| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00209/И |
| Дугаар | 302/ШШ2025/00514 |
| Огноо | 2025-06-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 302/ШШ2025/00514
| 2025 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 302/ШШ2025/00514 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Б аймгийн Н сумын 9 дүгээр багт оршин суух, Ш овогт М.Х-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суух, С овогт Х.Е-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: 228,000,000 төгрөг гаргуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.Х,
Хариуцагч Х.Е,
Орчуулагч М.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.Х нь хариуцагч Х.Е-д холбогдуулан 228,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Монгол Улсын иргэн, Б аймгийн Цагааннуур суманд оршин суугч М.Х Цагааннуур суманд төрсөн, одоо 62 настай.
1.2. 2015 онд Б аймгийн Өн суманд ажилд орж, 10 дугаар сарын 15-ны өдөр Өд шилжиж ирсэн. Тэрнээс хойш хариуцагч Х.Е гэдэг хүнийг таньдаг болсон.
1.3. 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нэг камаз цагаан будаа авах гэсэн юм, мөнгө хүрэхгүй байна. Сарын дотор борлуулах юм бол 40 хувийн ашиг үзнэ гээд 36,900,000 төгрөг өгөөч гэхээр нь өгсөн. Сар ч хүрээгүй хугацаанд хариуцагч Х.Е будаагаа зарж борлуулсан. Ашгаа хуваалцах уу гэж миний конторт ирж байсан. Тухайн үед би ажилд орсон учраас завгүй байна гээд тооцоо хийгээгүй явсан. Хариуцагч Х.Е надад мөнгө өгөөгүй байсаар байгаад өдий хүрсэн.
1.4. 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш нийтдээ 329,400,000 төгрөгийг хариуцагчид хувааж өгсөн. 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 36,900,000 төгрөг, дараа нь сар ч хүрээгүй хугацаанд хариуцагч би ашигтай ажиллаж байна, одоо 2 дэлгүүртэй болохгүй бол болихоо байлаа бараа маань багтахгүй байна гээд Хосханат гэдэг дэлгүүрийг худалдаж авна гээд 40,000,000 сая төгрөгийг 05 дугаар сарын 23-ны өдөр өгсөн. Тухайн үед тус дэлгүүрийг таны нэр дээр авах уу гэсэн боловч би ажилтай байсан учраас ажиллаж чадахгүй гэсэн. Тэрнээс хойш аав, хүү шиг харилцаатай явсаар байгаад 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч нэг хүнтэй хамт манай гэрт 2-3 хоног хоносон. 2 өдөр манай гэрт ирж мөнгө зээлээч гэж гуйж байсан учраас би эхнэрийнхээ нэр дээр цалингийн зээл авч, үл хөдлөх хөрөнгүүдийг банканд барьцаанд тавьж зээл гаргаж өгсөн байдаг. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 252,500,000 төгрөгийг хариуцагч Х.Ед өгсөн. Тухайн үед эхнэр, хүүхдүүд маань их хэмжээний мөнгийг яаж итгэж өгч байна вэ гэсэн. Хариуцагч Х.Е тухайн үед хивэг оруулах гэж байна, хивэг сарын дотор борлуулагдаж дуусна гэсэн.
1.5. 101,400,000 төгрөгийг цувуулж авсан. Анх 3 сарын дотор, 6 сарын дотор таны мөнгийг эргүүлж өгнө гэж бичиг үйлдэж өгдөг байсан. Мөнгө зээлдэж авдаг боловч өгөхгүй, гуйлгаж өгдөг байсан.
Иймд хариуцагч Х.Егаас түүнд зээлсэн мөнгө болох 228,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Х.Ен хариу тайлбар, татгалзал:
2.1.Нэхэмжлэгчийн хэлж байгаа мөнгийг авсан маань нь үнэн. Тухайн үед зээлдэж авсан ихэнх мөнгийг дансаар шилжүүлсэн байгаа. Гэтэл дансны хуулга нь байхгүй байгаа учраас нотолж чадахгүй байна. Тэрнээс биш бүх зүйл нь ил байгаа.
2.2.Нэхэмжлэгч М.Хы хувьд 4-5 жил манайхаас хоол хүнс авч байсан. Нэхэмжлэгчийн гэрт малчтайгаа нийлээд 15-16 хүн байгаа. Сар бүр хоол хүнсийг надаас ирж авдаг байсан. Тэр бүхнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байна.
2.3. Тухайн үед тэмдэглэл үйлдэж байсан дэвтрээ шүүхэд баримтаар гаргаж өгсөн байгаа. Бүх төлбөр маань төлөгдөж, одоо 28,000,000 төгрөг үлдсэн байгаа. Үүнийг нэхэмжлэгч гэсэн мэдэж байгаа.
2.4.М.Х өөрийнх нь тооцоог надад тулган шахаж, надад хүч хэрэглэн зодож 211,400,000 төгрөг өглөгтэй гэж бичүүлж авсан. Тухайн үед нэхэмжлэгч Казахстан улсаас ирж, бид нар ресторан орсон. Тухайн үед олны өмнө намайг цохиж, баримт бичиж өг гэсэн. Би нэхэмжлэгчийг хүндэтгэдэг учраас тус баримтыг бичиж өгсөн. Тухайн үед н.Еркежан хамт байсан. Би тухайн баримтад гарын үсгээ зураад өгчих гэсэн учраас гарын үсгээ зурж өгсөн.
2.5. Би Цагааннуур суманд очиж 2-3 удаа тооцоо нийлье гэж очиж байсан. Тухайн үед нэхэмжлэгч гэртээ байгаагүй учраас тооцоо нийлж чадаагүй гэжээ.
3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х.Егийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн баримт, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн баримт, ХААН банкны 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Мөнгөн шилжүүлэг, мөн тус банкны 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Мөнгөн шилжүүлэг, Төрийн банкны 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Мөнгөн шилжүүлэг, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай тэмдэглэл, нэхэмжлэгчээс Р.Кенжебект олгосон итгэмжлэл, ХААН банкны БӨ Цагааннуур т/т-д 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ма-аас гаргасан хүсэлт, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, М.Хы Депозит дансны харилцагчийн монгол хуулга /хуулбар/, зэргийг,
Хариуцагчаас хариу тайлбар, түүний дансны хуулга болон барааны жагсаалтын баримтын хуулбар /6 хуудас/, СД бичлэг- 1ширхэг зэргийг тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэгч М.Хы хариуцагч Х.Е-аас 228,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: Үүнд: Х.Е нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр надаас 36,900,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 40,000,000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 25,2500,000 төгрөг, нийт 329,400,000 төгрөг авч, 101,400,000 төгрөгийг төлж, үлдсэн 228,000,000 төгрөгийг төлөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.
5.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Би М.Х-аас авсан зээлийн дийлэнх хэсгийг дансаар болон тээврийн хэрэгсэл орлуулан нийт 300,000,000 төгрөгийг төлсөн. М.Х нь өөрийнх нь тооцоог надад тулган шахаж, надад хүч хэрэглэн зодож 211,400,000 төгрөгийн өглөгтэй гэж бичүүлж авсан. М.Хд 28,564,710 төгрөгийн өглөгтэй. М.Хы илүү нэхэмжилж буй хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
7.1.Хариуцагч Х.Е-ийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн гарын баримтаар 36,900,000 төгрөгийг М.Х-аас 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл зээлээр авсан болох нь, мөн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн гарын баримтаар М.Хаас авсан мөнгөний үлдэгдэл болох 228,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлж өгөхөөр болсон нь тогтоогджээ.
7.2. ХААН банкны 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар М.Х нь Халман Еркежаны дансанд 36,900,000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар М.Х нь Х.Е дансанд 140,000,000 төгрөгийг, Төрийн банкы 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар М.Х нь Х.Е-ийн дансанд 112,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогджээ. Мөн М.Х нь 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр ХААН банктай хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 139,500,000 төгрөгийн зээлийг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл жилийн 20.6 хувийн хүүтэй авсан болох нь нотлогдсон байна.
8. Нэхэмжлэгч М.Х нь хариуцагч зээлээр авсан мөнгөний үлдэгдэл 228,000,000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарласан байх ба хариуцагчийн зүгээс дээрх мөнгөнөөс зарим хэсэг нь төлөгдсөн гэж маргажээ.
9.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Зохигч нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.
10.Зохигчид 2018 оноос эхлэн зээлийн гэрээ байгуулж зээлдүүлэгч М.Х-аас зээлдэгч Х.Е-д нийт 329,400,000 төгрөгийн зээл олгосон болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч тухайн татгалзлын үндэслэлээ нотлох баримтаа гаргаж өгөөгүй болно.
11.Хариуцагчаас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн баримтыг нэхэмжлэгч М.Х нь өөрийнх нь тооцоог надад тулган шахаж, надад хүч хэрэглэн зодож 228,000,000 төгрөгийн өглөгтэй гэж бичүүлж авсан гэж тайлбарласан боловч тухайн үндэслэл нь тогтоогдохгүй байгаа, хариуцагчийн зүгээс зээлээр авсан нийт 329,400,000 төгрөгөөс 28,000,000 төгрөг үлдсэн талаар нотолж чадаагүй тул тухайн баримтыг эргэлзээтэй нотлох баримт гэж үзэх боломжгүй болно.
12. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ. Талууд зээлийн гэрээгээр хугацаа тогтоогоогүй бөгөөд хариуцагчийн зүгээс 228,000,000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байсан нь баримтаар тогтоогдож байна.
13.Хариуцагч Х.Е-аас нэхэмжлэгч М.Х-тай утсаар ярьсан бичлэгийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч тухайн бичлэгийн ярианд хариуцагчийн хувьд 28,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа утга агуулагдаагүй тул тухайн баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.
14. Иймд нэхэмжлэгч М.Х-ны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Х.Е-аас 228,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Х-д олгох нь зүйтэй байна.
15.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,297,000 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 1,297,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Е-аас 228,000,000 (хоёр зуун хорин найман сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Х-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,297,000 (нэг сая хоёр зуун ерэн долоон мянган) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Е-аас 1,297,000 (нэг сая хоёр зуун ерэн долоон мянган) төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Х-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК