| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00227/И |
| Дугаар | 302/ШШ2025/00516 |
| Огноо | 2025-06-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 302/ШШ2025/00516
| 2025 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 302/ШШ2025/00516 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Б аймгийн “А” ХХК /гүйцэтгэх захирал Х./,
Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух, Ш овогт К.М нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газар /дарга Ө.А/,
Хариуцагч: Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургууль /захирал Б.Ж/,
Хариуцагч: Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэг /эрхлэгч Д.Г/,
Хариуцагч: Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төв /дарга О.С/,
Хариуцагч: Б аймгийн Б сумын Соёлын төв /дарга эрхлэгч Ш.М/-д тус тус холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны эрчим хучний төлбөрт буюу гэрээний үүрэгт Б аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас 54,971,485 (тавин дөрвөн сая есөн зуун далан нэгэн мянган дөрвөн зуун наян таван) төгрөг, Ерөнхий боловсролын сургуулиас 319,020,065 (гурван зуун арван есөн сая хорин гурван мянган жаран таван), Хүүхдийн цэцэрлэгээс 76,821,509 (далан зургаан сая найман зуун хорин нэгэн мянган таван зуун есөн) төгрөг, Эрүүл мэндийн төвөөс 60,163,779 (жаран сая нэг зуун жаран гурван мянган долоон зуун далан есөн) төгрөг, Соёлын төвөөс 33,334,340 (гучин гурван сая гурван зуун гучин дөрвөн мянган гурван зуун дөчин) төгрөг буюу нийт 544,311,178 (таван зуун дөчин дөрвөн сая гурван зуун арван нэгэн мянган нэг зуун далан найман) төгрөг гаргуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.М,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар А.С, С.Н,
Хариуцагч Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Ж,
Хариуцагч Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Д.Г,
Хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга О.С,
Хариуцагч Б аймгийн Б сумын Соёлын төвийн дарга эрхлэгч Ш.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.
Хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын дарга Ө.Ад шүүхээс 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр /баримт №9/ шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч байгууллагын төлөөлөгч Ө.А шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтээ утсаар мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч байгууллагын төлөөлөгч Ө.Ан эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “А” ХХК болон К.М нар нь хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газар, тус сумын Ерөнхий боловсролын сургууль, тус сумын Хүүхдийн цэцэрлэг, тус сумын Эрүүл мэндийн төв, тус сумын Соёлын төвд тус тус холбогдуулан Дулааны эрчим хүчний төлбөр 544,311,178 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Нэхэмжлэгч "А" XXК нь дулаан үйлдвэрлэх, түгээх, дулаанаар зохицуулалттай хангах чиг үүрэг бүхий тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгаа билээ.
1.2. “А" ХХК Б сумын төвийн аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудыг 1,4 мВт хүчин чадалтай эрчим хүчээр хангах чиг үүрэг бүхий дулааны эрчим хүчний барилга байгууламж барьж 2017-2018 оны, 2018-2019 оны 2019-2020 оны, 2020-2021 оны, 2021-2022 оны, 2022-2023 онуудад халаалтын улиралд дулааны эрчим хүчээр зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж ирсэн билээ. Тухайн хугацаанд "А" ХХК нь холбогдох норм, журмын дагуу стандартын шаардлага хангасан эрчим хүчээр хэрэглэгч нарыг бүрэн хангаж, ямар нэгэн байдлаар эрчим хүчний тасалдалгүй, ажлын гологдолгүй, ажил гүйцэтгэх гэрээний үүргээ хангалттай гүйцэтгэж ирсэн болно.
1.3.Гэтэл Б аймгийн Засаг дарга болон Б аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын эрх бүхий албан тушаалтнууд нь хувийн ашиг сонирхол, бусдад давуу байдал олгох үүднээс төвлөрсөн халаалтын зууны барилга байгууламж, шугам сүлжээний барилгыг ашиглалтад оруулах комисс томилохгүй байх, ашиглалтад оруулах дүгнэлт гаргахаас татгалзах "эс үйлдэхүй" гаргаж, "А" ХХК-ийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулах, хэвийн үйл ажиллагааг алдагдуулах зэрэг хууль бус үйлдэл гаргасныг Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6-р сарын 10-ны өдрийн 110/ШШ2019/0042 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9-р сарын 12-ны өдрийн 221/МА2019/0489 дугаартай магадлал зэрэг хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр Б аймгийн Засаг даргын үйлдэл хууль бус болохыг тогтоож, "А" ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байгаа юм.
1.4. Б аймгийн Засаг дарга асан А.Г нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлэх явцад барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс томилохдоо өөрийн хамаарал бүхий хүмүүсийг комиссын бүрэлдэхүүнд оруулж, мөн адил хууль бус үйлдлийг үргэлжлүүлэн ашиглалтад оруулахаас татгалзах дүгнэлт гаргуулсныг "А" ХХК-ийн нэхэмжлэлээр Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5-р сарын 01-ний өдрийн 110/ШШ2020/0030 дугаартай шийдвэрээр "А" ХХК-ийг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Б аймгийн Засаг даргын 2019 оны 11-р сарын 04-ний өдрийн А/774 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
1.5.Дараа нь аймгийн Засаг даргын зүгээс "А" ХХК-ийн хэрэглэгч нарын халаалтын зардлыг төсөвт суулгахаас татгалзах үйлдэл гаргасан байдлыг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх мөн Захиргааны хэрэг үүсгэн шалгаж, улмаар захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6-р сарын 21-ний өдрийн 110/ШШ2021/0046 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр "А" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.
1.6.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар "Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил" байгаа боловч, Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх шат, Захиргааны хэргийн шүүхээр 2018 оноос 2021 оны 8-р сарын 21-ний хүртэл маргаан хянан шийдвэрлэгдэх үйл явцад үргэлжилсэн байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасан "Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл...үргэлжилнэ" гэж заасны дагуу 2018 оноос 2021 оны 06-р сарын 21-ний хүртэл хөөн хэлэлцэх хугацааны тасалдал үргэлжилсэн нь нотлох баримтаар хавсаргасан захиргааны хэргийн шүүхийн удаа дараагийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байна. Тийм учраас "А" ХХК-ийн хариуцагч талаас 2017-2018 оны, 2018-2019 оны хоорондох гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2018-2021 оны хооронд тасалдсан учраас Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 79.7 дахь хэсгүүдэд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй болохыг дурдаж байна. Мөн 2020 оноос хойших нэхэмжлэлийн шаардлага хөөн хэлэлцэх хугацааны үйлчлэлд хамаарч байна.
1.7. Нэхэмжлэгч "А" ХХК нь 2017-2018 он, 2018-2019 он, 2019-2020 он, 2020-2021 он, 2021-2022 он, 2022-2023 оны хооронд Б аймгийн Б сумын ЗДТГ, Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэг, сумын Эрүүл мэндийн төвд, Соёлын төв зэрэг төрийн байгууллагуудад дулааны эрчим хүч түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үүргийг гэрээгээр гүйцэтгэж ирсэн болно. Гэвч хэрэглэгчид буюу хариуцагч нар жил бүр халаалтын улиралд төлбөл зохих эрчим хүчний төлбөрийг дутуу төлж, өр төлбөр үүсгэж, улмаар "А" ХХК-ийг алдагдалд оруулах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах, банкны зээлийн төлбөрт унагаах зэргээр хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан юм.
1.8.Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тус бүрээр тооцоолбол:
Хариуцагч Б сумын Засаг даргын тамгын газрын гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн тухайд:
2017-2018 оны халаалтын улиралд төлбөл зохих 13,470,808 төгрөгөөс 5,164,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 8,306,806 төгрөг төлөгдөөгүй, 2018-2019 оны халаалтын улиралд төлбөл зохих төлбөр 23,948,000 төгрөгөөс 8,295,700 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 15,652,400 төгрөг төлөгдөөгүй, 2019-2020 оны халаалтын улиралд төлбөр зохих 23,948,100 төгрөгөөс 10,107,500 төгрөгийг төлсөн ба 13,840,600 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, 2020-2021 оны халаалтын улиралд төлбөл зохих 23,948,100 төгрөгөөс 12,805,009 төгрөгийг төлсөн бөгөөд 11,143,092 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, 2021-2022 оны халаалтын улиралд төлбөл зохих 23,948,000 төгрөгөөс 22,498,412 төгрөгийг төлсөн ба 1,449,688 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй, 2022-2023 оны халаалтын улиралд төлбөл зохих 23.948,100 төгрөгөөс 19,369,2.00 төгрөгийг төлсөн ба 4,578,900 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй буюу бүгд нийт 54,971,485 төгрөг төлөгдөөгүй байна.
1.9.Хариуцагч Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн тухайд:
2017-2018 оны халаалтын улиралд төлбөл зохих 72,008,868 төгрөг, төлсөн нь 8,937,500 төгрөг, үлдэгдэл төлбөр 63,131,368 төгрөг, 2018-2019 оны халаалтын улиралд төлбөл зохих 1284 22,432 төгрөг, төлсөн нь 46,046,740 төгрөг үлдэгдэл төлбөр 82,075,692 төгрөг, 2019-2020 оны халаалтын улиралд төлбөл зохих 128,122,432 төгрөг, төлсөн нь 41,329,920 төгрөг, үлдэгдэл төлбөр 86,792,512 төгрөг, 2020-2021 оны халаалтын улиралд төлбөл зохих 128,122,432 төгрөг, төлсөн нь 59,673,240 төгрөг, үлдэгдэл төлбөр 68,449,192 төгрөг, 2021-2022 оны халаалтын улиралд төлбөл зохих 128,122,432 төгрөг, төлсөн нь 128,329,900 төгрөг, илүү төлсөн төлбөр 207,468 төгрөг, 2022-2023 оны халаалтын улиралд төлбөл зохих 128,122,432 төгрөг, төлсөн нь 109,343,663 төгрөг, үлдэгдэл төлбөр 18,778,769 төгрөг буюу бүгд 319,020,065 төгрөг төлөгдөөгүй байна.
1.10. Хариуцагч Б сумын хүүхдийн цэцэрлэгийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн тухайд:
2017-2018 оны халаалтын улиралд төлбөл зохих 14,751,729 төгрөг, төлсөн нь 1,650,000 төгрөг, үлдэгдэл төлбөр 13,101,729 төгрөг, 2018-2019 оны халаалтын улиралд төлбөл зохих 26,225,296 төгрөг, төлсөн нь 7,777,500 төгрөг, үлдэгдэл төлбөр 18,447,796 төгрөг, 2019-2020 оны халаалтын улиралд төлбөл зохих 26,225,296 төгрөг, төлсөн нь 15,082,400 төгрөг, үлдэгдэл төлбөр 11,142,896 төгрөг, 2020-2021 оны халаалтын улиралд төлбөл зохих 26,225,296 төгрөг, төлсөн нь 17,381,300 төгрөг, үлдэгдэл төлбөр 8,843,996 төгрөг, 2021-2022 оны халаалтын улиралд төлбөл зохих 26,225,296 төгрөг, төлсөн нь 12,384,500 төгрөг, үлдэгдэл төлбөр 13,840,796 төгрөг, 2022-2023 оны халаалтын улиралд төлбөл зохих 26,225,296 төгрөг төлсөн нь 14,781,000 төгрөг, үлдэгдэл төлбөр 11,444,296 төгрөг буюу төлбөр бүгд 76,821,509 төгрөг төлөгдөөгүй байна.
1.11. Хариуцагч Б сумын Эрүүл мэндийн төвийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн тухайд:
2017-2018 оны халаалтын улиралд төлбөл зохих 16,340,094 төгрөг, төлсөн нь З,901,200 төгрөг, үлдэгдэл төлбөр 12,438,894 төгрөг, 2018-2019 оны халаалтын улиралд төлбөл зохих 12,709,406 төгрөг ,төлсөн нь 3,577,800 төгрөг, үлдэгдэл төлбөр 9,131,606 төгрөг, 2020-2021 оны халаалтын улиралд төлбөл зохих 29,049,500 төгрөг, төлсөн нь 9,918,121 төгрөг, үлдэгдэл төлбөр 19,131,379 төгрөг, 2021-2022 оны халаалтын улиралд төлбөл зохих 29,049,500 төгрөг, төлсөн нь 19,184,700 төгрөг, үлдэгдэл төлбөр 9,864,800 төгрөг, 2022-2023 оны халаалтын улиралд төлбөл зохих 29,049,500 төгрөг, төлсөн нь 19,452,400 төгрөг, үлдэгдэл төлбөр 9,597,100 төгрөг буюу төлбөр бүгд 60,163,779 төгрөг төлөөгүй учир нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
1.12.Хариуцагч Б сумын Соёлын төвийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн тухайд:
2017-2018 оны халаалтын улиралд төлбөл зохих 7,972,965 төгрөг, төлсөн нь 1,620,000 төгрөг, үлдэгдэл төлбөр 6,352,965 төгрөг, 2018-2019 оны халаалтын улиралд төлбөл зохих 14,174,160 төгрөг, төлсөн нь 3,240,000 төгрөг, үлдэгдэл төлбөр 10,934,160 төгрөг, 2019-2020 оны халаалтын улиралд төлбөл зохих 14,174,160 төгрөг, төлсөн нь 3,246,300 төгрөг, үлдэгдэл төлбөр 10,927,860 төгрөг, 2020-2021 оны халаалтын улиралд төлбөл зохих 14,174,160 төгрөг, төлсөн нь 3 107,000 төгрөг, үлдэгдэл төлбөр 11,067,160 төгрөг, 2021-2022 оны халаалтын улиралд төлбөл зохих 14,174,160 төгрөг, төлсөн нь 17,972,525 төгрөг төлж, 3 798,365 төгрөг илүү төлсөн, 2022-2023 оны халаалтын улиралд төлбөл зохих 32,174,160 төгрөг, төлсөн нь 34,323,600 төгрөг төлж, 2,149,440 төгрөг илүү төлсөн учир нийт төлбөл зохих 39,282,145 төгрөгөөс илүү төлсөн 5,947,805 төгрөгийг хасаж, төлбөр бүгд 33,334,340 төгрөг төлөгдөөгүй байна.
1.13.“А” ХХК-аас 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дээрх төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад компанийн үүсгэн байгуулагч К.М би компанийг Хуанганы Аргонд худалдсаны улмаас Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130/Ш32024/000366 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг алдааг залруулж, компаниас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр дахиад нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсгийн 351.1.1 дэх заалт, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.2 дахь заалт, Дулааны эрчим хүчээр хангах гэрээний холбогдох заалтыг тус тус үндэслэн дулааны эрчим хүчний төлбөрт Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас 54,971,485 төгрөг, Ерөнхий боловсролын сургуулиас 319,020,065 төгрөг, Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн санхүүгээс 76,821,509 төгрөг, Б сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгээс 60,163,779 төгрөг, Б сумын Соёлын төвөөс 33,334,340 төгрөг буюу бүгд 544,311,178 төгрөг гаргуулан "А" ХХК-д олгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын дарга Ө.А шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
2.1.Б сумын Засаг даргын тамгын газар нь А ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дулаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулж хамтран ажиллаж ирсэн.
2.2.Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 08-р тогтоол, Засаг даргын тамгын газрын барилгын халаалтын талбайн схем зураг, тухайн компанийн тусгай зөвшөөрөл гэх мэт холбогдох материалыг хавсаргаж төсвийн төслийн хамт жил бүр аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлдэг байсан боловч урьд онуудын энгийн зуухны тарифаар төсөв батлагдаж ирдэг байсан. Үүний дагуу жил бүрийн батлагдсан түлш халаалтын төсвийн санхүүжилтийг сар бүр хуваарийн дагуу тогтмол А ХХК-д олгож ирсэн.
2.3.Иймд А ХХК-ийн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн нэхэмжилж буй зөрүү мөнгийг манай байгууллага төлөх боломжгүй гэжээ.
3.Хариуцагч Б аймгийн Б сумын Соёлын төвийн дарга Ш.М шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
3.1. Б сумын Соёлын төв нь А ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дулаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулж хамтран ажиллаж ирсэн.
3.2. Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 08-р тогтоол, Засаг даргын тамгын газрын барилгын халаалтын талбайн схем зураг, тухайн компанийн тусгай зөвшөөрөл гэх мэт холбогдох материалыг хавсаргаж төсвийн төслийн хамт жил бүр аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлдэг байсан боловч урьд онуудын энгийн зуухны тарифаар төсөв батлагдаж ирдэг байсан. Үүний дагуу жил бүрийн батлагдсан түлш халаалтын төсвийн санхүүжилтийг сар бүр хуваарийн дагуу тогтмол А ХХК-д олгож ирсэн.
3.3. Иймд А ХХК-ийн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн нэхэмжилж буй зөрүү мөнгийг манай байгууллага төлөх боломжгүй гэжээ.
4.Хариуцагч Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Д.Г шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Б аймгийн Б суманд үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Мы Б сумын хүүхдийн цэцэрлэгээс халаалтын үнээс дутуу авсан гэх үндэслэлээр нэхэмжилж буй 76,821,509 (далан зургаан сая найман зуун хорин нэгэн мянган таван зуун есөн) төгрөгийн нэхэмжлэлтэй танилцаж уг нэхэмжлэлийг бүхлээр нь эс зөвшөөрч уг тайлбарыг гаргаж байна.
4.1.”А” ХХК нь дээрх нэхэмжлэлд дурдсан төлбөрийг гаргуулахаар 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тухайн шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлд танилцаж миний бие 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбарыг хүргүүлсэн билээ. Уг нэхэмжлэлийн дагуу Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130/Ш32024/00366 дугаартай шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм. Гэтэл нэхэмжлэгч К.М нь нэг жил хоёр сар өнгөрсний дараа дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
4.2. Аливаа хувь хүн болон хуулийн этгээд нь Монгол Улсын Иргэний хууль болон бусад холбогдох хуулиудыг үндэс болгож хамтран ажиллах хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгуулж харилцан тохиролцож үйл ажиллагаа явуулдаг. Түүний дагуу манай байгууллага ч гэрээ байгуулан уг гэрээг үндэс болгон ажилласан байдаг ба уг компани нь гэрээнд заасан дулааны эрчим хүчийг түгээж гэрээнд дурдсан хөлсийг сар болгон нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд нэхэмжлэлийн дагуу манай байгууллага төлбөрөө төлсөөр ирсэн билээ( 2017-2020 он хүртэл).
4.3.Миний бие 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тус цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон юм. Түүний дагуу гэрээг шинэчилж 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дөрвөн жилийн хугацаатай буюу 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нийт 2002,6 м.кв талбайд сар болгон 2,544,700 төгрөг авч өгч байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан юм. Түүний дагуу сар болгон нэхэмжлэлээ хүргүүлж, нэхэмжлэлийн дагуу халаалтын төлбөрийг цаг тухайд нь авч,өгч байсан болно.
4.4.Тус байгууллагад байгуулсан гэрээ компанийн нэхэмжлэл, мөнгө шилжүүлсэн санхүүгийн баримтуудыг нотлох баримтаар хүргүүлж байгаа бөгөөд уг компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Мы хууль бусаар нэхэмжилж буй халаалтын төлбөрийг бүхлээр нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Хариуцагч Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Ж шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
5.1. “А” ХХК нь 2019 оноос эхлэн манай байгууллагад дулаан эрчим хүчийг түгээж эхэлсэн боловч норм, журмын дагуу стандартын шаардлага хангасан эрчим хүчээр бүрэн хангаж чадахгүй гологдож гэрээний үүргээ хангалтгүй гүйцэтгэж ирснийг тухайн үед галчаар ажилладаг ажилчдыг шилжүүлэн авахгүй 2022 он хүртэл маргаан гарган 10 галч ажилтны цалинг манай байгууллагаар төлүүлж байсан, 2023 оны 05 дугаар сар хүртэл дотуур байранд амьдардаг хүүхдүүд гадуур хувцастай унтаж, ханиад томуутай болж эрүүл мэндээрээ хохирч хүүхдийн эрх зөрчигдөж байсныг өдөр бүр бид К.Мд сануулж хэлж байсныг дотуур байрны сурагч багш ажилчид, эцэг эх асран хамгаалагчид гэрчлэх байх.
5.2.Тус байгууллагын тогтмол зардал болох түлш халаалтын зардлыг Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн саналаар Аймгийн төрийн сан, орон нутгийн төсөвт хуваарийг нь баталж санхүүжилтийг олгодог.
5.3.Батлагдсан төсвийн хуваарийн дагуу нийлүүлэгч байгууллагатай, хамтран ажиллах гэрээ байгуулан “А” ХХК-ийн захирал байсан К.Мы нэхэмжлэлээр төлбөрөө хугацаанд сар бүр бүрэн шилжүүлж ирсэн ба одоо хүртэл эрчим хүчний төлбөрийг дутуу төлсөн, үлдэгдэл төлбөр үүсгэсэн, тус гүйцэтгэгч компани үйл ажиллагааг алдагдуулж байсан тохиолдол байгаагүй.
5.4. Нэхэмжлэгч “А” ХХК нь 2017-2018 онд манай сургуулийн А.Б.В.Г байранд хэсэгчлэн халаалт түгээж эхэлсэн ба хоёр дотуур байрны хэсэгт тухайн үед сургуулийн аж ахуйг тендерээр зохион явуулдаг “Нурбота хоршоо” өөрсдөө бага оврын зуухаар 2018 оны 05 дугаар сар дуустал дулааны эрчим хүчээр хангаж байсан. Нэхэмжлэгчийн манай байгууллагаас бүгд 319,020,065 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Үүнд 2017-2018 онуудад манай байгууллагад хэсэгчлэн дулааны эрчим хүчээр хангадаг байсан ба 2019, 2020, 2021, 2022 онуудад дутуу өр төлбөр байсан бол яагаад тухайн үед тооцоо нийлж, мэдэгдэж нэхэмжлэл үүсгээгүй ирснийг огт ойлгохгүй байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу манай байгууллага тухайн онуудад гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу “А” ХХК дулааны төлбөрийг захирал К.Мы нэхэмжлэлийг хөлсийг бүрэн төлж байсан.
5.5.Манай байгууллага ямар нэгэн төсөв баталдаггүй зөвхөн батлагдсан төсвийг зарцуулах эрхтэй гэдгийг хэлмээр байна. Иймд нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6.Хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга О.С шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Б аймгийн “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.М-аас тус шүүхэд гаргасан “Дулааны эрчим хүчний төлбөрт буюу гэрээний үүрэгт.../4/ Эрүүл мэндийн төвөөс 60,163,779 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
6.1.Тус төв нь 2017 оноос эхлэн “А” ХХК-тай дулааны эрчим хүч нийлүүлэх гэрээний дагуу хамтран ажиллаж байсан. “А” ХХК-аас тус эрүүл мэндийн төвд тухай бүрд "А” ХХК-аас нэхэмжлэл илрүүлж дулааны мөнгө шаарддаг байсан ба манай байгууллага нэхэмжлэхийн дагуу төлбөрийг ямар нэгэн маргаангүй төлдөг байсан.
6.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.М болон нэхэмжлэгч К.М нарын нэхэмжлэлд дурдсанчлан 2017-2018 онд үлдэгдэл 12,438,894 төгрөг, 2017-2018 оны халаалтын улиралд үлдэгдэл 19,131,379 төгрөг, 2020-2021 оны халаалтын улиралд үлдэгдэл 9,864,800 төгрөг, 2022-2023 оны халаалтын улиралд үлдэгдэл 60,163,779 төгрөгийн төлбөртэй гэж дурджээ.
6.3.Тус төв нь тухай бүрд “А” ХХК-аас илрүүлсэн нэхэмжлэхийн дагуу дулааны үнийг бүрэн төлж байсан тул одоо 5-8 жилийн дараа их хэмжээний төлбөр гэх асуудлыг төлөхийг зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь тус төв жил бүр тус компанитай дулаан түгээх гэрээний биелэлтийг дүгнэж, талууд тооцоо нийлж байсан ба тухайн орнуудад дээр дурдсан дулааны үнийг тус компани нь тус төсвөөс нэхэмжлэхгүй байж байгаад 5-8 жилийн дараа нэхэмжилж байгаад гайхаж байна. Нөгөө талаас тус төв улсын төсөвт тусгаснаар бүрэн төлж байсан юм. Одоо нэмж “А” ХХК-ны санхүүд 60,163,779 төгрөг санхүүгийн ямар ч боломжгүй гэж үзэж байна.
6.4.Иймд “А” ХХК-ийн “Дулааны эрчим хүчний төлбөрт буюу гэрээний үүрэгт.../4/ Эрүүл мэндийн төвөөс 60,163,779 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
7.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, А ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 24/51 дугаартай албан бичгээр К.М-д олгосон итгэмжлэл, А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, А ХХК-нд Б аймгийн Эрчим хүчний Зохицуулах хорооноос олгосон 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 14 дүгээр тусгай зөвшөөрлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, А ХХК-нд Б аймгийн Эрчим хүчний Зохицуулах зөвлөлөөс олгосон 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 18 дүгээр тусгай зөвшөөрлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Эрчим хүчний Зохицуулах хорооны 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар тогтоол, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаартай тогтоол, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 20/12 дугаартай тогтоол хавсралтын хамт нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэгж талбарын кадастрын зураг, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарьн 25-ны өдрийн 130/Ш32024/000366 дугаартай шүүгчийн захирамж, .Б сумын Засаг даргын тамгын газрын 2017-2018 оны халаалтын улиралд авсан халаалтын зардлын санхүүжилт, өр авлагын тооцоо, Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2017-2018 оны халаалтын улиралд авсан халаалтын зардлын санхүүжилт, өр зарлагын тооцоо, Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн 2017-2018 оны халаалтын улиралд авсан халаалтын зардлын санхүүжилт, өр авлагын тооцоо, Б сумын Эрүүл мэндийн төвөөс 2017-2018 оны халаалтын улиралд авсан халаалтын зардлын санхүүжилт, өр авлагын тооцоо, Б сумын Соёлын төвөөс 2017-2018 оны халаалтын улиралд авсан халаалтын зардлын санхүүжилт, өр авлагын тооцоо, Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2019/0042 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2019/0489 дүгээр магадлал, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ХЭГ/3076 дугаар албан тоот, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн X/1239 дугаар албан тоот, Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт, Б Ө аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 110/Ш32020/0025 дугаар захирамж, Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 110/ШШ2020/0030 дугаар шийдвэр, Б аймгийн Б сумын төвд шинээр төвлөрсөн халаалтын зуух барих, дулаанаар хангах төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ /2020.05.25-ны өдрийн/, Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 110/ШШ2021/0046 дугаар захирамж зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг,
Хариуцагчаас Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгээс хариу тайлбар, тус цэцэрлэгийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 18 дугаартай албан бичгээр шүүхэд гаргасан хариу тайлбар, Б аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/84 дүгээр захирамж, 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийг дулааны эрчим хүчээр хангах гэрээ зэргийн хуулбар, А ХХК-ийн нэхэмжлэх болон мөнгө шилжүүлсэн баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
8.Нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газар, Б сумын Ерөнхий боловсролын сургууль, Б сумын Хүүхдийн цэцэрлэг, Б сумын Соёлын төв, Б сумын Эрүүл мэндийн төвд тус тус холбогдох “Дулааны эрчим хүчний төлбөр бүгд 544,311,178 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээс Б сумын Ерөнхий боловсролын сургуулиас 69,881,925 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, Б сумын Эрүүл мэндийн төвөөс 33,085,246 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хангаж, Б сумын Ерөнхий боловсролын сургуулиас илүү нэхэмжилсэн 249,138,140 төгрөгийг, Б сумын Эрүүл мэндийн төвөөс илүү нэхэмжилсэн 27,078,536 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б сумын Засаг даргын тамгын газар, Б сумын Хүүхдийн цэцэрлэг, Б сумын Соёлын төвд холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: Үүнд: “А” ХКК нь тус аймгийн Б сумын төвийн төсөвт байгууллагуудыг 1.4 мегабайтын эрчим хүчээр 2018-2023 оны хооронд дулааны эрчим хүчээр хангаж байсан. Гэтэл халаалт авч байсан хариуцагч нар төлбөрийг дутуу төлж жил бүр өр төлбөр үүсгэж байсан. “А” ХХК-ийн хувьд хариуцагч тус бүртэй байгуулж байсан эрчим хүч худалдан худалдан авах гэрээний үүргээ биелүүлж хэрэглэгч нарыг шаардлага хангасан дулааны эрчим хүч нийлүүлсэн тул хариуцагч нараас дутуу төлсөн дулааны төлбөрийг нэхэмжилж байна. Хариуцагч нараас дутуу төлсөн дулааны төлбөрийг дараах байдлаар нэхэмжилж байна. Үүнд:
9.1. Хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газар 2017-2018 оны халаалтын улиралд төлбөл зохих 13,470,806 төгрөгөөс 5,164,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 8,306,806 төгрөгийг, 2018-2019 оны халаалтын улиралд төлбөл зохих 23,948,000 төгрөгөөс 8,295,700 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 15,652,400 төгрөгийг, 2019-2020 оны халаалтын улиралд төлбөр зохих 23,948,100 төгрөгөөс 10,107,500 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 13,840,600 төгрөгийг, 2020-2021 оны халаалтын улиралд төлбөл зохих 23,948,100 төгрөгөөс 12,805,009 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 11,143,092 төгрөгийг, 2021-2022 оны халаалтын улиралд төлбөр зохих 23,948,000 төгрөгөөс 22,498,412 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 1,449,688 төгрөгийг, 2022-2023 оны халаалтын улиралд төлбөл зохих 23,948,100 төгрөгөөс 19,369,200 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 4,578,900 төгрөгийг тус тус төлөөгүй ба бүгд 54,971,485 төгрөг төлөөгүй тул энэхүү төлбөрийг гаргуулж өгнө үү.
9.2.Хариуцагч Б сумын Ерөнхий боловсролын сургууль 2017-2018 оны халаалтын улиралд төлбөл зохих 72,008,868 төгрөгөөс 8,937,500 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 63,131,368 төгрөгийг, 2018-2019 оны халаалтын улиралд төлбөл зохих 128,122,432 төгрөгөөс 46,046,740 төгрөгийг төлж 82,075,692 төгрөгийг, 2019-2020 оны халаалтын улиралд төлбөл зохих 128,122,432 төгрөгөөс 41,329,920 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 86,792,512 төгрөгийг, 2020-2021 оны халаалтын улиралд төлбөл зохих 128,122,432 төгрөгөөс 59,673,240 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 68,449,192 төгрөгийг, 2021-2022 оны халаалтын улиралд төлбөл зохих 128,122,432 төгрөгөөс 128,329,900 төгрөгийг төлж, 207,468 төгрөгийг илүү төлсөн, 2022-2023 оны халаалтын улиралд төлбөл зохих 128,122,432 төгрөгөөс 109,343,663 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 18,778,769 төгрөгийг тус тус төлөөгүй тул нийт төлбөр 319,020,065 төгрөгийг төлүүлж өгнө үү.
9.3. Хариуцагч Б сумын Хүүхдийн цэцэрлэг 2017-2018 оны халаалтын улиралд төлбөл зохих 14,751,729 төгрөгөөс 1,650,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 13,101,729 төгрөгийг, 2018-2019 оны халаалтын улиралд төлбөл зохих 26,225,296 төгрөгөөс 7,777,500 төгрөгийг төлж, үлдэгдэл 18,447,796 төгрөгийг, 2019-2020 оны халаалтын улиралд төлбөл зохих 26,225,296 төгрөгөөс 15,082,400 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 11,142,896 төгрөгийг, 2020-2021 оны халаалтын улиралд төлбөл зохих 26,225,296 төгрөгөөс 17,381,300 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 8,843,996 төгрөгийг, 2021-2022 оны халаалтын улиралд төлбөл зохих 26,225,296 төгрөгөөс 384,500 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 13,840,796 төгрөгийг, 2022-2023 оны халаалтын улиралд төлбөл зохих 26,225,296 төгрөгөөс 14,781,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 11,444,296 төгрөгийг тус тус төлөөгүй ба бүгд 76,821,509 төгрөг төлөөгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
9.4. Хариуцагч Б сумын Эрүүл мэндийн төв 2017-2018 оны халаалтын улиралд төлбөл зохих 16,340,094 төгрөгөөс 3,901,200 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 12,438,894 төгрөгийг, 2018-2019 оны халаалтын улиралд төлбөл зохих 12,709,406 төгрөгөөс 3,577,800 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 9,131,606 төгрөгийг, 2020-2021 оны халаалтын улиралд төлбөл зохих 29,049,500 төгрөгөөс 9,918,121 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 19,131,379 төгрөгийг, 2021-2022 оны халаалтын улиралд төлбөл зохих 29,049,500 төгрөгөөс 19,184,700 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 9,864,800 төгрөгийг, 2022-2023 оны халаалтын улиралд төлбөл зохих 29.049.500 төгрөгөөс 19,452,400 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 9,597,100 төгрөгийг тус тус төлөөгүй ба нийт 60,163,779 төгрөг төлөөгүй учир нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
9.5. Хариуцагч Б сумын Соёлын төв 2017-2018 оны халаалтын улиралд төлбөл зохих 7,972,965 төгрөгөөс 1,620,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 6,352,965 төгрөгийг, 2018-2019 оны халаалтын улиралд төлбөл зохих 14,174,160 төгрөгөөс 3,240,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 10,934,160 төгрөгийг, 2019-2020 оны халаалтын улиралд төлбөл зохих 14,174,160 төгрөгөөс 3,246,300 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 10,927,860 төгрөгийг, 2020-2021 оны халаалтын улиралд төлбөл зохих 14,174,160 төгрөгөөс 3,107,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 11,067,160 төгрөгийг, 2021-2022 оны халаалтын улиралд төлбөл зохих 14,174,160 төгрөгөөс 17,972,525 төгрөгийг төлж, 3,798,365 төгрөг илүү төлсөн, 2022-2023 оны халаалтын улиралд төлбөл зохих 32,174,160 төгрөг, төлсөн нь 34,323,600 төгрөг төлж, 2,149,440 төгрөг илүү төлсөн учир нийт төлбөл зохих 39,282,145 төгрөгөөс илүү төлсөн 5,947,805 төгрөгийг хасаж, төлбөр бүгд 33,334,340 төгрөг төлөөгүй байгаа учир төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
10. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн: Үүнд:
10.1. Хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: А ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дулаан, эрчим хүчээр хангах гэрээ байгуулж хамтран ажиллаж байна. Жил бүр батлагдсан төсвийн дагуу санхүүжилтийг сар бүр хуваарийн дагуу тогтмол А ХХК-д олгож ирсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
10.2. Хариуцагч Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Батлагдсан төсвийн хүрээнд сар бүр А ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу төлбөрөө төлж байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
10.3. Хариуцагч Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургууль нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Батлагдсан төсвийн хүрээнд зарцуулалт хийх эрхтэй болохоос төсөв батлах эрх хэмжээгүй. Нэхэмжлэгч тал төсөв батлах эрх хэмжээ бүхий этгээдүүдийг шүүхэд өгсөн нь зүйтэй болов уу гэж бодож байна. А ХХК-ийн захирал К.Мтай тохирсон гэрээгээр тохирсон үнэ тарифаар төлбөрөө төлж байсан. Гэрээний үүргээ зөрчсөн тохиолдол байхгүй. Нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу төлбөрийг бүрэн төлж байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
10.4. Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төв нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Манай байгууллагын зүгээс ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу төлбөрөө төлж ирсэн. Олон жилийн дараа их хэмжээний төлбөр нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 60,163,779 төгрөгийг төлөх ямар ч санхүүгийн боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
10.5. Хариуцагч Б аймгийн Б сумын Соёлын төв нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Жил бүр эрх бүхий байгууллагаас баталсан төсвийн хүрээнд төлбөрөө бүрэн төлж байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
11. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
11.1.Баян Ө аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “А” ХХК-д Б сумын төвд эрчим хүчний барилга, байгууламж барих зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Б сумын төвд Дулаан үйлдвэрлэх, түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг тус тус олгосон байх ба мөн зөвлөлийн 2018 оны 08 дугаартай “Дулааны үнэ тогтоох тухай”, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 20/12 дугаартай “Дулааны үнэ тогтоох тухай” тогтоолын хавсралтаар тусгай зөвшөөрөл эзэмшигч “А” ХХК-ийн тариф, хэрэглэгчийн 1 м3 эзлэхүүний үнийг Б суманд 1298 төгрөг, дотуур байрны 1 м2 талбайд 2170 төгрөг, хэмжүүрээр тооцох 1Гкал дулааны үнийг 121416 төгрөгөөр тогтоож энэ үнийн тарифыг 2019 оны 01 дүгээр сарын 01, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхийг “А” ХХК болон хэрэглэгч байгууллагуудын дарга, захирлуудад зөвшөөрсөн байна.
11.2. 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “А” ХХК нь Б сумын төсөвт байгууллагуудын төсөв захирагч нар болох Засаг даргын тамгын газар, Ерөнхий боловсролын сургуулийн захирал, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, Соёлын төвийн эрхлэгч нартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр худалдагч “А” ХХК нь Б аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ДТХ 0.7 МВт-ын хүчин чадалтай дулааны эрчим хүчний үүсгүүрээр дулааны эрчим хүч үйлдвэрлэн худалдан авагчид худалдах, худалдан авагч нь энэхүү гэрээний нөхцөлийн үндсэн дээр худалдагчийн нийлүүлсэн дулааны эрчим хүчийг Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс тогтоосон тарифаар, эсхүл батлагдсан төсөвт багтаан байгуулсан гэрээний үндсэн дээр худалдаж авч үнийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.
11.3. “А” ХХК болон Б аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газар нь дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээг нэг жилийн хугацаагаар, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гурван жилийн хугацаагаар тус тус байгуулсан байх ба дээрх гэрээгээр “А” ХХК нь дулааны эрчим хүч үйлдвэрлэн худалдан авагчид худалдах, худалдан авагч нь энэхүү гэрээний нөхцөлийн үндсэн дээр худалдагчийн нийлүүлсэн дулааны эрчим хүчний үнийг төлөх үүргийг хүлээсэн байна.
11.4. “А” ХХК болон Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургууль нь дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар, 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээг тус тус байгуулсан байх ба дээрх гэрээгээр “А” ХХК нь дулааны эрчим хүч үйлдвэрлэн худалдан авагчид худалдах, худалдан авагч нь энэхүү гэрээний нөхцөлийн үндсэн дээр худалдагчийн нийлүүлсэн дулааны эрчим хүчний үнийг төлөх үүргийг хүлээсэн байна.
11.5. “А” ХХК болон Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэг нь Дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээг 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нэг жилийн хугацаагаар, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гурван жилийн хугацаагаар, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гурван жилийн хугацаагаар, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гурван жилийн хугацаагаар тус тус байгуулсан байх ба дээрх гэрээгээр А ХХК нь дулааны эрчим хүч үйлдвэрлэн худалдан авагчид худалдах, худалдан авагч нь энэхүү гэрээний нөхцөлийн үндсэн дээр худалдагчийн нийлүүлсэн дулааны эрчим хүчний үнийг төлөх үүргийг хүлээсэн байна.
11.6. “А” ХХК болон Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төв нь Дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээг 2017 оны 12 дугаар сарын 03-ны нэг жилийн хугацаагаар, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээг нэг жилийн хугацаагаар, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 4 жилийн хугацаагаар тус тус байгуулсан байх ба дээрх гэрээгээр “А “ХХК нь дулааны эрчим хүч үйлдвэрлэн худалдан авагчид худалдах, худалдан авагч нь энэхүү гэрээний нөхцөлийн үндсэн дээр худалдагчийн нийлүүлсэн дулааны эрчим хүчний үнийг төлөх үүргийг хүлээсэн байна.
11.7. “А” ХХК болон Б аймгийн Б сумын Соёлын төв нь Дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээг 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаагаар, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээг нэг жилийн хугацаагаар, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэг жилийн хугацаагаар, 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гурван жилийн хугацаагаар тус тус байгуулсан байх ба дээрх гэрээгээр “А” ХХК нь дулааны эрчим хүч үйлдвэрлэн худалдан авагчид худалдах, худалдан авагч нь энэхүү гэрээний нөхцөлийн үндсэн дээр худалдагчийн нийлүүлсэн дулааны эрчим хүчний үнийг төлөх үүргийг хүлээсэн байна.
11.8. Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2019/0042 дугаартай шийдвэрээр “А” ХХК-ийн тус аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б сумын төвд баригдсан халаалтын зуухны барилга байгууламж, шугам сүлжээг ашиглалтад оруулах комисс байгуулан ажиллуулах шийдвэр гаргахаас татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, халаалтын зуухны барилга, байгууламж, шугам сүлжээг ашиглалтад оруулах комисс байгуулан ажиллуулах шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгаж, мөн Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 110/ШШ2020/0030 дугаартай шийдвэрээр “Ахние”т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/774 дүгээр захирамжийн холбогдох хэсэг буюу Б сумын төвийн төвлөрсөн халаалтын шугам, зуухны барилгыг ашиглалтад оруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Т.Ариунцэцэг, С.Зейнелхан нарыг оруулсан хэсгийг хүчингүй болгож, Б сумын төвийн төвлөрсөн халаалтын шугам, зуухны барилгыг ашиглалтад оруулахыг ажлын хэсэгт даалгаж тус тус шийдвэрлэсэн байна.
11.9.Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр “А” ХХК-ийн өмчлөлийн дунд зэргийн төвөгшлийн ангиллын 1,2кВх2 халаалтын зуух, дулаан дамжуулах шугамын зориулалттай барилга байгууламж, түүний холбогдох баримт бичигт үзлэг шалгалт хийж, барилгын ажлын гүйцэтгэл, чанарт үнэлгээ өгсний үндсэн дээр энэхүү барилга байгууламж зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэжээ.
11.10.Б аймгийн Б сумын төвд шинээр төвлөрсөн халаалтын зуух барих, дулаанаар хангах төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээг захиалагч талыг төлөөлж Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Ерөнхий боловсролын сургуулийн захирал, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, Соёлын төвийн эрхлэгч нар гүйцэтгэгч “А” ХХК-ийн менежер нар харилцан тохиролцож байгуулсан бөгөөд Б аймгийн Засаг дарга, Б сумын Засаг дарга, А ХХК-ийн захирал К.М нар тамга дарж баталжээ.
12.Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Б аймгийн Б сумын Засаг дарга, түүний ажлын алба, тус сумын сургууль, цэцэрлэг, соёлын төв, эрүүл мэндийн төв зэрэг байгууллагуудад холбогдуулж гэрээний үүрэгт нийт 544,311,178 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
13.Хариуцагч нараас нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ халаалтын үнийг төсвөөс хуваарилсан нүүрс түлшний зардлын дагуу бүрэн шилжүүлж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хэмжээгээр төлөх үндэслэлгүй гэж тайлбарлажээ.
14.Зохигчид Дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч “А” ХХК нь нь Б аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, сумын төвд байрлах ДХ 1.9 МВт-ын хүчин чадалтай дулааны эрчим хүчний үүсгүүрээр дулааны эрчим хүч үйлдвэрлэн худалдан авагчид худалдах, худалдан авагч нь энэхүү гэрээний нөхцөлийн үндсэн дээр худалдагчийн нийлүүлсэн дулааны эрчим хүчийг Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс тогтоосон тарифаар, эсхүл батлагдсан төсөв багтаан байгуулсан гэрээний үндсэн дээр худалдаж авч үнийг төлөх үүргийг хүлээж, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
15. 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээний гуравдугаар зүйлийн 3.10-т Төсөвт байгууллагууд дулаан хангамжийн үйлчилгээний 1 м.куб-ийн үнийг Аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс тогтоосон үнэ тарифаар тооцож сар бүр “А” ХХК-ийн дансанд бүрэн шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
16.Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.22-т Тариф гэж үйлдвэрлэгчийн үнэ, дэмжих тариф диспетчерийн зохицуулалтын болон дамжуулах, хангах үйлчилгээний төлбөр, импортын цахилгааны үнэ, хэрэглэгчийн эрчим хүчний үнэ, эсхүл аль нэгийг багтаан Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж нийтэлсэн үнийг ойлгоно гэж заажээ.
17. Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Аймаг, нийслэлд эрчим хүчний хангамжийн төрийн зохицуулалтыг аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл хэрэгжүүлнэ гэж заасан ба мөн хуулийн 11.3, 11.3.3-т зааснаар Зохицуулах зөвлөлийн баталсан аргачлал, журмын дагуу харьяалах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тариф, хэрэглэгчийн үнийг батлах, шалгах, нийтлэх эрхтэй байх ба хуулийн энэхүү заалтын хүрээнд Б аймгийн Зохицуулах зөвлөл нь 2018 оны 08 дугаартай “Дулааны үнэ тогтоох тухай” , 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 20/12 дугаартай “Дулааны үнэ тогтоох тухай” тогтоолын хавсралтаар тусгай зөвшөөрөл эзэмшигч “А” ХХК-ийн тариф, хэрэглэгчийн 1 м3 эзлэхүүний үнийг Б суманд 1298 төгрөг, дотуур байрны 1 м2 талбайд 2170 төгрөг, хэмжүүрээр тооцох 1Гкал дулааны үнийг 121416 төгрөгөөр тогтоож энэ үнийн тарифыг 2019 оны 01 дүгээр сарын 01, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхийг “А” ХХК болон хэрэглэгч байгууллагуудын дарга, захирлуудад зөвшөөрчээ.
18.Хариуцагч нараас “А” ХХК-тай 2017 оноос эхлэн Дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээ байгуулж уг компани нь байгууллагуудыг дулааны эрчим хүчээр хангаж эхлээд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа талаар тайлбарласан байх бөгөөд хангагч болох “А “ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн талаар болон аль нэг талаас гэрээнээс татгалзсан талаар нотлох баримтгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагч буюу дулааны эрчим хүч худалдан авагч Б аймгийн Б сумын Засаг дарга, түүний ажлын алба, тус сумын сургууль, цэцэрлэг, соёлын төв, эрүүл мэндийн төв зэрэг байгууллагуудаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна.
19.Нэхэмжлэгчийн хувьд дээрх үнэ тарифын дагуу тооцож хариуцагч бүрийн төлөх өр авлагын тооцоог гаргасан байх ба уг тооцог няцаасан нотлох баримтаа хариуцагч нараас гаргаж өгөөгүй байна.
20.Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч нарт холбогдуулан гэрээний үүргийг шаардаж тус шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх нэхэмжлэлийн үндэслэлээ дутуу төлсөн дулааны эрчим хүчний үнийг гаргуулах гэж тайлбарлажээ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр эхлэн тоолоход 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнөх гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байх бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох тул 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өмнөх өдрөөс өмнөх гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хариуцагч нар Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна.
21.Нэхэмжлэгч “А” ХХК нь Б сумын төсөвт байгууллагуудаас 2019, 2020 онуудад худалдан авсан дулааны эрчим хүчний үлдэгдэл төлбөр нэхэмжилсэн бөгөөд тухайлбал, Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас дутуу төлсөн 54,971,485 төгрөгийг, Б сумын Эрүүл мэндийн төвөөс дутуу төлсөн 60,163,779 төгрөг, Б сумын Соёлын төвөөс дутуу төлсөн 33,334,340 төгрөг, Б сумын хүүхдийн цэцэрлэгээс дутуу төлсөн 76,821,509 төгрөг, Б сумын Ерөнхий боловсролын сургуулиас дутуу төлсөн 319,020,065 төгрөгийг тус тус гаргуулж өгөхийг хүссэн ба хариуцагч талаас нэхэмжлэгчийн гаргасан тооцоог няцаах нотлох баримт гаргаж өгөөгүй тул тухайн тооцоог үндэслэн зарим хариуцагч нараас төлбөр гаргуулах нь зүйтэй байна.
Тухайлбал, тухайн тооцоогоор Б сумын Ерөнхий боловсролын сургууль нь 2020 оны 11 дүгээр сараас хойш 2020-2021 оны халаалтын улиралд 51,103,156 төгрөгийг, 2022-2023 оны халаалтын улиралд 18,778,769 төгрөгийг, нийт 69,881,925 төгрөгийг дутуу төлсөн, Б сумын Эрүүл мэндийн төв нь 2020 оны 11 дүгээр сараас хойш 2020-2021 оны халаалтын улиралд 19,131,379 төгрөгийг, 2021-2022 оны халаалтын улиралд 9,864,800 төгрөгийг, 2022-2023 оны халаалтын улиралд 9,579,100 төгрөгийг, нийт 33,085,241 төгрөгийг дутуу төлсөн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газар, Б сумын Эрүүл мэндийн төв, Б сумын Соёлын төв, Б сумын Хүүхдийн цэцэрлэг, Б сумын Ерөнхий боловсролын сургууль зэрэг байгууллагуудад худалдсан дулаан эрчим хүчний үнийг эрх бүхий байгууллагаас тогтоосон тарифын дагуу шаардах эрхтэй бөгөөд хэрэглэгч нь хэрэглэсэн эрчим хүчний үнийг хугацаанд нь бүрэн төлөх үүрэгтэй тул хариуцагчийн төсвийн мөнгийг батлагдсан төсвийн хүрээнд зарцуулсан тул төлөх боломжгүй гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж үзлээ.
22.“А” ХХК болон Б сумын Засаг даргын тамгын газар, Б сумын Хүүхдийн цэцэрлэг, Б сумын Соёлын төвийн хооронд байгуулагдсан дулааны эрчим хүчээр хангах гэрээний 5.5-д зааснаар гэрээний талууд “Гэрээний талаар маргаан гарвал хоёр талын комисс хэлэлцэн шийдвэрлэж байх бөгөөд шийдвэрлэж чадахгүйд хүрвэл Арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж харилцан тохиролцжээ.
23. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан буюу зохигч хэлэлцэн тохиролцсон бол иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг арбитр шийдвэрлэнэ гэж заасан байх ба “А” ХХК болон Б сумын Засаг даргын тамгын газар, Б сумын Хүүхдийн цэцэрлэг, Б сумын Соёлын төв нь эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний маргааны Арбитраар шийдвэрлүүлэхээр хэлэлцэн тохиролцсон тул А ХХК нь Б сумын Засаг даргын Тамгын газар, Б сумын Хүүхдийн цэцэрлэг, Б сумын Соёлын төвтэй холбоотой нэхэмжлэл гаргахдаа хэргийн харьяалал зөрчсөн гэсэн үндэслэлээр тухайн хариуцагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
24.Иймд “А” ХХК-ийн нэхэмжлэлээс Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулиас 69,881,925 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвөөс 33,085,246 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хангаж, Б сумын Ерөнхий боловсролын сургуулиас илүү нэхэмжилсэн 249,138,140 төгрөгийг, Б сумын Эрүүл мэндийн төвөөс илүү нэхэмжилсэн 27,078,536 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б сумын Засаг даргын тамгын газар, Б сумын Хүүхдийн цэцэрлэг, Б сумын Соёлын төвд холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
25. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,879,506 төгрөгөөс 1,895,920 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б сумын Эрүүл мэндийн төвөөс 323,376 төгрөг, Б сумын Ерөнхий боловсролын сургуулиас 323,376 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн орлогын данснаас 983,586 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулиас 69,881,925 (жаран есөн сая найман зуун наян нэгэн мянган есөн зуун хорин таван) төгрөгийг, Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвөөс 33,085,246 (гучин гурван сая наян таван мянган хоёр зуун дөчин зургаан) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулиас илүү нэхэмжилсэн 249,138,140 (хоёр зуун дөчин есөн сая нэг зуун гучин найман мянган нэг зуун дөчин) төгрөгийг, Б сумын Эрүүл мэндийн төвөөс илүү нэхэмжилсэн 27,078,536 (хорин долоон сая далан найман мянган таван зуун гучин зургаан) төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газар, Б сумын Хүүхдийн цэцэрлэг, Б сумын Соёлын төвд холбогдох Дулааны эрчим хүчний төлбөр гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,879,506 төгрөгнөөс 1,895,920 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвөөс 323,376 төгрөг, Б сумын Ерөнхий боловсролын сургуулиас 323,376 төгрөгийг, Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 983,586 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Ахние”т ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК