| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2431000000063 |
| Дугаар | 2024/ДШМ/76 |
| Огноо | 2024-09-03 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2024/ДШМ/76
эрүүгийн хэргийн тухай
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Д.Номин-Эрдэнэ
Хохирогч С.
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнгөнцэцэг даргалж шийдвэрлэн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, ************ индекстэй, 1 хавтас хэргийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт ын *******, Монгол Улсын иргэн, ***** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, *** настай, **эгтэй, ********* боловсролтой, ******** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ********** хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын **** дугаар баг, **** дугаар хороолол, **** дугаар байр, ***** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, /РД:*************/, урьд
-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн орчимд өөрийн төрсөн эцэг С.ыг Сэлэнгэ аймгийн ******* сумын “*******” ***дугаар баг, **** дугаар хэсэг ******* тоотод өөрийн гэрт нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаар түүний биед халдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******гийн үйлдлийг Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч ******* ургийн овогт ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт ын *******д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******гийн цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Хохирогч С. нь энэ хэргийн улмаас цаашид эмчлэгдэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд эд мөрийн баримтаар ирсэн хүрэн бор өнгийн хугархай модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ...шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:
...******* нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, болсон үйл баримтын талаар үнэн зөв мэдүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа юм. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийн талаар товч дурьдвал ******* өөрийн төрсөн эцэг С.тай хувийн таарамжгүй харьцаатай байдаг, өмнө нь 2 удаа гэр бүл зохиосон боловч үр хүүхэдтэй болж чадаагүйн улмаас сэтгэл зүйн хувьд гутралтай, тогтворгүй байдаг. Хүүхдүүдийг нь лам бөө гэж явсаар алдчихсан гэх зэргээр үл ойлголцлыг ярилцаж ойлголцоогүй даамжирсан байдал тогтоогдсон байдаг.
Гэвч энэхүү нөхцөл байдлыг миний үйлчлүүлэгч зөвтгөөгүй бөгөөд өөртөө дүгнэлт хийж, гэмт хэрэг гарснаас хойш гэр бүлийн гишүүдээр дамжуулан хохирогчийн биеийн байдлыг байнга асууж, санаа тавьж, харамсаж, эмчлүүлж, эрүүл саруул болоход нь тусламж дэмжпэг үзүүлэхээ илэрхийлж ирсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бидний зүгээс прокуророос зүйлчилж ирүүлсэн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Нөгөөтэйгөөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг ч мөн хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байсан гэж харагддаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх зүйлчлэл тогтоогдохгүй байна гэж дүгнэж байгаа нь ерөнхий ямар ч ойлголтгүй байна. Энэ хүн тодорхой хэмжээгээр мөнгөн дүнгээр илэрхийлэгдэж байгаа хохирлыг төлчихсөн. Анх удаа гэмт хэрэгт холбогдож, байх боломжтой нөхцөл байдал байгаа. Үүнийг яагаад дүгнэхгүй байгаа юм бол гэсэн байр суурьтай байна.
Маш аюултай гэмт хэрэг үйлдсэн гэдгээ ******* хүлээн зөвшөөрдөг. Өнөөдрийг хүртэл 4 сар гаруй цагдан хоригдсон байна. Хуульд хэрэглэх боломжтой тодорхой санкцууд байна. Үүнийг *******д хэрэглэх боломжтой эсэх тал дээр дүгнэлт хийж өгнө үү. Хохирогч гомдол саналгүй гэж анхан шатны шүүх дээр хэлсэн юм байна лээ. Би давж заалдах шатны шүүх хуралдаанаас оролцож байна. Биеийн эрүүл мэндийн байдал харьцангуй гайгүй болж байгаа юм байна гэж харагдаж байна. Анхан шатны шүүхэд мөн танилцуулж байна. Боломжтой бол торгох ялаар шийтгэж боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд зааснаар ялыг хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Маш буруу үйлдэл гаргаснаа ухаарсан. Түүндээ маш их гэмшиж байна. Тухайн үед би сэтгэл санааны маш хүнд байдалтай байсан. Ийм авир гаргасандаа үнэхээр их харамсаж байна. Ааваасаа мөн уучлалт гуйя. 5-10 секунтын хугацаанд маш аймшигтай үйлдэл гаргасан. Цаашдаа энэ үйлдлээ анхаарч байх болно. Шүүгч нараасаа хүсэх зүйл гэвэл эдлэх ялыг маань багасгаж өгнө үү гэв.
Хохирогч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би багаасаа эцэггүй өссөн. Хүүгээ багад нь шалгалтаа давтахгүй байна гэж морьтой очоод сулбуураар ороолгож, зоддог, гэр бүлдээ анхаарал тавьдаггүй байсан. Хүүхдээ буруу хүмүүжүүлсэн энэ үйлдэл гаргасан нь надтай холбоотой гэж бодож байна. Биеийн байдал зүгээр байгаа. Хүүгээ гаргаж авмаар байна. Ялыг нь хөнгөрүүлж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруу дээр маргаагүй. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх асуудал ярьж байна. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч болох шүүгдэгчийн төрсөн эцэг С. нь тухайн үедээ амь насандаа аюултай буюу үхэж болзошгүй хүнд гэмтэл гарсан. Энэ нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан. Эмнэлэг эмчийн яаралтай тусламжийг түргэн шуурхай авч чадсаны үр дүнд өнөөдөр амьд сууж байна.
Гэмт хэрэг үйлдэгдсэн шинж чанар, хэр хэмжээний тухайд хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан бор хүрэн өнгийн модон сандал байгаа. Зүгээр нэг жижиг сандал ч биш. Хэргийн газрын үзлэгээр авагдчихсан байгаа. Тухайн сандлыг хэдэн хэсэг хуваагдтал эцгийгээ зоддог. Эцгийнх нь хувьд ойлгож байна. Үхтэл үр харам гэгчээр өөрийгөө буруутгаж хуралд оролцож байна.
Анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэргийн улмаас нэхэмжлэх зүйл болон гомдол саналгүй гэсэн байр суурьтайгаар хуралд эмнэлэгт байсан учраас оролцож чадаагүй. Хохирогчийн гомдол саналгүй байгаа нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдож болох хэдий ч үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт нь эрүүгийн хариуцлага тохирсон байх хуулийн шаардлагыг баримтлах нь зүйтэй гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж үзэж байна. Шүүхийн шийтгэх тогтоолоор хорих ялын хамгийн бага хэмжээгээр буюу 2 жилийн хорих ял оногдуулсан нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж чанар, цаашид шүүгдэгчийг нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал уг гэмт хэрэгт харагддаг. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд бодибилдингээр олон жил хичээллэж байгаа. Энэ чиглэлээр багш мэргэжил эзэмшсэн. Тэгтэл хохирогчийн хувьд төрсөн эцэг нь 60 гарчихсан насны хүн. Хохирогчийн биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж уг гэмт хэргийг үйлдсэн. Энэ гэмт хэрэг нь санаатай үйлдэгддэг гэмт хэрэг байгаа. Өөрийн үйлдлийн улмаас ямар хор уршиг учирч болох вэ гэдгийг урьдчилж мэдсээр байж энэ гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл ангид зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлжээ.
2.Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын баг хэсэг ******* тоотод өөрийн төрсөн эцэг болох С.ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодсны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч С.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...орой 22 цагийн үед манай хүү ******* гаднаас орж ирээд учиргүй уурлаад гэрт байсан сандлаар цохьсон. Би тухайн үедээ ухаан балартаад эмнэлэгт үзүүлж хэвтэж эмчилгээ хийлгэсэн...” гэх,
Гэрч О.ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...******* гаднаас орж ирээд ахын нүүр лүү цохиж унагаад унасан байхад нь толгой нүүр лүү нь цохиод байсан. Би салгах гээд дийлэхгүй байхад эгч ирээд *******г загнаад болиулсан...” гэх,
Гэрч О.ийн “...нэг сэртэл доод давхарт чимээ гарсан... манай нөхөр доош хараад хэвтчихсан манай хүү ******* “та нар миний эцэг, эх мөн үү биш үү гээд орилоод байсан” би хүүгээ “ингээд яв гээд хэлээд гуйсан...” гэх,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 91 дугаартай “... С.ын хоёр нүдний дээд зовхи, баруун хацар, хүзүүний ар, дал мөр, баруун гарын бугалга, бүсэлхий нуруу, баруун өгзөг, ташаа гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт, зүүн зулай- чамархайн гавлын ясанд шугаман хугарал зүүн зулай-чамархай хатуу хальсан дээрх цусан хураа авсан мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
3.Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч *******д холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс үйл баримтыг зөв тогтоож, түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаангүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төлбөргүй зэрэг байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.
4.Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хорих ялыг оногдуулсан нь дээрх хуулийн ялын санкцын хэмжээ хүрээнд хуульд заасан ялыг оногдуулжээ.
5.Тухайн гэмт хэрэг нь гэр бүлийн гишүүдийн дотоод зөрчил, бие биенээ үл хүндэтгэх байдал, хоорондын үл ойлголцолоос гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байх ба шүүгдэгч ******* нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсныг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, зэрэг байдлыг харгалзан давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхээс шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн 1 жилийн хорих ял болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
6.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хангаж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудад өөрчлөлт оруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ын *******д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.” гэж,
3 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* энэ гэмт хэргийн улмаас нийт 127 хоног цагдан хоригдсныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН