Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 302/ШШ2025/00536

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 302/ШШ2025/00536

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, С овогт М.А-д  холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 3,766,344 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О (цахим сүлжээгээр),

Хариуцагч М.А,

Хариуцагчийн өмгөөлөгч Е.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын нэхэмжлэлтэй хариуцагч М.Ат холбогдох Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 3,766,344 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч Х аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хотгор зам ХХК-ийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер Манейгийн А нь Хов аймгийн Мөст сумын нутаг дэвсгэрт Мөст сумын төвийн босоо тэнхлэгийн замд холбох 20.3 км хатуу хучилттай зам тавих явцдаа Мөст сумын Цэцэг гол багийн нутаг “талын хар” гэх газар 25 см өндөртэй шороон далан босгож уг замаар тээврийн хэрэгсэл явахыг хориглосон тэмдэг тэмдэглэгээг байрлуулаагүйн улмаас уг замаар тээврийн хэрэгслээр зорчиж явсан Б.Баатаржав нь даланг мөргөж Л.Чийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг Х аймгийн Булган сум дахь Сум дундын шүүх 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 16 дугаартай шийтгэх тогтоолоор М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай агийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан  хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн. М.Аын буруутай үйлдлийн улмаас иргэн Л.Ч эмнэлгийн байгууллагаар үзлэг, оношилгоо, эмчилгээ хийлгэсэн байх бөгөөд үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 3,766,344 төгрөгийн эрүүл мэндийн тусламж авсан байна. Иймд энэхүү мөнгийг гэм буруутай этгээд болох М.Ааас гаргуулж өгнө үү гэжээ. 

3.Хариуцагч М.А  нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Миний бие Хотгор зам ХХК-ийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженерээр ажиллаж хугацаанд Х аймгийн Мөст сумын нутаг дэвсгэрт Мөст сумын төвийг босоо тэнхлэгийн замд холбох 20.3 км хатуу хучилттай зам тавих явцдаа Мөст сумын Цэцэг гол багийн нутаг “талын хар” гэх газар 25 см өндөртэй шороон далан босгож уг замаар тээврийн хэрэгсэл явахыг хориглосон тэмдэг тэмдэглэгээг байрлуулаагүйн улмаас уг замаар тээврийн хэрэгслээр зорчиж явсан Б.Б нь даланг мөргөж Л.Ч-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байдаг. Дээрх осолтой холбогдуулан М.А намайг Х аймгийн Булган сум дахь Сум дундын шүүх 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 16 дугаартай шийтгэх тогтоолоор М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай агийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан  хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад Хотгор зам ХХК-ийг иргэний хариуцагчаар оролцуулан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол хэмээн Л.Чт 5,016,582 төгрөг, Х.Баатаржавт 49,931,640 төгрөгийг тус тус гаргуулан шийдвэрлэсэн байдаг. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хохирлыг арилгах үүрэг бүхий этгээд нь эхлээд Хотгор зам ХХК юм.  Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: Х аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор М.Аыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, уг ялыг өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Хотгор зам” ХХК-аас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 5,016,582 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Чт, 49,931,640 төгрөг гаргуулан Х.Баатаржавт олгосон байна. Х аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 25/41 дугаартай албан бичгээр ирүүлсэн Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан тусламж үйлчилгээний жагсаалтаар хохирогч Л.Ч нь 3,766,344 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан нь тогтоогджээ.

5. Нэхэмжлэгчээс Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ”, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж тус заасан тул буруутай этгээд болох М.А хариуцан төлөх ёстой гэж тайлбарласан ба хариуцагч ажил олгогч болох “Хотгор зам” ХХК гэм хорыг эхний ээлжид хариуцах тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

6. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заажээ.

7.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч М.А нь “Хотгор зам” ХХК-ийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженерээр ажиллаж байхдаа хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд  Х аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... Хотгор зам ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 02/17 дугаартай М.Аыг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозамаас Мөст сум хүртэлх 20.3 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хариуцсан инженерээр томилсон тушаал” М.Аын “Хотгор зам” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ” гэж тусгасан байдлаас үзэхэд М.А нь “Хотгор зам” ХХК-д хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд уг гэм хорыг хуульд зааснаар түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч  буюу “Хотгор зам” ХХК хүлээх тул хариуцагч М.Ааас гэм хорын хохирол гаргуулах боломжгүй байна.

8.Иймд Х аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын нэхэмжлэлтэй хариуцагч М.Ат холбогдох Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 3,766,344 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

9.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын нэхэмжлэлтэй хариуцагч М.Ат холбогдох Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 3,766,344 (гурван сая долоон зуун жаран зургаан мянган гурван зуун дөчин дөрвөн) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК