2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/01025

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 04 191/ШШ2025/01025

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* дүүргийн *******, ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* овогт ******* ******* /РД:/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 4,440,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.

/хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Тус хэлтэс нь ******* эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.2, 23 дугаар зүйлийн 23.1.7, 23.1.11 дэх хэсэгт заасны дагуу тус дүүргийн хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн Б.*******т ******* эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан Ажлын байрыг дэмжих хөтөлбөр-ийн 4.0-т заасны дагуу 100 хувийн эргэн төлөх нөхцөлтэй, 36 сарын хугацаатай 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 3/61 тоот гэрээ байгуулан олгосон.

Энэхүү гэрээ нь алдангигүй, хүүгүй гэрээ юм.

Гэрээний дагуу Б.*******тэй утсаар холбогдож, гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу эргэн төлөлтөө хийхийг сануулж байсан боловч 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар ******* эрхлэлтийг дэмжих санд иргэн Б.******* нь 4,440,000 төгрөгийн эргэн төлөлтийн өртэй байна.

Гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр 2023 оны 07 сард нэхэмжпэл гаргасан боловч хаягандаа байхгүй шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Б.*******ийг эрэн сурвалжлуулсан. Улмаар ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/00435 тоот шийдвэр гарсан. Үүний дагуу ******* дүүргийн Цагдаагийн 2 дугаар ******* 2024 оны 06 сарын 12-ны өдрийн 30иаб/2493 тоот албан бичгээр Б.******* нь  оршин сууж байгаа, утасны дугаар  болохыг олж тогтоон албан бичиг ирүүлсэн.

Б.*******тэй байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт -т заасан Маргааныг шийдвэрлэх боломжгүй үед шүүхээр шийдвэрлүүлэх нөхцөл байдал үүссэн тул ******* эрхлэлтийг дэмжих санд буюу төрд учирсан 4.440,000 төгрөгийн хохирлыг хариуцагч Б.*******ээс гаргуулан ******* дүүргийн ******* эрхлэлтийг дэмжих сангийн Төрийн сан банкин дахь  тоот дансанд төлүүлж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: ... миний бие Б.******* нь ******* ******* төвд 4,440,000 төгрөг төлөх нь үнэн. Уг мөнгийг миний бие 6 сарын дотор хуваан төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* дүүргийн *******, ******* ******* хэлтэс нь Б.*******т холбогдуулан Санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 4,440,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч ******* дүүргийн *******, ******* ******* ******* нэхэмжлэлийн шаардлага болох 4,440,000 төгрөгийг хариуцагч 6 сарын хугацаанд төлж барагдуулах тухай тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр илэрхийлж, зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн болох нь хэрэгт авагдсан талуудын тайлбар, хүсэлтээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.

 

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Зохигчид хэрэг хэлэлцэж эхлэх үед эвлэрсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хуваан хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,440,000 төгрөгийг 6 сарын хугацаанд нэхэмжлэгч ******* дүүргийн *******, ******* ******* төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 42,995 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ