| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2233000990027 |
| Дугаар | 2024/ДШМ/82 |
| Огноо | 2024-09-10 |
| Зүйл хэсэг | 23.2.1., 24.2.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2024/ДШМ/82
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Н.Бадам
Иргэний нэхэмжлэгч Ж.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, шийдвэрлэсэн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЗ/78 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай, 150/2023/0095/Э индекстэй, 3 хавтас хэргийг 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* ургийн овогт *******, Монгол Улсын иргэн, оны ** дугаар сарын ****-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, **** настай, ***эгтэй, ***** боловсролтой, ***** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *********** хамт, Улаанбаатар хот, *********дүүрэг *****хороо, *******тоотод оршин суух хаягтай, РД:/*******/
ургийн овогт ын *******, Монгол Улсын иргэн, оны *** дугаар сарын ****-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, *****настай, ***эгтэй, ****** боловсролтой, ********* мэргэжилтэй, ********** ажилтай, ам бүл ********* хамт, Улаанбаатар хот, ***** дүүрэг, *****-р хороо, ***** тоотод оршин суух хаягтай, РД:/**********/
ургийн овогт ийн *******, Монгол Улсын иргэн, оны **** дугаар сарын *****-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, **** настай, ****эгтэй, *******оловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ****** хамт, Дархан-Уул аймаг, Дархан сумын *******тоотод оршин суух хаягтай, РД:/*********/
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь 2022 оны 09-10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор Овоо 3-р багийн нутаг “Гэртийн Тохой” гэх газарт орон нутгийн тусгай хэрэгцээний 1,259,9 м2 талбайд 1,128,6 м3 эзлэхүүн бүхий эвдрэл үүсгэж “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд, газарт, усанд 1,855,9 төгрөгийн хохирол учруулсан, Мөн дээрх гэмт хэргийг 4122828 регистрийн дугаартай “ын ” нөхөрлөлийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн, Шүүгдэгч *******ийн “ын ” нөхөрлөлийн гишүүдийн гарын үсгийг хуурамчаар зурж хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: Шүүгдэгч *******, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:
Шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг прокурорт буцааж,
Хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлж, шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гомдол эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор 2024 оны 06 сарын 25-ны өдрийн 2 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ:
…Шүүгчийн захирамжийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хууль тогтоогчоос 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөөр шүүгчийн захирамжид дурдсан үндэслэл буюу тус хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдвол хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ гэж заасан. Энэхүү хуулийн заалтыг шүүх хэрэглэхдээ өөрийн үзэмжээр бус хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж аль тохирох заалтыг хэрэглэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцэх юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 6 нөхцөл байдал нь өөр өөрийн онцлог шинжүүдийг агуулдаг. Тэгвэл шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүд нь тухайн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлууд болохыг анхаарах нь зүйтэй юм. Энэ тохиолдолд шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлж хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Харин хэргийг прокурорт буцаах тухай шийдвэр гаргаж байгаа тохиолдолд мөрдөн шалгах прокурорын шатанд хийгдэх ажиллагааг захирамждаа тодорхой заах шаардлага тавигддаг.
Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” заалтын дагуу тодорхой мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх гэх мэт.
Мөн хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам болон шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтын 3.4-т хэргийг прокурорт буцааж буй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт заасан журмыг мөрдөхөөр заажээ. Энэ нь хэргийг прокурорт буцаасан тохиолдолд тус хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хийгдэх ажиллагаа тодорхой байна гэсэн агуулгыг илэрхийлж байна гэж ойлгогдох юм. Гэтэл дээрх хуулийн шаардлагыг хангаагүй шүүгчийн захирамжаар хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцаах нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарчим, шаардлагатай зөрчилдөж байна.
Түүнчлэн анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хэргийг хянан хэлэлцэж гаргасан 2023/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоол нь шүүгдэгчийн гомдлоор хянасан Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ДШМ/23 дугаартай магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр хүчингүй болсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүхэд шилжсэн хэргийн шүүгдэгчид холбогдох хэргийг ердийн журмаар буюу шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/78 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан захирамж 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 78 дугаартай захирамж гарсны дагуу хэрэгт хяналт тавьж байсан прокурор Э.Улаанаа эсэргүүцэл бичсэн. Уг эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүхэд шилжсэн хэргийг ердийн журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байх тул 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 78 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Энэ хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдсэн. Миний үйлчлүүлэгчийн хувьд прокурорын байгууллагаас хууль зөрчсөн үйлдлийг гаргасан. Хуулийг тайлбарлаагүй, үр дагаврыг сонсгоогүй, өмгөөлөгчийг байлцуулаагүй, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж, давж заалдах шатны шүүхээс прокурорын шатанд зөрчил гаргасан байна гэх үндэслэлээр хүчингүй болгосон. ...Ердийн журмаар эсхүл прокурорт буцаана гэсэн хоёр заалт байгаа. Энийг яг ямар журмаар хийх вэ гэдгийг хууль өөрөө тайлбарлаад өгчихсөн. Тэгэхээр миний үйлчлүүлэгчийн хувьд ердийн журмаар шийдвэрлэвэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах эрхээ алдчихаж байгаа юм. Прокурорт буцаж эргэж шүүхэд орж ирж байж урьдчилсан хэлэлцүүлэг зарлах эрхээ эдлэх асуудал яригдана. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна. Тэгж байж миний үйлчлүүлэгч эрхээ эдэлнэ гэв.
Иргэний нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өр төлөө барагдуулах сонирхолтой байгаа болохоос биш хуулийн бусад нарийн зүйлийг төдийлөн сайн ойлгож чадахгүй байна. Экологийн цагдаагийн хүсэлтээр байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцож ажлын үр дүнг гаргаж өгсөн. Тэр ажилтай холбоотой ажлын хөлсөө гаргуулж авч компаниа хохиролгүй болгох, зарим хүмүүсийн цалинг тавьж өгмөөр байна. Энэ байдлаасаа гармаар байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2233000330027 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1, 24.2 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорын газарт буцааж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорын газар очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хуульчилсан ба 17.1 дүгээр зүйлийн 1-д “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ прокурорт гаргаж болно” гэж заажээ.
Мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-д Прокурор “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, ялаас чөлөөлөх ...зэрэг асуудлыг шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна” гэж заасан байна.
Гэтэл яллагдагч ******* нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасан “..Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэснийг бүрэн ойлгосон эсэх нь эргэлзээтэй, гэм буруугийн талаар маргаантай нөхцөл байдал анхан шатны шүүх хуралдааны явцад үүссэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогджээ.
4.Яллагдагч *******ын өмгөөлөгчийн зүгээс “...түүний үйлчлүүлэгч өөрийн гэм буруугийн талаар маргаантай, урьдчилсан хэлэлцүүлэг явуулуулах хүсэлттэй байгаа” талаар илэрхийлсэн байх тул шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна.
5.Иймд давж заалдах шатны шүүх хуралдаанаас яллагдагч *******, *******, ******* нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/78 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ