Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00587

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/04336 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн хариуцагч Х.Х-, Б.Б- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 123,280,762 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Нинжбадгар, хариуцагч Х.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагч Б.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 123,280,762 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Талууд 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зээлийн шугамын гэрээ байгуулж, хариуцагч Х.Х-т 97,000,000 төгрөгийн зээлийг 365 хоногт жилийн 24 хувийн тогтмол хүүтэй, ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдэлд 2,4 хувийн үүрэг хүлээсний шимтгэлтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдэгч Х.Х-ын зээлийн дансанд 97,000,000 төгрөгийг шилжүүлж олгосон. Зээлдэгч гэрээний хугацаанд хүүд 29,820,143.91 төгрөг, үүрэг хүлээсэн шимтгэлд 73,557.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 73,713.47 төгрөг төлсөн. Зээлдэгч нь гэрээний дагуу зээлээ төлөөгүй, 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш 142 хоногийн хугацааг хэтрүүлсэн тул банкны зүгээс төлөгдөөгүй үндсэн зээлд 97,000,000 төгрөг, зээлийн хүү 24,482,143 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,798,619 төгрөг, нийт 123,280,762 төгрөгийг хариуцагч Х.Х-аас гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч Х.Х- нь уг зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хариуцагч Б.Б-ын өмчлөлийн хөрөнгө буюу барьцааны гэрээний зүйл болох Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу 35-р гудамжны 14 тоотод байрлах, 482 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201001679 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхтэй газар, Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу 35-р гудамжны 14 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201037481 дугаарт бүртгэгдсэн, 60 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу 35-р гудамжны 28А тоотод байрлах, 602 м.кв талбайтай, гэр, орон сууцны хашааны зориулалттай, 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй газар, хариуцагч Х.Х-ын өмчлөлийн 99-93 УНА улсын дугаартай, “Ford explorer” маркийн суудлын зориулалттай автомашин зэргээр зээлийн шугамын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлттэй байна гэжээ.

 

2.Хариуцагч Х.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр иргэн Б.Б-ын хүсэлтээр Х-тай гэрээ байгуулж, Б.Б-ын өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалсан. Х-наас 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зээлийн 97,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг Х.Х-ын нэр дээр нээсэн 5002929312 тоот данс руу шилжүүлсэн бөгөөд Х.Хүрэлбатаар нь тухайн өдөр Хэнтий аймагт ажлаар явж байсан тул Б.Б-ын хүсэлтээр түүний эхнэр Ж.Х-ын Х-ны 5002468299 тоот данс руу 97,000,000 төгрөгийг бүтнээр нь шилжүүлэн өгсөн. Б.Б- нь анх 2019 оны 05 дугаар сард өөрийн нэрээр зээл гарах боломжгүй болсон тул Х.Х-ыг өөрийн нэр дээр зээл авч өгөхийг, барьцаа хөрөнгөө өөрөө гаргах болон зээлийн төлбөрийг өөрөө төлж барагдуулах саналыг гаргаснаар эхнэр Хонгорзулын эзэмшлийн “Ford explorerer” маркийн 99-93 УНА улсын дугаартай суудлын автомашиныг хариуцагч Х.Х-ын нэр дээр шилжүүлж өгсөн байдаг. Х.Х- нь Х-наас олгосон зээлийн 97,000,000 төгрөгөөс өөртөө нэг ч төгрөг авч ашиглаагүй. Мөн зээлийн хүү, үүрэг хүлээсний шимтгэл, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй, эдгээр төлбөрийг хариуцагч Б.Б- төлсөн байдаг. Тиймээс Х-ны нэхэмжилж байгаа мөнгөн дүнгийн тооцоог сайн мэдэхгүй байна. Х-ны Х.Х-ын нэр дээр нээсэн зээлийн дансны гүйлгээ хийх эрхийг Б.Б-ад шилжүүлж өгсөн тул интернет гүйлгээг Б.Б- хийсэн байх. 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Бэхбат нь тухайн зээлийн дансаар 60,000,000 төгрөгийг бэлнээр авах хэрэгцээ шаардлага гарсан гэх тул тухайн өдөр 5002929312 тоот зээлийн данснаас 60,000,000 төгрөгийг бэлнээр авч эхнэр Хонгорзулын Х-ны 5002468299 тоот данс руу 60,000,000 төгрөгийг бүтнээр нь шилжүүлсэн байдаг. Х.Х-т Х-наас зээлээ төлөхийг шаардсан нэхэмжлэл ирэхэд зээлээ төлж барагдуулахыг Б.Б-аас удаа дараа шаардсан боловч төлөөгүй өдийг хүрсэн тул эдгээр үйл баримт нь тогтоогдох байх гэж бодож байна. 99-93 УНА улсын дугаартай автомашин нь хариуцагч Х.Х-ын нэр дээр байгаа гэх боловч хариуцагч Б.Б- өөрөө эзэмшиж, ашиглаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Би тус дүүргийн шүүхээс Х-ны нэхэмжлэлтэй Х.Х-т холбогдох хэрэгт шууд хариуцагчаар оролцуулах шийдвэр гаргаад байгааг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд барьцаа хөрөнгийн эзний хувиар гуравдагч этгээд болж өөрийн хөрөнгийн эрх ашгийг хамгаалах ёстой гэж үзэж байна гэжээ.

 

4.Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Х-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 112,974,470.49 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 10,306,291.51 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу 35-р гудамжны 14 тоотод байрлах, нэгж талбарын 18636314191539 дугаартай, 482 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201001679 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхтэй газар, Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу 35-р гудамжны 14 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201037481 дугаарт бүртгэгдсэн, 60 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу 35-р гудамжны 28А тоотод байрлах, нэгж талбарын 1802400550 дугаартай, 602 м.кв талбайтай, гэр, орон сууцны хашааны зориулалттай, 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй газар, хариуцагч Х.Х-ын өмчлөлийн 99-93 УНА улсын дугаартай, Ford explorer маркийн суудлын зориулалттай автомашин зэргийг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 1,072,704.76 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Х-аас 722,822.3 төгрөгийг, хариуцагч Б.Б-аас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Х-” ХХК-нд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

5.Хариуцагч Б.Б- давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

5а.Миний бие 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Ковид-19” халдварт өвчин туссан өөрийн эцэг, эхээ ковидын хүндрэлээс хамгаалж асрах зорилгоор хөдөө орон нутагт явж байсан бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тус өдрийн 13:30 цагт зарласан шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаагаа бичгээр мэдэгдсээр байтал шүүх хуралдаанд намайг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх хуралдаанд оролцох, хариу тайлбар гаргах, нэхэмжлэгч талтай мэтгэлцэх, хүсэлт гаргах, нотлох баримт өгөх, нэхэмжлэгч талтай эвлэрэн хэлэлцэх боломжийг анхан шатны шүүх надад олгоогүйд гомдолтой байна.

5б.“Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт намайг шууд хариуцагчаар татан оролцуулсан шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд барьцаа хөрөнгийн өмчлөгчийн хувьд намайг энэхүү иргэний хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулах ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хүч түрэмгийлэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрээс миний өмчлөлийн эд хөрөнгийн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Нэхэмжлэгч “Х-” нь хариуцагч Х.Х-, Б.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 123,280,762 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргажээ.

 

2.Анхан шатны шүүх хариуцагч Х.Х-аас 112,974,470.49 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 10,306,291.51 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүрэг гүйцэтгэгч үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Б.Б-ын өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу 35-р гудамжны 14 тоотод байрлах, нэгж талбарын 18636314191539 дугаартай, 482 м.кв, талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эрхийн, улсын бүртгэлийн Г-2201001679 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхтэй газар,

Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу 35-р гудамжны 14 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201037481 дугаарт бүртгэгдсэн, 60 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу 35-р гудамжны 28А тоотод байрлах, нэгж талбарын 1802400550 дугаартай, 602 м.кв, талбайтай, гэр орон сууцны хашааны зориулалттай, 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй газар,

хариуцагч Х.Х-ын өмчлөлийн 99-93 УНА улсын дугаартай, “Ford Explorer маркийн суудлын зориулалттай автомашин зэргийг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

 

2а.Хариуцагч Б.Б- анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид маргааны талаар харилцан тохиролцож, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээг өгчээ.

            2б.Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд “Нэхэмжлэгч тал болох “Х-” ХХК, хариуцагч тал болох Х.Х-, Б.Б- нар нь харилцан эвлэрч зээлийн төлбөрийг дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов. Нийт 112,974,470.49 төгрөг. 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 8,500,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 8,500,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 8,500,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 8,500,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 8,500,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 8,500,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 12,500,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 12,500,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 21,974,470.49 төгрөг. Хариуцагч Х.Х-, Б.Б- нар дээрх хуваарийн дагуу заасан хугацаанд төлбөрийг банкинд төлнө. Хариуцагч эвлэрлийн гэрээний хугацаа зөрчсөн, тодруулбал эхний удаагийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдол гарсан даруй нэхэмжлэгч тухайн төлбөрийг төлүүлэх, эсвэл барьцаа хөрөнгөөр барагдуулахыг хариуцагчаас шаардах бөгөөд төлбөр барагдуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандана” гэж эвлэрчээ.

            3.Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дах хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч “Х-” ХХК, хариуцагч Х.Х-, Б.Б- нарын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/04336 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Х.Х-, Б.Б- нар нь зээлийн үүрэг нийт 112,974,470.49 төгрөгөөс 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 8,500,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 8,500,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 8,500,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 8,500,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 8,500,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 8,500,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 12,500,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 12,500,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 21,974,470.49 төгрөгийг тус тус нэхэмжлэгч “Х-” ХХК-д төлөх, хариуцагч Х.Х-, Б.Б- нар нь төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Б.Б-ын өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу 35-р гудамжны 14 тоотод байрлах, нэгж талбарын 18636314191539 дугаартай, 482 м.кв, талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Г-2201001679 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхтэй газар, Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу 35-р гудамжны 14 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201037481 дугаарт бүртгэгдсэн, 60 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу 35-р гудамжны 28А тоотод байрлах, нэгж талбарын 1802400550 дугаартай, 602 м.кв, талбайтай, гэр орон сууцны хашааны зориулалттай, 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй газар, хариуцагч Х.Х-ын өмчлөлийн 99-93 УНА улсын дугаартай, “Ford Explorer маркийн суудлын зориулалттай автомашин зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.МӨНХЗУЛ

                        ШҮҮГЧИД                               Д.БЯМБАСҮРЭН

Г.ДАВААДОРЖ