| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/01541/И |
| Дугаар | 191/ШШ2025/00031 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/00031
2025 01 10 191/ШШ2025/00031
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг би,
Нэхэмжлэгч: ******* ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 642,299 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б.******* нь ******* *******-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2018 оны 09 сарын 12-ны өдөр 140000012938 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Б.******* нь уг гэрээний үндсэн дээр 2019 оны 02 сарын 17-ны өдөр сарын 2,9 хувийн хүүтэй 500,000 төгрөгийг зээлээр авсан ба 2019 оны 03 сарын 17-ны өдөр буцаан төлөх үүрэгтэй байсан боловч төлж барагдуулаагүй.
Өнгөрсөн хугацаанд Б.******* хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардаж 80119902 дугаараар өөртэй нь холбогдсон ба Б.******* зээлийн гэрээний үүрэг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 603,299 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 119,463 төгрөг, нийт 1,222,762 төгрөгийг төлөхөөр байсан. Хариуцагч нь 2022 оны 10 сарын 06-ны өдөр хүү, нэмэгдүүлсэн хүүнээс хөнгөлүүлэх хүсэлтийг гаргасан. ******* нь тус хүсэлтийг хүлээн авч нэмэгдүүлсэн хүү болох 119,463 төгрөгийг хөнгөлөхөөр шийдвэрлэсэн.
Ингэснээр Б.******* зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 603,299 нийт 1,103,299 төгрөг болсон ба хариуцагч тухайн зээлийн дүнг хү лээн зөвшөөрч хэсэгчилсэн төлөлт хийхээр харилцан тохиролцож 2022 оны 11 сард 250,000 төгрөг, 2023 оны 01 сард 50,000 төгрөг, 2023 оны 05 сард 100,000 төгрөг, 2023 оны 06 сард 61,000 төгрөг нийт 461,000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл төлбөр болох 642,299 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа бөгөөд 250,000 төгрөгөөр 2 удаа төлөлт хийсэн зээлийн үлдэгдэл 400,000 төгрөг байх ёстой 642,299 төгрөгийг төлж чадахгүй гэж маргаж байгаа болно.
******* ******* нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны түхай хуульд заасны дагүү зээлийн хүү, нэмэгдүү лсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Б.*******ас зээлийн гэрээний үүрэгт 642,299 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 642,299 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан 642,299 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа бичгээр илэрхийлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Б.*******д холбогдох 642,299 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь нэхэмжлэгчийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох 642,299 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,047 төгрөгийн тавин хувийг буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох 642,299 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,047 төгрөгийн тавин хувь болох 11,524 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТХУЯГ