Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 302/ШШ2025/00508

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 302/ШШ2025/00508

Баян-Өлгий аймаг

 

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                             баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн тойруу 00 гудамж 000 тоот хаягт үйл ажиллагаа явуулах, “О” ХХК (гүйцэтгэх захирал Ц.Б)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын  3 дугаар багт оршин суух, Ж овогт Х.Х-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Бараа, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 1,522,140 төгрөг, алданги 761,070 төгрөг, нийт 2,283,210 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Хд холбогдох Бараа, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 1,522,140 төгрөг, алданги 761,070 төгрөг, нийт 2,283,210 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “О” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б нь  уг нэхэмжлэлээсээ татгалзсан тухай шүүхэд бичгээр  хүсэлт ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “О” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,482  төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч Х.Хд холбогдуулан гаргасан Бараа, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 1,522,140 төгрөг, алданги 761,070 төгрөг, нийт 2,283,210 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “О” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,482 (тавин нэгэн мянган дөрвөн зуун наян хоёр) төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 ШҮҮГЧ                                           Х.МЕЙРАМБЕК