| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00471/И |
| Дугаар | 302/ШШ2025/00626 |
| Огноо | 2025-07-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 302/ШШ2025/00626
| 2025 оны 07 сарын 24 өдөр | Дугаар 302/ШШ2025/00626 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Ө аймгийн Өлзийт суманд байрлах, “Г” ХХК (ерөнхий захирал Д.Ц)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр баг, Хуст арал, 18 гудамж, 00 тоотод оршин суух, У овогт И.Н-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан шатахууны төлбөр 4,927,200 төгрөг, алданги 2,463,600 төгрөг, нийт 7,390,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч И.Нд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И.Н нь нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжилсэн зээлээр авсан шатахууны төлбөр 4,927,200 төгрөг, алданги 2,463,600 төгрөг, нийт 7,390,800 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
3.Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,203 төгрөгийн тал 66,601 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар тус аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 66,601 төгрөг, мөн хариуцагч И.Нгаас 66,601 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч И.Н нь зээлээр авсан шатахууны төлбөр 4,927,200 төгрөг, алданги 2,463,600 төгрөг, нийт 7,390,800 /долоон сая гурван зуун ерэн мянган найман зуун/ төгрөгийг нэхэмжлэгч “Г” ХХК-д төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,203 (нэг зуун гучин гурван мянган хоёр зуун гурван) төгрөгийн тал 66,601 (жаран зургаан мянган зургаан зуун нэгэн) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас тал 66,601 (жаран зургаан мянган зургаан зуун нэгэн) төгрөг, мөн хариуцагч И.Нгаас 66,601 (жаран зургаан мянган зургаан зуун нэгэн) төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч И.Н сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК