2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/06544

 

 

 

 

 

2025 оны өдөр

08 сар 27 р 192/ШШ2025/06544

 

МОНГОЛ УЛСЫН НЭ*******ИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч: ***

Ажилд эгүүлэн тогтоолгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон урамшуулалд нийт 723,151,196 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,**, хариуцагчийн өмгөөлөгч **л, ажиглагч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.

ТОДО*******ХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие *******.******* нь тус компанид 2015 оны 5 дугаар сараас хойш 8 жил 5 сарын хугацаанд тогтвортой үр дүнтэй ажиллаж ирсэн. Гэтэл 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр №35/03 тоот гүйцэтгэх захирлыг чөлөөлөх, томилох тухай тушаалыг надад танилцуулж, энэ өдрөөр онцгой нөхцөлтэй гэрээг 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгож байгааг мэдэгдэн хөдөлмөрийн харилцааг нэг талын санаачилгаар дуусгавар болгож байгааг мэдэгдсэн. Энэ тушаал нь илт хууль зөрчсөн буюу миний зүгээс хөдөлмөрийн харилцааг дуусгах өргөдлийг бичгээр аваагүй байж Хөдөлмөрийн хуулийн 79.1 болон 79.2 дэх заалтыг үндэслэн ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж тушаал гаргасан байсан. 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ******* ******* ******* ХХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргаж, тус гомдлын хариуд компанийн зүгээс хууль зөрчсөн үйлдэл байсан тул 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 35/08 тоот тушаал гарган гүйцэтгэх захирлын үүрэгт ажилд эргүүлэн томилсон. Эгүүлэн томилсон өдрөөс 3 хоногийн дараа 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 35/08 дугаартай гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тухай тушаал дахин гаргаж хөдөлмөрийн харилцааг байгууллагын санаачилгаар цуцалж байна. Энэхүү тушаалыг хөдөлмөрийн хууль, дотоод хэм хэмжээ зөрчсөнөөс гаргах бус зөвхөн нэг хүнд зориулсан өмнөх алдаатай үйлдлээ хамгаалах гэсэн ажилтны эрх ашгийг зөрчиж илтэд хохироосон үйлдэл болж байна. Тушаалд дурдсанаар миний бие өөрийн ажиллаж байсан ******* ******* ******* ХХК-аас бусадтай адил нөхцөлөөр үл хөдлөх хөрөнгө болон авто зогсоол худалдан авах захиалгын гэрээг хийсэн нь үнэн боловч дараах бодит хүчин зүйлийг харгалзан үзнэ үү. ******* ******* ******* ХХК болон түүний охин компани болох ******* ******* ******* ХХК-иас гаргасан нийт ажилтнуудад компанийн хэрэгжүүлж буй төслөөс үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах боломж олгосон шийдвэр, сурталчилгаа явуулж борлуулалтаа хурдан хийх зорилгоор ******* ******* хотхоноос худалдан авалт хийхийг уриалсан шийдвэр гаргасан. Уг зар сурталчилгааны дагуу миний бие дугаартай үйлчилгээний талбай захиалгын гэрээний дагуу миний хувьд бусадтай адил зах зээлийн үнээр худалдан авсан. Худалдан авах захиалгын гэрээ нь 2020, 2021, 2023 онд байгуулсан буюу тушаалд зөрчил гэж тооцож заах юм бол зөрчил илрүүлснээс хойш 30 хоногийн хугацаанд сахилгын шийтгэл тооцох хуулийн хугацаа өнгөрсөн. Мөн компани болон группийн эрх бүхий албан тушаалтан нийт 15 ажилтан 32 үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан бөгөөд нэхэмжлэгч миний бие бусад 14 ажилтны нэгэн адил тухайн үеийн зах зээлийн үнээр нэмэлт хөнгөлөлт өөртөө олгож, үнийн дүнгээс ашиг олоогүй худалдан авсан.

Бүх захиалгын гэрээг ******* ******* ******* ХХК-ийн талаас санхүүгийн албаны дарга, хуулийн зөвлөх, борлуулалтын хэлтсийн дарга нар шат дараалан дотоод хяналтыг хийж баталгаажуулдаг ба үүний дагуу гүйцэтгэх захирал гэрээг баталдаг. Уг байгуулсан гэрээ зөрчилтэй байсан бол гэрээг батлахыг зогсоох, гарын үсэг зурахаас татгалзаж, зөрчлийг гаргасан өдрөөс 30 хоногт багтаан хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан байх ёстой. Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 3.2.1-т толгой компанийн чиг үүргийн газрууд мэргэжлийн чиглэлийн хүрээнд охин компаниудын дагаж мөрдөх бодлого, үйл ажиллагаанд баримтлах дүрэм, журмыг хол*******ох хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулж, батлуулан хэрэгжилтийг хангахад хяналт тавьж ажиллана гэж заасан. Борлуулалтын болон компанийн бүх мэдээлэл нь алба хэлтэс бүр дээр үнэн зөв, нээлттэй байдаг бөгөөд группийн газар, хэлтэс ******* ******* ******* ХХК-г хариуцсан дэд захирал нь тайлан мэдээтэйгээ танилцаж бүрэн мэдээлэлтэй байдаг. Гэтэл компанийн эрх бүхий 15 ажилтнаас ганцхан надад зориулан 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хөдөлмөрийн харилцааг цуцлах тушаалын үндэслэл болгон компанийн зүгээс ажилтныг илтэд хохироох гэсэн үйлдэл гаргаж байгаад гайхаж байна. Компанийн зүгээс төсөл бүрэн дууссан энэ цаг хугацаанд буюу онцгой нөхцөлтэй гэрээнд заасан урамшуулал олгох хугацааны өмнө ажлаас халах тушаал гаргаж байгаа нь надтай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын авах урамшуулал 604,000,000 төгрөгийг өгөхгүй байх хүсэл сонирхолтойн улмаас бусад 14 ажилтныг үлдээж зөвхөн надад зориулан хөдөлмөрийн харилцаа цуцлах тушаал гаргасан нь илтэд ялгаварлан гадуурхсан үйлдэл гэж үзэж байна. Тушаалд ажлаас халах үндэслэлд дурдахдаа зэрэгцээ ажил эрхэлсэн учраас ажил олгогчийн итгэлийг алдсан дахиж итгэл хүлээлгэх боломжгүй гэж дурдсан байна. Миний бие уг байгууллагаас өөр газар хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй, өөр байгууллагад хөдөлмөрлөөгүй, цалин аваагүй, нийгмийн даатгал төлөөгүй. Компанийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 65.4.4-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа бол зэрэгцээ хөдөлмөр эрхлээгүй байхад хуулийн зүйл заалтыг буруу ашиглаж хөдөлмөрийн харилцааг цуцлах тушаал гаргасан, мөн зэрэгцээ хөдөлмөр эрхэлсэн талаарх үндэслэл бүхий нотлох баримтын шаардлагыг хангасан нотлох баримтыг хавсаргаж, хөдөлмөрийн харилцааг цуцлах үүргээ гүйцэтгээгүй тул 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 35/08 дугаартай гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тухай тушаалыг хууль зүйн үндэслэлгүй, хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Тушаалын хууль зүйн үндэслэл болон тушаалын агуулга өөрөө тохирч байж хэлбэрийн болон агуулгын шаардлагыг бүрэн хангадаг. Нэхэмжлэгч *******. үүсгэн байгуулсан компани бий боловч ганцхан үүсгэн байгуулагч, ганц хувьцаа эзэмшигчтэй тул Компанийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар компанийн гүйцэтгэх захирал гэж явж байгаа. Энэ үүсгэн байгуулсан компани болон бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, цалин хөлс аваагүй. Нэхэмжлэгч *******. зэрэгцээ хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж хөдөлмөрийн гэрээ цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан бол компанийн зүгээс өөрийн баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 12.2.2.2 дугаар заалт болон 12.2.3 дугаар заалтын дагуу нэхэмжлэгч *******.*******ас зэрэгцээ хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх талаар тайлбар авч, зөрчлийн хуудас бөглүүлэх, мөн компанийн зүгээс зэрэгцээ хөдөлмөрийн гэрээ байгуулсныг хол*******ох нотлох баримтаар баталгаажуулсны үндсэн дээр сахилгын шийтгэл ногдуулж байж тушаал нь өөрөө Хөдөлмөрийн дотоод журмаа зөрчөөгүй хүчин төгөлдөр тушаал байх байсан. Мөн ажилгүй байсан хугацааны цалин, урамшууллыг гаргуулах хүсэлттэй байна. Хөдөлмөрийн харилцаа цуцалснаас хойших 21 сарын цалин, алданги, ээлжийн амралтын олговор, алданги, урамшуулалд нийт 723,151,196 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна. Тиймээс *******.******* намайг ажилд эгүүлэн тогтоолгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон урамшуулалд нийт 723,151,196 төгрөг гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:   2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******.******* нь толгой компани болох ******* ******* ХХК тухайн үеийн ******* ******* ХХК-ийн ерөнхий захирал .тай уулзсан бөгөөд энэ уулзалтын хүрээнд ажлаас гарах өргөдлөө өгөх тухайгаа илэрхийлсэн байдаг. Энэ үйл баримт нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 тоот тэмдэглэлд тусгагдсан байдаг. Ийнхүү *******.******* ажлаас халагдах өргөдөл өгөх тухайгаа илэрхийлсэн тул хувьцаа эзэмшигчдийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1-ийг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох шийдвэр гаргасан. Өөрийн хүсэл зоригийг амаар илэрхийлсэн байх бөгөөд түүний хүсэл зоригийн илэрхийллийг үндэслэн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 35/03 тоот шийдвэрийг ажилтан эс хүлээн зөвшөөрч гомдол гаргасан. Ажлаас халах тушаал гарсантай холбоотойгоор 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ******* ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчид *******. ажиллах хугацааны ажлын гүйцэтгэлийг шалгах ажлын хэсгийг 35/05 тоот тушаалаар томилсон бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн тайлангаар дараах нөхцөл байдал тогтоогдсон.

*******.******* нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж төрсөн ах *******.ын 100 хувийн эзэмшлийн хуулийн этгээд болох ХХК-тай 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн YT-K108 тоот гэрээг байгуулсан, ийнхүү байгуулахдаа компанийн тухай хуулийн 89 зүйл, бизнесийн үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн дүрмийн 3.2-3.5-д заасан сонирхлын зөрчилтэй хэлцлийг хийх зөвшөөрлийг аваагүй, хол*******ох этгээдэд мэдэгдэлгүй байгуулсан. Мөн ашиг сонирхлын зөрчил үүсгэж өөртэйгөө буюу өөрийн 100 хувийн хувьцаа эзэмшлийн хуулийн этгээд болох ХХК-тай 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тоот гэрээг байгуулсан. Ийнхүү байгуулахдаа компанийн тухай хуулийн 89 зүйл, байгууллагын ёс зүйн дүрмийн 3.2-3.5 заасан Сонирхлын зөрчилтэй хэлцлийг хийх зөвшөөрлийг аваагүй, хол*******ох этгээдэд мэдэгдэлгүй байгуулсан, Хөдөлмөрийн гэрээний 7.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 57.2.1-ийг зөрчиж өөр этгээдтэй хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд орж үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ тухайгаа үндсэн ажил олгогчид мэдэгдээгүй нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ. Иймд ******* ******* ******* ХХК нь хэдийгээр нэхэмжлэгчийг эгүүлэн томилсон ч ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 38/08 тоот шийдвэрийг гаргаж, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байдаг.

Нэхэмжлэгч нь тушаалд хэлбэрийн болон агуулгын шаардлага тавигддаг гэжээ. Тус хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа хуулийн 57.2.1 болон 65.4.4 дүгээр зүйлийг үндэслэж тушаал гаргасан нь хууль хэрэглээний сонгох хэрэглээг буруу хэрэглэсэн тушаалын заалтын дагуу ажлаас чөлөөлөгдсөн нь үндэслэлгүй гэсэн байна. Нэхэмжлэгч нь компанийн гүйцэтгэх захирал буюу компанийн эрх бүхий албан тушаалтан байсныг юун түрүүнд дурдах нь зүйтэй мөн түүнчлэн компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дүгээр зүйлд заасны дагуу зөвхөн компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрлэх асуудал бөгөөд хувьцаа эзэмшигч нар нь хурлаараа гүйцэтгэх захирал томилох, хугацаанаас өмнө чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээд болохыг дурдах нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 35/01 тоот ******* ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр тус компанийн гүйцэтгэх захирлаар томилж хөдөлмөрийн тухай хуульд заасан контракт буюу менежментийн гэрээ байгуулан хувьцаа эзэмшигч хамтран ажиллаж эхэлсэн болон 2022 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр шинэ хөдөлмөрийн тухай хуулийн дагуу -19 тоот онцгой нөхцөлт хөдөлмөрийн гэрээ байгуулан гүйцэтгэх захирлын ажил үүргийг гүйцэтгүүлж байсан. Иймд ******* ******* ******* ХХК-ийн хувьд 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн шийдвэрийг Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 57.2.1, 65.4.4, ажилтантай байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн -19 тоот онцгой нөхцөлт хөдөлмөрийн гэрээний 2.1.12, 6.2.15, 6.2.16, 6.2.17, 7.1, 7.3, 8.2.4, 8.3.9, 8.3.10 дугаар зүйлд заасныг болон 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн ажилтны гаргасан ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх удирдлагын баталгааг тус тус үндэслэн гаргасан болно. Мөн нэхэмжлэгч
*******.******* нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа гаргасан үйлдэл, эс үйлдэхүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 65.4.4 дэх хэсгийг хангасан байдаг. Үүнд тус компанийн гүйцэтгэх захирал *******.******* нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа удирдлагад буюу компанийн шийдвэр гаргах эрх бүхий этгээд болох хувьцаа эзэмшигчид болон ёс зүйн хороонд мэдэгдэлгүй өөрт хамаарал бүхий этгээдтэй буюу өөрийн ахтайгаа болон өөрөө өөртэйгөө ашиг сонирхлын зөрчилтэй үйлчилгээний талбай захиалгын гэрээ, автомашины зогсоол захиалгын гэрээг удаа дараа байгуулж нийт 1,078,786,000 төгрөгийн гэрээ хэлцэл байгуулсан, удирдлагад мэдэгдэж зөвшөөрөл авалгүй зэрэгцэн ажил эрхэлсэн зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан дахин итгэл хүлээлгэх боломжгүй гэж компанийн хувьцаа эзэмшигч дүгнэж өөрт олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн. Компанийн гүйцэтгэх захирал нь хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтны эрх үүрэг хүлээхээс гадна эрх бүхий албан тушаалтны хувьд компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасан эрх үүргийг мөн хүлээдэг онцлогтой. Ийм ч учраас ашиг сонирхлын зөрчлийг удаа дараа гаргасан үйлдэл эс үйлдэхүйд хувьцаа эзэмшигчдийн зүгээс итгэл хүлээлгэн ажиллуулах боломжгүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч өөрийн гаргасан үйлдэл, эс үйлдэхүйг бүрэн ухамсарладаг. Үүнийг өөрөө тайлбарлахдаа ******* ******* ******* ХХК-иас бусадтай адил нөхцөлөөр ******* ******* ******* ХХК нь түүний толгой компанийн маркетингийн бодлогын дагуу үл хөдлөх хөрөнгө худалдан авсан. Групп дотроо энэхүү зар сурталчилгааг явуулсан гэх мэтээр тайлбарладаг. Хэн нэгэн хөндлөнгийн хүн ийм тайлбар гаргасан бол гайхах зүйлгүй. Гэтэл нэхэмжлэгч нь өөрөө энэхүү компанийн ажлын төлөвлөгөө, борлуулалтын төлөвлөгөө, маркетингийн төлөвлөгөөг боловсруулах үүнийгээ хувьцаа эзэмшигчийн өмнө хариуцан тайлбарлах эрх бүхий этгээд бөгөөд үүнээс үүдэн нэхэмжлэлд дурдаж буй урамшууллыг авах эрх бүхий этгээд болохыг дурдах нь зүйтэй байна. Ийм ч учраас Компанийн тухай хуулийн 84.4, бизнесийн ёс зүйн дүрмийн 3.6-д заасны дагуу мэдээлэх үүргээ хэрэгжүүлэх үүрэгтэй. Хувьцаа эзэмшигчдийн зүгээс нэхэмжлэгчид компанийн энгийн ажилтнаас илүү онцгой нөхцөл хангамжийг олгон ажил үүргийг гүйцэтгүүлж байсан. Урамшуулал 495,341,629 төгрөг, тусламж 149,832,422 төгрөг, энгийн ажилтны хувьд сард унааны хангамж гэж 20,000 төгрөг олгодог бол гүйцэтгэх захиралд 1,800км зам туулах шатахууны хангамж буюу 2,100,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний шатахууны хангамжийг олгосон. *******. гүйцэтгэх захирлын үүргийг биелүүлж эхэлсэн цагаас том оврын*** маркийн машин жолоочоор хангасан. *******. үүрэгт ажлаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид зохих ёсоор бие даан хэрэгжүүлэх бүхий л нөхцөл бололцоог олгож, энгийн ажилтны эдлэх хөдөлмөрийн хангамжаас илүү хангамж олгож байсан. Гүйцэтгэх захирал нь энгийн ажилтнаас илүү хангамж эдлэх эрх бүхий албан тушаалтын хувьд энэ хэрээр илүү чиг үүргийг хэрэгжүүлж, хариуцлага хүлээж, компанийн энгийн ажилтнаас илүү ёс зүйтэй байх, ёс зүйн үлгэрлэлийг үзүүлж, ажил олгогчийн итгэлийг хүлээн этгээд юм.

Дээрх үндэслэлүүдийн дагуу ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

алин олговрын тухайд алданги тооцсон нь үндэслэлгүй, мөн нэхэмжлэгчтэй байгуулсан тогтвортой байдлын гэрээнд зааснаар онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд эргэн төлөгдөх дүнгээс 2023 оны 11 дүгээр сараас хойш 13,321,875 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй тул хасч тооцуулна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 24/03 дугаар хуралдааны шийдвэр, ******* ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 35/08 дугаар хурлын шийдвэрийн хуулбар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн О*** менежментийн гэрээ, нэмэлт өөрчлөлтийн гэрээний хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн гомдол, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн**** дугаар хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хаан банкны депозит дансны хуулга, ажилтны тогтвортой байдлын гэрээний хуулбар,

Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, компанийн дүрмийн хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн 2023-2024 оны НӨАТ-ын тайлан, ******* ******* ******* ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 01А-33 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01А-424 дугаар албан бичгийн хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 35/11 дугаар хурлын шийдвэрийн хуулбар, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх урьдчилсан мэдүүлэг, баталгаа, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн дүрмийн хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар үйлчилгээний талбай захиалгын гэрээ, нэмэлт гэрээ, нэмэлт өөрчлөлтийн гэрээний хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ГЖ-*** дугаар автомашины зогсоол захиалгын гэрээний хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн **** дугаар агуулахын талбай худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ***р үйлчилгээний талбай захиалгын гэрээний хуулбар, 8 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар үйлчилгээний талбай захиалгын гэрээний хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн 2022 оны татварын тайлан, хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, ******* ******* ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаар тушаал, хувийн ашиг сонирхлын эсрэг баталгаа, ёс зүйн дүрэм, *** дугаар тушаал, ***5 дугаар тушаалын хуулбарууд, 20223 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 35/05 дугаар хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ажлын хэсгийн тайлан, 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 35/03, 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 35/08, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 35/11 дугаар хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн хуулбар, 2024 оны санхүүгийн баталгаажсан тайлангийн хуулбар, ажлын байрны тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 35/01 дугаар хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 01/А-31 дугаар ерөнхий захирлын тушаалын хуулбар, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн дүрэм, -19 тоот менежментийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн хуулбар зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.

Талуудын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримтын тухайд: Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5/2834 дугаар албан бичгээр ирүүлсэн ******* ******* ******* ХХК-ийн тайлан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 9/1139 дүгээр албан бичгийн хуулбар, *** ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, Сангийн яамны 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн ***1 дугаар албан бичгээр ирүүлсэн ******* ******* ******* ХХК-ийн 2022, 2023 оны санхүүгийн тайлан,

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д хол*******уулан гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах шаардлагыг ажилгүй байсан хугацааны цалин 189,000,000 төгрөг, цалингийн дутуу болон ээлжийн амралтын цалин хөлс 26,727,364 төгрөг, олгоогүй цалин, ээлжийн амралтын цалингаас тооцсон алданги 107,863,682 төгрөг, төслийн 1 дүгээр ээлжийн урамшууллаас дутуу олгосон 1,382,000 төгрөг, төслийн 2 дугаар ээлжийн үлдэгдэл урамшуулал 398,178,150 төгрөг, нийт 723,151,169 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон. /III хх-ийн 74/

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийг хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 35/01, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 35/02 дугаар шийдвэрүүдээр компанийг шинээр үүсгэн байгуулж /нэг гишүүнтэй, ******* ******* ХХК/, г*** нь *******. томилсон байна.

Нэхэмжлэгч *******.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-тай 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр *** дугаартай менежментийн гэрээ /онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ/-г байгуулж, ***ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хурлын 35/08 дугаар шийдвэрээр гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.

Талууд 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 35/03 тоот шийдвэрээр нэхэмжлэгч *******. гүйцэтгэх захирлын албан тушаалаас нь өөрийн хүсэлтийг нь үндэслэн чөлөөлсөн, ажилтан эс зөвшөөрч байгууллагын хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан, 2023 оны 11 сарын 6-ны өдөр 35/08 тоот тушаалаар ажилд нь эргүүлэн томилсон үйл баримтын тухайд маргахгүй байна. /II хх-ийн 246, 247/

Гэрээг цуцлахдаа Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1, 65 дугаар зүйлийн 65.4.4, ажилтантай байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.12, 6 дугаар зүйлийн 6.2.15, 6.2.16, 6.2.17, 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, 8 дугаар зүйлийн ажлаас 8.2.4, 8.3.9, 8.3.10 дахь заалт, ажилтны 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх баталгаа-г тус тус үндэслэн, гүйцэтгэх захирал *******. удирдлагад мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр өөрт хамаарал бүхий этгээдтэй ашиг сонирхлын зөрчилтэй, мөн өөрөө өөртэйгөө удаа дараа гэрээ байгуулсан, зөвшөөрөл авалгүйгээр зэрэгцэн хөдөлмөр эрхэлсэн хэмээн үзсэн байна.

Нэхэмжлэгч *******.******* нь Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандан гомдол гаргасан бөгөөд тус хорооны 2024 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 24/03 тоот шийдвэрээр талууд харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй бөгөөд талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэг заасны дагуу тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурджээ.

Талууд онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр эсэх тухайд маргаагүй, харин гэрээг цуцалсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн тухайд маргаж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ******* ******* ХХК-инй гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа ******* ******* төслийг удирдан хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн бөгөөд төслийн барилгаас өөртөө болон өөрийн төрсөн ах****н эзэмшлийн ХХК-тай 2022 оны 8 дугаар арын 10-ны өдөр ****8 тоот гэрээ байгуулж, *** м.кв талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, өөрийн эзэмшлийн ХХК-тай 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ҮТ-К118 тоот гэрээг байгуулж К1 блокын 1 дүгээр давхарт 92,16 м.кв талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө авахаар тохиролцжээ. /II хх-ийн 4,12/

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 9/1139 тоот албан тоотоор ирүүлсэн лавлагаагаар ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нь *******.*******, **** ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нь *******. байх бөгөөд нэхэмжлэгч энэ тухайд маргаагүй, хүлээн зөвшөөрсөн. / II хх-ийн 27-31/

Нэхэмжлэгч *******.******* нь ******* ******* ******* ХХК болон *** бүхий компаниудын дунд **** төслийн хүрээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдсан 14 удирдах албан тушаалтан байгаа, эдгээр нь миний байгуулсан хэлцлүүдтэй ижил нөхцөлтэй, ажил олгогчийн итгэл алдсан үйлдэл биш гэж тайлбарласан. /II хх-ийн 56/

******* ******* ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 01/А-43 тоот тушаалаар Бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн дүрэм, Хувийн ашиг сонирхлын баталгаа, Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх удирдлагын баталгаа, Ашиг сонирхлын зөрчил мэдээлэх хуудас, Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх урьдчилсан мэдүүлэг, Гэрээ байгуулахад хувийн ашиг сонирхлыг хянах асуумж зэргийг, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/А-32 тоот тушаалаар Урамшууллын журмыг тус тус баталж, 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 01/7-25 тоот тушаалаар Урамшууллын журамд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. /II хх-ийн 215-224/

Нэхэмжлэгч *******.******* нь өөртэйгөө болон хамаарал бүхий этгээдтэй хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр үйлчилгээний талбай, авто зогсоол зэрэг нийт 1,078,786,000 төгрөгийн гэрээ хэлцэл байгуулсан нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсон.

Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 35/05 дугаар тогтоолоор *******. 2020 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг хүртэл хугацааны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулж, үр дүнг 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн дотор танилцуулахыг үүрэг болгосон байна. /II хх-ийн 236/

Томилогдсон ажлын хэсэг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тайлангаа гаргасан ба энэхүү тайлантай нэхэмжлэгч *******.******* танилцаагүй гэж тайлбарлах боловч тайлангаар тогтоосон үйл баримт буюу өөртэйгөө болон ахтайгаа, өөрийн эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг компанитай хэлцэл хийсэн тухайд маргаагүй болно. /II хх-ийн 237/

Компанийн тухай хуулийн 12 дугаар бүлэг /89-93 дугаар зүйл/-т сонирхлын зөрчилтэй этгээд, хэлцэл, түүнийг хийх журмын тухай зохицуулсан бөгөөд хариуцагч байгууллагаас хуульд нийцүүлэн тогтоосон журмын хүрээнд нэхэмжлэгч *******.******* нь зөвшөөрөл аваагүй байна гэж үзлээ.

Тухайлбал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд харилцсан цахим шууданд /email/ үзлэг хийсэн бөгөөд тухайн бичвэрүүд нь нэхэмжлэгч *******.*******д сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхийг зөвшөөрсөн гэх агуулгыг илэрхийлэхгүй байна.

Нэхэмжлэгч *******.******* нь ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хууль болон компанийн дотоод журам, ёс зүйн дүрэм, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний зохих заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон тул түүнийг ажлаас чөлөөлсөн хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж дүгнэв.

Иймд нэхэмжлэлээс ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 189,000,000 төгрөг гаргуулах, түүнээс тооцсон алданги гаргуулах, төслийн 2 дугаар ээлжийн үлдэгдэл урамшуулал 398,178,150 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1, 104 дүгээр зүйлийн 104.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсгүүдэд цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэх, цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох, тухайн өдөр ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний 0,3 хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөн олгохоор зохицуулжээ.

Хариуцагч цалин хөлс, ээлжийн амралтын олговрын нэхэмжлэгчид олгоогүй хэмжээний тухайд маргахгүй, харин 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 01/7-25 тоот тушаалаар батлагдсан урамшууллын журам, нэхэмжлэгчтэй 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 01/20 дугаартай тогтвортой байдлын гэрээнд зааснаар гэрээ цуцлагдах үед эргэн төлөх хуваарийн дагуу 2023 оны 11 дүгээр сарын байдлаар тооцож 13,321,875 төгрөгийг суутгана, алданги тооцох үндэслэлгүй гэж маргаж байна. /III хх-ийн 105, 106/

Нэхэмжлэлээс ажилласан хугацааны цалингийн дутуу болон ээлжийн амралтын цалин хөлс 26,727,364 төгрөг, хугацаанд нь олгоогүй цалин, хөлснөөс хуульд заасны дагуу тооцсон алданги 13,030,450 төгрөг, төслийн 1 дүгээр ээлжийн урамшууллаас дутуу олгосон 1,382,000 төгрөг, нийт 41,139,814 төгрөгөөс тогтвортой байдлын гэрээнд заасан эргэн төлөгдөх 13,321,875 төгрөгийг хасч 27,817,939 төгрөгийн хэмжээнд хол*******ох шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь цалин хөлс гэдэгт ээлжийн амралтын олговор багтах бөгөөд нэхэмжлэгч нь тогтвортой байдлын гэрээний зүйл заалтыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, гэрээний хүчин төгөлдөр байдлыг тухайд маргаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 27,817,939 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******.*******д олгож, нэхэмжлэлээс гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалин, алданги, төслийн 2 дугаар ээлжийн урамшуулалд нийт 695,333,257 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 297,040 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДА*******ГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.БАТСҮХ