Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 150/шш2025/00255

 

 

  2025              09               04                                               150/ШШ2025/00255

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                           

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * аймаг * сум *-р баг * тоот хаяг оршин суух * овогт *ын * (РД:*)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С* аймгийн * сумын *-р баг, * тоот хаягт оршин суух,  *овогт * (РД:*),

Хариуцагч: * аймгийн* сумын *р баг, * тоот хаягт оршин суух,  *овогт *ийн * (РД:*)-д холбогдох,

 

Нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, цаашид нэр төрд халдсан үйлдэл гаргахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие * нь * ХХК-д *рын цехэд 2020 оноос хойш машинистаар ажиллаж байна. Манай цехээс тус үйлдвэрийн * рүү нүүрсний дамжлага хэсэг рүү нэмэлтээр хүмүүс авч ажиллуулах болсон. Миний бие 2025 оны 06 дугаар сард хамт ажилладаг * болон цехийн ажилтан нарын хамт * рүү шилжин ажилласан. Ажиллаж байх хугацаанд * нь 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ээлжийн ажил солилцох болоод бүх ээлжийн хүмүүс хувцсаа сольж байхад над дээр ирээд "та айлын цехийг бузар, хогийн сав, унтаж байсан ажилтныг нь босож ажилдаа гар, тарган туранхай, гэж хэлсэн" гэж бүх ажилчдын өмнө надад хэлсэн. Би ерөөсөө ингэж хэлж байгаагүй. Харин * амрах өрөө нь бохир байхаар нь эмэгтэй хүмүүс байдаг байж цэвэрхэн суухад яадаг юм бэ гэж *ийн хүмүүст 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хэлж байсан. Миний энэ үгийг мушгин гуйвуулж олон нийтэд худал хэлж, миний нэр төрд халдсан.

     Энэ явдлын дараа *рын үйлдвэрийн чатан дээр бас худал чат бичсэн. Үүний дараа үйлдвэрийн ажилчид чамайг 2 цехийн дунд хов ярьсан гээд хүмүүс яриад байна гэж хэлсэн. Болоогүй зүйлийг болсон мэтээр ярьсанд маш их гомдолтой байна. * гэдэг хүнийг би танихгүй. * нь *эд дамжлагын операторчин хийдэг. Намайг *эд очсон цагаас эхлэн дундын групп чат дээр намайг нэр цохон манай цехийн хүмүүсийг тарган туранхай, өрөө муухай байсан гэх мэтээр ярилаа, ажлыг нь сайн хүлээж ав, ажлаа хийгээгүй байвал буулгахгүй шүү, би үзэж шалгаж авна гэх мэтээр хэлсэн. *ын хэлсэн үгнээс болж надад ажлын байрны дарамт удаа дараа учруулсан. Бүх дууны бичлэг болон чатыг хавсаргасан болно. Дээрх *, * нарын ор үндэслэлгүй гүтгэлэг, мэдээллээс болж ажлын байран дээр ямар ч нэр хүндгүй, хов ярьдаг мэтээр хүмүүс ойлгосон ба ажлын хүмүүс ил нэг хэлж, далдуур нэг хэлж нүүр хийх газаргүй болгож байна.     Иймд хариуцагч *, * нар нь намайг худал гүтгэсэн тул нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, цаашид нэр төрд халдсан үйлдэл гаргахгүй байхыг даалгаж, иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч * нь 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * нь нэхэмжлэлийн шаардлагын дагуу нэхэмжлэгч *өөс нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндэд халдсандаа уучлалт хүсэж байна. Мөн шаардлагын дагуу ээлжийн групп чатад хамт олныхоо өмнө уучлалт хүссэн. Хариу тайлбартай танилцаж энэхүү асуудлдыг эв зүйгээр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна...” гэжээ. /хавтаст хэргийн 26-р хуудас/

Хариуцагч * нь 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * нь *өөс уучлалт гуйж хамт олны чатад бичсэн. Тухайн үеийн үл ойлголцлоос ийм асуудал гарсан. Дахиж ийм асуудал гаргахгүй байх болно. *тэй эвлэрэх хүсэлтэй байна...” гэжээ. /хавтаст хэргийн 27-р хуудас/

 

Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * нь *, *хоёрт холбогдлуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. *, * хоёрын уучлалт хүссэн тайлбарыг хүлээн авч байна. Өөр маргах зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 31-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч * нь хариуцагч *, * нарт холбогдуулан нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, цаашид нэр төрд халдсан үйлдэл гаргахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *  шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * нь нэхэмжлэлийн шаардлагын дагуу нэхэмжлэгч *өөс нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндэд халдсандаа уучлалт хүсэж байна. Мөн шаардлагын дагуу ээлжийн групп чатад хамт олныхоо өмнө уучлалт хүссэн. Хариу тайлбартай танилцаж энэхүү асуудлдыг эв зүйгээр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна...” гэсэн тайлбарыг,

Хариуцагч * нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * нь *өөс уучлалт гуйж хамт олны чатад бичсэн. Тухайн үеийн үл ойлголцлоос ийм асуудал гарсан. Дахиж ийм асуудал гаргахгүй байх болно. *тэй эвлэрэх хүсэлтэй байна...” гэсэн тайлбарыг тус тус гаргасан.

 

Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * нь *, *а хоёрт холбогдлуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. *, * хоёрын уучлалт хүссэн тайлбарыг хүлээн авч байна. Өөр маргах зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэж хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж,

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч *ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *, * нарт холбогдох нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, цаашид нэр төрд халдсан үйлдэл гаргахгүй байхыг даалгах тухай иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 17,550 төгрөгийг хариуцагч *аас, 17,550 төгрөгийг хариуцагч *гаас, улсын орлогоос 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *өд олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч *ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *, * нарт холбогдох нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, цаашид нэр төрд халдсан үйлдэл гаргахгүй байхыг даалгах тухай иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 17,550 төгрөгийг хариуцагч *аас, 17,550 төгрөгийг хариуцагч *гаас, улсын орлогоос 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *өд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

         

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН