| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2203000250146 |
| Дугаар | 2024/ДШМ/73 |
| Огноо | 2024-09-03 |
| Зүйл хэсэг | 27.2.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2024/ДШМ/73
*******, Б.******* нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Г.Нандин-Эрдэнэ
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Р.Атарцэцэг
Цагаатгагдсан этгээд болон иргэний хариуцагчийн өмгөөлөгч О.Баясгалан /цахим/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч
Хохирогчийн өмгөөлөгч Д.Очирваань
Иргэний хариуцагч Б.Туул /цахим/ нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/94 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Б.*******, ******* нарт холбогдох эрүүгийн дугаартай, 175/2022/0093/Э/208/2024/0049 индекстэй, 5 хавтас хэргийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.******* овогт *******ийн *******, Монгол улсын иргэн, **** оны **** дугаар сарын ****-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, **** настай, ****эгтэй, ***** боловсролтой, ********* мэргэжилтэй, ам бүл ******* нарын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын **** дугаар баг, ****дугаар хэсэг, **** тоотод оршин суух хаягтай, /РД:*************/; урьд
-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн,
2.******* овогт *******ын *******, Монгол улсын иргэн, ***** оны **** дугаар сарын ****-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, *** настай, ****эгтэй, ******** боловсролтой, ************* мэргэжилтэй, ам бүл 4********** хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум **** дугаар баг **** дүгээр хэсгийн **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:*************/;
Шүүгдэгч Б.*******, ******* нар нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 21 цаг 36 минутад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын Дархан татах хэсгийн Сүхбаатар депогийн хөдлөх бүсийн 24 дүгээр километрийн 6 дугаар зуутын 2 дугаар зам дээр ТЭМ2-1221 дугаартай галт тэргэнд машинч, туслах машинчийн үүрэг гүйцэтгэх үедээ Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр тушаалаар баталсан “Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл”-ийн 2.1.4.хүний эрүүл мэнд, амь нас, хөдөлгөөний аюулгүй байдал болон ...саад илэрвэл нэн даруй галт тэрэгний болон сэлгээний хөдлөх бүрэлдэхүүнийг зогсоох, уул саадтай газрыг хааж хамгаалах, “Төмөр замын техник ашиглалтын журам”-ын 14.3.7.в “зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх” 14.3.7.г. “сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдал хангах”, 14.3.7.ё. “зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно” гэснийг тус тус зөрчиж сонор сэрэмжтэй байж замын 11/13 тэлээ сумын шулуун 79 метр хэсэгт 11 дүгээр суман шилжүүлэгч дээрх саадыг паркийн гэрэлтүүлэгчтэй хэсэгт илчит тэрэгний гэрэлтүүлэг дор хараагүй, саадыг дайрахгүй байх боломжит 23 метрээс багагүй зайд яаралтай тоормос хийж, зогсоогүйн улмаас зорчих хэсэг дээр хэвтэж байсан П.Мөнх-Одыг дайрч, түүний амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн Прокурорын газраас: *******, Б.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******, шүүгдэгч ******* овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн дугаартай, ************* индекстэй хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,
Шүүгдэгч *******, Б.******* нар нь амь хохирогчийн оршуулгын зардалд 25,000,000 /хорин тавин сая/ төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн өмгөөлөгчийн зардал 2,000,000 төгрөг болон бусад нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч *******, Б.******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдан,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хавтаст хэргийг архивт хадгалах хугацааг дуустал хадгалж,
Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, ....шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Очирваань би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д заасны дагуу Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 06 өдрийн 2024/ШЦТ/94 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна.
Гомдлын үндэслэл: Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс *******, Б.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүхийн цагаатгах тогтоолд үндэслэл нь хэргийн бодит байдалтай дараах үндэслэлээр нийцээгүй байна.
1. Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 14.3.7.В Зам дээр байгаа хүмүүс суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх, 14.3.7 г “сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 14.3.7.ё “зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гзнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно гэснийг *******, Б.******* нар зөрчсөн болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг шүүх хэрхэн үгүйсгэж байгаа, бусад баримтаар шинжээчийн дүгнэлт хэрхэн няцаагдаж байгаа талаар дүгнэлт огт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл хуульд нийцсэн, нийтээр мөрдөгдөж буй хэм хэмжээг шүүгдэгч нар зөрчсөн болохыг үгүйсгэсэн бичгийн баримт хэрэгт байхгүй энэхүү үндэслэлийг үгүйсгэсэн тухай үндэслэлийг шийдвэртээ шүүх заагаагүй байна.
2. 1 дүгээр хавтас хэргийн 7 хуудас: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд Зүтгүүрийн бүхээг дотроос зүтгүүрийн том гэрлийг асааж унтрааж тусгалыг харахад 48.4 метрийн тусгалтай байна гэх баримт, 2023 оны 08 сарын 14-ны өдрийн 23/012/06 тоот шинжээч Батхүүгийн дүгнэлтийн 5-р хуудаст “туслах машинч, машинч нар саадаас ойролцоогоор 23 метрээс багагүй зайд яаралтай тоормос хийхэд илчит тэрэг саадын өмнө зогсох боломжтой байна гэх дүгнэлт авагдсан. Энэхүү 2 баримтыг харьцуулан дүгнэхэд гэрлийн тусгал 48 метрээс дотогш зайд саадыг бүрэн харах боломжтой байсан ба 23 метрээс өмнө тоормослох арга хэмжээ аваад зогсох боломжтой байсан нь тогтоогдсон. Мөн хэргийн 203 дугаар хуудас: “Илчит тэрэгний бүхээг доторх камерын бичлэгт үзлэг хийсэн баримт “21 цаг 34 минут 32 секундэд туслах машинч эвшээлгэн шилэн хүзүүгээ барин 21 цаг 34 минут 41 секундэд цонх онгойлгон цонхоороо толгойгоо гарган харж 21 цаг 34 минут 48 секундэд цонхоо хааж, 21 цаг 34 минут 49 секундэд машинч урагш харж гэнэт яаралтай тоормосыг хойшоо татах үед туслах машинч машинч руу харж суудлаасаа босон анхааруулга дохио дарж байгаа бичлэг байна гэх баримт, машинч Б.******* 21 цаг 34 минут 41 секундээс 21 цаг 34 минут 48 секунд хүртэлх 7 секундийн хугацаанд сэлгээний илчит тэрэг явж буй чигийг огт хараагүй болох нь шүүх хуралдааны явцад үзүүлсэн бичлэгээр нотлогдсон ба туслах машинч, машинч нар нь зам дээр байгаа хүмүүс суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх үүргээ хэрэгжүүлээгүй болохыг, хүний амь насыг хохироохоос өмнө зогсох боломжтой болохыг нотолж буй дээрх баримтыг буюу цагаатгах дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох энэхүү нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.
3. 2023 оны 08 сарын 14-ны өдрийн 23/012/06 тоот Шинжээч Батхүүгийн дүгнэлтийн 5-р хуудаст Илчит тэрэгний тоормос хийсний дараа зогсох хугацаа 6 секунд байна гэж дүгнэсэн ба машинч, туслах машинч нар хөдөлж буй чигээ хараад явж байсан тохиолдолд хүний амь нас хохирохгүй байсан нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл машинч нь ажлын байрны тодорхойлолт заасан /ХХ-н 228-229 хуудас/ зүтгүүрийн жолоодох журмыг хатуу мөрдөх, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангах, Туслах машинч нь Ажлын байрны тодорхойлолтод заасан / ХХ-ийн 241 хуудас/ Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах зорилтоо хэрэгжүүлж ажиллаагүй илтэд хариуцлагагүй бодит байдлыг хууль зүйн агуулгаар зөвтгөх ямар ч боломжгүй.
4. Өмнө нь Тээврийн прокурорын газраас *******, Б.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Төмөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж шүүхэд ирүүлсэн ба хэргийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг *******, Б ******* нар үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцсон байдаг. Дэлгэрүүлбэл *******, Б.******* нарын үйлдлийг өмнө нь гэмт хэрэг гэж дүгнэж байсан шүүх бүрэлдэхүүн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, шүүгдэгч нарыг цагаатгах бичгийн нотлох баримт хэрэгт шинээр бий болоогүй байхад шүүгдэгч нарыг цагаатгаж буй нь шүүх бүрэлдэхүүн хэргийн талаар ноцтой зөрүүтэй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Мөн Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 сарын 18-ны өдрийн 71 тоот магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 02 сарын 01-ны өдрийн 20 тоот тогтоолоор *******, Б ******* нарыг үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж огт дүгнээгүй ба дээрх тогтоолын хүрээнд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн нь шүүгдэгч нарын үйлдлийг зөвтгөх, цагаатгах талын нотлох баримт хавтаст хэрэг шинээр бий болоогүй болохыг дурдаж байна.
Энэ гэмт хэргийн улмаас хүний алтан амь хохирсон, түүнийг хэзээ ч эргүүлэн сэргээж чадахгүй юм. Амь хохирогч согтуу байсныг буруутай мэтээр шийдвэрт дурдаж түүнийгээ цагаатгах үндэслэлд хамааруулж яавч таарахгүй. Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, гэм буруугийн болоод шударга ёсны зарчимд нийцүүлэн энэхүү хэргийг шийдэх учиртай.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн эх хэсгийн 1.2-т заасны дагуу заасны дагуу Сэлэнгэ аймаг дахь сум дундын угийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 06 өдрийн 4/ШЦТ/94 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сүүлийн боломжийг ээжид нь олгож байна гэж ойлгосон. Давж заалдах шатны шүүх болон тээврийн прокурорын газарт чин зүрхнээс баярлаж байна. Хорвоогийн жамаар хатуу тавиланг сэтгэл санаа биеэрээ эдэлж явна. Олон удаагийн хуралд итгэл, горьдлогоор суудаг байсан. Гэтэл 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар цагаатгагдаж гарсан. Анхан шатны хамгийн эхний шүүх хурал 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр миний хүүгийн 37 насны жилийн өдөр болж байсан. 3 дугаар хавтаст хэргийн 35 дугаар талд байгаа төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг сахин биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг тооцсон гэм буруутайд тус тус тооцсугай гэхэд нь даргалагч эмэгтэйд ямар их баярлаж уйлж суусан. Тэгтэл 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нэг жилийн тэнсэн харгалзах ялыг цэвэр болгож цагаадаад орхисон. Хуульчид хуулийг сахин биелүүлэх эрхтэй гэдэг нь энэ үү. Энэ хэргийг нэг талдаа гаргаж шийдье гэдэг нь энэ юм болов уу?. Нэг талаа авч гарахын тулд нөгөө талаа бяц гишгэж болохгүй байх.
... Бид нар сэтгэл санааны хохиролтой, тэвчээртэй 3 жил хүндэлсэндээ дуугай явсан. Би 3 жил нэг ч үг дугараагүй, нэг ч үйлдэл хийгээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр дээр Амаргэрэл гэх хүн төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироосон гэм буруутайд тус тус тооцсугай гэж гарсан. Одоо болохоор цагаатгаад байгааг нь ойлгохгүй байна. Тэрэнд их гомдолтой байна. Тээврийн прокурорын газар болон давахын шүүхийн шүүгч нартаа баярлаж байна. Өөр баярлах зүйл алга. Хүсээд байгаа зүйл нь үнэн зөв шийдвэр гаргаж, уг хэргийн шүүх хуралдааныг дахиж явуулж өгнө үү. Миний хүүгийн амь нас үнэгүйдэх ёсгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч О.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би мэргэжлийн төмөр замын эрх зүйч. 2002 оноос хойш бүх техник ашиглалтын дүрэм, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Улаанбаатар төмөр зам битгий хэл Монгол улсын дүрэм журмыг боловсруулсан хүн нь би байна. Прокурор ч бай, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ч бай та нар хуульчид. Таамаг, төсөөллөөр хүний хувь тавилантай харьцахгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлд машинчийн санаатай үйлдлийг хуульчилсан. Мөн хуулийн 27.3-д зааснаар Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар гудамж талбай, захиргааны хэм хэмжээний актын биелэлтийг хангуулах буюу Цагдаагийн байгууллага нь нийгмийн хэв журмыг хамгаалах үүрэг хүлээнэ. Өөрөөр хэлбэл 2007 оноос хойш Улаанбаатар төмөр зам төрийн мөрийг хариуцаж, дэг журам сахиулах үүрэг цуг байсныг 2007 оны Төмөр замын тээврийн хуулиар авчихсан. Шүүхэд худал үндэслэлгүй зүйл ярьж мэтгэлцээн явагдахгүй. Харах боломжтой байсан гэж байна. Хүний хараа зүй дээр та нар хэмжээ тогтоодог эмч нар уу?. Яах гэж дураараа ярьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бэлтгэлгүй оролцдог юм бэ?. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2-д зааснаар улсын яллагч яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүх хуралдаанд дээр хэрэг явагдсанаас хойш бүх нотлох баримт дээр талууд чөлөөтэй бөгөөд бололцоотой хугацаа хангагдаж мэтгэлцээн явагдсан.
Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүхэд деспичер гэж хүн байгаа, жижүүр гэж хүн байгаа гэж худал мэдээлэл өгөхгүй. Нэг нь монголоор, нэг нь орсоор нэрлэгдсэн хоёр үг. Хөдөлгөөн удирдагч гэдэг чинь дэлгэцээр хараад хөдөлгөөн удирддаг хүн биш. Сэлгээний хөдөлгөөний талбай буюу өртөөний дэвсгэр газрыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтсээс камераар талбайд бүрэн хяналт тавьж байдаг. Өртөөний жижүүр талбайн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээхгүй. Энэ хүн галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангана. Өнөөдрийн байдлаар зурвас газар зөвшөөрөлгүй этгээд орсноос үүссэн үр дагавар, оруулахгүй байх үүргийг Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар Цагдаагийн алба хаагч хүлээнэ.
Тэрнээс биш Улаанбаатар төмөр зам очиж, согтуу ч бай, эрүүл ч бай хүч хэрэглэх зүйл байхгүй. Яагаад гэвэл иргэний эрх зүйн харилцааны аж ахуйн нэгж. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйл заалтаар үйлдэгдсэн *******, Б.******* нарт холбогдох хэргийг гэм буруугүй болж цагаатгасан нь өөрөө Монгол улсын Үндсэн хуулиар шударга шүүхээр шүүлгүүлэх эрхээ эдэлсэн. Цагаатгасан нь зөв. Өөр хүмүүсийг шалгуулах нь прокурорын бүрэн эрхэд хамаарна.
Өнөөдрийн байдлаар шүүх гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэгдэж явахгүй бол одоо хохирогчийн зүгээс *******, Б.******* нарын гэр бүлд нь заналхийлэх, үр хүүхдийг нь ална гэж заналхийлэх зөрчлийн хэрэг Сэлэнгэ аймагт 2-3 удаа бүртгэгдчихсэн байна. Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Р.Атарцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэл маш тодорхой тогтоогдсон. Яагаад гэвэл цагаатгах тогтоолын 16, 23, 20, 33, 24, 37-р талд эрх зүйн дүгнэлт хийсэн. Эрх зүйн дүгнэлтийг маш тодорхой энэ хүмүүсийг цагаатгах үндэслэлийг дурдсан учраас цагаатгах тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж гарсан учир хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Иргэний хариуцагч Б.Туул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хэрэгт авагдсан шинжээч Батхүүгийн дүгнэлт, камерын бичлэгийг үндэслэж сэжигтэн яллагдагчийн буруугүй талаар нотлох баримтуудыг үндэслэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-д заасан гэм буруугүйд тооцох зарчмын хүрээнд сэжигтэн яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэх үүднээс цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Хохирогчийн хууль төлөөлөгч болон өмгөөлөгчөөс гаргасан гомдолтой танилцсан. Гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. ...Цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1.1-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгчийн цагаатгасан үндэслэлийг бичээгүй байх ба дээрх шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2-д заасан хууль ёсны зарчим, 1.3-д заасан шударга ёсны зарчимд нийцээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шүүгдэгч нарт ял завшуулсан, хэт цагаатгах талыг баримталсан шийдвэр болж байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Б.*******, ******* нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2. Прокуророос шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн ******* нарыг “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд саад учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
3.Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар галт тэрэгний машинч ******* нь аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн этгээд ба хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, журмыг ноцтой зөрчсөн нь нотлогдоогүй, харин Б.******* нь туслах машинч бөгөөд тэднийг буруутгаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн субъектэд туслах машинч гэсэн субъект байхгүй тул уг гэмт хэргийн субъект болохгүй гэсэн дүгнэлтийг тус тус хийж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй, цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос хянавал зохих байдлыг хянаж шийдвэрлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 71 тоот магадлал, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 20 тоот тогтоолын агуулгад дурьдсан ажиллагаанууд бүрэн гүйцэд хийгдээгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж хуульчилжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:
-Хэрэг учрал нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын Дархан татах хэсгийн Сүхбаатар депогийн хөдлөх бүсийн 24 дүгээр километрийн 6 дугаар зуутын 2 дугаар зам дээр буюу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/146 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Төмөр замын аюултай бүсийн дэглэм”-ийн 2.2-д заасан аюултай бүсэд болсон байх ба тухайн бүсэд хохирогч нь согтуугаар орж улмаар зам дээр тээглэн унаж 17 орчим минут орчим байх хугацаанд ямар нэгэн арга хэмжээ аваагүй байдал нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дуу-дүрсний бичлэгээр тогтоогдсон.
Төмөр замын газрын даргын тушаал 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаартай тушаалын хавсралтаар “Төмөр замын аюултай бүсийн дэглэм” -ийг баталж хэрэгжүүлж байгаад Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/146 дугаар тушаалын хавсралтаар урьд хэрэгжүүлж байсан тушаалыг хүчингүй болгож “Төмөр замын аюултай бүсийн дэглэм”-ийг шинэчлэн баталсан байна.
Аюултай бүсийн дэглэмийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Аюултай бүсэд галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалттай холбоотой ажил гүйцэтгэдэг дэвсгэр газрыг хамааруулна” ,
2.3.“Аюултай бүс нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хувьд энэ дэглэмд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, нэвтрэх, объект байрлуулахыг хориглосон бүс болно”,
2.4.“Төмөр замын байгууллага, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч аж ахуй нэгж, байгууллага аюултай бүсэд үйл ажиллагаа явуулах, объект байрлуулах болон аюулгүй ажиллагааны дотооддоо үйлчлэх техник, технологийн дүрэм, журам, зааврыг суурь бүтэц эзэмшигч баталж, мөрдүүлнэ.”
2.6.Төмөр замын суурь бүтэц эзэмшигч, нийтийн болон дагнасан хэрэглээний зам эзэмшигч нь галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн хийгддэг төмөр замыг /салбар зам/ өөрийн хөрөнгөөр хашиж хамгаалах, аюултай бүсийг хамгаалахад зориулсан хөрөнгийг жил бүр төлөвлөх ба дэглэмийг сахиулах талаар орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах үүрэг хүлээх.”,
5.5.Аюултай бүсийн хамгаалалтыг хариуцах байгууллага аюултай бүсийн дэглэмийг мөрдөж ажиллахыг шаардах эрхтэй бөгөөд дэглэм зөрчигдсөн тохиолдолд зөрчлийг арилгах арга хэмжээ авч, эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.
Гэтэл “Төмөр замын аюултай бүсийн дэглэм”-ийн хэрэгжилтэд ямар байгууллага, ажилтан, хэрхэн хяналт тавьдаг, бүсийн дэглэм зөрчигдсөн тохиолдолд тухайн зөрчлийг ямар хугацаанд илрүүлж зохих арга хэмжээ авч арилгах үүрэгтэй талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд ямар нэгэн ажиллагаа огт хийлгүй орхигдуулсан нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй гэж үзэх үндэслэл болж байна.
Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд уг бүсэд хэн хяналт тавьж ажиллах талаар холбогдох албан тушаалтнуудаас мэдүүлэг авсан боловч яг тухайн өдрийн үйл баримт болох цаг хугацаанд дээрх бүсэд өөрийгөө хянах чадваргүй хүн нэвтэрч улмаар 17 минутаас дээш хугацаанд хэвтсээр байхад аюултай бүсийн журмыг сахиулах этгээдүүд ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байдлыг амь хохирогчийн хохирсон үйлдэлтэй шалтгаант холбоогүй гэж улсын яллагчийн зүгээс дүгнэж байгааг зөвтгөн тайлбарлах боломж шүүхэд байхгүй байна.
5.Түүнчлэн тухайн хэрэгт шинжээчээр томилогдсон ******* нь дүгнэлт гаргахдаа тухайн хүчингүй болсон тушаалыг үндэслэн шинжээчийн дүгнэлтээ гаргасан байхад мөрдөгч, улсын яллагч нарын зүгээс Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт шинжилгээ хийлгэснийг хууль зүйн хувьд алдаатай гэж үзнэ.
Учир нь Шинжилгээний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр нэмэлт шинжилгээ хийнэ” гэж, 27.2-д “Нэмэлт шинжилгээг анхдагч шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан болон гаргахад оролцсон шинжээчээр хийлгэж болно” гэж тус тус заасан.
6.Гэтэл ******* шинжээчийн дүгнэлтэд шинэ нөхцөл байдал илрээгүй, дүгнэлт бүрэн бус нөхцөл байдал тогтоогдоогүй, харин хүчингүй болсон хуулийн зүйл заалт баримталж гаргасан нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгосон гэж үзнэ.
Шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ” гэж, 28.2-д “Дахин шинжилгээ хийхэд анхдагч, эсхүл нэмэлт шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан шинжээчийг оролцуулахыг хориглоно” гэж, 28.5-д “Дахин шинжилгээний үр дүн анхдагч, нэмэлт шинжилгээний үр дүнтэй адил бол дахин шинжилгээ хийхгүй” гэж тус тус заасныг зөрчиж ******* шинжээчийн дүгнэлтийн эргэлзээтэй байдлыг арилгах давтан шинжээч томилохгүй, шинжээч *******гээр нэмэлт шинжилгээ хийлгэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзнэ.
Тус шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл болж байна.
7.Иймд давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хохирогч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1.4, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Шүүгдэгч нарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг магадлал хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ