Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 34

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох би Говь-Алтай аймгийн  ****** иргэн *******н   нэхэмжлэлтэй, тус сумын Сонгуулийн хороо, Сонгуулийн хорооны дарга *******д холбогдох Жаргалан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг хууль бус эрх зүйн актад тооцуулан, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын  10-ны өдөр хүлээн авч Захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч  Жаргалан сумын иргэн ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Жаргалан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд шүүхээр маргаан үүсгэх сонирхол байхгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч ******* нь Жаргалан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг хууль бус эрх зүйн актад тооцуулан, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж  байгаа нь бусдын эрхийг зөрчөөгүй,  хуульд харшлаагүй байна.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1,  66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж  байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  111 дүгээр зүйлийн 111.1-д  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д  заасныг баримтлан  Говь-Алтай аймгийн  Жаргалан сумын иргэн *******н   нэхэмжлэлтэй, тус сумын Сонгуулийн хороо, Сонгуулийн хорооны дарга *******д холбогдох хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг  хэрэгсэхгүй  болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д  зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд  хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 66, 67, 68 дугаар зүйлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн тохиолдолд хэргийн ороолцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ш.БАТТОГТОХ