Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 348

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Балдоржийн Чинбатад холбогдох 1803000010129 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт .........тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ч.Б/РД: /

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Энэбишийн өргөн чөлөө, Москва их дэлгүүрийн урд талын замд Тоёота Приус маркийн 57-33 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Дмөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

 

Хохирогч Дмэдүүлэхдээ: “...2018 оны 1 дүгээр сарын 19-ний өглөө 10 цаг өнгөрч байхад хорооллын дэлгүүр орчихоод Москва их дэлгүүрийн урд зам хөндлөн гарцаар гарч явахад нэг машин зогсохгүй миний зүүн гарыг шүргэх шиг болсон тэгээд би зам хөндлөн гараад цаасан дээр би машиных нь дугаарыг бичиж байтал машинаасаа хүрч ирээд уулзсан. Жолооч нь эхнэр хүүхэдтэйгээ хамт явж байсан болохоор миний дугаарыг тэмдэглэж авчихаад явсан. Тэгээд би шууд автобусанд суугаад явж байтал гар өвдөөд байхаар нь гэрлүүгээ харьсан. Тэгээд би хүүхдүүддээ хэлээд гэмтлийн эмнэлэг дээр очиж зургийг нь авахуулж шохойдуулсан. Дуудлага өгсөн хүн байхгүй. Гэмтлийн эмнэлэг дээр очиход гэмтлийн цагдаа бүртгэж авсан. Сарвуу шууны яс хугарсан. Би явган хүний гарцаар гарч явж байсан. дуут дохио өгөөгүй. Жолооч тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй, шууд явсан. Одоо гомдол санал гэх зүйл байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй ээ...” /хх 18/

 

Иргэний хариуцагч Г.Алтанцоож мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 19-ний өглөөний 11 цагийн орчимд нөхөр Чинбат охин Маргад нарын хамт машинтайгаа 3,4 дүгээр хорооллын Алтан төгрөг дэлгүүрийн эсрэг талын замаар 1 дүгээр эгнээнд хөдөлгөөнд оролцоод гэмтлийн эмнэлэг орох гээд явж байсан. 2 дугаар эгнээнд явж байсан машины ар талаар нэг эмээ гэнэт гүйгээд гараад ирсэн Нөхөр Чинбат нь тэр эмээг харчихаад тоормос гишгэсэн боловч гулгаад тэр эмээгийн гарыг нь шүргэсэн. Тэгээд бид хоёр машинаас буугаад -Яаанаа эмээ гайгүй юу? Гэмтлийн эмнэлэг орж зургийг нь авахуулах уу гэсэн чинь -Эмээ нь ерөнхийлөгчтэй уулзах уулзалтанд явж байна, яараад байна гэхээр нь би бээлийг нь тайлаад гарыг нь хартал долоовор хурууны ар талын үе нь хөхөрсөн байсан. Тэгээд тэр эмээ манай машины дугаарыг бичиж аваад, би утасны дугаарыг нь тэмдэглэж аваад явсан. Орой 18 цагийн орчимд гэртээ байж байхад замын цагдаагаас залгаад хэргийн газар дээр ир гэж дуудсан. Тэгээд яваад очтол нөгөө эмээ хүү охиныхоо хамт гэмтлийн эмнэлэгээс ирж байна, гар хугарсан байна гээд гар луугаа заагаад байсан...” /хх 41-42/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2506 дугаартай дүгнэлтэд: 1. Д.Дэнсмаагийн биед баруун гарын шуу, богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх 20 хуу/

 

Техникийн шинжээчийн 2018.02.15-ны өдрийн 22 дугаартай дүгнэлтэнд:

БГД-ийн 20-р хороо “Хөсөг трейд” ХХК-ний байранд байрлах АТҮТ-ийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвд 57-33 УБЕ улсын дугаартай Тоуоtа маркийн Приус-11 загварын автомашин дээр 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2 дугаар сарын 15-ныг хүртэлх өдрүүдэд шинжээчээр ажиллав.

2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 11 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Москва их дэлгүүрийн урд замд Балдорж овогтой Чинбат нь Тоуоtа маркийн Приус-11 загварын 57-33 УБЕ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Д.Дэнсмаагийн гарыг шүргэж эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт Тоуоtа маркийн Рrius-11 загварын 57-33 УБЕ улсын дугаартай автомашины бүрэн бүтэн байдлыг шалгахад техникийн шинжээчийн тусгай мэдлэг шаардлагатай болсон тул шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ирүүлжээ.

Гэрэлбаатар овогтой Аптанцоожийн эзэмшлийн Тоуоtа маркийн Рrius-11 загварын, цагаан өнгөтэй, Япон улсад 2002 онд үйлдвэрлэгдсэн, 57-33 УБЕ улсын дугаартай, NHW110080406 арлын дугаартай, баруун гар талдаа жолооны хүрдтэй, энгийн их гэрэлтэй суудлын автомашиныг 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 1317 цагаас 1349 цаг хүртэл MNS4598:2011 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон МNS5011:2003 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон шалгаж үзэхэд уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Зүүн гар талын толь сууриараа хугарсныг бэхэлж скочоор тогтоосон бага зэрэг гэмтэлтэй байна.

Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн ЕWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгний хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 0.2 мм, урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.40кН, баруун талдаа 1.40кН, зөрүү нь 0.0% (стандарт <20%), хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0.70кН, баруун талдаа 0.80кН, зөрүү нь 12.5% (стандарт <30%) буюу тоормосны хүчний зөрүү нь стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 10.000 сd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 10.400 сd (стандарт 10.000-225.000 сd) байгаа нь стандартын шаардлага хангаж байна. Зүүн, баруун гар талын их гэрлийн тусгал ойр дээрээ тохиргоо хэвийн байлаа.

Автомашиныг БНСУ-д үйлдвэрлэгдсэн STENHOJ T-71096 хайчин өргүүр дээр STENHOJ Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан үзлэг хийхэд хөдөлгүүр, хүч дамжуулах анги, жолооны механизм, бусад явах ангийн эд ангиуд эвдрэл, гэмтэлгүй байна. Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 2.98-6.27мм (стандарт суудлын автомашины дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ 1.6мм-ээс багагүй байх) буюу нэг тэнхлэгний дугуйнуудын хээний гүний хэмжээ, марк, хэмжээс стандартын шаардлага хангаж байна.

 

Асуулт 1. тоёота приус 11 маркийн 57-33 УБЕ дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байгаа эсэх?

Хариулт 1. Уг автомашины тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгний хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, хоёр тэнхлэгний дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай. Дугуйнуудын марк, хээ, хэмжээсүүд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна.

Асуулт 2. Хэрэв бүрэн бус бол ямар ямар эд ангиуд нь эвдрэлтэй байгаа эсэх?

Хариулт 2. Уг автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байгаа тул эвдрэлтэй эд ангиуд байхгүй.

Асуулт З. Энэ эвдрэл, гэмтэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эсэх?

Асуулт 4. Хэрэв нөлөөлөх бол ямар байдлаар нөлөөлсөн болох?

Хариулт 3.4 Шинжээч бид шинжилгээ тогтоолгох 3,4 дүгээр асуултанд нэгдсэн хариулт өгөх боломжтой гэж үзсэн тул уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдэл, тоног төхөөрөмжийн хэмжилтээр техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байгаа тул зам тээврийн осолд нөлөөлөх эвдрэл гэмтэл байхгүй.

Асуулт 5. Тоормосны ямар системтэй болох?

Хариулт 5. Уг автомашин нь шингэн дамжуулгын АВS бүхий тоормосны системтэй.

Асуулт 6. Тоормос хэвийн ажилтай байна уу, Хэрэв эвдэрсэн бол чухам юу нь хэзээ, яаж эвдэрсэн байж болох?

Хариулт 6. Уг тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд тоормосны хүчний зөрүү стандартын шаардлагад нийцэж зогсож байна гэжээ. /хх 25-32/

 

Замын цагдаагийн алба шинжээчийн 2018.02.28-ны өдрийн 148 дугаартай дүгнэлт: 1. Тоёота Приүс-11 маркийн 57-33 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явсан жолооч Балдорж овогтой Чинбат нь Замын хөдөлгөөний дүрмийн 13. Явган хүний гарц нэвтрэх: 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” -гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. ”Автотээврийн Үндэсний төв” Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 02 дугаар сарын 15-ний №22 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд Тоёота Приус-11 маркийн 57-33 УБЕ улсын дугаартай автомашин нь техникийн бурэн бүтэн байдлыг хангаж байгаа тул зам тээврийн осолд нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 3. Явган зорчигч Даваацэрэн овогтой Дэнсмаа нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 4. 3ам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ. /хх 35/

Хэргийг газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 4, 5-6/

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 7/

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 8/

Жолооч, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 11, 12/,

Хохирол төлсөн баримтууд /хх 43-44/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 45/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 48/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Ч.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Энэбишийн өргөн чөлөө, Москва их дэлгүүрийн урд талын замд Тоёота Приус маркийн 57-33 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Дмөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д/хх 18/, иргэний хариуцагч Г.Алтанцоож /хх 41-42/ нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Дээрх мэдүүлгүүд нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2506 дугаар дүгнэлт /хх 20/, Техникийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаар дүгнэлт /хх 25-32/, Замын цагдаагийн алба шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 148 дугаар дүгнэлт /хх 35/, хэргийг газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 4, 5-6/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 7/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 8/, жолооч, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 11, 12/, хохирол төлсөн баримтууд /хх 43-44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 45/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 48/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар давхар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ч.Б нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага ногдуулахтай холбогдуулан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг давхар авах нь шаардлагатай гэж шүүх үзлээ. Учир нь: шүүгдэгч Б.Чинбатын гэр бүлийн орлогын эх үүсвэр нь тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ үзүүлэх ажил хийдэг бөгөөд явган зорчигчийг гарцан дээр мөргөж гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх тул цаашид Замын хөдөлгөөний дүрмийг чанд сахиулах үүднээс үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Д.Дэнсмаад 1,300,000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч гомдол, саналгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

            Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан жолоочийн 316011 дугаартай үнэмлэх, Тоёота приус маркийн 57-33 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01571402 дугаартай гэрчилгээг тус тус шүүгдэгчид буцаан олгох, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Д.Дэнсмаад 1,300,000 төгрөгийн хохирлыг төлсөн болохыг дурдлаа.