Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 302/ШШ2025/00633

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 302/ШШ2025/00633

Баян-Өлгий аймаг

 

а

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, Б овогт А-ийн Ж.

Хүсэлтийн шаардлага: Б  аймгийн Д сумын 10 жилийн сургуульд 1993 оны 09 дүгээр сараас 1994 оны 08 дугаар сар хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч А.Ж нь Б  аймгийн Д сумын 10 жилийн сургуульд 1993 оны 09 дүгээр сараас 1994 оны 08 дугаар сар хүртэл бага ангийн багшаар  ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1.Миний бие Б аймгийн Д сумын 10 жилийн сургуульд 1993 оны 09 дүгээр сараас 1994 оны 08 дугаар сар хүртэл бага ангийн дүрслэг урлаг, технологийн багшаар ажилласан.

1.2.Тухайн үед ажилласан тухай хөдөлмөрийн дэвтэрт байгаа ба тушаал нь архиваас гарахгүй байгаа тул Нийгмийн даатгалын байгууллага ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний 1993 оны 09 дүгээр сараас 1994 оны 08 дугаар сар хүртэл Д сумын 10 жилийн сургуульд бага ангийн багшаар ажилласныг тогтоож өгнө үү гэжээ.

2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэд: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

3.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, К.А, Х.Н, Б.Б нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 0000 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчаас А.А-т олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 694, 695 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 12/605 дугаар албан бичгээр ирүүлсэн А.Жийн ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 230 дугаартай албан бичгээр ирүүлсэн  Б аймгийн Д сумын тэргүүний 10 жилийн дунд сургуулийн 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 40 дугаартай тушаал, 1994 оны цалингийн баримт, Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 490 дугаар албан бичгээр Б.Ж-д олгосон итгэмжлэл зэргийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

5.Хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Миний бие Б аймгийн Д сумын 10 жилийн сургуульд 1993 оны 09 дүгээр сараас 1994 оны 08 дугаар сар хүртэл бага ангийн багшаар ажилласан. Тухайн үед ажилласан тухай хөдөлмөрийн дэвтэрт байгаа ба тушаал нь архиваас гарахгүй байгаа тул Нийгмийн даатгалын байгууллага ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир шүүхэд хандаж байна гэжээ.

6.Хүсэлт гаргагч А.Ж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

7.Хүсэлт гаргагч А.Ж нь Б  аймгийн Д сумын 10 жилийн сургуульд 1993 оны 09 дүгээр сараас 1994 оны 08 дугаар сар хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

7.1.Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 230 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн Д сумын улсын тэргүүний 10 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 40 дугаартай “Түр авч ажиллуулах тухай” тушаалын нэг дэх заалтаар сургуульд суралцагчдын цулиралт анги бүлгийг харгалзан бага ангийн багшаар А.Роза, А.Жь нарыг 10 дугаар сарын 01-нээс бүр авч ажиллуулсан байдал,

7.2.Мөн албан бичгээр ирүүлсэн тус сургуулийн 1994 оны цалин хөлсний баримтад хүсэлт гаргагч А.Ж 3-р сард бага ангийн багш, ажилласан хоног:26, сарын цалин: 7460 төгрөг, сард олговол зохих тогтмол: 7460 төгрөг, 2-р сард бага ангийн багш, ажилласан хоног: 144, сарын цалин 7460 төгрөг, сард олговор зохих тогтмол: 7460 төгрөг, 1-р сард бага ангийн багш, ажилласан хоног: 144, сарын цалин: 7460 төгрөг, сард олговол зохих тогтмол: 7460 төгрөг ... гэж тус тус ажилласан хоног, авсан хөлс бичигдсэн байдал,

7.3.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 12/605 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч А.Жийн БНМАУ-ын Хүн амын регистрийн карт буюу ХААТР-1 (А) маягтад ... төрсөн он сар өдөр: 1974.06.16,  эмэгтэй, нийгмийн бүлэг: албан хаагч, байнга оршин суух бригад, гудамж, Д төв, 2-р хороолол .. гэж бүртгэгдсэн байдал,

7.4.Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн А.Жийн хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд регистрийн дугаар: 00000000, паспортын дугаар: БӨ0000, овог: А, нэр: Ж, төрсөн он сар өдөр: 1974.06.16, боловсрол: тусгай дунд, мэргэжил: цэцэрлэгийн хүмүүжүүлэгч, хөдөлмөрийн дэвтэр олгосон: багшийн техникум гэж бичиж тус байгууллагын тамгыг дарж баталгаажуулсан байна.

Уг хөдөлмөрийн дэвтрийн 5-р хуудсанд байгууллагын нэр: Д 10 жил сургууль, гүйцэтгэсэн ажил, албан тушаал, шийдвэрийн он сар өдөр дугаар: бага ангийн багшаар авч ажиллуулав, захирлын 1993 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 37 тоот тушаалаар гэж бичигдэж тухайн онд 1-3 дугаар сард тус бүр 1010 төгрөг, 4-6 дугаар сард тус бүр 1210 төгрөг, 9-12 дугаар сард тус бүр 7460 төгрөг, 1994 онд 1-8 дугаар сард тус бүр 7460 төгрөг тус тус цалин авч байсан талаар бичигдсэн байна.

Уг хөдөлмөрийн дэвтрийн бичилт нь Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 230 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн Д сумын 10 жилийн дунд сургуулийн 1994 оны 1, 2, 3 дугаар саруудын цалин хөлсний баримттай тус тус тохирч байна.

7.5.Гэрч Б аймгийн Д сумын 9 дүгээр багийн иргэн К.А-н ... Миний бие боловсролын салбарт тасралтгүй 38 жил ажилласан ба Д сумын 10 жилийн сургуульд 1989-2010 он хүртэл бага ангийн багшаар, 2011-2023 он хүртэл бага ангийн сургалтын менежерээр ажиллаж байгаад 2023 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Тус сумын 10 жилийн сургуульд ажиллаж байсан хугацаанд А.Жазгүл нь 1994-1995 оны хичээлийн жилд тус сургуульд бага ангийн дүрслэх урлаг технологийн багшаар хамт ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов гэх,

Гэрч Б аймгийн Д сумын 9 дүгээр багийн иргэн Х.Н-ийн ... Би Д сумын Ерөнхий боловсролын сургуульд 33 дахь жилдээ тасралтгүй багшаар ажиллаж байгаа. Тус сумын 10 жилийн сургуульд ажиллаж байгаа хугацаанд А.Ж нь 1993-1995 оны хичээлийн жилд бага ангийн дүрслэх урлаг технологийн багшаар ажиллаж байсан нь үнэн болно гэх,

Гэрч Б аймгийн Д сумын 9 дүгээр багийн иргэн Б.Б-ны ... Намайг тус сумын 10 жилийн сургуульд ажиллаж байх хугацаанд А овогт Ж нь 1993-1995 оны хичээлийн жилд тус сургуульд бага ангийн дүрслэх урлаг технологийн багшаар ажиллаж байсан болохыг тодорхойлов гэх нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

8.Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, А.Ж нь Б  аймгийн Д сумын 10 жилийн сургуульд 1993 оны 09 дүгээр сараас 1994 оны 08 дугаар сар хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ботахара овогт Аы Ж нь Б  аймгийн Д сумын 10 жилийн сургуульд 1993 оны 09 дүгээр сараас 1994 оны 08 дугаар сар хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч А.Жийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.МЕЙРАМБЕК