2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/06809

 

2025           09               04                                                 192/ШШ2025/06809                                   

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

        хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: *** байрлах, Х ХК /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, Б овогт С.Э /РД:***/-д холбогдох,

 

  Зээлийн гэрээний үүрэгт 32 915 636 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч С.Э нь Х ХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр *** тоот зээлийн гэрээ байгуулж 20 000 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор *** дугаартай барьцааны гэрээ байгуулан С.Э-ийн өмчлөлийн FAW маркийн, аралын *** дугаартай, улаан өнгөтэй, зүтгүүр, харилцах дансаар орох орлого зэргийг барьцаалуулсан. Зээлдэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *** тоот зээлийн гэрээний хугацаанд 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр *** тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ болон Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр *** тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр *** тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ зэргийг байгуулан зээлийн гэрээний хугацааг сунгасан. Зээлдэгч С.Э нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 5 699 674.23 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1 958 755.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 64 755.23 төгрөг, нийт 7 723 184.87 төгрөг төлсөн ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээлд төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно. Иймд банк талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн монгон хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн, хариуцагч С.Э-д холбогдуулан *** тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний үүрэгт 2025 оны 05 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 14 300 325.77 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 16 942 927.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 630 383.41 төгрөг, нийт 32 873 636.46 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардал 42 000 төгрөг, бүгд 32 915 636.46 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хариуцагч С.Э нь зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд С.Э-ийн өмчлөлийн FAW маркийн, аралын *** дугаартай, улаан өнгөтэй, зүтгүүр, харицлах дансны орлого зэргээр үүргийн гүйцэтгэл хангуулах.” гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “Х ХК-ийн нэхэмжлэлтэй С.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 32 915 636 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 32 915 636 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 2 742 969.6 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2 742 969.6 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2 742 969.6 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2 742 969.6 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2 742 969.6 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 2 742 969.6 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 2742 969.6 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 2 742 969.6 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 2 742 969.6 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 2 742 969.6 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 2 742 969.6 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 2 742 969.6 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар ба дээрх графикийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар харилцан тохиролцож эвлэрэв. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч С.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32 915 636 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч 32 915 636 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 32 915 636 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 2 742 969.6 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2 742 969.6 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2 742 969.6 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2 742 969.6 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2 742 969.6 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 2 742 969.6 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 2742 969.6 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 2 742 969.6 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 2 742 969.6 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 2 742 969.6 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 2 742 969.6 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 2 742 969.6 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар ба дээрх графикийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар харилцан тохиролцож, эвлэрсэн байна.

 

3. Зохигчийн эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.   Х ХК-ийн нэхэмжлэлтэй С.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 32 915 636 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 32 915 636 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 2 742 969.6 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2 742 969.6 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2 742 969.6 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2 742 969.6 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2 742 969.6 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 2 742 969.6 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 2742 969.6 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 2 742 969.6 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 2 742 969.6 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 2 742 969.6 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 2 742 969.6 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 2 742 969.6 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар ба дээрх графикийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 322 528 төгрөгийн 161 264 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 161 264 төгрөг, хариуцагчаас 161 264 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Д.МӨНХЦЭЦЭГ