Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
Хэргийн индекс | 2431000000035 |
Дугаар | 2024/ДШМ/81 |
Огноо | 2024-09-10 |
Зүйл хэсэг | 12.1.4., |
Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2024/ДШМ/81
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн
2 дахь заалтыг:
“2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******ыг 09 жилийн хорих ялаар шийтгэсүгэй” гэж,
3 дахь заалтыг:
“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч гэж тооцогдсон *******од оногдуулсан 09 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх ялын хэмжээг 04 жил 06 сарын хугацаагаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******од оногдуулсан 04 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй ” гэж өөрчлөлт оруулсугай.
2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч түний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
3.Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 105 хоног цагдан хоригдсныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ