2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/06869

 

 2025           09               05                                                  192/ШШ2025/06869                                 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

        хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *** тоот хаягт байрлах, С ХХК /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, Э.М /РД:***/-т холбогдох

 

Компанид учирсан хохиролд 84 559 044 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын хуулийн этгээд С ХХК болон Э.М нар нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ хийсэн ба тус гэрээгээр Э.М нь шатахууны жолооч албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. Гэвч хариуцагч Э.М нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдринй 17 цаг 00 минутад Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт *** УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон *** ГЧ дугаартай чиргүүлийг 2.8 промилл спиртийн согтолттой үедээ буюу өндөр согтолттой үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас осол гаргаж *** УАА улсын дугаартай толгой, *** ГЧ улсын дугаартай чиргүүлийг унагаасны улмаас хохирлын үнэлгээний төлбөр 5 229 000 төгрөг асгарсан шатахуун (ДТ-2263*2750-6 223 250) болон унасан тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод авчрахад гарсан зардал болох Краны зардал 3 000 000 төгрөг 13 ажилтны 1 өдрийн цалин шатахууны зардал 3 168 770 төгрөг, *** УАА улсын дугаартай толгойны үнэ 112 645 162.3 төгрөгөөс элэгдэл хорогдлын 54 869 821 төгрөгийг хасаж одоогийн үнэ 57 775 341.25 төгрөг, *** ГЧ улсын дугаартай чиргүүлний үнэ 61 744 000 төгрөгөөс элэгдэл хорогдолын 47 745 085.6 төгрөгийг хасаж одоогийн үнэ 13 998 914.4 төгрөг, нийт 89 395 275.65 төгрөгийн хохиролд С ХХК-ийг оруулсан байна. Ингээд хариуцагчийн зүгээс осол гаргаснаас хойш 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 4 764 231 төгрөгийг барагдуулсан байх ба үлдэгдэл 84 559 044.65 төгрөгийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байх ба манай компаний зүгээс удаа дараа мэдэгдэл хүргүүлж, утсаар холбогдож байсан боловч манайд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулах нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Иймд хариуцагч Э.М-аас *** УАА улсын дугаартай толгойны үнэ 57 775 341.25 төгрөг, *** ГЧ улсын дугаартай чиргүүлийн үнэ 13 998 914.4, *** УАА улсын дугаартай толгой, *** ГЧ улсын дугаартай чиргүүлийг унагаасны улмаас асгарсан шатахуун болон бусад хохирол 12 784 789 төгрөг, нийт 84 559 044.65 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 580 745.3 төгрөгийн хамт хариуцагч Э.М-аас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч С ХХК нь иргэн Э.М-т холбогдуулан зам тээврийн ослын улмаас унагаасан ***УАА улсын дугаартай автоцистерны толгойны үнэ 57 775 341 төгрөг, ***ГЧ улсын дугаартай чиргүүлийн үнэ 13 998 914 төгрөг, авто ослын улмаас толгой болон чиргүүлийг унагааж асгарсан шатахуун болон бусад хохиролд 12 784 789 төгрөг, нийт 84 559 044 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасан. Эл асуудлаар талууд эвлэрэн хэлэлцэх боломжтой гэж үзэж эвлэрэн хэлэлцэх нөхцөл, болзол, журмыг тогтоохоор энэхүү гэрээг байгуулж байгаа болно.

Хариуцагч тал ***УАА улсын дугаартай автоцистерны толгойг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн засвар үйлчилгээг хийж анх байсан байдалд оруулах буюу автотээврийн хэрэгслийг хэвийн үйл ажиллагаатай болгож шатахуун тээвэрлэх бүрэн боломжтой ямар нэгэн доголдолгүйгээр нэхэмжлэгч талын механик болон нэхэмжлэгч талаас томилсон комисст хүлээлгэн өгнө. Хэрэв заасан хугацаанд хариуцагч тал *** УАА улсын дугаартай толгойг хэвийн байдалд оруулан нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд тус толгойг хөрөнгийн үнэлгээнд заагдсан 57 775 341 төгрөгөөр тооцон мөнгөөр нэхэмжлэгч талд төлнө.

Хариуцагч тал *** ГЧ улсын дугаартай чиргүүлийг 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн засвар үйлчилгээг хийж анх байсан байдалд оруулах буюу автотээврийн хэрэгслийг хэвийн үйл ажиллагаатай болгож шатахуун тээвэрлэх бүрэн боломжтой ямар нэгэн доголдолгүйгээр нэхэмжлэгч талын механик болон нэхэмжлэгч талаас томилсон комисст хүлээлгэн өгнө. Хэрэв заасан хугацаанд хариуцагч тал *** ГЧ улсын дугаартай чиргүүлийг хэвийн байдалд оруулан нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд тус чиргүүлийг хөрөнгийн үнэлгээнд заагдсан 13 998 914 төгрөгөөр тооцон мөнгөөр нэхэмжлэгч талд төлнө.

Хариуцагч тал авто ослын улмаас толгой болон чиргүүлийг унагааж асгарсан шатахуун болон бусад хохирол 12 784 789 төгрөгийг дараах байдлаар графикийн дагуу нэхэмжлэгч талд төлнө.Үүнд, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 784 789 төгрөгөөр төлнө. 

Хариуцагч тал энэхүү гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч талаас шүүхэд албадан гүйцэтгүүлэх хүсэлт гарган албадан биелүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандах бүрэн эрхтэй бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага 84 559 044 төгрөгийг нэхэмжлэгч талд төлж барагдуулахыг зөвшөөрсөн болно.

Энэхүү гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй болно. Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, бодитойгоор гүйцэтгэхийг талууд харилцан шаардах эрхтэй. Хэрвээ талуудын хэн нэг нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлнэ. Энэхүү гэрээгээр хэлэлцэж тохиролцсон нөхцөл, түүнийг баталгаажуулсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол нь талуудын хооронд үүссэн маргаантай асуудлаарх эцсийн шийдвэр бөгөөд талууд маргаантай холбоотойгоор дахин шүүхэд нэхэмжлэл гаргахгүй болно. Гэрээнд талууд гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Энэхүү гэрээг 3 хувь үйлдэж, шүүхэд 1 хувийг, талууд тус бүр 1 хувийг хадгалах бөгөөд хувь тус бүр адил хүчинтэй.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Э.Мө-т холбогдуулан компанид учирсан хохиролд 84 559 044 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч тал ***УАА улсын дугаартай автоцистерны толгойг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн засвар үйлчилгээг хийж анх байсан байдалд оруулах буюу автотээврийн хэрэгслийг хэвийн үйл ажиллагаатай болгож шатахуун тээвэрлэх бүрэн боломжтой ямар нэгэн доголдолгүйгээр нэхэмжлэгч талын механик болон нэхэмжлэгч талаас томилсон комисст хүлээлгэн өгнө. Хэрэв заасан хугацаанд хариуцагч тал*** УАА улсын дугаартай толгойг хэвийн байдалд оруулан нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд тус толгойг хөрөнгийн үнэлгээнд заагдсан 57 775 341 төгрөгөөр тооцон мөнгөөр нэхэмжлэгч талд төлнө.

Хариуцагч тал *** ГЧ улсын дугаартай чиргүүлийг 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн засвар үйлчилгээг хийж анх байсан байдалд оруулах буюу автотээврийн хэрэгслийг хэвийн үйл ажиллагаатай болгож шатахуун тээвэрлэх бүрэн боломжтой ямар нэгэн доголдолгүйгээр нэхэмжлэгч талын механик болон нэхэмжлэгч талаас томилсон комисст хүлээлгэн өгнө. Хэрэв заасан хугацаанд хариуцагч тал *** ГЧ улсын дугаартай чиргүүлийг хэвийн байдалд оруулан нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд тус чиргүүлийг хөрөнгийн үнэлгээнд заагдсан 13 998 914 төгрөгөөр тооцон мөнгөөр нэхэмжлэгч талд төлнө.

Хариуцагч тал авто ослын улмаас толгой болон чиргүүлийг унагааж асгарсан шатахуун болон бусад хохирол 12 784 789 төгрөгийг дараах байдлаар графикийн дагуу нэхэмжлэгч талд төлнө.Үүнд, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 784 789 төгрөгөөр төлнө. 

Хариуцагч тал энэхүү гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч талаас шүүхэд албадан гүйцэтгүүлэх хүсэлт гарган албадан биелүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандах бүрэн эрхтэй бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага 84 559 044 төгрөгийг нэхэмжлэгч талд төлж барагдуулахыг зөвшөөрсөн болно гэж харилцан тохиролцож, эвлэрсэн байна.

 

Зохигчийн эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. С ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.М-т холбогдох компанид учирсан хохиролд 84 559 044 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч тал ***УАА улсын дугаартай автоцистерны толгойг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн засвар үйлчилгээг хийж анх байсан байдалд оруулах буюу автотээврийн хэрэгслийг хэвийн үйл ажиллагаатай болгож шатахуун тээвэрлэх бүрэн боломжтой ямар нэгэн доголдолгүйгээр нэхэмжлэгч талын механик болон нэхэмжлэгч талаас томилсон комисст хүлээлгэн өгнө. Хэрэв заасан хугацаанд хариуцагч тал *** УАА улсын дугаартай толгойг хэвийн байдалд оруулан нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд тус толгойг хөрөнгийн үнэлгээнд заагдсан 57 775 341 төгрөгөөр тооцон мөнгөөр нэхэмжлэгч талд төлнө.

          Хариуцагч тал *** ГЧ улсын дугаартай чиргүүлийг 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн засвар үйлчилгээг хийж анх байсан байдалд оруулах буюу автотээврийн хэрэгслийг хэвийн үйл ажиллагаатай болгож шатахуун тээвэрлэх бүрэн боломжтой ямар нэгэн доголдолгүйгээр нэхэмжлэгч талын механик болон нэхэмжлэгч талаас томилсон комисст хүлээлгэн өгнө. Хэрэв заасан хугацаанд хариуцагч тал *** ГЧ улсын дугаартай чиргүүлийг хэвийн байдалд оруулан нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд тус чиргүүлийг хөрөнгийн үнэлгээнд заагдсан 13 998 914 төгрөгөөр тооцон мөнгөөр нэхэмжлэгч талд төлнө.

          Хариуцагч тал авто ослын улмаас толгой болон чиргүүлийг унагааж асгарсан шатахуун болон бусад хохирол 12 784 789 төгрөгийг дараах байдлаар графикийн дагуу нэхэмжлэгч талд төлнө.Үүнд, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 784 789 төгрөгөөр төлнө. 

          Хариуцагч тал энэхүү гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч талаас шүүхэд албадан гүйцэтгүүлэх хүсэлт гарган албадан биелүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандах бүрэн эрхтэй бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага 84 559 044 төгрөгийг нэхэмжлэгч талд төлж барагдуулахыг зөвшөөрсөн болно гэж эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 580 746 төгрөгийн 290 373 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 290 373 төгрөг, хариуцагчаас 290 373 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНХЦЭЦЭГ