Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 150/шш2025/00241

 

 

  2025              08               26                                               150/ШШ2025/00241

 

 

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *-р хороо * гудамж * байр * оффис 17 давхар хаягт байрлах “*” ХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймгийн * сум *-р баг * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,201,885.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...*" ХХК-ийн зүгээс зээлдэгч * зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч * нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 74-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 237703 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-69777 дугаар 93001-73472 дугаар 93001-73477 дугаар 93001-73488 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 2,771,342.29 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 348,249.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 19,293.92 төгрөг, нотариатын зардалд 63,000.00 төгрөг, бүгд 3,201,885.53 (гурван сая хоёр зуун нэг мянга найман зуун наян тав зууны тавин гурав) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч *гаас гаргуулж, ББСБ- ыг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч * нь 2025 оны 08 дугаар сарын 18-ны шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие хариуцагч * нь * ХХК-аас нэхэмжилсэн 3,201,885.53 төгрөгийг 2025.09.01-ний өдрөөс эхлэн сард 800,472 төгрөгөөр 4 сарын хугацаанд төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.   /хавтаст хэргийн 71-р хуудас/

 

Нэхэмжлэгч “*” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...*" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би хариуцагч *гийн хариу тайлбартай танилцаж 4 сараар төлөх болон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрөв...” гэжээ. /хавтаст хэргийн 72-р хуудас/

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХК нь хариуцагч *д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,201,885.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие хариуцагч * нь * ХХК-аас нэхэмжилсэн 3,201,885.53 төгрөгийг 2025.09.01-ний өдрөөс эхлэн сард 800,472 төгрөгөөр 4 сарын хугацаанд төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгч “*” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...*" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би хариуцагч *гийн хариу тайлбартай танилцаж 4 сараар төлөх болон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрөв...” гэсэн тайлбарыг гаргажээ.

 

Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “*” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,201,885.53 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 33,090 төгрөгийг хариуцагч *гаас, улсын орлогоос 33,090 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,201,885.53 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 33,090 төгрөгийг хариуцагч *гаас, улсын орлогоос 33,090 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХК-д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН