2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/00144

 

2025        01         14                                    191/ШШ2025/00144

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “******* ******* *******” ХК /РД:/,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.******* /РД:/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхайрхан оролцов.  

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “... "*******" ХХК нь *******, ******* *******тай 2014 оны 04-р сарын 18-ны өдөр №Б/14/17 тоот Эх үүсвэргүй аккердитив нээх, баталгаа гаргах гэрээ", 2015 оны 11-р сарын 30- ны өдөр №Б/14/17-2 тоот, 2016 оны 12-р сарын 28-ны өдөр №5/14/17-4 тоот, 2017 оны 07-р сарын 16-ны өдөр №5/14/17-5 тоот, 2017 оны 12-р сарын 07-ны одор №Б/14/17-6 тоот "Эх үүсвэргүй аккердитив нээх, баталгаа гаргах нэмэлт гэрээ-нүүдийг тус тус байгуулж ******* " "-руу 724,500,000 төгрөгийн эх үүсвэргүй баталгааг 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаагаар гаргуулсан бөгөөд гэрээнд заасан хугацаанд уг баталгаа дуусгавар болоогүй тохиолдолд зээлдэгч нь баталгааны дансанд эх үүсвэр байршуулах, эсхүл *******наас зээл авч, эх үүсвэртэй баталгаанд шилжүүлэхээр харилцан тохиролцож *******тай 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ/14/17 тоот Зээлийн гэрээ байгуулсан.

*******, ******* *******ны зээлдэгч "*******" ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, гүйцэтгэх захирлаар овогтой ******* (РД: ) гэх хүн ажилладаг бөгөөд зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчиж зээлийн төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй бөгөөд  2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №24011012 дугаар тодорхойлолтоор  бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаар татагдвал зохих этгээд болох Т.******* (РД: )-ийг эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагад үүрэг болгож, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.*******ийг томилсон 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5/14636 тоот итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,  тодорхойлолт, 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Эх үүсвэргүй аккредитив нээх, баталгаа гаргах гэрээний хуулбар, эх үүсвэр төвлөрүүлэх хуваарийн хуулбар, 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Эх үүсвэргүй аккредитив нээх, баталгаа гаргах нэмэлт гэрээний хуулбар, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Эх үүсвэргүй аккредитив нээх, баталгаа гаргах нэмэлт гэрээний хуулбар, эх үүсвэр төвлөрүүлэх хуваарийн хуулбар, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Эх үүсвэргүй аккредитив нээх, баталгаа гаргах нэмэлт гэрээний хуулбар, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Эх үүсвэргүй аккредитив нээх, баталгаа гаргах нэмэлт гэрээний хуулбар, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Эх үүсвэргүй аккредитив нээх, баталгаа гаргах нэмэлт гэрээний хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эх үүсвэргүй аккредитив нээх, баталгаа гаргах нэмэлт гэрээний хуулбар, 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, зээл хүүний эргэн төлөх хуваарийн хуулбар, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээний хуулбар, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээний хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХК нь Хэрэглээний зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.

 

3. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ “*******” ХХК нь зээл авсан бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, шүүх хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Т. хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тодорхойлж байна.

 

4. “*******” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба нэхэмжлэгчээс тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гэх Т.******* эрэн сурвалжлуулахаар хүсэлтээ тодорхойлжээ.

 

5. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор “*******” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гэх Т. оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.******* нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй болох нь  тодорхойлолт болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч “******* ******* *******” ХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

8. Хариуцагч Т.******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******т шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг  шийдвэрлэнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар  гийн ******* /РД:/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Т.******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “******* ******* *******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

4. Т. оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* /утас: /-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.


 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.БАТХУЯГ