| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00468/И |
| Дугаар | 302/ШШ2025/00631 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 302/ШШ2025/00631
| 2025 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 302/ШШ2025/00631 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 2 дугаар багт оршин суух, Х овогт К-ы Х.
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харьяа Д сумын Чн амралтын газарт 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүхээс 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр /баримт №9/ шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түүний эзгүйд шүүх хуралдаан хийхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч К.Х нь Б аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харьяа Д сумын Ч-н амралтын газарт 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн байна. Хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Иргэн К.Х-ын Б аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харьяа Д сумын Ч-н амралтын газарт 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргаж байна.
1.2.Учир нь К.Х-ыг тухайн үед тус нэгдэлд малчнаар томилсон, чөлөөлсөн тушаал гарахгүй байгаа учраас тэрээр өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна.
1.3.Иймд К.Х-ын Б аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харьяа Д сумын Чн амралтын газарт 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Б аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч К.Х-ын хүсэлттэй холбогдуулан архиваас ямар нэгэн цалин хөлсний баримт болон тушаал гарч ирээгүй. Хавтаст хэрэгт ганцхан диплом авагдсан байна. Мөн гэрч нар хавтаст хэрэгт тодорхойлолт гаргаж өгсөн байна. Уг тодорхойлолт болон гарын үсгүүд нь бүгд адилхан байгаа учраас эргэлзээтэй байна. Тийм учраас хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
3.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 47 дугаартай архивын лавлагаа, хүсэлт гаргагчийн 00000 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр болон 00000000 дугаартай баталгаажилтын хуудас, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Залуу аварга диплом зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Б, К.Х нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б.Е, Б.Г, Б.А нарын төрсний бүртгэлийн лавлагаа, К.Х-ын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчаас Я.С олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 697, 698 дугаартай албан бичгүүдийн дагуу Баймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 12/618 дугаар албан бичгээр ирүүлсэн К.Х-ын ХААТР маягтууд, тус аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 231 албан бичиг, тус аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 489 дугаар албан бичгээр Б.Ж-д олгосон итгэмжлэл зэргийг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
5.Хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Иргэн К.Х-ын Б аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харьяа Д сумын Ч амралтын газарт 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Учир нь К.Х-ыг тухайн үед тус нэгдэлд малчнаар томилсон, чөлөөлсөн тушаал гарахгүй байгаа учраас тэрээр өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байгаа учир шүүхэд хандаж байна гэжээ.
6.Хүсэлт гаргагч К.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
7.Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 47 дугаартай архивын лавлагаанд Баймгийн Д сумын Ч амралтын газрын даргын 1987-1990 онуудын тушаал болон цалин хөлсний баримтуудыг архивд шилжүүлээгүй тул иргэн К.Хад холбогдох баримт гараагүй болно гэх боловч хүсэлт гаргагч К.Х нь Б аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харьяа Д сумын Ч-н амралтын газарт 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
7.1.Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас хуулбарлаж олгосон Б аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 72 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын нэг дэх заалтаар Ч н рашаан амралтын газрын малчин К овогтой Х нь МХЗЭ-ийн илгээлтээр хөдөө гарч малчин болсон тул 8-р сарын 1-ээс эхлэн малчнаар томилж н.К ыг ажлаас түр чөлөөлсөн байдал,
7.2.Хүсэлт гаргагч К.Х-ад 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Нэгдэл дундын үйлдвэрийн захиргаанаас МХЗЭ-ийн нэр төрийг өндөрт өргөж 1989 оны социалист уралдаанд авсан үүргээ 100% биелүүлж хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан тул байгууллагын 1989 оны “Залуу аварга” цол олгож диплом, үнэ бүхий зүйлээр шагнаж Диплом олгогдсон байдал,
7.3.Гэрч Х.З, Т.М нарын ... Б аймгийн Д сумын Ч-н амралтын газарт бэлтгэгч, нормчноор ажиллаж байхад К овогтой Х нь 1987-1990 онуудад туслах малчнаар ажиллаж байсан нь үнэн болно гэх нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
8.Хүсэлт гаргагч К.Х нь 1991 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Б.Б-тай гэр бүл болж, 1992 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Б.Е, 1994 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Б.Г, 2002 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Б.А нар төрсөн болох нь тэдний гэрлэсний бүртгэлийн лавлагаа болон төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
9.Хүсэлт гаргагч К.Х-ын 00000 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дэх 0216000170 дугаартай баталгаажилтын хуудсанд М овогт К.Х /РД:00000/-нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 11 жил 0 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав. Иргэн/даатгуулагч/-ийн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон байна.
Мөн хүсэлт гаргагчийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод К.Х-ын 2022-2025 онуудад төлсөн нийгмийн даатгалын шимтгэл тус тус тусгагдсан байна.
10.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, К.Х нь Баймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харьяа Д сумын Ч-н амралтын газарт 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.
11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Х овогт К.Х нь Б аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харьяа Д сумын Ч-н амралтын газарт 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч К.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК