Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 345

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Хохирогч Ц.Т, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл,

Гэрч Б.М,

Шинжээч Ц.Оюун-Эрдэнэ

Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Мад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 180500110235 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч  ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Үндэсний техникийн их сургуулийн 1 курсын оюутан, ам бүл 2, эхнэрийн хамт .........................тоотод оршин суудаг, ........ дүгээр шийтгэх тогтоолоор ........................хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн, Б.М /............./

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 23-ны шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороололд байрлах “Сэлбэ” караоке дотор иргэн Ц.Түмэнжаргалтай “дэгээдэж унагаах гэсэн” хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Тбиед халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр найз нартайгаа уулзаад дүүгийн ажилладаг караокед орсон. Найзтайгаа гадаа гарч тамхи татчихаад орж ирээд үүдний буйдан дээр сууж байтал Тминий хөлд тээглээд над руу хэл амаар доромжилж юм ярьж байгаад яваад өгсөн ба буцаж ирээд хөл рүү өшиглөхөөр нь би юм яриагүй. Тэгээд буцаж ирээд над руу архины шил бариад дайрсан. Хамт явсан хүмүүс нь яасан юм гээд байсан. Тминий хамар луу цохьдог хэн бэ гээд дайрсан. Тэгээд олон хүмүүс хамарсан маргаан болсон болохоор нь манай найз нар цагдаа дуудсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Тмэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгууллагын шинэ жил тэмдэглээд караоке орсон. Тэр үед би архи уугаагүй. Караокед ороод удалгүй 00 орохоор явж байхад үүдэнд Мөнхбат сууж байсан. Намайг дэгээдэхээр нь би юм яриагүй. Тэгээд буцаад өрөө рүү явах үед дахин дэгээдэхээр нь би уурлаад Мөнхбатын нүүр лүү нь цохьсон. Тэгсэн чинь намайг хараагаад мөргөсөн. Тэгээд өрөөндөө ороод хамраа дарж сууж байгаад ажлынхандаа хэлээд өрөөнөөс гараад очсон. Би Мөнхбат руу ойртоогүй ба манай ахлах яагаад чи эмэгтэй хүн цохиж байгаа юм гэсэн. Тэгээд би гэмтэл явсан. Надад эмчилгээний төлбөр 2.587.000 төгрөг, ажлын бүтээмж алдсаны 726,159 төгрөг тус тус нэхэмжилнэ” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Тмэдүүлэхдээ:  “...би ганцаараа ариун цэврийн өрөө орох гээд 02 цаг өнгөрч байхад өрөөнөөс гарахад караокены өөдөөс харсан буйдан дээр 2 залуу сууж байсан ба хажуугаар нь өнгөрхөд нэг нь намайг дэгээдэхээр би юу ч хэлэлгүй ариун цэврийн өрөө орж бие засчихаад өрөө рүүгээ явж байхад дахиж намайг дэгээдэхээр нь миний уур хүрээд тэр залуугийн нүүр рүү нь гараа атгаж байгаад цохисон. Тэгсэн чинь тэр залуу босож ирээд гичий минь гэж хэлээд миний нүүр рүү нэг удаа мөргөсөн...” гэжээ. /хх 25-26 хуу/

 

Гэрч Т.Мянганцэцэг мэдүүлэхдээ: “...Т...буйдангийн буланд суучихаад нүүрээ дарчихсан байхаар нь очиж юу болсон талаар асуухад үүдэнд буйдан дээр сууж байсан залуу намайг мөргөчихлөө гээд сууж байхаар нь Түмэнжаргалаас яагаад цохисон талаар асуухад ариун цэврийн өрөө рүү явах гэж гарахад тэр залуу дэгээдсэн, буцаад өрөө рүүгээ орох гэж явахдаа намайг бас дэгээдхээр нь би хариу үйлдэл гаргаж чи яаж байгаа юм гээд нүүр рүү юм уу толгой руу нь цохисон гэж хэлж байсан баг нөгөө залуу шууд босч ирээд намайг мөргөчихсөн гэж байсан..” /хх 45-46 хуу/

 

Гэрч М.Энхбилэг мэдүүлэхдээ: “...Тганцаараа доошоо тонгойчихсон сууж байхаар нь Тдээр очоод юу болсон талаар асуухад найзынх нь хамрыг ийм болгочихлоо гээд уйлаад хэлсэн ба нилээн далийчихсан байхаар нь харсан чинь хоёр залуу текний урд буйдан дээр сууж байсан ба манай ажлынхан тэр хоёр залууг тойроод зогсчихсон муудалцах шинжтэй зогсож байсан ба би тэд нар дээр очоод тэр залуучуудтай яагаад эмэгтэй хүн цохиж байгаан гэх мэтээр хэлэхэд нэг өндөр шар залуу нь би цохичихлоо, тэгээд одоо яах вэ гэх мэтээр яриад байхаар нь би ууралсан чинь намайг манай ажлынхнаас нэг нь авч өрөөнд оруулж, суулгаад тайвшир цагдаа дуудсан байгаа гэж хэлж байсан...” /хх 47-48 хуу/

 

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...МНЖ эмнэлгийн үзлэгт хамар ясны хугарал, таславчийн муруйлт гэжээ. Энэ нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр МНЖ эмнэлэгт компьютерийн оношилгоонд орсон байсан. Компьютерийн оношилгоонд шинэ хуучин гэмтэл тод гарч ирдэг. Энэ оношилгоонд хуучин хамар ясны хугарал гэж бичээгүй байсан. энэ гэмтэл нь шинэ гэмтэл болж байгаа юм... Хамар ясны хугарал нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Харин баруун нүдний доод зовхи зүүн мөрийн цус хуралт нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой байдаг юм...” гэжээ. /хав 62-63 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 780 дугаартай дүгнэлт: “1. Түмэнжаргалын биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн мөрний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ. /хх 59 хуу/

 

Хохирлын нийт 2,579,000 төгрөгийн баримтууд /хх 30, 31, 32 хуу/

Хохирогчийн амбулаторийн карт /хх 35-42 хуу/

Иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 73,81/,

Шийтгэх тогтоолын хуулбар /хх 82-84/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 23-ны шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороололд байрлах “Сэлбэ” караоке дотор иргэн Ц.Түмэнжаргалыг “дэгээдэж” хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Тбиед халдаж хөнгөн хохирол учруулсан болох нь

хохирогч Тшүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгууллагын шинэ жил тэмдэглээд караоке орсон. Тэр үед би архи уугаагүй. Караокед ороод удалгүй 00 орохоор явж байхад үүдэнд Мөнхбат сууж байсан. Намайг дэгээдэхээр нь би юм яриагүй. Тэгээд буцаад өрөө рүү явах үед дахин дэгээдэхээр нь би уурлаад Мөнхбатын нүүр лүү нь цохьсон. Тэгсэн чинь намайг хараагаад мөргөсөн” гэх мэдүүлэг

Гэрч Т.Мянганцэцэгийн: “...Т...буйдангийн буланд суучихаад нүүрээ дарчихсан байхаар нь очиж юу болсон талаар асуухад үүдэнд буйдан дээр сууж байсан залуу намайг мөргөчихлөө ...гэж байсан...” гэх мэдүүлэг /хх 45-46/

Гэрч М.Энхбилэгийн: “...Тганцаараа доошоо тонгойчихсон сууж байхаар нь Тдээр очоод юу болсон талаар асуухад найзынх нь хамарыг ийм болгочихлоо гээд уйлаад хэлсэн ба нилээн далийчихсан байхаар нь харсан чинь хоёр залуу текний урд буйдан дээр сууж байсан ба манай ажлынхан тэр хоёр залууг тойроод зогсчихсон муудалцах шинжтэй зогсож байсан ба би тэд нар дээр очоод тэр залуучуудтай яагаад эмэгтэй хүн цохиж байгаан гэх мэтээр хэлэхэд нэг өндөр шар залуу нь би цохьчихлоо, тэгээд одоо яах вэ гэх мэтээр яриад байхаар нь би уурласан чинь намайг манай ажлынхнаас нэг нь авч өрөөнд оруулж, суулгаад тайвшир цагдаа дуудсан байгаа гэж хэлж байсан...” /хх 47-48/ гэх мэдүүлэг

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн: “...МНЖ эмнэлгийн үзлэгт хамар ясны хугарал, таславчийн муруйлт гэжээ. Энэ нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр МНЖ эмнэлэгт компьютерийн оношилгоонд орсон байсан. Компьютерийн оношилгоонд шинэ хуучин гэмтэл тод гарч ирдэг. Энэ оношилгоонд хуучин хамар ясны хугарал гэж бичээгүй байсан. энэ гэмтэл нь шинэ гэмтэл болж байгаа юм... Хамар ясны хугарал нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Харин баруун нүдний доод зовхи зүүн мөрийн цус хуралт нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой байдаг юм...” гэх мэдүүлэг /хав 62-63 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 780 дугаартай дүгнэлт: “1. Түмэнжаргалын биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн мөрний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх /хх 59 хуу/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Б.М нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 211 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн бөгөөд мөн хуулийн 78 дугаар зүйлд зааснаар ялтай байдал дууссан тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

           

            Шүүгдэгч Б.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Тдэгээдлээ гэх үндэслэлээр шүүгдэгчийн нүүр лүү цохиж маргаан үүсгэсэн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн нь зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.  

             

            Шүүх хохирогчийн нэхэмжилсэн хохирлын нэхэмжлэлийг хангахгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлэх тусгуулах” мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх” эрх нь өөрт нь байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан болон хохирогчоос шүүхэд гаргаж өгсөн өвчний түүх, эмчилгээтэй холбоотой баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3, 4 дүгээр зүйлд зааснаар бичмэл нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаагүй бэхжүүлээгүй байх тул шүүхээс үнэлэх боломжгүй байна. 

            Өөрөөр хэлбэл шүүхээс эрүүл мэндээр хохирсон этгээд нь ямар эмчилгээ хийлгэх болон хийлгэсэн, ямар эм тариа хэрэглэсэн зэргийг түүний өвчний түүхээр үндэслэн дүгнэх бөгөөд уг бичгийн баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаагүй, бэхжүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

           

            Түүнчлэн хамрын нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхдээ нэмэлт эмчилгээ буюу эмплант суулгах, хамар босгох зэрэг мэс ажилбар хийлгэсэн байх бөгөөд энэ нь гэмтэлтэй холбоотойгоор хийлгэсэн эсэх нь тодорхойгүй байгаагаас гадна цалин хөлс нэхэмжилж байгаа нэхэмжлэл нь нийгмийн даатгалын дэвтэр, өвчтний лист зэрэг бичгийн баримт байхгүй тул хохирогчийн нэхэмжлэлийг шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

            Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэргийн 12-20 дугаар хуудсанд авагдсан фото зургийг нотлох баримтаар үнэлээгүй болно.