Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 346

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч М.Мөнхзул,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б холбогдох 1805013580333 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар ажилладаг, ам бүл 4, эцэг, эхнэр, хүүхдийн хамт ..................хугацаагаар тэнсэн хянан харгалзсан С.Б/РД:........../

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч С.Бнь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эфис” худалдааны төвийн орчимд Г.Цэдэнбалтай маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бмэдүүлэхдээ: “Улсын яллагчийн яллах дүгнэлтэд миний үйлдсэн гэмт хэрэг тохирч байх тул ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Цмэдүүлэхдээ:  “2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эфис худалдааны төвийн гадна 97-10 УНЕ улсын дугаартай саарал өнгийн волксваген голд маркийн автомашины кропны режак нь мултраад араандаа орохгүй эвдрээд зогсож байтал араас цагаан өнгийн кроун маркын автомашинтай хүн дууд дохио өгөөд байхаар нь би машинаасаа буугаад машин эвдэрчихсэн байна тойроод гарчих гэж хэлчихээд машин дээрээ очоод машиныхаа копудыг онгойлгоод зогсож байтал нөгөө кроунтай жолооч миний машины урдуур шахаж хөндлөн зогсоод машинаасаа бууж ирээд наад новшоо зайлуулаач муу нусан чавх гээд хүрэмний баруун талаас татаад байхаар нь ахаа машин эвдэрчихээд байна яасан юм ойлгодоггүй ядаргаатайн гээд эргэж хараад шанаа руу нь нэг удаа цохичихоод буцаад копудаа онгойлгох гээд тонгойтол цээж рүү өшиглөхөд би хойшоо болж бултсан. Тэгтэл нөгөө ах миний нуруу руу гараараа цохихоор нь эргэж хараад хөлрүү нь дайраад унагая гээд бариад автал миний толгой дээрээс гараараа цохиод байсан, цагаан өнгийн кроун маркийн машинтай 40 орчим насны эрэгтэй хүн хүрэмний малгайг доош нь дараад толгой дээрээс цохиход тархи доргиж, чихний зөөлөн эдийн гэмтэл учирсан байх, мөн газар унахад өвдөг хөхөрсөн... надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх 14-15 хуу/

 

Гэрч П.Энхбаяр мэдүүлэхдээ: “...2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн үед хичээлээ тараад гэрлүүгээ харихаар 10 дугаар хорооллын чиглэлтэй Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ефес худалдааны орчим явж байтал зам дээр цагаан өнгийн кроун маркийн машинтай залуу саарал өнгийн волксваген маркын автомашины урд хааж зогссон байдалтай цаана нь шар эрээн өнгийн хүрэмтэй залуу саарал өнгийн хүрэмтэй залууг газар унагачихсан зодож байхад нь зам дээр явж байсан 2-3 залуучууд очиж салгатал нөгөө шар эрээн өнгийн хүрэмтэй залуу волксваген маркийн автомашиныг асаалттай дотор нь 3-5 орчим насны 2 хүүхэд сууж байхад нь машиныг нь унтраагаад түлхүүрийг нь авахаар нь би очоод чи ингэж болохгүй шдээ дотор нь хүүхдүүд сууж байна шдээ гэтэл та нарт хамаагүй гээд намайг түлхээд машиндаа ороод суусан би очоод хаалгыг нь татал хаалга цоожлоод шууд 3-р эмнэлэг чиглэлтэй яваад өгсөн...” гэжээ. /хав 16 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3146 дугаартай дүгнэлт: “1. Г.Цэдэнбалын биед тархи доргилт, баруун чихний ар хөхлөгийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун чих, өвдөлт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ. /хх 20 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3340 дугаартай дүгнэлт: 1. С.Баярхүүгийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх 25/

Хохирогч Г.Цэдэнбалын Толгойн компьютерт томографийн шинжилгээ, оношлогоо /хх 19/,

Иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 30, 34/,

Шийтгэх тогтоолын хуулбар /хх 36-38/,

Хохирлын баримт /хх 41/,

Хохиролоо авсан гомдол саналгүй гэх баримт /хх 42.43/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 47-49/ зэрэг болно.

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч С.Бнь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эфис” худалдааны төвийн орчимд Г.Цэдэнбалтай маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд хохирогч Г.Ц/хх 14-15/, гэрч П.Энхбаяр /хав 16/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 3146 дугаартай дүгнэлт /хх 20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3340 дугаартай дүгнэлт /хх 25/, хохирогч Г.Цэдэнбалын Толгойн компьютерт томографийн шинжилгээ, оношлогоо /хх 19/, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 30, 34/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 36-38/, хохирлын баримт /хх 41/, хохирлоо авсан гомдол саналгүй гэх баримт /хх 42, 43/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 47-49/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч С.Баярхүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлж байгаа, хохирогч Г.Цнь гомдол саналгүй гэсэн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

            Шүүгдэгч С.Бнь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч С.Бнь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Цнь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.