Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 150/шш2025/00249

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

* хот * дүүрэг *-р хороо * тоот хаягт оршин суух, * овогт * /РД:*/-ийн хүсэлттэй, 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч *нь шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие *нь 2025.07.17 нд Хөвсгөл-Улаанбаатар хот орохоор явах замд Төв аймгийн Лүн сумын нутагт түгжирч байхад Санта пи маркийн *улсын дугаартай машиныг жолоодож явсан * нь урдаа явсан Приус-41 маркийн * машин болон Приус-41 маркийн * машинуудын араас тус тус мөргөсөн. Үүнээс хойш 1 удаа Төв аймгийн Лүн сумын цагдаад мэдүүлэг өгсөн. Бидний хохирлын үнэлгээг бүрэн барагдуулна гээд салсан боловч үүнээс хойш утсаа авахгүй холбогдож чадахгүй ажлын байр дээр нь очсон боловч ажилдаа очихгүй байгаа гээд холбогдож чадахгүй байна. * аймгийн * сумын * тоотод оршин суух хаягтай боловч хаяг дээрээ байхгүй байна. Ээж *й нь холбогдсон боловч надад хамаагүй шүүх цагдаагаараа учраа ол гэсэн. Иймд *г эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тодорхой болгож өгнө үү...” гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч *нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *г эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасны дагуу *г эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлээ.

 

Хүсэлт гаргагч *нь 2025 оны 07 дугаар сарын 17-нд Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот орохоор явах замд Төв аймгийн Лүн сумын нутагт тээврийн хэрэгсэлтэй явж байх үед * нь зам тээврийн осол гаргаж мөргөсөн ба 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн * дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар *г 100,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

 

Дээрх нотлох баримт болох эрх бүхий албан тушаалтны * дугаартай шийтгэлийн хуудсаар * нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна.

 

* нь * аймгийн * сумын * тоотод оршин суудаг гэх боловч уг хягтаа оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул /* регистрийн дугаартай/ *г эрэн сурвалжилж шийдвэрлэлээ.

 

            Хүсэлт гаргагч *ийн *г эрэн сурвалжлах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчийг эрэн сурвалжилж, *гийн хаягийг тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

      

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * /РД:*/ эрэн сурвалжилсугай.

2. *г эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ДЭЛГЭРСАЙХАН