| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00440/И |
| Дугаар | 302/ШШ2025/00588 |
| Огноо | 2025-07-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 302/ШШ2025/00588
| 2025 оны 07 сарын 08 өдөр | Дугаар 302/ШШ2025/00588 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: У хот, Сдүүрэг, 8 дугаар хороо, С тауэр, 00 давхар хаягт үйл ажиллагаа явуулах, “А Банк” ХК (гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Т)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, М овогт О-ын Д-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Цахим зээлийн гэрээг цуцалж, 6000286535 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 17,049,259.9 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,598,838.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 25,037.56 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 18,696,13580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “А Банк” ХК нь хариуцагч О.Д-д холбогдуулан Цахим зээлийн гэрээг цуцалж, 00000000 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 17,049,259.9 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,598,838.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 25,037.56 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 18,696,135.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Зээлдэгч О.Д нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 6000286535 тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж, 18,280,000 төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан.
1.2.Зээлдэгчтэй байгуулсан 6000286535 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 142 хоног хугацаа хэтрүүлсэн байна.
1.3.Зээлдэгчтэй байгуулсан 6000286535 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2027 оны 02 дугаар сарын 28-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
1.4.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.
1.5.Иймд дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000286535 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 17,049,259.9 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,598,838.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 25,037.56 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 18,696,135.80 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х би нэхэмжлэгч “А Банк” ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би “А Банк” ХК-ийн нэхэмжилж байгаа нийт 18,696,135.80 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг болон эрх үүргээ ойлгож мэдлээ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч “А Банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Д-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Д нь Цахим зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэгч “А Банк” ХК-ийн нэхэмжилсэн 00000000 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 17,049,259.9 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,598,838.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 25,037.56 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 18,696,135.80 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Нэхэмжлэгч “А Банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,430 төгрөгийн тал 125,715 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 125,715 төгрөг, мөн хариуцагч О.Д-аас 125,715 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “А Банк” ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч О.Д нь Цахим зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэгч “А Банк” ХК-ийн нэхэмжилсэн 00000000 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 17,049,259.9 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,598,838.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 25,037.56 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 18,696,135.80 (арван найман сая зургаан зуун ерэн зургаан мянган нэг зуун гучин таван төгрөг наян мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч “А Банк” ХК-д төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А Банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,430 (хоёр зуун тавин нэгэн мянган дөрвөн зуун гучин) төгрөгийн тал 125,715 (нэг зуун хорин таван мянган долоон зуун арван таван) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 00000000 дугаартай данснаас 125,715 (нэг зуун хорин таван мянган долоон зуун арван таван) төгрөг, мөн хариуцагч О.Даас 125,715 (нэг зуун хорин таван мянган долоон зуун арван таван) төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “А Банк” ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК