Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 119/ШШ2026/0027

 

                                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг даргалж тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “**” компани /Ерөнхий захирал **/

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **

            Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо /дарга **/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, **

Гуравдагч этгээд: “**” ХХК /гүйцэтгэх захирал **/

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: ** нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага:“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/152 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах”, “ЭҮТӨҮГ/20250102166 дугаартай тогтмол гүйдлийн хөдөлгүүр нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зөвлөмж, тэмдэглэлийн “**” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үзэж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн М-ДБ-112/12/147 дугаар захиргааны актыг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2026/10-10 (2/078-26) дугаартай “Худалдах-худалдан авах тухай” гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, “**” компанийн тендерыг хамгийн сайн тендер болохыг тогтоолгох-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, хариуцагч Үнэлгээний хорооны дарга **, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, гуравдагч этгээд **, гуравдагч этгээдийн өмгөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “**” компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/152 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ““ЭҮТӨҮГ/20250102166 дугаартай тогтмол гүйдлийн хөдөлгүүр нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зөвлөмж, тэмдэглэлийн “**” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үзэж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн М-ДБ-112/12/147 дугаар захиргааны актыг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2026/10-10 (2/078-26) дугаартай “Худалдах-худалдан авах тухай” гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, “**” компанийн тендерыг хамгийн сайн тендер болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.  

2. Нэхэмжлэгч “**” компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас зарласан “Тогтмол гүйдлийн хөдөлгүүр” нийлүүлэгчийг шалгаруулах тендер сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/12144 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “**” компанийн ирүүлсэн тендерээс “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу шаардлага хангаагүй” гэж зааснаар татгалзсан тухай мэдэгдлийг хүргүүлсэн.   

**” компани нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан байх ба Сангийн яамны 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/11146 дугаартай албан бичгээр “Танай албан бичигт **” ХХК-аас Монгол Улсын иргэн **д олгосон итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хувийг ирүүлсэн байх боловч ** нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болохыг нотлох баримт бичиг ирүүлээгүй тул дээрх журмын 2.4-т заасны дагуу гомдлыг буцааж байна” гэсэн хариу өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

3. Нэхэмжлэгч “**” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар зохион байгуулахаар зарласан ЭҮТӨҮГ/20250102166 дугаартай Тогтмол гүйдлийн хөдөлгүүр нийлүүлэх тендерийн “Бараа худалдан авах тендер шалгаруулалтын баримт бичгийн" ТШЗ 16.3-д “Гадаадын этгээд оролцох эрхтэй” гэж заасны дагуу Оросын Холбооны Улсын хуулийн этгээд болох “**” ХХК материалаа явуулсан. Уг тендер нь 4 төрлийн тогтмол гүйдлийн болон цахилгаан хөдөлгүүр нийлүүлэх зорилготой байсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102166 дугаартай тендерийн төсөвт өртөг нь 2,110,638,050 төгрөг байсан бөгөөд манай Оросын Холбооны Улсын “**” ХХК-ийн хувьд тендерт шалгарсан “**” ХХК-иас 212,808,409 төгрөгөөр бага үнийг буюу 1,844,021,591 төгрөгийн үнийг санал болгож энэхүү тендерт оролцож байна.

Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн М-ДБ-112-12/12144 тоот мэдэгдэлдээ: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасны дагуу хянан үзэхэд дараах шаардлагыг хангаагүй болохыг үүгээр мэдэгдэж байна. Үүнд:

Захиалагчийн тавьсан шаардлага

Оролцогчийн санал

Шалгараагүй тухай тайлбар

1

1

Цахилгаан хөдөлгүүр Д-808Б1/Тогтмол гүйдлийн хөдөлгүүр

Танай техникийн тодорхойлолтын хавсралт №1-д ирүүлсэн цахилгаан хөдөлгүүрийн зураг лаптай хэвтээ байрлалтай тул шаардлага хангаагүй. Захиалагчийн шаардаж байгаа хөдөлгүүр нь босоо байрлалтай фланецтай хөдөлгүүр болно.

Техникийн

тодорхойлолтын

шаардлага

хангаагүй.

 

Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрч 2025.12.18-ны өдөр гомдол гаргахад Сангийн яамны 2025.12.23-ны өдрийн албан бичгээр гомдлыг хэлэлцэхгүй буцаасан. Энэ хугацаанд тендерт оролцогч нөгөө хуулийн этгээд болох “**” ХХК нь Сангийн яаманд захиалагчийн мэдэгдэлтэй холбогдуулан гомдол гаргасан ба Сангийн яамнаас “**” ХХК-ийн гомдлыг хангаж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг тендерийг дахин хянан үзэх, үнэлэхийг даалгаж шийдвэрлэсэн. Дээрх үйл баримтын талаар Сангийн яамны 2026.01.20-ны өдрийн Гомдол буцаах тухай албан бичиг, Захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026.01.09-ны өдрийн албан бичгүүд ч хоорондоо зөрчилтэй, болсон үйл явдлыг үгүйсгэсэн байдаг. Учир нь Сангийн яамны албан бичгээр “** ХХК-д 2025 оны 12.15-ны өдрийн М-ДБ-112-12/12319 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон...” гэж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026.01.09-ны өдрийн захиргааны актад тендер шалгаруулалтад оролцогчоос гаргасан гомдлыг Сангийн яам хянан үзэж дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн” гэж, тус тус өөр байдлаар тусгаж, нэхэмжлэгч “**” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөх нөхцөлийг бүрдүүлсээр байгаа юм. Үүний дараа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2026 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр М-ДБ-112-12/152 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актаар нэхэмжлэгчийн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн.

“**” ХХК-ийн хувьд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр М-ДБ-112-12/152 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг эс зөвшөөрч, Монгол Улсын Сангийн яаманд 2026 оны 01 дүгээр сарын 15-ны гомдол гаргахад Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03/328 тоот албан бичгээр гомдлыг хянан шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зуйлийн 14.1.1-д заасан гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий дээд шатны захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Сангийн яамнаас даалгаснаар тендерийг дахин хянан үзэж, үнэлгээ хийж гаргасан 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/152 шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь уг шийдвэрээр ОХУ-ын “**” ХХК-ийн илгээсэн тендер нь дээрх сонгон шалгаруулалтад хамгийн сайн гэж шалгарсан эсэх, эсхүл шалгараагүй эсэх, шалгараагүй бол ямар шаардлагыг хангаагүй талаар тодорхой хариу өгөөгүй юм. Өөрөөр хэлбэл өмнө болсон тендерийн үйл ажиллагааг дээд шатны захиргааны байгууллага хянан эцэслэн шийдвэрлэсэн байхад, захиалагчийн зүгээс тендерийг дахин хянан үзэж, үнэлгээ хийхдээ шинэ захиргааны акт гаргаж, тендерт оролцогчид мэдэгдэнэ. Тухайн шинэ захиргааны актын агуулга, шийдвэрлэсэн асуудал, хууль зүйн үндэслэл нь тодорхой, ойлгомжтой байх учиртай. Гэтэл Захиалагч 2026.01.09-ний өдрийн М-ДБ-112-12/152 дугаар шийдвэрт: “Сангийн яам хянан үзэж, дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн. Танай компанид 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/12144 дугаартай албан бичгээр хүргүүлсэн захиалагчийн шийдвэр хэвээр үлдээснийг мэдэгдэж байна” гэсэн нь Захиалагч тендерийг дахин хянан үзэж, үнэлгээ хийнэ улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1 Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана: 28.1.1 хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох; 28.1.2. шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай; 28.1.3.шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах; 28.2-т “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ.” гэснийг ноцтойгоор зөрчсөн. Үүний улмаас иргэн, хуулийн этгээд захиргааны буруутай үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрхээ хуульд зааснаар хамгаалуулж чадахгүйд хүрэхээр байна. Мөн Захиалагч буюу захиргааны байгууллагаас гаргаж байгаа захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж заасныг зөрчсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зорилго нь төрийн худалдан авалтыг өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмуудаар дамжин хэрэгждэг. Оросын Холбооны Улсын “**” ХХК-ийн зүгээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан хэд хэдэн тендер сонгон шалгаруулалтад оролцож, Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан шаардлагыг хангаж, бизнесийн зарчмаар хамгийн бага үнээр хамгийн чанартай бүтээгдэхүүнийг санал болгосоор байхад тухай бүр энэ мэтчилэн үндэслэлгүйгээр татгалзаж байгаад үнэхээр гайхал төрж, гомдолтой байна.

“Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2026.01.09-ний өдрийн М-ДБ-112-12/152 шийдвэрт дурдаад байгаа 2025.12.15-ны өдрийн М-ДБ-112-12/12144 шийдвэрээр манай тендерээс татгалзахдаа: Техникийн тодорхойлолтын хавсралт №1-д ирүүлсэн “Цахилгаан хөдөлгүүр Д-808Б1/ТОГТМОЛ гүйдлийн хөдөлгүүр”-ийн зураг лаптай хэвтээ байрлалтай тул шаардлага хангаагүй. Захиалагчийн шаардаж байгаа хөдөлгүүр нь босоо байрлалтай фланецтай хөдөлгүүр болно гэжээ.

Тендер сонгон шалгаруулалт нь нээлттэй, ил тод явагдахаас гадна хууль, хууль тогтоомж, түүнд нийцүүлэн Захиалагчийн гаргасан Тендерийн баримт бичигт нийцэх ёстой. ЭҮТӨҮГ/20240102166 дугаар Тендерийн баримт бичгийн III бүлэгт Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагыг тусгасан бөгөөд №1-т Цахилгаан хөдөлгүүр Д-808Б1/Тогтмол гүйдлийн хөдөлгүүр Белгородский электротехнический завод (эсхүл дүйцэх) гэж заасан. Уг бараанд манай компанийн илгээсэн санал нь захиалагчийн ирүүлсэн техникийн үзүүлэлт, шаардлагыг бүрэн хангасан. Харин захиалагчаас Тендерийн баримт бичигт тодорхой тусгаагүй “ирүүлсэн цахилгаан хөдөлгүүрийн зураг лаптай хэвтээ байрлалтай тул шаардлага хангаагүй” гэх шалтгаанаар татгалзсан нь үндэслэлгүй. Тендерийн материалд юуны тулд техникийн шаардлага, үзүүлэлтийг тусгадаг билээ. Ямар бараа, сэлбэг хэрэгсэл авахаа тодорхой болгох зорилгоор шүү дээ, Гэтэл захиалагч тендерийн баримт бичигт тусгагдаагүй шаардлагаар манай тендерээс татгалзсанд үнэхээр гомдолтой байна.

ТШЗ 17.5-д “Оролцогч түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ” гэж зааснаар бид нийлүүлэх Цахилгаан хөдөлгүүр Д-808Б1/Тогтмол гүйдлийн хөдөлгүүр/-ийг Хавсралт 1-ээр харьцуулан ирүүлсэн Захиалагчаас гаргасан Техникийн тодорхойлолтод цахилгаан хөдөлгүүр хэвтээ, босоо байх талаар тодорхой дурдаагүй боловч бид Тендерийн материалын Хэсэг 3 гэсэн файлд Д-808Б, Д-808Б1 (9-10-p тал) хөдөлгүүрүүд нь босоо фланцтай болохыг тодорхой тайлбарласан. Өөрөөр хэлбэл бид хүснэгтээр Д-808Б1 барааны саналыг бүрэн харьцуулан хүргүүлснээс гадна тендерийн бусад баримт бичгээр ч энэ нь давхар нотлогдож байгаа юм. Хэрэв Захиалагчийн зүгээс ОХУ-ын “**” ХХК-ийг фото зураг илүү ирүүлсэн гэх үндэслэлээр шаардлага хангаагүй гэж үзэж байгаа бол Захиалагчийн энэ шийдвэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.6-д “Оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй” гэж заасанд нийцэхгүй. Тендерт шалгарсан ч гэрээ байгуулах эрх авсан “**” ХХК мөн адил цахилгаан хөдөлгүүрийг босоо, хэвтээ фланцтай талаар харьцуулан ирүүлсэн хүснэгтдээ тусгаагүй болохыг дурдая. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”-оор заасан. Гэтэл тендерт шалгарсан “**” ХХК нь 2,110,638,050 төгрөгийн саналыг буюу манай компаниас 212,808,409 төгрөгөөр өндөр саналыг ирүүлсэн юм.

Тендерт шалгарсан “**” ХХК-ийн Тендерийн баримт бичиг хуульд заасан шаардлагуудыг хангаагүй. ТШЗ-ийн 18.1-д Оролцогчид санхүүгийн чадавхын шаардлага тавьсан бөгөөд 18.1.1.1. Оролцогчийн 2022, 2023, 2024 оны борлуулалтын орлого аль нэг 2 жилд тендерт оролцогчийн санал болгож байгаа үнийн дүнгийн 80 хувиас багагүй байх, 18.1.1.2-т “Тендерт оролцогч нь 2022, 2023, 2024 он тус бүр ашигтай ажилласан байх гэж тус тус заасан байхад “**” ХХК дээрх 2 шаардлагыг нотлох баримтуудыг материалдаа хавсарган ирүүлээгүй. Түүнчлэн “**” ХХК-ийн итгэмжлэл авсан “**” ХХК нь Тендерийн баримт бичигт дурдсан цахилгаан хөдөлгүүр үйлдвэрлэгч мөн эсэхийг нягтлах шаардлагатай. Учир нь “**” ХХК 2022-2024 оны хооронд цахилгаан хөдөлгүүрийн үйлдвэрлэл явуулахдаа дундажаар 4 хүний орон тоотой ажиллаж байсан байна. Энэхүү нөхцөл байдал нь “**” ХХК тендерт тусгагдсан цахилгаан хөдөлгүүр үйлдвэрлэгч компани мөн эсэхэд ноцтой эргэлзээ төрүүлж байна.

“**” ХХК нь Эрдэнэт үйлдвэрийн 2024 онд зарласан 2,614,284,865 төгрөгийн төсөвт өртөгтэй, ЭҮТӨҮГ/20240102693 дугаартай “Цахилгаан хөдөлгүүр”-ийн тендерт оролцож, шалгарсан боловч уг цахилгаан хөдөлгүүрийг Захиалагч талд нийлүүлсэн эсэх ч тодорхойгүй байгаа юм. “**” ХХК-ийн баримт бичгийн бүрдэл дутуу тул энэ тендерт шалгарах үндэслэлгүй байсан. “**” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл “**” ХХК нь Захиалагчийн тавьсан Санхүүгийн чадавхын шаардлагыг хангаагүй. Улмаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгоно”, 26.4.1-д “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан эсэх”-ийг хянах, 26.4.4-д “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан эсэх”-ийг хянан гэж заасныг тус тус зөрчсөн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан хуульд үндэслэх, үр нөлөөтэй байх зарчимд нийцээгүй. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.5-д “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ” гэж, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер хянан үзэх нийтлэг журам”-ын 10.5-д “Тендерийн харьцуулах үнийг тодорхойлсоны дараа хуулийн 27.5, 27.6-ийн аль тохирохыг үндэслэн эрэмбэлнэ” гэж тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгч “**" ХХК нь “**” ХХК-иас бага үнийн санал илгээсэн, ЭҮТӨҮГ/20250102166 дугаартай тендерт хамгийн сайн тендерээр үнэлэгдэх бүрэн боломжтой байсан.Тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаагүй “**” ХХК-ийг шалгаруулсан нь захиргааны үйл ажиллагаа үр нөлөөтэй, үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй. Захиалагч захиргааны байгууллагын шийдвэрээр нэхэмжлэгч гадаад улсын хуулийн этгээд сонгон шалгаруулалтад оролцох, шалгарч гэрээ байгуулах хуулиар олгогдсон ашиг сонирхол хөндсөн. Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн М-ДБ-112-12/152 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү”

“Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03/03 тоот албан бичгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/12139 тоот албан бичгийг хүчингүй болгож, улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2-т зааснаар тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг захиалагчид мэдэгдсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар тендерийг үнэлэх, хянан үзэх эрх зөвхөн захиалагч, үнэлгээний хороонд байдаг. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102166 дугаартай Тогтмол гүйдлийн хөдөлгүүр нийлүүлэх тендерийн Үнэлгээний хороо нь 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дахин үнэлгээ хийхдээ Тендер ирүүлсэн компаниудын материалыг дахин үнэлэх, уг компаниуд тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан эсэх талаар зөвлөмж гаргах эрхээ бодитоор хэрэгжүүлээгүй. Зөвхөн Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийг үндэслэн “**” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.2-т “тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх” 50 дугаар зүйлийн 50.10. “Үнэлгээний хорооны дарга үнэлгээний хорооны үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах...” гэж заасныг тус тус зөрчсөн. Түүнчлэн дээд шатны захиргааны байгууллага болох Сангийн яамнаас “**” ХХК нь техникийн тодорхойлолтод зааснаас өөр хэмжээтэй бараа санал болгосон, итгэмжлэл олгосон үйлдвэрлэгч нь Тогтмол гүйдлийн хөдөлгүүр үйлдвэрлэгч мөн эсэхийг тогтоохыг даалгаж шийдвэрлэсэн байхад Үнэлгээний хорооны 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тэмдэглэлээс харахад Үнэлгээний хороо тендерт оролцогч “**” ХХК-ийн техникийн тодорхойлолтод нийцээгүй материалыг шалгаруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тогтмол гүйдлийн хөдөлгүүрийн тендер нээлт хийхээс өмнө буюу 2025.11.20-ны өдрийн “**” ХХК-ийн бараа нийлүүлэх батламжийг авсан бөгөөд “**” ХХК нь Тогтмол гүйдлийн цахилгаан хөдөлгүүр үйлдвэрлэгч мөн эсэхийг нотлох баримтыг тендерийн баримт бичгийн ТШЗ-ийн 20.1-т заасан шаардлагыг бүрэн хангаж үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудас, компанийн танилцуулга зэргийг ирүүлээгүй. Мөн Захиалагчийн төхникийн тодорхойлолтод Тогтмол гүйдлийн хөдөлгүүр ДПЭ-350-2У2, 350 кВт, 440В (эсхүл түүнтэй дүйцэх) гэх бараанд, Техникийн үзүүлэлт хэсгийн 15-д ЕРӨНХИЙ ХЭМЖЭЭС, ММ 1895x1180x1620 гэсэн байхад энэ бараанд тендерт шалгарсан “**” ХХК 15-д ЕРӨНХИЙ ХЭМЖЭЭС 1895Ч1180Ч1620Ч гэж ирүүлсэн үзүүлэлт нь үндэслэлтэй гэж уг тендерийг шалгаруулж байгаа нь үндэслэлгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон уг тендерийн Үнэлгээний хороо энэ асуудлыг тодруулах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана”; мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д “Тендер хянан үзэх, үнэлэхэд энэ хуульд заасан үндэслэлээр холбогдох этгээдээс тодруулга авах шаардлагатай гэж үзвэл үнэлгээнии хорооны хурлыг хойшлуулж болно”, Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журмын 4.1-т “Хуулийн 51.4-т заасан үндэслэлээр үнэлгээний хорооны хурлыг хойшлуулсан бол холбогдох тодруулга авах хүсэлтийг холбогдох этгээдэд яаралтай хүргүүлж, хариу авна” гэж хууль тогтоомжид заасныг зөрчсөн. Захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-т “үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих” гэж заасныг зөрчсөн. Мөн “**” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил уйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д заасан шаардлагыг хангаагүй байхад шалгаруулж, гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн.

Иймд Үнэлгээний хорооны 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зөвлөмж, тэмдэглэлийн “**” ХХК-ийг хамгийн сайн тендер гэж шалгаруулсан хэсэг, дээрх зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн гаргасан 2026 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн М-ДБ-112/12/147 дугаар захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож өгнө үү.

Захиалагчийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн М-БД-112/12/147 дугаар хууль бус захиргааны актыг үндэслэн байгуулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “**” ХХК-иудын 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2026/10-10 дугаартай “Худалдах-худалдан авах тухай” гэрээ нь хууль бус тендер зохион байгуулалтын үндсэн дээр байгуулагдсан тул мөн гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-т “захиалагчийн энэ хуульд заасан бусад зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн буюу Захиалагч тендерийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 17 дугаар зүйлийн 17.4, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.4.2, 48 дугаар зүйлийн 48.2.3-т заасныг тус тус зөрчсөний улмаас талуудын хооронд байгуулагдсан гэрээ илт хууль бус болсон. Иймд шүүхээс 2026 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн захиргааны гэрээг хууль тогтоомж зөрчсөн илт хууль бус гэрээ болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч ОХУ-ын “**” ХХК-ийн тендер нь бага үнийг санал болгосон Тендерийн баримт бичигт заасан бүх шаардлагыг хангасан тул хамгийн сайн тендер болохыг тогтоолгоно. Шүүх нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү.” гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, ** нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох Оросын холбооны улсын “**” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгцээнд “Тогтмол гүйдлийн хөдөлгүүр” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20250102166 дугаар тендерийн үнэлгээний хороо байгуулагдан 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нээлт хийсэн. Тендерт нийт 7 компани тогтмол гүйдлийн хөдөлгүүр нийлүүлэхээр материалаа ирүүлсэн бөгөөд үнэлгээний хороо тендер хүчинтэй байх хугацаанд буюу 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /ТБОНӨХБАҮХАТХ/ болон Бараа, нийлүүлэх тендерийн жишиг баримт бичигт нийцүүлэн боловсруулсан тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтүүдээр үнэлж шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлж, бусад тендер ирүүлсэн оролцогчдод тендерт шалгарч гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээний үнийн дүн, мөн шалгараагүй шалтгааныг тус тус заан хүргүүлсэн. Дээрх мэдэгдлийг хүлээн авсан “**” ХХК Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03/03 тоот Гомдол хянасан тухай албан бичгээр ТБОНӨХБАҮХАТХ-ийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн. Дээрх Сангийн яамны албан бичгийг үнэлгээний хороо хүлээн авч дахин 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хуралдсан бөгөөд тендерийг дахин хянан үзэж, үнэлгээ хийж шаардлагад нийцсэн хамгийн сайн тендер ирүүлсэн “**” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн.                                                                                     

“Тогтмол гүйдлийн хөдөлгүүр” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон “**” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан тухай: “Тогтмол гүйдлийн хөдөлгүүр” тендерийн баримт бичгийн III Бүлэг буюу техникийн тодорхойлолтод тавигдах шаардлагад санал болгож техникийн тодорхойлолтын үзүүлэлтийг нотлох баримт бичиг болон танилцуулгыг хавсаргана гэж заасан байна. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалын 3 дугаар хэсгийн 3 дахь хуудсанд тендерт санал болгож буй Цахилгаан хөдөлгүүр Д-808Б1-ийн техникийн тодорхойлолт болон дээрх үзүүлэлтийг нотлох зураг, хөдөлгүүрийн схем зургийг хавсралтаар ирүүлсэн байна. Захиалагчийн зүгээс шаардсан Д-808Б1 тогтмол гүйдлийн хөдөлгүүр нь СБШ- 250МН маркийн өрмийн машины өрөмдөгч штангийг эргүүлэх зориулалттай бөгөөд энэхүү өрмийн машинд зөвхөн фланцаар /босоо байрлалтай/ холбогддог хөдөлгүүр ашиглагддаг. “**” ХХК-аас ирүүлсэн хөдөлгүүрийн нотлох баримт болох зураг болон схем зургаас харахад өрмийн машины редукторт суурилуулах боломжгүй, лаптай /хэвтээ байрлалтай/ суурилагддаг хөдөлгүүр байсан. Нэхэмжлэгчийн ирүүлсэн техникийн тодорхойлолтын хавсралт №1, түүнийг нотлох баримт бичгээс харахад захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтын шаардлага хангаагүй тул захиалагчийн зүгээс ТБОНӨХБАҮХАТХ-ийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дэх хэсгийг үндэслэн шаардлагад нийцээгүй гэж үзэн тендерээс татгалзсан. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох Оросын холбооны улсын “**” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгцээнд “Тогтмол гүйдлийн хөдөлгүүр” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20250102166 дугаар тендерийн үнэлгээний хороо байгуулагдан 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нээлт хийсэн. Тендерт нийт 7 компани тогтмол гүйдлийн хөдөлгүүр нийлүүлэхээр материалаа ирүүлсэн бөгөөд үнэлгээний хороо тендер хүчинтэй байх хугацаанд буюу 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /ТБОНӨХБАҮХАТХ/ болон Бараа, нийлүүлэх тендерийн жишиг баримт бичигт нийцүүлэн боловсруулсан тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтүүдээр үнэлж шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлж, бусад тендер ирүүлсэн оролцогчдод тендерт шалгарч гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээний үнийн дүн, мөн шалгараагүй шалтгааныг тус тус заан хүргүүлсэн. Дээрх мэдэгдлийг хүлээн авсан “**” ХХК Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03/03 тоот Гомдол хянасан тухай албан бичгээр ТБОНӨХБАҮХАТХ-ийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн. Дээрх Сангийн яамны албан бичгийг үнэлгээний хороо хүлээн авч дахин 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хуралдсан бөгөөд тендерийг дахин хянан үзэж, үнэлгээ хийж шаардлагад нийцсэн хамгийн сайн тендер ирүүлсэн “**” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

“Тогтмол гүйдлийн хөдөлгүүр” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон “**” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан тухай: “Тогтмол гүйдлийн хөдөлгүүр” тендерийн баримт бичгийн III Бүлэг буюу техникийн тодорхойлолтод тавигдах шаардлагад санал болгож техникийн тодорхойлолтын үзүүлэлтийг нотлох баримт бичиг болон танилцуулгыг хавсаргана гэж заасан байна. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалын 3 дугаар хэсгийн 3 дахь хуудсанд тендерт санал болгож буй Цахилгаан хөдөлгүүр Д-808Б1-ийн техникийн тодорхойлолт болон дээрх үзүүлэлтийг нотлох зураг, хөдөлгүүрийн схем зургийг хавсралтаар ирүүлсэн байна. Захиалагчийн зүгээс шаардсан Д-808Б1 тогтмол гүйдлийн хөдөлгүүр нь СБШ- 250МН маркийн өрмийн машины өрөмдөгч штангийг эргүүлэх зориулалттай бөгөөд энэхүү өрмийн машинд зөвхөн фланцаар /босоо байрлалтай/ холбогддог хөдөлгүүр ашиглагддаг. “**” ХХК-аас ирүүлсэн хөдөлгүүрийн нотлох баримт болох зураг болон схем зургаас харахад өрмийн машины редукторт суурилуулах боломжгүй, лаптай /хэвтээ байрлалтай/ суурилагддаг хөдөлгүүр байсан. Нэхэмжлэгчийн ирүүлсэн техникийн тодорхойлолтын хавсралт №1, түүнийг нотлох баримт бичгээс харахад захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтын шаардлага хангаагүй тул захиалагчийн зүгээс ТБОНӨХБАҮХАТХ-ийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дэх хэсгийг үндэслэн шаардлагад нийцээгүй гэж үзэн тендерээс татгалзсан.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-иудын хооронд байгуулсан 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 2/078-26 тоот гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухай: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлд худалдан авах гэрээ илт хууль бус байх нөхцөлүүдийг тодорхойлсон. Дээрх зүйлд заасан 6 нөхцөлийг зөрчиж гэрээ байгуулаагүй учраас нэхэмжлэгч талаас гаргасан 2/078-26 тоот гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага нь хуулийн үндэслэлгүй гэж үзэхээр байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.                                                                                               

5. Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны дарга ** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох Оросын холбооны улсын “**” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгцээнд “Тогтмол гүйдлийн хөдөлгүүр” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20250102166 дугаар тендерийн үнэлгээний хороо байгуулагдан 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нээлт хийсэн. Тендерт нийт 7 компани тогтмол гүйдлийн хөдөлгүүр нийлүүлэхээр материалаа ирүүлсэн бөгөөд үнэлгээний хороо тендер хүчинтэй байх хугацаанд буюу 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /ТБОНӨХБАҮХАТХ/ болон Бараа, нийлүүлэх тендерийн жишиг баримт бичигт нийцүүлэн боловсруулсан тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтүүдээр үнэлж шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлж, бусад тендер ирүүлсэн оролцогчдод тендерт шалгарч гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээний үнийн дүн, мөн шалгараагүй шалтгааныг тус тус заан хүргүүлсэн. Дээрх мэдэгдлийг хүлээн авсан “**” ХХК Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03/03 тоот Гомдол хянасан тухай албан бичгээр ТБОНӨХБАҮХАТХ-ийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн. Дээрх Сангийн яамны албан бичгийг үнэлгээний хороо хүлээн авч дахин 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хуралдсан бөгөөд тендерийг дахин хянан үзэж, үнэлгээ хийж шаардлагад нийцсэн хамгийн сайн тендер ирүүлсэн “**” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

“Тогтмол гүйдлийн хөдөлгүүр” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон “**” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан тухай: “Тогтмол гүйдлийн хөдөлгүүр” тендерийн баримт бичгийн III Бүлэг буюу техникийн тодорхойлолтод тавигдах шаардлагад санал болгож техникийн тодорхойлолтын үзүүлэлтийг нотлох баримт бичиг болон танилцуулгыг хавсаргана гэж заасан байна. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалын 3 дугаар хэсгийн 3 дахь хуудсанд тендерт санал болгож буй Цахилгаан хөдөлгүүр Д-808Б1-ийн техникийн тодорхойлолт болон дээрх үзүүлэлтийг нотлох зураг, хөдөлгүүрийн схем зургийг хавсралтаар ирүүлсэн байна. Захиалагчийн зүгээс шаардсан Д-808Б1 тогтмол гүйдлийн хөдөлгүүр нь СБШ- 250МН маркийн өрмийн машины өрөмдөгч штангийг эргүүлэх зориулалттай бөгөөд энэхүү өрмийн машинд зөвхөн фланцаар /босоо байрлалтай/ холбогддог хөдөлгүүр ашиглагддаг. “**” ХХК-аас ирүүлсэн хөдөлгүүрийн нотлох баримт болох зураг болон схем зургийн тайлбар хэсэгт суурилуулалтын төрөл IM1001, IM1002, IM1003, IM1004 гэсэн суурилуулалтын олон улсын стандарт үзүүлэлттэй зураг ирүүлсэн байна. Энэ үзүүлэлт нь захиалагчийн техникийн тодорхойлолтын 4 дүгээрт суурилуулалтын төрөл IM4013 гэж заасан, мөн техникийн тодорхойлолтын санал болгож буйд IM4013 гэж заасан үүнийгээ нотлох үйлдвэрлэгчээс ирүүлсэн зураг зөрүүтэй тул шаардлага хангахгүй нь батлагдаж байна. IM... гэсэн дугаар нь (International Electrotechnical Commission) олон улсын цахилгаан техникийн комиссоос гаргадаг суурилуулалтын стандарт юм. Иймд өрмийн машины редукторт суурилуулах боломжгүй, лаптай /хөдөлгүүрийн голын дагуу хэвтээ байрлалтай/ суурилагддаг хөдөлгүүр байсан. Нэхэмжлэгчийн ирүүлсэн техникийн тодорхойлолтын хавсралт №1, түүнийг нотлох баримт бичгээс харахад захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтын шаардлага хангаагүй тул захиалагчийн зүгээс ТБОНӨХБАҮХАТХ-ийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дэх хэсгийг үндэслэн шаардлагад нийцээгүй гэж үзэн тендерээс татгалзсан. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

6. Гуравдагч этгээд “**” ХХК-ийн гүйцэтгэх захирал ** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Тус шүүхэд ОХУ-ын “**” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/52 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах тухай үндсэн шаардлагатай захиргааны хэрэгт гуравдагч этгээд “**” ХХК нь оролцож байгаа тул нэхэмжлэлийн 4 шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү хариу тайлбарыг хүргүүлж байна. Манай компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Тогтмол гүйдлийн хөдөлгүүр нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” ЭҮТӨҮГ/20250102166 дугаартай тендер шалгаруулалтад оролцож, тендерийн баримт бичиг болон холбогдох хууль тогтоомжид заасан бүх шаардлагыг ханган оролцсон. Тендер шалгаруулалтын явцад үнэлгээний хороо нь хуульд заасан журмын дагуу үнэлгээ хийж, манай компанийг шалгаруулсан бөгөөд энэхүү шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй, бодит баримт, шаардлагад нийцүүлэн шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь тендерийн үнэлгээний бодит нөхцөл байдлыг буруу тайлбарласан, өөрийн ирүүлсэн материалын дутуу байдлыг нуун дарагдуулсан, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргаж нэхэмжлэлдээ дурдсан байх тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Манай компани тендерийн шаардлагыг бүрэн хангаж тендерт оролцохдоо бүхий л баримт бичгийг бүрэн бүрдүүлэн өгсөн. Техникийн тодорхойлолтод нийцсэн хөдөлгүүрийн дэлгэрэнгүй үзүүлэлт Үйлдвэрлэгчийн албан ёсны баталгаа, техникийн мэдээлэл Нийлүүлэлтийн туршлагыг нотлох гэрээ, баримтууд, Санхүүгийн чадавхыг нотлох шаардлагатай баримтууд Тендерийн баримт бичигт заасан бүх нотлох материалыг өгсөн бөгөөд захиалагчийн шаардсан үзүүлэлтүүдийг бүрэн хангаж, нотлох баримтаар баталгаажсан, техникийн хувьд хэрэгжих боломжтой, үйлдвэрлэлийн эх сурвалж тодорхой байсан тул үнэлгээний хороо хууль ёсоор шалгаруулсан. Нэхэмжлэгчийн ирүүлсэн тендер нь дараах ноцтой дутагдалтай байсныг хэргийн материалаас харж болохоор байна. Тухайлбал Техникийн шаардлагыг нотлох баримт дутуу, техникийн үзүүлэлтийг бүрэн батлах баримт ирүүлээгүй, техникийн шийдэл /хийц/ буруу, нотлох баримтыг бүрэн ирүүлээгүй зэргээс үнэлгээний хороо шалгаруулаагүй нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч үнэлгээний хорооны дүгнэлтийг “таамаглал” гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Үнэлгээний хороо нь мэргэжлийн дүгнэлт, техникийн баримт бичиг, тендерийн шаардлага дээр тулгуурлан хамтын шийдвэр гаргасан. Мөн Сангийн яам нь гомдлыг хянан үзээд захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн. Иймд захиргааны байгууллагын шийдвэр нь хуульд нийцсэн бөгөөд түүнийг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендерийн шаардлагыг хангаагүй оролцогчийг шалгаруулах боломжгүй, нотлох баримт дутуу бол татгалзах үндэслэл болохоос гадна үнэлгээний хороо мэргэжлийн дүгнэлт гаргах эрхтэй учир эдгээр шаардлагыг үнэлгээний хороо бүрэн хэрэгжүүлсэн. Мөн хуульд заасан ерөнхий нөхцлийг хангаагүй гэх үндэслэлийн тухайд, хэрэгт авагдсан баримтуудаар гуравдагч этгээдийн хувьд хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлсөн, сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан талаарх эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт байхгүй байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.1.4-т заасныг хангаагүй ерөнхий нөхцөл байдал тогтоогдоогүй. Уг нэхэмжлэлийн шаардлагын мэдэгдэл хүргүүлэх албан тоот болон Үнэлгээний хорооны 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зөвлөмж, тэмдэглэлийн **-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үзэж захиалагчид хүргүүлсэнийг хүчингүй болгуулах нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар шууд эрх зүйн үр дагавар үүсгэхээргүй болсон бөгөөд шүүхээс уг дүгнэлтийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх сэргэх нөхцөл байдал бий болохгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтаар батлагдаагүй, тендерийн журмыг буруу тайлбарласан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэв.

7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнтэй холбогдуулаад дараах тайлбарыг гаргая. Нэхэмжлэгч эрх бүхий байгууллагад буюу Сангийн яаманд гомдол гаргаад 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гомдлыг буцаасан. Ингэхдээ гомдол гаргах эрхгүй этгээд гомдол гаргасан учраас хүлээн авахаас татгалзсан. Энэ бол урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн. Энэ процесс хангагдаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өмнө нь өөр компани гомдол гаргасан гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байсан. Тухайн компанийн гомдол хянагдаагүй учраас нэхэмжлэгч талын 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн гомдлыг гаргаагүй гэж үзэх тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзнэ. Шүүхэд гаргасан нэхэмжлэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан шаардлага хангаагүй байна. Маргаан бүхий мэдэгдэл хүргүүлэх тухай баримт нь оролцогчид мэдэгдсэн шинжтэй баримт бичиг тул агуулга, хууль зүйн хувьд шүүхээс үнэлэлт дүгнэлт хийх ёстой байх. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт бол эрх зүйн үр дагавар бүхий байх бөгөөд дээрх маргаан бүхий мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг нь мэдэгдлийн шинжтэй гэдгийг анхаараасай гэж хүсэж байгаа юм.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж Үнэлгээний хороо нь тендерт оролцогчдын ирүүлсэн материал, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтэд үндэслэн шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд тендер сонгон шалгаруулах, үнэлэх ажиллагааг хуульд болон тендерийн баримт бичигт заасан шалгуурын дагуу явуулахаар заасан. Мөн хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулахаар заасан. Нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерийг захиалагчийн тендерийн баримт бичигт заасан техникийн шаардлага бүрэн хангаагүй тул шаардлага хангаагүй гэж үзэж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд шаардлага  хангаагүй тендерийг дараагийн шатанд оруулахгүй байхаар хуульчилсан. Хамгийн бага үнийн санал ирүүлсэн нь дангаараа шалгарах үндэслэл болохгүй. Техникийн шаардлага хангаагүй учраас хамгийн бага үнэ санал болгосон гэдэг нь үгүйсгэгдэнэ. Нэхэмжлэгч захиргааны байгууллагын хууль бус шийдвэр мэтээр тайлбарлаж байгаа боловч хангалттай хуулийн үндэслэл тогтоогддоггүй. Хэргийн оролцогч өөрөө шаардлага, үндэслэлээ нотолно гэж заасан учраас нотлох ажиллгагаа хангалттай хийгээгүй гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйл, 106 дугаар зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулсан 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Манай компани тендер шалгаруулалтын журмын дагуу баримт бичгийг бүрдүүлэн техникийн болон санхүүгийн шаардлагыг хангасны үндсэн дээр гэрээ байгуулах эрхтэй болсон. Уг эрхийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд захиалагч шаардлага хангасан тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгохоор заасан. 30 дугаар зүйлд тендерт шалгарсан оролцогчтой гэрээ байгуулах, хэрэгжүүлэхээр заасан. Иймд манай компанитай байгуулсан гэрээ нь хууль ёсны, үндэслэл бүхий гэрээ гэж үзэж байгаа. Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахтай холбоотой тусдаа иргэний эрх зүйн харилцаа байдаг. Хуульд заасны дагуу байгуулагдсан гэрээ учраас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй. Гэрээ байгуулагдсаны дараа манай компани бараа нийлүүлэхтэй холбоотой бэлтгэл болох захиалга өгсөн, санхүүжилт шийдвэрлэсэн, тээвэрлэлтийн талаар бодитой ажлуудыг хийж гэрээ дуусах шатандаа явж байгаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тоног төхөөрөмжийн тасралтгүй ажиллагааг хангахаар гэрээ бодитой биелж байгаа. Хууль ёсоор байгуулагдсан гэрээг хүчингүй болгуулах шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн итгэл хамгаалах зарчимд нийцэхгүй. Онцгой эрх ашиг зөрчигдөх асуудал үүсэж байгаа тул нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа.

“**” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендерт тооцож гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх нь тендерийн оролцогчдоос ялагч тодруулах, дахин эрэмбэлэх, тендерийн үнэлгээний үйл ажиллагааг орлон  гүйцэтгэдэг субьект биш юм. Иймд шүүхээс тендерийн ялагчийг шууд тогтоох нь эрх хэмжээнээс хэтэрсэн асуудал. Нэхэмжлэгч хамгийн бага үнэ санал болгосон учраас автоматаар сайн тендерт тооцох ёстой гэдэг нь үгүйсгэгдэнэ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд тендерийг шалгуур үзүүлэлтээр үнэлэх, шаардлага хангасан тендерийг шалгаруулахаар заасан. Хямд байлаа гээд техникийн тодорхойлолтоор шаардлага хангахгүй байх юм бол харин ч эсрэгээрээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ дахиад үйл ажиллагаа явуулах боломжгүй болж маш их хэмжээний хохирол учирна. Манай “**” ХХК-ийг хамгийн сайн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүх Үнэлгээний хорооны эрх мэдэлгүй буюу техникийн тодорхойлолтыг үнэлэх эрхгүй тул хамгийн сайн тендерийг шүүхээс тогтоох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Захиалагч байгууллага тодорхой нэг компанитай гэрээ байгуулахыг шүүхээс даалгах нь төрийн худалдан авах ажиллагааны бие даасан байдал, үнэлгээний мэргэжлийн ажиллагаанд  хэт оролцсон шинжтэй шийдвэр гаргах үндэслэл болж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэнэ. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага хуульд заасан эрхийн хүрээнд бие даасан шийдвэр гаргах эрхтэй. Шүүх тодорхой компанитай гэрээ байгуулахыг даалгах нь үндэслэлгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 29 дүгээр зүйлд зааснаар гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Түүнчлэн тендерийг дахин үнэлүүлэх, дахин шалгаруулалт явуулах тухай нэхэмжлэл гаргасан гэж ойлгосон. Захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гомдол шийдвэрлүүлэх журмын дагуу хянан үзэж тендер шалгаруулалтын материал, үнэлгээний дүгнэлт зэргийг хэвээр үлдээсэн байдаг. Дахин үнэлгээ явуулах үндэслэл тогтоогдоогүй. Тухайн асуудлаар мөн нэхэмжлэгч талаас Сангийн яаманд гомдол гаргаж, эрх бүхий этгээд гомдол гаргаагүй гэдэг үндэслэлээр буцаасан тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзэхгүй. Тендер шалгаруулалтын шийдвэр хуульд заасан журмын дагуу гарсан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагаа нь хуульд үндэслэсэн, ил тод, шуурхай  байх зарчим баримтлахаар заасан. Зөвхөн сэтгэл ханамжгүй этгээдийн шалгараагүй гэх үндэслэлээр дахин дахин үнэлгээ хийлгэх нь төрийн худалдан авах ажиллагааны тогтвортой, үр ашигтай байдлын зарчмыг шууд тасалж байгаа үйлдэл гэж үзэж байна. Худалдан авах ажиллагаанд оролцогч бүр шалгараагүй тохиолдолд дахин үнэлгээ хийхийг шаардах боломж нээлттэй гэх ойлголт нь сөрөг үр дагавартай. Захиалагч нь гуравдагч этээдтэй гэрээ байгуулаад, одоо 1 сар хүрэхгүй хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулсан гэрээний үүрэг биелэгдэнэ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т нөхөж болшгүй хохирол үүсэх нөхцөл үүснэ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар төрийн худалдан авах ажиллагаа өрсөлдөх, тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заасан. Нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй ч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүйг анхаарч үзнэ үү. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь үйлдвэрийн үйл ажиллагаа тасралтгүй байхын тулд шаардлагатай сэлбэг хэрэгсэл, техник тоног  төхөөрөмжийг бодитоор авах хэрэгтэй байдаг. Иймд дахин үнэлгээ хийснээр үйл ажиллагаа нь тасалдах сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Иймд нийтийн ашиг сонирхолд шууд сөргөөр нөлөөлж байгаа үйлдэл гэж үзэж байна. Нэхэмжлэгч өөрийн гаргах техникийн шаардлага бүрэн хангасан гэдгийг хангалттай нотлоогүй гэж үзэж байна. Нэг оролцогчийг дахин оролцуулахын тулд бүх үйл ажиллагаааг дахин хийхийг шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь уялдаа холбоо, логик дараалал байхгүй, хуульд үндэслэж биш үйл явдлаар нэхэмжлэлийн  шаардлагаа тайлбарлаж байгаа нь хууль бус, үндэслэлгүй байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зорилго зарчмыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан 4 шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн талаар:

1.1. Нэхэмжлэгч “**” компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/152 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг анх шүүхэд гаргаж маргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  ““ЭҮТӨҮГ/20250102166 дугаартай тогтмол гүйдлийн хөдөлгүүр нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зөвлөмж, тэмдэглэлийн “**” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үзэж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн М-ДБ-112/12/147 дугаар захиргааны актыг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2026/10-10 (2/078-26) дугаартай “Худалдах-худалдан авах тухай” гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, “**” компанийн тендерыг хамгийн сайн тендер болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

2. Хэргийн үйл баримтын талаар:

2.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102166 дугаартай “Тогтмол гүйдлийн хөдөлгүүр” нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороо нь 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай тэмдэглэлээр тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулж батлуулсан. /I хавтаст хэргийн 108-157 дахь тал/

2.2 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо нь ЭҮТӨҮГ/20250102166 дугаартай “Тогтмол гүйдлийн хөдөлгүүр” нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, тендерийг нээхэд тус тендерт нэхэмжлэгч “**” ХХК, гуравдагч этгээд “**” ХХК болон бусад нэр бүхий компаниуд оролцож, тендер ирүүлсэн. /I хавтаст хэргийн 211 дэх тал/

2.3. Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай тэмдэглэлээр тендерт оролцогч “**” компанийн тендерээс татгалзаж, “**” ХХК-ийн тендерийг “шаардлагад нийцсэн хамгийн сайн” гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн. /I хавтаст хэргийн 158-177дахь тал/

2.4. Үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг үндэслэн захиалагчийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/12139 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг “**” ХХК-д, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/12144 дугаартай тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг ““**” компанид тус тус хүргүүлсэн. /I хавтаст хэргийн 194,199 дэх тал/

2.5. Тендерт оролцогч “**” ХХК нь захиалагчийн тендерээс татгалзсан шийдвэрийг хянуулахаар Сангийн яаманд гомдол гаргасан боловч Сангийн яамны 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/11146 дугаартай “Гомдол буцаах тухай” албан бичгээр “...** нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болохыг нотлох баримт ирүүлээгүй ” гэх үндэслэлээр гомдлыг буцаасан байдаг. /I хавтаст хэргийн 88-91 дэх тал/

2.6. Харин тендерт оролцогч “**” ХХК нь захиалагчийн тендерээс татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасныг Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03/03 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр шийдвэрлэсэн байх ба “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/12139 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгож, тендерийг дахин хянан үзэж, үнэлэхийг даалгаж шийдвэрлэсэн байна. /II хавтаст хэргийн 33-34 дэх тал/

2.7. Үнэлгээний хороо 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэлээр тендерийг дахин хянан үзэж, “**” ХХК-ийн тендерийг “шаардлагад нийцсэн хамгийн сайн” гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд захиалагчийн 2026 оны 01 дүгээр  сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/147 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг “**” ХХК-д, 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/152 дугаартай тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг “**” компанид тус тус хүргүүлжээ. /I хавтаст хэргийн 178-187, 192 дахь тал/

2.8. Захиалагчийн 2026 оны 01 дүгээр  сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/147 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 2026/10-10 (2/078-26) дугаартай “Худалдах худалдан авах гэрээ” байгуулагдсан үйл баримтууд тогтоогдсон. /I хавтаст хэргийн 212-218 дахь тал/

2.9. “**” компани нь захиалагчийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/152 дугаартай мэдэгдлийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдлоо гаргасан боловч Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03/328 дугаартай албан бичгээр гомдлыг буцаасан тул шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. /I хавтаст хэргийн 96 дахь тал/

2.10. Нэхэмжлэгч “**” компани нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч хуульд заасан хугацаанд дээд шатны захиргааны байгууллагад гомдлоо гаргасан нь урьдчилсан шийдвэрлүүлэх журмаар зохих байгууллагад хандсан гэж үзэж шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан болно.  

3. Нэхэмжлэлийн үндэслэлийн талаар:

3.1. Нэхэмжлэгч “**” компанийн гаргасан нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

3.2. Үнэлгээний хороо болон захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “**” компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан үндэслэлээ “Цахилгаан хөдөлгүүр Д-808Б1/Тогтмол гүйдлийн хөдөлгүүр/-т ирүүлсэн оролцогчийн санал нь “Танай техникийн тодорхойлолтын хавсралт №1-д ирүүлсэн цахилгаан хөдөлгүүрийн зураг лаптай хэвтээ байрлалтай тул шаардлага хангахгүй. Захиалагчийн шаардаж байгаа хөдөлгүүр нь босоо байрлалтай фланецтай хөдөлгүүр болно” гээд “техникийн тодорхойлолтын шаардлага хангахгүй” гэжээ.

3.3. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссанаас хойш нэг цагийн дотор тендерийг нээнэ”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргана”,  50 дугаар зүйлийн 50.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 50.2.2.тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх; 50.2.3.захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх”, 51 дүгээр зүйлийн 51.7-д “Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх ажиллалгааг хэрэгжүүлжээ.

3.4. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: 26.4.1.энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх;” гэж тус тус зааснаар тендерийг хянан үзэж холбогдох шийдвэрүүдийг гаргасан нь хуульд нийцсэн.

3.5. “**” компанийн тендерт санал болгож ирүүлсэн “Цахилгаан хөдөлгүүр Д-808Б1/Тогтмол гүйдлийн хөдөлгүүр/ нь “техникийн тодорхойлолтын шаардлага хангахгүй” гэж тухайн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр, захиалагчийн шийдвэр болон “**” ХХК-ийг шаардлагад нийцсэн хамгийн сайн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрүүд нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 26.10-д “Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана” гэж заасныг зөрчөөгүй гэж дүгнэлээ.

3.6. Хариуцагчаас “Цахилгаан хөдөлгүүр Д-808Б1/Тогтмол гүйдлийн хөдөлгүүр/-ийн техникийн үзүүлэлтийн суурилуулалтын төрөл IM4013 гэсэн стандартыг “**” компани хангаагүй, захиалагч босоо суурилуулалтын төрлөөр угсардаг фланецтай хөдөлгүүр авахаар техникийн тодорхойлолтод заасан. “**” компани нь хэвтээ, хөлтэй хөдөлгүүр санал болгосон. Техникийн тодорхойлолтод хэвтээ, босоо гэж бичих шаардлагагүй, “суурилуулалтын төрөл IM4013” гэдэг нь олон улсын стандарт, энэ кодыг уншаад босоо хөдөлгүүр гэдгийг мэргэжлийн хувьд шууд ойлгоно. Тухайн тендерт оролцогч компаниуд нь уг цахилгаан хөдөлгүүрийг үйлдвэрлэдэг, борлуулдаг мэргэжлийн компаниуд байдаг учраас “IM4013” гэсэн кодоор босоо суурилуулах цахилгаан хөдөлгүүр авах гэж байгаа гэдгийг шууд ойлгох ёстой” гэж;

нэхэмжлэгчээс “Тендер шалгаруулалтын баримт бичигт босоо, хэвтээ гэж тодорхой заагаагүй, манай компани техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтэд “суурилуулалтын төрөл IM4013” гэж заасан. Нэмэлтээр өгсөн зурагт үндэслэн манай тендерээс татгалзсан нь үндэслэлгүй, мэдэгдэлд “Танай техникийн тодорхойлолтын хавсралт №1-д ирүүлсэн цахилгаан хөдөлгүүрийн зураг лаптай хэвтээ байрлалтай тул шаардлага хангахгүй. Захиалагчийн шаардаж байгаа хөдөлгүүр нь босоо байрлалтай фланецтай хөдөлгүүр болно” гэж татгалзсан” гэж тус тус маргав.

3.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д "Тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, Өгөгдлийн хүснэгт /ӨХ/, техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичгийн бүрдэл хэсэгт хамаардаг.

3.8. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18-д "техникийн тодорхойлолт" гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг ойлгохоор заасан тул техникийн тодорхойлолтод заасан техникийн үзүүлэлтийг хангасан эсэхийг тендерийн Үнэлгээний хороо хянан үзнэ.

3.9. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана” гэж зааснаар Тендер шалгаруулалтын баримт бичиг, Тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага, Өгөгдлийн хүснэгт /ӨХ/-д  заасан нөхцөл, шаардлагын дагуу тендерийг хянан үзэж, үнэлгээ хийсэн гэж үзэх үндэслэлтэй.

3.10. “Тогтмол гүйдлийн хөдөлгүүр” тендер шалгаруулалтын баримт бичгийн “III бүлэг. “Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага”-д “Захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан тухайн барааны үзүүлэлт тус бүрийг жагсааж бичих, санал болгож буй техникийн тодорхойлолтыг харьцуулан бичихдээ захиалагчийн техникийн тодорхойлолтыг хуулахгүйгээр зөвхөн санал болгож буй барааны техникийн тодорхойлолтыг бичих, тухайн барааны үзүүлэлтийг нотлох баримт бичиг, танилцуулгыг хавсаргах” гэж заажээ. /I хавтаст хэргийн 127 дахь тал/

3.11. Иймд тендерт оролцогч “**” компани нь тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагын дагуу захиалагчийн шаардаж буй үзүүлэлтийг хуулбарлан бичихгүй, зөвхөн өөрийн санал болгож буй барааны техникийн үзүүлэлтийг үнэн зөвөөр жагсаан бичиж, түүнийг нотлох баримт бичиг, танилцуулгыг хавсарган ирүүлэхээр байна. Тийм учраас “**” компани нь тендер шалгаруулалтын баримт бичгээр шаардаагүй баримтыг буюу санал болгож буй барааны схем зураг, танилцуулгыг нэмэлтээр өгсөн гэж дүгнэх боломжгүй юм.  

3.12. Тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод “Цахилгаан хөдөлгүүр Д-808Б1/Тогтмол гүйдлийн хөдөлгүүр/-ийн техникийн үзүүлэлтийг нийт 17 төрлийн үзүүлэлтээр шаардлага хангасан байхаар баталсан. /I хавтаст хэргийн 128 дахь тал/

3.13. “**” компани “Цахилгаан хөдөлгүүр Д-808Б1/Тогтмол гүйдлийн хөдөлгүүр/-ийн техникийн үзүүлэлтийг Тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтын “Цахилгаан хөдөлгүүр Д-808Б1/Тогтмол гүйдлийн хөдөлгүүр/-ийн техникийн үзүүлэлтийг нийт 17 төрлийн үзүүлэлт шаардлага хангасан байдлаар харьцуулсан хүснэгтийн дагуу бичиж ирүүлсэн боловч түүнийг нотлох баримт бичгээр Д-808Б1/Тогтмол гүйдлийн хөдөлгүүр/-ийн техникийн үзүүлэлтийн 4 дэх хүснэгтийн суурилуулалтын төрөл IM4013 гэсэн шаардлагыг хангаагүй болох нь “**” компанийн ирүүлсэн тендерийн баримтуудыг шинжлэн судлахад тогтоогдсон. /“**” компанийн тендерт ирүүлсэн flish disk дэх баримт дэх  “Хэсэг 3 Тогтмол гүйдлийн хөдөлгүүр” гэх хавтас 3-6 дахь тал/

3.14. Тодруулбал, “**” компани “Цахилгаан хөдөлгүүр Д-808Б1/Тогтмол гүйдлийн хөдөлгүүр/-ийн техникийн үзүүлэлтийг “суурилуулалтын төрөл буюу IM4013”  гэж харьцуулсан хүснэгтэд бичсэн боловч түүнийг нотлох бичиг баримт болох хөдөлгүүрийн схем зураг, дэлгэрэнгүй тайлбарт “суурилуулалтын төрлийг IM1001, IM1002, IM1003, IM1004” гэж тусгасан бөгөөд хэвтээ хөлтэй хөдөлгүүр санал болгосон нь техникийн үзүүлэлтийн шаардлагыг хангаагүйг нотолж байна.

3.15. Захиалагч нь тендер шалгаруулалтын баримт бичгийн III бүлэг. “Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага”-д “Захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан тухайн барааны үзүүлэлт тус бүрийг жагсааж бичих, санал болгож буй техникийн тодорхойлолтыг харьцуулан бичихдээ захиалагчийн техникийн тодорхойлолтыг хуулахгүйгээр зөвхөн санал болгож буй барааны техникийн тодорхойлолтыг бичих, тухайн барааны үзүүлэлтийг нотлох баримт бичиг танилцуулгыг хавсаргах” гэж тодорхой заасан тул техникийн үзүүлэлтийн харьцуулсан хүснэгтэд “IM4013” гэж бичсэн нь шаардлага хангасан гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь түүнийг нотлох бусад баримт болох хөдөлгүүрийн схем зураг, дэлгэрэнгүй тайлбарт байгаа мэдээлэлтэй харьцуулан тус тендер нь шаардлага хангахгүй гэж хянан үзсэн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна.

3.16. Тодруулбал, энэхүү харьцуулсан хүснэгтэд бичсэн “суурилуулалтын төрөл IM4013” гэдэг нь түүнийг нотлох бичиг баримт болох хөдөлгүүрийн схем зураг, дэлгэрэнгүй тайлбар дахь суурилуулалтын төрөлтэйгээ тохирсон нөхцөлд шаардлага хангасан гэж үзнэ. Гэтэл “**” компанийн ирүүлсэн харьцуулсан хүснэгт дэх мэдээлэл /“IM4013”/ болон нийлүүлэх барааны схем зураг, танилцуулга дахь мэдээлэл /IM1001, IM1002, IM1003, IM1004/ зөрүүтэй болох нь нотлогдож байна.

3.17. Дээрх үндэслэлээр “**” компанийн санал болгосон “Цахилгаан хөдөлгүүр Д-808Б1/Тогтмол гүйдлийн хөдөлгүүр/ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: 26.4.1.энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх;” гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

3.18. Иймд “**” компанийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр /Үнэлгээний хорооны тэмдэглэл, зөвлөмж/, уг шийдвэрийг үндэслэн гаргасан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/152 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж дүгнэв.

3.19. Нэхэмжлэгч “**” компанийн тендерээс татгалзсан дээрх шийдвэр нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул “**” компанийн тендерийг хамгийн сайн тендер болохыг тогтоолгох” нэхэмжлэл хангагдах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд “**” компанийн ирүүлсэн тендерээс тендерийг хянан үзэх шатанд татгалзсан энэ нөхцөлд хамгийн бага үнийн санал ирүүлсэн хамгийн сайн тендер гэж үнэлэх ажиллагаа хийгдэхгүй юм.

3.20. Нэхэмжлэгч нь “**” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн хамгийн сайн тендер гэж үнэлсэн Үнэлгээний хорооны зөвлөмж, захиалагчийн гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг хүчингүй болгуулах болон уг шийдвэрүүдийг үндэслэн байгуулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Худалдах, худалдан авах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан.

3.21. Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ” гэж зааснаар “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

3.22. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ““**” нь “**” компаниас бараа нийлүүлэх батламжийг авсан бөгөөд үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудас, компанийн танилцуулга зэргийг ирүүлээгүй, уг компанийг ОХУ-ын цахим сайтаас хайж үзэхэд 4 ажилтантай компани болох мэдээлэл гарч байгаа нь цахилгаан хөдөлгүүр үйлдвэрлэгч компани гэдэгт эргэлзээ төрүүлж байна” гэж маргасан.

3.23. Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 20.1-д “1.Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: 1.1. Оролцогч нь үйлдвэрлэгч бол нотлох баримтыг ирүүлнэ /нотлох баримт гэдэгт албан ёсны цахим хуудас, компанийн танилцуулга эсхүл тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон баримтыг ойлгоно. 1.2. Оролцогч нь үйлдвэрлэгчээс зөвшөөрөл авсан бол үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ” Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл гэдэгт дараах баримтуудын аль нэг нь байж болно. Үүнд: албан бичиг, хамтын ажиллагааны гэрээ, бусад нотлох баримт” гэж зааснаар “**” ХХК нь үйлдвэрлэгч “**” компаниас зөвшөөрөл авсан болох нь тогтоогдож байх бөгөөд тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ-ийн 20.1-ийн 1.2-т заасан шаардлагын хүрээнд үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг ирүүлэх шаардлага хангасан гэж үзэх үндэслэлтэй. /”** ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт, flish dick, ** тогтмол гүйдэл хавтас 29-32 дахь тал/

3.24. Мөн нэхэмжлэгчээс ““**” ХХК нь тогтмол гүйдлийн хөдөлгүүр ДПЭ 350-2У2, 350 кВт, 440В гэх барааны техникийн үзүүлэлтийн 15-д заасан ерөнхий хэмжээс “мм1895х1180х1620” гэсэн байхад “1895ч1180ч1620ч” гэж ирүүлсэн нь шаардлага хангаагүй” гэж маргасан. /”**” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт, flish dick, ** тогтмол гүйдэл хавтас 23-24 дахь тал/

3.25. ““**” ХХК нь тогтмол гүйдлийн хөдөлгүүр ДПЭ 350-2У2, 350 кВт, 440В гэх барааны техникийн үзүүлэлтийн 15-д заасан ерөнхий хэмжээс “мм1895х1180х1620” гэснийг “1895ч1180ч1620ч” гэж ирүүлсэн нь уг барааны ерөнхий үзүүлэлт хэмжээ зөрүүгүй, шаардлага хангаж байгаа бөгөөд энэ нь тухайн компанийн тендерт ирүүлсэн барааны схем зурагт заасан хэмжээстэй таарч байгаа нь шаардлага хангаж байгаа” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

3.26. Тодруулбал, тогтмол гүйдлийн хөдөлгүүр ДПЭ 350-2У2, 350 кВт, 440В гэх барааны техникийн үзүүлэлтийн 15-д заасан ерөнхий хэмжээс “мм1895х1180х1620” гэдэг нь тухайн барааны техникийн үзүүлэлт “1895, 1180, 1620” гэсэн хэмжээс утгыг илэрхийлж байх тул шаардлага хангасан гэж дүгнэсэн Үнэлгээний хорооны шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

3.27. Иймд тендерийн Үнэлгээний хороо тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл, шаардлагын дагуу “**” ХХК-ийн тендерийг хянан үзэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ” гэж зааснаар үнэлгээ хийсэн нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл шаардлага, техникийн тодорхойлолтод заасныг зөрчөөгүй. Тийм учраас  “ЭҮТӨҮГ/20250102166 дугаартай тогтмол гүйдлийн хөдөлгүүр нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зөвлөмж, тэмдэглэлийн “**” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үзэж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

3.28. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан. Тухайлбал: Хуулийн 26 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, 27 дугаар зүйлд “Тендер үнэлэх”, 30 дугаар зүйлд “Гэрээ байгуулах” гэжээ. Уг зохицуулалтын дагуу тухайн тендерийг хянан үзэхэд мөн зүйлийн 26.9-д заасан шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Тендер үнэлэх”,  30 дүгээр зүйлийн 30.1-д заасан “Гэрээ байгуулах” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгдэхээр хуульчлагдсан.

3.29. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана: 28.1.1.хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох;”, 28.2-т “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ.”, 48 дугаар зүйлийн 48.2.4-д “энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах”, 48.2.6-д “худалдан авах гэрээ байгуулах” гэж тус тус зааснаар  захиалагч нь Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах, гэрээ байгуулах зэрэг тендер сонгон шалгаруулалтын шат дараалсан ажиллагааны шийдвэрүүдийг гаргасан.

3.30. Захиалагчаас Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр хүргүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК нарын хооронд 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2026/10-10 (2/078-26) дугаартай “Худалдах-худалдан авах тухай” гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй.   Иймд  “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/147 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох, “Худалдах худалдан авах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.  

3.31. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2026/10-10 (2/078-26) дугаартай “Худалдах-худалдан авах тухай” гэрээг байгуулах үндэслэл болсон Үнэлгээний хорооны шийдвэр, захиалагчийн шийдвэр хууль зөрчөөгүй тул “Худалдах худалдан авах гэрээ”-г Захиргааны ерөнхий хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар гэрээг илт хууль бусад тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

3.32. Иймд дээрх үндэслэлүүдээр тендер сонгон шалгаруулалтын ажиллагаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэж заасан зарчмууд хангагдсан гэж дүгнэв.

3.33. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нь ““**” ХХК нь ТШЗ-ийн 18.1-д “Оролцогчид санхүүгийн чадавхын шаардлага тавьсан бөгөөд 18.1.1.1. Оролцогчийн 2022, 2023, 2024 оны борлуулалтын орлого аль нэг 2 жилд тендерт оролцогчийн санал болгож байгаа үнийн дүнгийн 80 хувиас багагүй байх”, 18.1.1.2-т “Тендерт оролцогч нь 2022, 2023, 2024 он тус бүр ашигтай ажилласан байх” гэж тус тус заасныг хангаагүй гэж нэхэмжлэлдээ бичсэн боловч тендерийн материалаас үзэхэд энэ шаардлагыг хангасан материал ирүүлсэн байсан” гэж шүүх хуралдаанд тайлбарлан энэ үндэслэлээр маргахгүй гэдгээ илэрхийлсэн болно.

3.34. Шүүх хуралдаанд “**” компани, “**” ХХК-ийн цахим тендерт ирүүлсэн материал буюу flish dick-ээс судалсан баримтуудыг цаасаар хэвлэн хэрэгт хавсаргав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 15 дугаар зүйлийн 15.1, 23 дугаар зүйлийн 23.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.9, 26.10, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 30 дугаар зүйлийн 30.1, 48 дугаар зүйлийн 48.2.4, 48.2.6, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3, 51 дүгээр зүйлийн 51.7дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч ““**” компанийн  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/152 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах”, “ЭҮТӨҮГ/20250102166 дугаартай тогтмол гүйдлийн хөдөлгүүр нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зөвлөмж, тэмдэглэлийн “**” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үзэж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн М-ДБ-112/12/147 дугаар захиргааны актыг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2026/10-10 (2/078-26) дугаартай “Худалдах-худалдан авах тухай” гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, “**” компанийн тендерыг хамгийн сайн тендер болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “**” компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 / далан мянга хоёр зуун/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

             

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        П.УУГАНЦЭЦЭГ