| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/07035/И |
| Дугаар | 191/ШШ2025/00386 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/00386
2025 01 21 191/ШШ2025/00386
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй д*******гийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг би,
Нэхэмжлэгч: ******* овогт ******* ******* /РД:/,
Хариуцагч: ******* ******* ******* ХХК /РД:/,
Нэхэмжлэлийн шаардлага: 36,640,788 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Нэхэмжпэгч Б.******* нь өөрийн хөдөлмөрлөж олсон мөнгөө өсгөх зорилгоор 2022 онд ******* аймгийн ******* сумаас хонь, ямаа нийлсэн 276 бог малыг худалдан авсан.
Тэрээр худалдаж авсан бог малаа ******* хотод оруулан зарж борлуулан, борлуулсан орлогоор бетон зуурмагын машин худалдан авч, тээвэрлэлт хийж өрхийн орлогоо нэмэгдүүлэх санаа зорилготой байсан.
Ингээд 2024 оны 01 сард Б.******* нь өөрийн танил хүнээрээ зуучлуулан ******* ******* ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Г. анх холбогдсон.
Г. утсаар холбогдож ярилцаад амаар дараах зүйлийг харилцан тохиролцсон. Үүнд:
Б.******* нь малыг муулж, гулууз байдлаар тээвэрлэн ******* хот дахь ******* ******* ******* ХХК-ийн үйлдвэрийн байранд аваачиж жинлүүлэн хүлээлгэн өгөх, хариуцагч нь хонины махыг 9,000 төгрөг, ямааны махыг 6,000 төгрөгөөр бодож гулууз махны жингээр тооцож үнийг өгөхөөр харилцан тохиролцсон.
Ингээд Б.******* нь 122 хонь, 154 ямаа бүхий бог малыг ******* аймгийн ******* суманд нядлуулж /төхөөрүүлэн/, махыг тээвэрлэн 2024 оны 01-р сарын 22-ны ******* ******* ******* ХХК-ийн үйлдвэрийн байран дээр авч очсон.
Энэ үед үйлдвэр дээр н. гэх эмэгтэй махыг жинлэсэн ба 122 хонь 2089,5 кг, 154 ямаа 2902 кг тус тус жин татсаныг баримтжуулан Мах жинлэх маягт үйлдэж махыг үйлдвэр дээр хүлээн авсан.
Б.******* нь мах жинлэх маягтыг аваад ******* ******* ******* ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Г. болон П. нартай уулзсан. Тэрээр мах жинлэх маягтыг П.од үзүүлэхэд тэрээр жин, үнэлгээг хүлээн зөвшөөрч маягт дээр компанийн тамга дарж, гарын үсэг зуран баталгаажуулсны дараа талууд 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөр Малчдаас мал худалдан авах гэрээ-г бичгээр байгуулсан.
Тус гэрээ ёсоор худалдан авагч тал нь жинлэн хүлээн авсан махны үнийг 2.7-д зааснаар буюу малын нийт үнийг худалдагч талын дансанд 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд худалдагч талд өгөх, мөн тус гэрээний 2.8-т хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гуйцэтгээгүй *******гийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцож нэмж төлөхөөр тохиролцож, тус гэрээг ******* ******* ******* ХХК-ийг төлөөлж Г., П. нар гарын үсэг зурж баталсан юм.
Ингээд талуудын хооронд байгуулсан гэрээний 2.7-т заасан гэрээний *******гийг биелүүлэх хугацаа болоход ******* ******* ******* ХХК нь *******гээ биелүүлэхгүй байсан тул Б.******* нь дээрх байдлаар гэрээнд гарын үсэг зурсан Г., П. нартай удаа дараа утсаар холбогдож гэрээний *******гийг биелүүлэхийг шаардахад удахгүй өгнө гэдэг боловч өгөхгүй байсан.
Б.*******ын хувьд өөрийн хүч хөдөлмөрөө шингээж олсон мөнгөөр махыг авч, тус махны орлогоор өрхийн орлогоо нэмэгдүүлэх гэж төлөвлөсөн байсан тул түүнд энэ мөнгийг авах нь маш чухал байсан тул тэрээр хариуцагч компанийг төлөөлөх эрх бүхий дээрх хүмүүстэй байнга утсаар холбогдож шаардаж байсан.
Харин 2024 оны 4-р сард ******* ******* ******* ХХК-ийн ажлын байран дээр очиж Г. болон П. нартай биечлэн уулзаж гэрээний төлбөрийг шаардахад удахгүй өгнө гэж хэлж Б.*******ад ... 2023.03.15-аас 2023.04.15-ны хоорондох алдангийг 0,1 хувиар, 2023.04.15-аас 2023.05.13-ныг хуртлэх алдангийг 0,2 хувиар тооцож нийт төлбөрийг 2023 оны 06-р сарын 05-ны өдөр төлөхөөр сунгаж, хэрэв энэ хугацаа хэтэрвэл 0,5 хувийн алданги бодож өгөх албан бичгийг хийж өгсөн.
Тус албан бичгийг Б.******* нь хүлээн авч тус албан бичигт дурдсан хугацаа болтол маш тэвчээртэйгээр хүлээлсэн боловч мөн л мөнгийг өгөөгүй тул дахин Г. болон П. нар луу удаа дараа утсаар холбогдож шаардахад Г. нь 2024 оны 06 сарын үед 10,000,000 төгрөг өгч, үлдэгдэл мөнгийг удахгүй өгнө гэсэн боловч өгөөгүй.
Нэхэмжлэгч Б.*******ын зүгээс ******* ******* ******* ХХК-ийн хүсэлтийн дагуу төлбөр төлөх хугацааг хойшлуулж, хүлээцтэй хандаж, төлбөрийг барагдуулна гэсэн амлалтад нь итгэж ирсэн боловч гэрээний үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл өгөөгүй.
Иймд гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 26,217,500 төгрөг, *******эг гүйцэтгэх байсан 2024.03.15-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртлэх 2024.11,15-ны өдөр гэхээр (8 сар х 30+5 хоног= 245 хоног) бөгөөд гүйцэтгээгүй *******эг 26,217,500 төгрөг х 0,1% = нэг өдрийн 26,217.5 х 245 хоног= 6,423,288 төгрөгийн алданги.
Түүнчлэн гэрээний *******гийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор гарсан зардал 4,000,000 төгрөг, нийт 36,640,788 төгрөгийг төгрөгийг нэхэмжилж байна. гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 36,640,788 төгрөгийг дараах хуваарийн дагуу буюу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 8,640,788 төгрөгийг тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан 36,640,788 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлага болох 36,640,788 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөч, дараах хуваарийн дагуу буюу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 8,640,788 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.*******ад төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь зохигчдын тайлбар, тэдгээрийн хооронд бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй байх бөгөөд талууд шүүх хуралдаанаас өмнө эвлэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлага болох 36,640,788 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дараах хуваарийн дагуу буюу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 8,640,788 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.*******ад төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 341,160 төгрөгийн тал хувь болох 170,580 төгрөгийг данснаас, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 170,580 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******ад олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч ******* ******* ******* ХХК сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТХУЯГ
Шүүхийн шийдвэр:386