2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/00152

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 14 191/ШШ2025/00152

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* *******,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК /РД:/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота оролцов.  

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Иргэн ******* ******* миний бие "******* *******" ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр "Орон сууц худалдах, худалдан авах тухай" гэрээ, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр "Гражийн гэрээ"-г тус тус байгуулж,  49,6 м.кв талбай бүхий орон сууцыг 57,040,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 11 тоот авто зогсоолыг 15,000,000 төгрөгөөр тус тус худалдан авахаар тохиролцсон. 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-ний нэрийг сольж ХЦ-ЗГ-19/43 дугаартай "Орон сууц захиалан бариулах тухай гэрээ" болгон шинэчлэн байгуулсан.

Миний бие орон сууц болон авто зогсоолын төлбөрийг бүрэн төлж, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр орон сууц, авто зогсоолын эзэмшлийг шилжүүлэн авсан. Гэвч "******* *******" ХХК нь гэрээний 4.1.4-т заасан улсын бүртгэлийн гэрчилгээ гарахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Үүнээс болж миний бие өөрийн орон сууц, автомашины зогсоолын өмчлөх эрхээ эдлэх боломжгүй хохирсоор байна.

Л.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч "******* *******" ХХК-д холбогдуулан орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар оролцвол зохих этгээд "******* *******" ХХК-ийн оршин суугаа хаягийг  гэж тодорхойлсон. Гэвч шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг шүүхээс хоёр удаа хүргүүлэхэд дээрх хаяг тус хороонд байдаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолт, шуудангийн магадалгаагаар тогтоогдсон гэж дүгнэжээ. Улмаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/Ш32024/21826 дугаар захирамжаар "хариуцагчийн хаяг тодорхойгүй" гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

"******* *******" ХХК-ийн албан ёсны хаягийг тодруулах гэж хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан "******* ******* *******" ХХК-ийн өмгөөлөгч Т. харьяа хорооны Засаг даргаас тодорхойлолт авсан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд "******* *******" ХХК  гэж бүртгүүлсэн боловч тухайн хаягтаа оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. Мөн 2018 онд байгуулсан 43 дугаартай "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-нд "******* *******" ХХК-н өөрийн оршин суугаа хаягаа  гэж тэмдэглэсэн боловч мөн хаягтаа оршин суудаггүй.

Иймд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК-ийн хаяг тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.*******г томилсон 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн итгэмжлэл, Л.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 19/02 дугаар Гражийн гэрээний хуулбар, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Орон сууц захиалан бариулах тухай гэрээний хуулбар, Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дансны хуулга,  тодорхойлолт,  тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШЗ2024/21826 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.******* нь гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.

 

3. Нэхэмжлэгч Л.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ ******* ******* ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй, шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тодорхойлж байна.

4. ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2018 оны 43 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны №ХЦ-ЗГ-19/43 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ, 2019 19/02 дугаар Гражийн гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор ******* ******* ХХК-ийн оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК нь гэрээнд тусгасан хаягтаа оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШЗ2024/21826 дугаартай захирамж болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч Л.*******ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

8. Хариуцагч ******* ******* ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгч Л.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******д шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар  ******* ******* ХХК /РД: /-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. ******* ******* ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

4. ******* ******* ХХК-ийн оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* /утас: /-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.



 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.БАТХУЯГ