| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00497/И |
| Дугаар | 302/ШШ2025/00553 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 302/ШШ2025/00553
| 2025 оны 06 сарын 25 өдөр | Дугаар 302/ШШ2025/00553 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 1 дүгээр хороо, Ю гудамж-28, МПМ цогцолбор хаягт үйл ажиллагаа явуулах, “М” ХХК (гүйцэтгэх захирал К.К)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, И овогт С-ын Б-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 640,264 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 106,856 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 46,600 төгрөг, нийт 793,721 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч С.Б холбогдуулан Зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 640,264 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 106,856 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 46,600 төгрөг, нийт 793,721 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Б нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжилсэн зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 640,264 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 106,856 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 46,600 төгрөг, нийт 793,721 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
3.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
4.Нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,600 төгрөгийн тал 11,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 11,800 төгрөг, мөн хариуцагч С.Б-өөс 11,800 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
5.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч С.Б нь зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 640,264 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 106,856 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 46,600 төгрөг, нийт 793,721 (долоон зуун ерэн гурван мянган долоон зуун хорин нэгэн) төгрөгийг нэхэмжлэгч “М” ХХК-д төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,600 төгрөгийн тал 11,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 11,800 төгрөг, мөн хариуцагч С.Б-өөс 11,800 төгрөг тус тус гаргуулан “М” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК