| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00256/И |
| Дугаар | 150/шш2025/00242 |
| Огноо | 2025-08-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 150/шш2025/00242
2025 08 26 150/ШШ2025/00242
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *-р хороо *, * давхар хаягт байрлах “*” ХК-ийн (РД:6710891) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * аймгийн * сум *-р баг * гудамж * тоот хаягт оршин суух, * (РД:*)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,565,003.80төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч * нь * ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1.2024-12-24-ны өдөр ЗГ2024122447310 тоот гэрээний дагуу MYNG3XA, HW- WTCHFT3-PNK, IPhone16_Pro_Case маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 4,000,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
3Г2024122447310 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 3,843,071.54 төгрөг, үндсэн хүүнд 705,836.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,095.32 төгрөг, Нотариатын төлбөрт 7,000.0 төгрөг, Нийт 4,565,003.80 төгрөгийг хариуцагч Ганхуяг Сарангоогоос гаргуулах...” гэжээ.
Нэхэмжлэгч “*” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...* нь дата давхцаж татагдсан дотоод алдааны улмаас хариуцагч * /*/-д холбогдуулан 7-р сарын 8-ны өдөр 03-03/10864 дугаартай 4,565,003.80 төгрөгийн нэхэмжлэл явуулсан байгаа тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү....” гэжээ. /хавтаст хэргийн 36-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*” ХК нь хариуцагч *д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,565,003.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч “*” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...* нь дата давхцаж татагдсан дотоод алдааны улмаас хариуцагч *д холбогдуулан 7-р сарын 8-ны өдөр 03-03/10864 дугаартай 4,565,003.80 төгрөгийн нэхэмжлэл явуулсан байгаа тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн хүсэлтийг гаргажээ.
Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч “*” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,565,003.80 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,990 төгрөгийг 50 хувь бууруулан тогтоож, 43,995 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “*” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,565,003.80 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,990 төгрөгийг 50 хувь бууруулан тогтоож, 43,995 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “*” ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН