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн баримтууд байсан тул үүнийг шинжлэн судлах баримтаас хасч тооцуулах хүсэлт гаргасан боловч, шүүхээс тухайн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг.

Дээрх баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан “Үзлэг хийх” хуулийн шаардлагыг зөрчсөн.

Мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэж заасан байтал 1 дүгээр хавтаст хэргийн 25-28-р тал, 94-106-р талд заасан баримтуудад эзэмшигчийг байлцуулаагүй, мөн дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлээгүй, мөн 1 дүгээр хавтаст хэргийн 90-93-р талд заасан баримтуудын эзэмшигч нь Ц.******* биш байхад түүнийг оролцуулж үзлэг хийсэн нь хууль зөрчсөн байна.

Гэтэл хууль зөрчин цуглуулж, бэхжүүлсэн баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хуулийг илтэд, ноцтой зөрчжээ. Иймд дээрх хууль зөрчсөн баримтуудыг хасч тооцуулан, шийдвэрийг үндэслэл бүхий гаргуулах гомдолтой байна.

3. Өмгөөлөгчийн санал, хүсэлт:

Дээрх байдлаар анхан шатны шүүх нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн баримтуудыг хүлээн авч, шийвэрийнхээ үндэслэл болгосон нь тус шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т зааснаар хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.*******өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж оролцож байна. Тухайн үед 2022 онд Ч.******* бид хоёр хамтарч ногоон тэжээл 50  га газарт тариалсан байдаг. Тухайн үед миний ааваас өвлөгдөж ирсэн хадлангийн хэрэгсэлтэй, тоног төхөөрөмжтэй трактор байдаг байсан. Тэрийг Ч.******* надаас худалдан авахаар санал *******ьсан. Би 15,000,000 төгрөгөөр худалдахаар болоод тухайн үед төлбөрийг кадастр хийдэг орлогоосоо цувуулж өгнө гэж амаар тохиролцож байсан. Түүнээс хойш би бэлнээр биш дансаар авна гэж тохиролцсон. Тухайн орлогоосоо тракторынхоо орлогыг хийдэг байсан. ... 36-н үйлдэл гэх хэрэгтэй нь танилцахад ганц нэг хүмүүсийн мэдүүлгийг уншиж байхад намайг танихгүй, би ч танихгүй хүмүүс байсан. Жишээ нь нэг иргэн гэхэд Ч.*******д кадастрын хөлсөө төлөөд, кадастрын хөлс төлсөн мөнгийг над руу тракторын мөнгө гэж шилжүүлсэн байгаа юм. Хавтаст хэрэгт газартай хамааруулж намайг хээл, хахууль авсан гэж бичсэн байгаа юм. Би үнэхээр гомдолтой байна. Ажил үүргээ биелүүлээд явсныхаа төлөө гэмт хэрэгт холбогдож, хамааралгүй зүйлийг хамааруулж оруулсанд би гомдолтой байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар гэм буруугийн зарчмын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасны дагуу шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Ч.*******, Ц.******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2. Шүүгдэгч Ц.******* түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан “...Ц.******* нь газар эзэмшиж, өмчилсөн хүмүүстэй ямар ч холбоо хамаарал байхгүй, гэрчүүд түүнийг танихгүй гэдэг, түүнчлэн Ч.*******д хуучин ааваас нь өвөлж ирсэн трактороо худалдсан түүнийхээ үнийг цувуулж авсан ба Ч.******* ямар хүмүүстэй хэрхэн холбогдож ямар мөнгө авсныг мэдэхгүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд баримт бичигт үзлэг хийж цуглуулж авахдаа холбогдох хууль тогтоомжийг зөрчиж авсан нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул нотлох баримтаас хасуулж шүүгдэгчийг гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү” гэх гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

3. Шүүгдэгч Ч.******* нь “ ” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл /Хориглох зүйл/-ийн 7.1.1-т Албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх; 7.1.2-т Бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах гэснийг тус тус зөрчиж өөртөө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, ашиг олох давуу байдал бий болгох зорилгоор Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын тамгын газрын даамал Ц.*******өд албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний Хаан банкны дугаартай дансанд

2020 оны 01 сарын 20-ны өдөр 200000 төгрөг, 2020 оны 02 сарын 13-ны өдөр 20000 төгрөг, 2020 оны 02 сарын 13-ны өдөр 120000 төгрөг, 2020 оны 03 сарын 11-ний өдөр 250000 төгрөг, 2020 оны 03 сарын 15-ны өдөр 250000 төгрөг, 2020 оны 03 сарын 15-ны өдөр 200000 төгрөг, 2020 оны 03 сарын 17-ны өдөр 200000 төгрөг, 2020 оны 03 сарын 25-ны өдөр 100000 төгрөг, 2020 оны 03 сарын 30-ны өдөр 250000 төгрөг, 2020 оны 04 сарын 02-ны өдөр 300000 төгрөг, 2020 оны 04 сарын 09-ний өдөр 100000 төгрөг, 2020 оны 04 сарын 14-ний өдөр 500000 төгрөг, 2020 оны 04 сарын 20-ны өдөр 250000 төгрөг, 2020 оны 04 сарын 24-ний өдөр 300000 төгрөг, 2020 оны 05 сарын 06-ны өдөр 500000 төгрөг, 2020 оны 05 сарын 17-ны өдөр 200000 төгрөг, 2020 оны 05 сарын 18-ны өдөр 540000 төгрөг, 2020 оны 05 сарын 19-ний өдөр 150000 төгрөг, 2020 оны 05 сарын 27-ны өдөр 250000 төгрөг, 2020 оны 05 сарын 31-ний өдөр 1300000 төгрөг, 2020 оны 06 сарын 08-ны өдөр 250000 төгрөг, 2020 оны 06 сарын 10-ны өдөр 200000 төгрөг, 2020 оны 06 сарын 11-ний өдөр 500000 төгрөг, 2020 оны 06 сарын 27-ны өдөр 230000 төгрөг, 2020 оны 07 сарын 02-ны 250000 төгрөг, 2020 оны 07 сарын 09-ний өдөр 500000 төгрөг, 2020 оны 07 сарын 09-ний өдөр 500000 төгрөг,  2020 оны 08 сарын 03-ны өдөр 400000 төгрөг, 2020 оны 08 сарын 06-ны өдөр 2500000 төгрөг, 2020 оны 09 сарын 08-ны өдөр 100000 төгрөг, 2020 оны 09 сарын 11-ний өдөр 150000 төгрөг, 2020 оны 09 сарын 12-ны өдөр 1000000 төгрөг, 2020 оны 10 сарын 02-ны өдөр 100000 төгрөг, 2020 оны 10 сарын 30-ны өдөр 300000 төгрөг, 2020 оны 11 сарын 11-ний өдөр 250000 төгрөг, 2021 оны 05 сарын 11-ний өдөр 1000000 төгрөг нийт 36 удаагийн үйлдлээр 14.410.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг,

Шүүгдэгч Ц.******* нь 2020-2021 онд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын тамгын газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж “ ” ХХК-ийн захирал *******ын ******* Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, ашиг олох ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд өөрийн Хаан банкны дугаартай дансаар дээрх 36 удаагийн үйлдлээр 14.410.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.ийн өгсөн “....манай төрсөн дүү Сайхан сумын кадастрын мэргэжилтэн ******* гэдэг залуу 2 айлын 1400 мкв газрын 4.000.000 төгрөг өгчих тэгвэл *******өөр гэрчилгээ гаргуулж өгье гээд гэрчилгээ гаргуулж өгсөн байсан....” гэх, гэрч Ц.ын “....тэгээд Ч.*******эс энэ газрыг хэн гэж хүний нэрнээс шилжүүлж авах юм бэ гэхэд ******* шинээр олгох газар тул урд өмнө газар авч байгаагүй хүний нэр дээр гэрчилгээг шинээр гаргаж өгнө үнэ 4.000.000 төгрөг гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөр бид 2 Ч. Хаан банкны тоот дансанд 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 05 дугаар сарын 11-ний өдөр 1.500.000 төгрөг шилжүүлсэн” гэх, Ч.ийн “...Ч.******* өөрийнхөө нэр дээр гарсан газрын гэрчилгээг эх хувиар нь өгөөд Авилгатай тэмцэх газраас дуудаж байгаа хүнд очоод энэ газрыг надаас худалдаж авч байгаа гэж хэл, миний дансанд шилжүүлсэн мөнгөө энэ газрын үнэ гэж хэлээрэй, тэгэхгүй бол бүгдээрээ цуг унана шүү гэж дарамталсан....” гэх, гэрч Ж., П., Ж., Г., Б., Н., Б., Э., Б., Б., Ц., П., М., Ж., Э., Б., Л., Б., Д., Ч., Д., О., Э.  нарын мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

4. Шүүгдэгч Ц.******* нь дээрх 14.410.000 төгрөгийг хахууль болгож аваагүй, ааваасаа өвлөж ирсэн хуучин тракторыг Ч.*******д худалдаж мөнгөө цувуулж авсан гэж мэтгэлцэж байгаа боловч талуудын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ байхгүй, уг трактор Ц.*******ийн өмчлөл, эзэмшлийн зүйл гэдэг нь нотлогдоогүй буюу бичиг баримтгүй, Ч.******* 36-н удаагийн гүйлгээний утган дээр тракторын үнэ гэдэг зүйлийг огт тусгаагүйн дээр Ч.******* дансанд уг газар авч байгаа гэх иргэд мөнгө хийсэн даруйд буюу тухайн өдрөө Ц.*******ийн данс руу мөнгөний зарим хэсгийг шилжүүлэн өгч байсан, улмаар уг иргэдийн нэр дээр газар өмчлөх гэрчилгээ гарч байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсон.

Шүүгдэгч Ц.*******ийн хахууль аваагүй гэх мэдүүлэг нь дээрх баримтуудаар үгүйсгэгдэж, хахууль аваагүй, трактор зарсан гэх үйл баримт тогтоогдоогүй, дээрх гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч нарын Хаан банкны дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, газар өмчилж авахаар Сайхан сумын тамгын газрын албанд хандаж гаргасан өргөдөл хүсэлт баримтууд зэрэг бичгийн чанартай баримтуудыг хууль зүйн үндэслэлтэй няцааж чадаагүй байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.г хахууль өгөх гэмт хэрэгт, шүүгдэгч Ц.*******ийг хахууль авах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй, анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна.

Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч нарын гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзээд Эрүүгийн хуулинд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн нь хууль зөрчөөгүй, эрүүгийн хариуцлага нь тэдний гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “....Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газраас газар олголттой холбоотой баримтуудад үзлэг хийж бэхжүүлэн авахдаа Архивын тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж авсан тул уг баримтуудыг нотлох баримтаас хасч үнэлэхгүй байх талаар гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн аваагүй нь хууль зүйн үндэслэлтэй шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулах замаар шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж буруутгах боломжгүй байна.

Учир нь:  1 дүгээр хавтаст хэргийн 90-93 талд бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл байх боловч 2 дугаар хавтаст хэргийн 109 дүгээр талаас 3 дугаар хавтаст хэргийн 95 дүгээр тал хүртэл Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг даргын тамгын газрын “хуулбар үнэн” дардастай дээрх иргэдийн газар олголттой холбоотой бүхий л баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасан хэлбэрээр ирүүлснийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой, дээрх тэмдэглэлийн агуулгыг давхар нотлосон гэж үзнэ.

6. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.АМАРЖАРГАЛ

                               ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ