2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/00273

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 17 191/ШШ2025/00273

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг би,

 

Нэхэмжлэгч:  ******* овогт ******* ******* /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* овогт ******* ******* /РД: /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,073,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... У.******* нь 2022 оны 10 дугаар сард 2,000,000 төгрөг зээлээд 800,000 төгрөгийг нь эргүүлж өгсөн. Үлдэгдэл 1,200,000 төгрөг дээр дахин 2023 оны 09 дүгээр сарын эхээр 2,700,000 төгрөг зээлээд 700,000 төгрөгийг нь өгөөд үлдэгдэл 3,200,000 төгрөгөө өгөхгүй байгаа тул У.*******гөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар багасгасан. Үүнд: Миний бие *******гээс 3,200,000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл ******* данс шүүж үзэхэд ******* нь 3,200,000 төгрөг өгөх биш, харин үлдэгдэл 2,073,000 төгрөг байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа 2,073,000 төгрөг болгон багасгаж байна гэжээ.

 

3. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ... Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,073,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч У.*******д холбогдуулан 3,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2,073,000 төгрөг болгож багасгасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлага болох 2,073,000 төгрөгийг хариуцагч У.******* нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах хүсэлт гаргасан болох нь хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч У.*******гийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлага болох 2,703,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч У.*******гийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,150 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч У.*******гөөс 58,198 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч У.******* сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Д.БАТХУЯГ