Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 426

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа би даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Х.Цэвээнжав

шүүгдэгч Х.Б-, өмгөөлөгч Б.Мөнхгэрэл /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0463/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-од холбогдох эрүүгийн 00000000000 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х.Б- нь Монгол Улсын иргэн, 100000 оны 0000 дугаар сарын 0000000-ны өдөр төрсөн, 0000 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Э” ХХК-нд мужаанаар ажилладаг, эхнэр, 02-10 насны 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, _____ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, (РД:______).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга.

Х.Б- нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны орой 19-20 цагийн үед __________ тоотод А.Мтай маргалдан зүүн шанаан тус газар нь аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б- мэдүүлэхдээ:

2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр бага охин Есөн-Эрдэний үсний найрыг хийж, ах дүү нараа гэртээ урьсан. Гэхдээ би хохирогч Мыг уриагүй байсан. Гэтэл тус өдрийн 17 цагийн орчим 2 хүний хамт манай гэрт согтуу орж ирээд болох, болохгүй юм яриад байсан. Тэгээд би болон эхнэр түүнийг аргадаж гуйсан. М нь найран дээр байсан хүмүүсийг бүгдийг нь хэл үгээр доромжилж эхэлсэн. Түүнийг гэрт нь хариулах гэхэд яваагүй. Мын хамт ирсэн нэг найз нь маш их согтолтой байсан учир 19 цагийн үед түүнийг нь цагдаа дуудаж өгөөд, Мыг авч үлдсэн. Ингээд 30 орчим минутын дараа М нь Мтай зодолдох гээд байхаар нь би салгасан. Тэгтэл М намайг боож унагасан. Тухайн үед манай гэрт найранд үйлчилж байсан 3-4 эмэгтэй хүн байсан. Тийм учраас би зодооныг салгахаас өөр аргагүй байсан. М архи уугаад өөрийгөө хянах чадваргүй болсон, хажуудаа хэн байгааг ч мэдэхгүй байсан. Би түүнийг зодоон хийх гээд байхаар нь болиулах гэтэл намайг эсэргүүцэж цохиж, боосон. Би босож ирээд гэр орон, үр хүүхдээ хараад маш их айсан. Надад Мыг гэрээсээ ямар нэгэн аргаар түлхэж гаргах шаардлага гарсан. Тэгээд Мыг гэрээсээ гаргахаар аяга авч шидсэн чинь аяга хагарч Мын нүүрнээс цус гарсан. Тэгээд цагдаа дуудсан чинь М зугтаад явсан. Би гэр орон, үр хүүхдээ хамгаалах гэж л ийм байдалд орсон гэв.

 

Хоёр. Эрүүгийн 00000000000000 дугаартай хэргээс:

 

1.Хохирогч А.Мын хэрэг бүртгэлтэнд 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн “...Миний бие 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр өөрийн хүргэн ах болох Бод нүүр лүүгээ аягаар цохиулан гэмтэл авсан. Тэр хэрэг гарсан өдөр буюу 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байгаад манай найз М гэрт гаднаас нэг шил 0.75 литрийн “Соёрхол” архи аваад орж ирсэн. Тэгээд нөгөө архиа хувааж уугаад гэртээ байж байгаад орой 20.00 цаг өнгөрч байхад шиг санаж байна, Бын гэрт очиход хүүхдийн үсний найр хийж байна гээд байж байсан. Тухайн үед гэрт нь манай хөгшчүүл буюу У, Ц Ж, Бын ах, эгч нар нь гээд хүмүүс ирсэн байсан. Тэр найранд ороод архи хундгалж өгөхөөр нь 2 удаа уусан. Тэгээд би хамт явж байсан найз Мтай маргалдсан. Өмнө бас нэг жижиг маргаан байсан болохоор түүнээсээ болоод маргалдаж эхэлсэн. Тэгтэл гэрт байсан хүмүүс бид хоёрыг хоорондоо хэрэлдэж маргалдлаа больцгоо гээд М бид хоёрыг барьцалдаад авангуут салгасан. Тэгээд М бид хоёр салчихаад байж байтал Б гэнэт хажуугаас гарч ирээд улаан өнгийн аягаар миний нүүр лүү цохисон. Миний зүүн  шанаанаас цус гараад эхэлсэн. Быг цохингуут цаанаас ээж ирээд салгасан. Тэгсэн тэнд байсан хүмүүс учрыг нь олоогүй байж над руу дайраад байсан. Тэгээд тэндээсээ гарч яваад дэлгүүр лүү ороод цагдаад дуудлага өгсөн. Миний хувьд Б нүүрний зүүн шанаа хэсэг рүү цохисноос болоод 28 оёдол тавиулсан. Тэгээд эмчилгээ гэж 600.000 төгрөгийн эм тариа бусад тос, боолт гэж хийлгүүлсэн. Тухайн үед би хэн нэгнийг цохиж зодсон зүйл байхгүй. Намайг Б гэрт байсан улаан өнгийн шаазан аягаар л цохиж гэмтэл учруулсан. Миний зүгээс эмчилгээний зардал гээд 600.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнийгээ авчихвал санал хүсэлт байхгүй. Ер нь бол сайнаар ярих юм бол хамаатан шахуу л хүмүүс байгаа юм. Быг 3-4 жилийн өмнө нь мэддэг болсон. Учир нь миний аавын дүү Жтой гэр бүл болсон юм. Шүүх эмнэлэгийн 2665 тоот дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй. ...” гэх мэдүүлэг [1]

 

2.Гэрч Л.Нийн хэрэг бүртгэлтэнд 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн “...2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Х.Б-, миний охин Ж нар отгон охиныхоо үсний найрыг хийсэн. Манайх тэднийтэй нэг хашаанд байдаг. Би найранд нь оролцоод гадуур ажилтай яваад ирэхэд М ирсэн байсан. Үдэш 21 цагийн үед гэртээ байж байтал хашаагаар нэг хүн орилж хашгичихаар нь гэрээс гартал М нүүр нь цустай, гутал, цамцгүй, толгой нүцгэн, зөвхөн өмдтэй Бын гэрээс гараад хашаанд гэрийн үүдэн дээр зогсож байсан. М нь согтуу бололтой, өөрийн гэсэн ухаангүй байсан. Тэгээд “та нарыг бүгдийг чинь ална, шоронд ормоор байна” гэж хашгираад хашаанаас гарч явсан. М нүцгэн байсан тул би санаа зовоод араас нь хүн гаргасан. Миний харснаар нүүрний нэг тал нь цус болчихсон л байсан. Б өөрөө хэлэхдээ агсам тавиад Бын хоолойг дараад боохоор нь аягаа шидчихсэн гэсэн. Миний ач охин Н, Б нар байсан. Миний ач хүү А.М бол сурсан ном эрдэмгүй, хэрэг төвөгт орооцолдож байсан, архи уудаг, зан авирын хувьд их хэцүү хүн, аав Аийгээ зодож, аманд нь салаавч хийж байсан. Б 2005 оноос миний охинтой гэр бүл болсон, одоо бага насны, 3 охин хүүхэдтэй, барилгын мэргэжилтэй хүн. Хүргэн маань архи тамхи хэрэглэхгүй, бага зэрэг түргэн зантайгаас өөр ямар нэгэн доголдолгүй их сайн хүн. А.М их согтуу байсан, харин Б архи уугаагүй, хүмүүс дайлж цайлаад эрүүл саруул байсан. ...” гэх мэдүүлэг [2],

 

            3. Гэрч Н.Аийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн “...2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Бынх бага хүүхдийнхээ үсний найр хийж бид урилгаар эхнэрийнхээ хамт очсон. 17-18 цагийн үед манай М бага зэрэг халамцуу байдалтай, төрсөн дүүгийн хүү М, зүс таних залуугийн хамт орж ирсэн. 2 цаг орчмны дараа найранд ирсэн нэг хүн явах болоод автобусны буудал руу хүргэж өгчихөөд 30 орчим минутын дараа ирэхэд Мын хацарнаас нь цус гоожчихсон, та нартай үзнэ би, яадгийн үхсэн ч сэхсэн хамаагүй гэж орилоод, нилээн согтсон байдалтай байсан. Юу болсныг асуухад танай дүү намайг зодсон гэж байсан. Б “М гэрт янз бүрийн үг хэлээд, цонх ширээ хагалчих гээд намайг барьж аван хавсарч унагасан ч гэлүү, боож унагахаар нь аягаар цохьсон гэсэн, намайг ороход гал тогооны өрөөний шалан дээр улаан өнгийн сэнжтэй аяга хагараад нил цус болчихсон байсан. Мөн үүдний таамбарт нь найранд хэрэглэсэн архины хоосон gold chingis архины шил, ундааны хуванцар сав зэргийг уутанд байсан. Тэр хавиар нэг цусаа гоожуулж дэвсэн юм шиг байна лээ. М нилээн согтсон байсан. Намайг архины шилээр цохисон гээд байсан. Гэхдээ архины шилээр цохих ямар ч боломж байгаагүй, тэр архины шилнүүд таамбарт уутанд л хаях гэж байсан юм. Харин аягаар цохисон нь үнэн, намайг ороход сэнжтэй улаан өнгийн аяга хагараад цус болчихсон газар хэвтэж байсан. Намайг орж ирэхэд тэр улаан өнгийн аяга хагараад цус болчихсон газар унасан, Мын зүүн талын хацраас цус гоожсон, М Б хоёр зууралдсан зогсож байхаар нь “та нар чинь энэ сайхан өдөр юу болж байгаа юм бэ” гээд салгасан. М танай дүү намайг ингэчихлээ гэж хэлсэн. М агсам тавиад намайг боохоор нь би аягаар цохисон гэдгээ ч Б хэлсэн. Тэгээд би тэднийг салгахад М согтуудаа ч тэгсэн үү яасан мэдэхгүй, миний баруун талын гуя руу нэг удаа өшиглөсөн, өөрөөр зодож цохиогүй. Б огт архи уугаагүй эрүүл байсан. М, Б нарын хэн хэн нь ааш зан гайгүй, ажил төрөл сайтай л хүмүүс. ...” гэх мэдүүлэг [3]

 

            4. Гэрч Ж.Бын хэрэг бүртгэлтэд 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн “...2018 оны 02 дугаар сарын 18-ны орой Б ахын гэрт М, М, бас нэг танихгүй залуугийн хамт согтуу ирсэн. Тэднийг найран дээр байхад би өвөөгийн гэрт орсон ба гэнэт хашаанд хүмүүс хашгиралдахаар нь гарч хартал М хамт ирсэн залуугаа зодоод байсан, Б ах гэрээсээ гарч ирэн тэднийг салгахад М найз руугаа улам дайраад Бын хөл гар руу нь өшиглөөд байсан. Б ах А.Мыг салгаад миний дүү ингэж болохгүй, ийм сайхан найранд ирчихээд гээд гэр рүүгээ оруулан ширээнд суулгасан. Тэнд Ж, Н, М нар байсан. Бүгд хоол идээд сууж байтал М гэнэт боссоноо “би их өрөнд орчихсон, намайг буцаагаад оруулаадах, би шоронд байсан хүн” гэж орилоод хажуудаа суусан Мы цээж рүү тохойгоороо цохисон. Чи яагаад цохиж байгаа юм гэсэн чинь “чи муу хэн юм, чимээгүй бай” гээд босож ирснээ Мыг нүүр толгой хэсэг рүү нь гараараа атгаж байгаад цохисон. Б Мыг салгасан чинь М босоод зугтсан. Энэ үед М Быг буйдан дээр дарж унаган хоолойг нь боосон. Б түүнийг болиулах гээд гар нь хүрэхгүй, тэнд ихэнхи нь эмэгтэйчүүд байсан тул салгаж дийлэхгүй, үсээ авахуулж байсан жоохон хүүхдийг дайрч унагачих гээд нилээн бужигнаан болсон. Бид нар арайхийн Мыг Боос салгасан боловч Б руу дайраад ард нь байсан хүүхдийг унагачих гээд байж байхад хураах гээд ширээн дээр бөөгнүүлсэн байсан аяга тавагнаас нэг аяга аваад М руу шидсэн. Тэгсэн түүний зүүн талын хацар нь зүсэгдээд, аяга нь газар унаж хагарсан. Энэ аяга нь хажуудаа сэнжтэй “Nescofe” гэсэн бичигтэй улаан өнгийн аяга байсан. Мын хацраас цус гоожоод дахин Бтой барьцалдаж аван таамбар руу гарсан. Гэхдээ тэнд тэр хоёр бие биенээ цохиогүй, зууралдаад, М орилоод байсан. М Б руу дайрч байхдаа дээгүүр хувцсаа тайлчихсан, гуталгүй байсан. Тэр чигтээ гадаа хашаанд гараад та нарыг хүйс тэмтрээд өгнө, шатааж ална, хаа явсан газраа үхнэ гэж мэдээрэй, би угаасаа шоронд орох гэж байгаа гээд орилоод байсан.  Тэр чигтээ гадаа хашаанд гараад явчихсан, түүнийг хашаанд орилж байхад өвөө Н гэрээсээ гарч ирэн ингэж болохгүй гэдгийг хэлсэн боловч тоогоогүй. Мын ээж Мд хувцсыг нь өмсгөөч гэхэд наадахаа хая, тэгээд үхнэ биз, хохь чинь өөрөөс болоод ингэж байгаа юм гээд байсан. Цагдаа нар ирсний дараа М эгч над руу уурлаад чи миний хүүхдийг зодсон, эцэггүй амьтан гэх мэтээр хараагаад байсан. Цагдаа дээр ирсний дараа Мын дүү миний утас руу залгаад “та нар яагаад хүн зодож байгаан” гэхээр нь бид нар зодоогүй, өөрөө ингэсэн гээд хэлсэн чинь “та нарыг ална гэж заналхийлээд” байхаар нь утсаа салгасан. М гаднаас орж ирэхдээ л гуйвалсан, их согтуу байсан....” гэх мэдүүлэг [4],

 

5. Гэрч Н.Уын хэрэг бүртгэлтэд 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн “...2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Х.Б-ын охины үсний найр болоод би 13 цагийн үед ирэхэд худ талын хүмүүс гарч байсан. Надад хоол цай хийж  өгөөд сууж байтал М, М 2 танихгүй залуугийн хамт гурвуулаа согтуу орж ирсэн. Өмнө нь Мыг архи ууж байна гэж сонсож байснаас яг согтуу явахыг нь хараагүй, Буяногтох ч тэд нарыг алив дээшээ суу гээд урьж залан хоол унд хийж өгсөн гэвч М агсам тавиад “би 5 саяын өрөнд орсон, дүү нь шоронд явах гэж байна би шоронд ормоор байна” гэх мэтээр элдэв юм яриад орилж хашгичаад бид нар түүнийг аргадахаар нэг хэсэг гаагүй болчихоод дахиад л орилоод байсан. Тэр үедээ ширээн дээр байсан хүний уугаагүй орхисон архинуудыг авч уугаад Быг та надад архи өгсөнгүй гэж уурлаад байсан. Удаагүй Мын аав, ээж хоёр нь орж ирсэн. Хамт орж ирсэн танихгүй залуу нь ханцуйгаа шамлаад Мыг орилж хашгичихаар нь дэмжээд янз янз болоод байсан. Дараа нь Б Мыг ахын дүү хаёулаа гараадхъя жаахан тайвширчих гээд дагуулаад гарсан. Араас нь танихгүй залуу гарах гэхээр нь би чи байж бай наад  2 чинь хэлж ярих юм байгаа байлгүй гээд түүнийг гаргаагүй. Би тэр хоёрын араас гарахад Быг М заамдчихсан нөгөө л хэлдэг юмаа хэлээд орилоод, түүнийг хөл гар руу нь өшиглөөд л байсан. М тэр танихгүй залууг газар унагаад өшиглөж зодсон. Тэнд байсан хүмүүсийн нэг нь тэр залууг авч цааш нь дагуулж явсан. Тэгээд бүгдээрээ гэрт ороод суусан. М хажуудаа сууж байсан Мы цээж рүү гараа тохойлдсон, аймхай руу нь цохигдсон тул “чи муу яагаад намайг цохидог юм гэсэн чинь М дүрс гээд л асчихсан. Тэгээд тэр хоёр зодолдоод цонх руу ч түлхэлцээд, ширээ нураачих гээд байсан тул Б тэднийг салгах гээд дундуур нь орсон чинь М, Б руу дайраад ширээний хажууд байсан миний охин Ныг хамтад нь түлхэж унагасан. Тэгэхэд л Б уурлаад ширээн дээр байсан аягануудаас нэгийг нь аваад М руу шидсэн, аяга нүүрний аль билээ нэг талд нь оноод цус гоожсон, хацар нь зүсэгдсэн юм байна лээ. Шидсэн аяга нь улаан өнгийн сэнжтэй, шаазан аяга байсан.  М руу шидэхэд нүүрэнд нь оноод газар унаад хагарсан. ...М руу Б аяга шидсний дараа М ч улам дэвээд “та нар муусайн миний хүүхдийг нийлж зодлоо, архины шилээр цохьлоо” гээд орилоод байсан. ...Быг замдаад унагачихаар нь уурлаад сэнжтэй улаан өнгийн аяга шидсэн, тэр аяга нь хагарахыг нь би өөрийн нүдээр харсан. Тэнд байсан хүмүүсээс М, М, танихгүй залуу, М нар л согтуу байсан. ...” гэх мэдүүлэг [5]

 

            6. Гэрч Н.Жын хэрэг бүртгэлтэд 2018 оны 02 дугаар сарын 22-ны  мэдүүлсэн “... Энэ өдөр манайх бага хүүхдийнхээ даахийг үргээн ах дүү нар ирсэн байсан. 16-17 цагийн үед гаднаас М үл таних залуугийн хамт согтуу орж ирсэн. ...М ширээ цохиж, хамт ирсэн залуу руугаа агсраад эхэлсэн. ...М тэр залуугаа үүдний хэсэгт 2-3 удаа элэг рүү нь цохиод нөгөө залуугаа аваад гарсан. Нөхөр маань ч хамт гарсан. Гадаа гараад хашаагаар дуу чимээ болоод байхаар нь нөхөр маань тэднийг аваад хашаанаас гартал М нөгөө залуугаа аймар болтол нь зодсон гэсэн. Тэгээд цагдаа дуудаж нөгөө залууг нь өгч явуулаад Мыг дагуулж орж ирсэн. ...М Мы цээж рүү цохисон. Тэр хоёр барьцалдан орилж хашгирч эхэлсэн. Та нар болиочээ хүүхдийн найранд ирсэн байж гэж хэлсэн боловч тоогоогүй. Нөхөр маань тэднийг салгах гэж дундуур нь ороход Н нөхөр хоёрыг ширээн дээр боож дарж унаган, нимгэн хавтангаар хийсэн борж ширээ голоороо хугарч, аяга, таваг унасан. Нөхрийг ширээн дээр дарж унагахад ширээн дээр хураасан байсан аяга тавагнаас л нөхөр маань аваад М руу шидээд, тэгэхэд л нүүрэнд нь аяга цохигдсон юм шиг байна лээ. Зүүн талын хацарнаас нь цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг [6] ,

 

            7. Гэрч Ч.Ны хэрэг бүртгэлтэд 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн “... 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Б ах бага охиныхоо үсний найрыг хийсэн. 7 цагийн үед М бас нэг танихгүй залуутай гурвуулаа согтуу ирсэн. М их согтуу байсан тул хамт ирсэн залуу, М хоёртой муудалцаад бие биенээ цохилцсон. М, М хоёрыг салгах гэж Буяа ах дундуур нь орсон чинь Буяа ахыг заамдаж, ...арагш нь ширээн дээр дарж унаган тэр ширээ нь хугарч, ширээн дээр байсан аяга, таваг нь газар унаж хагарсан. Тэр үед Буяа ах нэг аяга аваад М руу шидээд аяга нь газар унаад хагарсан. М ахын нүүрнээс цус гоожоод нүүр бие нь нил цус болчихсон, өөрөө цээж нүцгэн, гуталгүй зогсож байсан. Хажуудаа сэнжтэй, улаан өнгийн англиар Nescafe гэсэн бичигтэй шаазан аяга байсан. ...” гэх мэдүүлэг [7] ,

 

            8. Х.Б-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “... 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр би гэртээ байж байхад 20 цагийн орчим шиг санаж байна. Гаднаас манай эхнэрийн хамаатан А.М согтуу нэг залуу дагуулж орж ирсэн. Тэгээд байж байснаа ... дагуулж явсан найзтайгаа муудалцаад зодолдох гээд байсан учир гэрт байсан хүмүүс Мыг “чи одоо найран дээр ирчихээд болохгүй шүү дээ” гэсэн зүйлийг ярьж байсан. Би М болон нөгөө залуу хоёрыг холдуулж салгах гээд дийлээгүй юм. Тэгтэл М намайг газар унагасан. Би ширээний дэргэд байсан улаан өнгийн шаазан аягыг аваад Мын нүүр рүү цохисон. Тэгтэл М хашаан дотор баахан орилж байгаа гараад зугтаасан. ...Би гэр орондоо согтуу нөхөр ирээд хамаг юм сандайчаад хавийн хүмүүс рүү агсраад байхаар нь мөн үр хүүхдээ айхаас болгоомжилж Мыг аягаар нэг удаа цохисон. Би Мад ийм гэмтэл учирна гэж бодоогүй. Өөрийн энэ үйлдлээ ухамсарлаж байна. Ер нь бол энэ хүний гаргасан ааш авираас болоод л ийм хэрэгт орчихлоо. ...”Энержи Кастель” ХХК-д мужааны ажилтнаар ажилладаг. Сард 1,150,000 төгрөгийн цалингийн гэрээгээр ажиллаж байна...” гэх мэдүүлэг [8],

 

            9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2665 тоот дүгнэлтэд:

            Болсон хэргийн товч: 2018 оны 2 дугаар сарын 18-нд хүргэх ах Бод зодуулсан гэх.

            Хэсэг газрын үзлэгт: Зүүн хацарт хөндлөн байрласан 8.5 см урт мэс заслын хэд хэдэн оёдол бүхий шархтай, баруун хацарт 2.5см х 2.5 см талбайд олон тооны жижиг зурагдал бүхий зулгаралттай, баруун шууны гадна дунд хэсэгт 2.5 х 4 см, 2.0 х 0.4см хүрэн өнгийн зулгаралттай.

Толгойн КТГ-н шинжилгээ хийлгэхээр явсан боловч ирээгүй.

            ДҮГНЭЛТ:

            1.А.Мын биед зүүн хацарт шарх, баруун хацар, шуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

 

2.Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэг бүхий зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, шинэ гэмтэл байна.

3.Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт [9],

 

10. “Gold chingis” архины шил, гаднаа улаан өнгөтэй, хугарсан бариул бүхий ESCA гэсэн англи үгийн тал хэсэг харагдсан байдалтай аяганы гэх хагархай 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоол [10], 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 00 цаг 25 минутад хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл [11],

 

11. Хохирогч А.Мын нүүрэнд учирсан гэмтлийг харуулсан гэрэл зураг 2 ширхэг [12], хохирогчоос эмчилгээний зардал нэхэмжилсэн зарлагын баримт [13] ,

 

Шүүгдэгч Х.Б-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас[14], иргэний үнэмлэхийн лавлагаа[15], гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа[16], эд хөрөнгийн талаарх лавлагаа[17], “Энержи Кастель Констракшн” ХХК-ний 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Х.Б- нь өдрийн 40.000 төгрөгийн цалинтай ажилладаг тухай тодорхойлолт”[18], түүний “Хаан” банкинд эзэмшдэг дансны 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны лавлагаа[19], нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа[20], Цагдаагийн ерөнхий газрын гэмт хэрэг, гомдол, мэдээлэл, зөрчлийн талаарх санд дахь Х.Б-ын талаарх мэдээлэл[21] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Б-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Х.Б- нь 2018 оны 2 дугаар сарын 18-ны орой 19-20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 23 дугаар гудамжны 35 тоот өөрийн гэртээ охиныхоо дайхыг үргээх ёслолыг хийж, садан төрлийн хүмүүсээ цайлж байх үед  гэрт нь гаднаас хохирогч А.М согтуу орж ирсэн байна. Улмаар А.М нь хамт ирсэн найз Мтай хэрүүл маргаан үүсгэн, түүнийг цохиж, зодох үед гэрийн эзэн Х.Б- тэднийг салгах явцад А.М нь түүнийг боож унагасан байна. Хохирогчийн энэхүү зүй бус ажиллагааны улмаас шүүгдэгч Х.Б- нь хохирогч А.М руу аяга авч шидэн түүний зүүн шанаан тус газар нь аягаар цохиж эрүүл мэндэд нь зүүн хацарт шарх, баруун хацар, шуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

-хохирогч А.Мын хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн“...2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр найз М гэрт гаднаас нэг шил 0.75 литрийн “Соёрхол” архи аваад орж ирж, нөгөө архиа хувааж уугаад, ...орой 20.00 цаг өнгөрч байхад ...Бын гэрт очиход хүүхдийн үсний найр хийж байсан. ...Тэгээд би хамт явж байсан найз Мтай маргалдсан. ...М бид хоёрыг барьцалдаад авангуут салгасан. ...М бид хоёр салчихаад байж байтал Б гэнэт хажуугаас гарч ирээд улаан өнгийн аягаар миний нүүр лүү цохисон. Миний зүүн  шанаанаас цус гараад эхэлсэн. Быг цохингуут цаанаас ээж ирээд салгасан. ...Миний хувьд Б нүүрний зүүн шанаа хэсэг рүү цохисноос болоод 28 оёдол тавиулсан. Тэгээд эмчилгээ гэж 600.000 төгрөгийн эм тариа бусад тос, боолт гэж хийлгүүлсэн. ...Намайг Б гэрт байсан улаан өнгийн шаазан аягаар л цохиж гэмтэл учруулсан....” гэх мэдүүлэг [22],

-гэрч Л.Нийн хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн “...2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Х.Б-, миний охин Ж нар отгон охиныхоо үсний найрыг хийсэн. Манайх тэднийтэй нэг хашаанд байдаг. ...М ирсэн байсан. Үдэш 21 цагийн үед гэртээ байж байтал хашаагаар нэг хүн орилж хашгирахаар нь гэрээс гартал М нүүр нь цустай, гутал, цамцгүй, толгой нүцгэн, зөвхөн өмдтэй Бын гэрээс гараад хашаанд гэрийн үүдэн дээр зогсож байсан. ...Миний харснаар нүүрний нэг тал нь цус болчихсон л байсан. Б өөрөө хэлэхдээ агсам тавиад Бын хоолойг дараад боохоор нь аяга шидчихсэн гэсэн. ...” гэх мэдүүлэг [23],

-гэрч Н.Аийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Бынх бага хүүхдийнхээ үсний найр хийж бид урилгаар эхнэрийнхээ хамт очсон. 17-18 цагийн үед миний М бага зэрэг халамцуу байдалтай, төрсөн дүүгийн хүү М, зүс таних залуугийн хамт орж ирсэн. ...Мын хацарнаас нь цус гоожчихсон, ...Юу болсныг асуухад танай дүү намайг зодсон гэж байсан. Б “М гэрт янз бүрийн үг хэлээд, цонх ширээ хагалчих гээд намайг барьж аван хавсарч унагасан ч гэлүү, боож унагахаар нь аягаар цохьсон” гэсэн, намайг ороход гал тогооны өрөөний шалан дээр улаан өнгийн сэнжтэй аяга хагараад нил цус болчихсон байсан. ... аягаар цохисон нь үнэн, намайг ороход сэнжтэй улаан өнгийн аяга хагараад цус болчихсон газар хэвтэж байсан. ...М агсам тавиад намайг боохоор нь би аягаар цохисон гэдгээ ч Б хэлсэн. ...” гэх мэдүүлэг [24]

            -гэрч Ж.Бын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2018 оны 2 дугаар сарын 18-ны орой Б ахын гэрт М М, бас нэг танихгүй залуугийн хамт согтуу ирсэн. ...гэнэт хашаанд хүмүүс хашгиралдахаар нь гарч хартал М хамт ирсэн залуугаа зодоод байсан, Б ах гэрээсээ гарч ирэн тэднийг салгаад ...гэр рүүгээ оруулан ширээнд суулгасан. ...М гэнэт боссоноо ...хажуудаа суусан Мы цээж рүү тохойгоороо цохисон. ...Б Мыг салгасан. ...Энэ үед М Быг буйдан дээр дарж унаган хоолойг нь боосон. Б түүнийг болиулах гээд гар нь хүрэхгүй, ...ширээн дээр бөөгнүүлсэн байсан аяга тавагнаас нэг аяга аваад М руу шидсэн. Тэгсэн түүний зүүн талын хацар нь зүсэгдээд, аяга нь газар унаж хагарсан. Энэ аяга нь хажуудаа сэнжтэй “Nescofe” гэсэн бичигтэй улаан өнгийн аяга байсан. ...” гэх мэдүүлэг [25],

-гэрч Н.Уын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр М, М 2 танихгүй залуугийн хамт гурвуулаа согтуу ирсэн. ... М агсам тавиад ... хажуудаа сууж байсан Мы цээж рүү гараа тохойлдсон, аймхай руу нь цохигдсон тул “чи муу яагаад намайг цохидог юм” гэсэн чинь М дүрс гээд л асчихсан. Тэгээд тэр хоёр зодолдоод ...Б тэднийг салгах гээд дундуур нь орсон ...Б уурлаад ширээн дээр байсан аягануудаас нэгийг нь аваад М руу шидсэн, аяга нүүрний аль билээ нэг талд нь оноод цус гоожсон, хацар нь зүсэгдсэн юм байна лээ. Шидсэн аяга нь улаан өнгийн сэнжтэй, шаазан аяга байсан.  М руу шидэхэд нүүрэнд нь оноод газар унаад хагарсан. ...Быг замдаад унагачихаар нь уурлаад сэнжтэй улаан өнгийн аяга шидсэн, тэр аяга нь хагарахыг нь би өөрийн нүдээр харсан. ...” гэх мэдүүлэг [26]

            гэрч Н.Жын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...М үл таних залуугийн хамт согтуу орж ирсэн. ...М Мы цээж рүү цохисон. Тэр хоёр барьцалдан орилж хашгирч эхэлсэн. ...Нөхөр маань тэднийг салгах гэж дундуур нь ороход ...ширээн дээр боож дарж унаган, нимгэн хавтангаар хийсэн бор ширээ голоороо хугарч, аяга, таваг унасан. Нөхрийг ширээн дээр дарж унагахад ширээн дээр хураасан байсан аяга тавагнаас л нөхөр маань аваад М руу шидээд, тэгэхэд л нүүрэнд нь аяга цохигдсон юм шиг байна лээ. Зүүн талын хацарнаас нь цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг [27] ,

            -гэрч Ч.Ны хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...Буяа ах нэг аяга аваад М руу шидээд аяга нь газар унаад хагарсан. М ахын нүүрнээс цус гоожоод нүүр бие нь нил цус болчихсон, өөрөө цээж нүцгэн, гуталгүй зогсож байсан. Хажуудаа сэнжтэй, улаан өнгийн англиар Nescafe гэсэн бичигтэй шаазан аяга байсан. ...” гэх мэдүүлэг [28] ,

            -Х.Б-ын хэрэг бүртгэлтэд яллагдагчаар мэдүүлсэн “... 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр би гэртээ байж байхад 20 цагийн орчим ...гаднаас манай эхнэрийн хамаатан А.М согтуу, нэг залуу дагуулж орж ирсэн. Тэгээд... дагуулж явсан найзтайгаа муудалцаад зодолдох гээд байсан. ...Би М болон нөгөө залуу хоёрыг холдуулж салгах гээд дийлээгүй. Тэгтэл М намайг газар унагасан. Би ширээний дэргэд байсан улаан өнгийн шаазан аягыг аваад Мын нүүр рүү цохисон. Тэгтэл М хашаан дотор баахан орилж байгаа гараад зугтаасан. ...” гэх мэдүүлэг [29]

            -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2665 тоот дүгнэлт[30], 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 00 цаг 25 минутад хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл [31], эд мөрийн баримтаар тооцсон хугарсан бариул бүхий ESCA гэсэн англи үгийн тал хэсэг харагдсан байдалтай аяганы гэх хагархай 1 ширхэг [32], хохирогч А.Мын нүүрэнд учирсан гэмтлийг харуулсан гэрэл зураг 2 ширхэг [33] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Х.Б- нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хууль зүйн дүгнэлт:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар шүүгдэгч маргахгүй, тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байна гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас үзвэл тухайн гэмт хэрэг гарсан өдөр Х.Б- нь гэртээ хүүхдийнхээ дайхыг үргээж, садан төрлөөрөө цугласан байхад түүний гэрт хохирогч А.М нь согтуу орж ирсэн, улмаар өөрийн дагуулж ирсэн найз Мтай маргалдан, түүнийг зодох зэрэг үйлдэл гаргахад гэрийн эзэн Х.Б- өөрийн гэрт нь хэрүүл маргаан үүсгэсэн тэднийг болиулах зорилгоор, мөн өөрийн хүүхдээ айхаас болгоомжилж, мөн баяр ёслолыг нь үймүүлсэн А.Мын үйлдлийг таслан зогсоох зорилгоор түүнд шаардлага тавьсан боловч А.М нь үл тоож, улмаар Х.Б-ыг боож унагасан байна. Үүний улмаас шүүгдэгч Х.Б- нь хохирогч А.М руу шаазан аяга шидэж, түүний нүүрэнд цохиж хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байх ба гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч согтуугаар шүүгдэгчийн гэрт очиж агсан тавьж, хэрүүл маргаан үүсгэсэн зүй бус үйлдлийн улмаас болсон, нөгөө талаас шүүгдэгч Х.Б- нь шууд санаатай үйлдлээр хохирогч руу аяга авч шидэж, гэмтэл учруулсан байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.Мын биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул шүүгдэгч Х.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тиймээс шүүгдэгч Х.Б-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх хуулийн зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Хохирогч А.М нь хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ “...эмчилгээ гэж 600.000 төгрөгийн эм тариа бусад тос, боолт гэж хийлгүүлсэн, эмчилгээний зардал 600.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэж мэдүүлж, хэрэгт эм тарианы 393,500 төгрөгийн толгойн компьютер томографийн зурагны төлбөр зэрэгт 513.500 төгрөгийн баримтыг ирүүлсэн[34] байна. Үүнээс 393,500 төгрөгийн эм тарианы зардлаас ренгер буюу хордлого тайлах тариа нь тус гэмт хэргийн улмаас А.Мад учирсан зүүн хацарт шарх, баруун хацар, шуунд зулгаралт бүхий хөнгөн хохиролд хамааралтай гэж үзэх боломжгүй тул тарианы үнэ 15,000 төгрөгийг хасч, 378,500 төгрөг дээр 120,000 төгрөгийг нэмж, нийт 498,500 төгрөгийг нэг сарын хугацаанд шүүгдэгч Х.Б-оос гаргуулж хохирогч А.Мад олгох нь зүйтэй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас Х.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Х.Б-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ   тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзнэ үү. Х.Б- ажлын газартаа хүсэлт өгсөн боловч 3 сар ажилласны дараа жинхлэх учраас тушаалыг гаргаж өгөх боломжгүй гэсэн хариуг өгсөн байдаг. Иймээс Х.Б- нь тодорхой ажил эрхэлдэг талаар бусад баримтыг гаргаж өгч чадаагүй. Мөн шүүгдэгч нь бага насны гурван хүүхэдтэй, урьд ял шийтгэлгүй зэргийг харгалзан торгуулын ялын доод хэмжээгээр ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлөхөөр хугацааг тогтоож өгнө үү. Шүүх хуралдааны дараа хохирогчтой холбогдож хохирлыг барагдуулах арга хэмжээг авах болно гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Б-од эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Б- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх бөгөөд шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл байдал, “Энержи Кастель констракшн” ХХК-ийн цалин хөлсний талаарх тодорхойлолт баримтад үндэслэн цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан түүнд 500,000 төгрөгийн торгох ял оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 3 сар буюу 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Х.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            3.Бусад асуудлаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж “Gold chingis” архины шил, гаднаа улаан өнгөтэй, хугарсан бариул бүхий ESCA гэсэн англи үгийн тал хэсэг харагдсан байдалтай аяганы гэх хагархай 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тайж овгийн Х.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Х.Б-од торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3  сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгуулын ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Gold chingis” архины шил, гаднаа улаан өнгөтэй, хугарсан бариул бүхий ESCA гэсэн англи үгийн тал хэсэг харагдсан байдалтай аяганы гэх хагархай 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-оос нэг сарын хугацаанд 498,500 /дөрвөн зуун ерэн найман мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж  хохирогч А.Мад олгосугай.  

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Х.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 

 

 


[1] хавтаст хэргийн 15-17 дугаар тал.

[2] хавтаст хэргийн 18-19 дүгээр тал.

[3] хавтаст хэргийн 20-21 дүгээр тал.

 

[4] хавтаст хэргийн 22-23 дугаар тал.

[5] хавтаст хэргийн 24-25 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 27 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал.

[8] Хавтаст хэргийн 74-75 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 33 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 38 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 7-10 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 34 дүгээр тал.

[13] Хавтаст хэргийн 37 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 57 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 53 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 59 дүгээр тал.

[17] Хавтаст хэргийн 60 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 78 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 44-52 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 54 дүгээр тал.

[21] Хавтаст хэргийн 65 дугаар тал.

[22] хавтаст хэргийн 15-17 дугаар тал.

[23] хавтаст хэргийн 18-19 дүгээр тал.

[24] хавтаст хэргийн 20-21 дүгээр тал.

[25] хавтаст хэргийн 22-23 дугаар тал.

[26] хавтаст хэргийн 24-25 дугаар тал.

[27] Хавтаст хэргийн 27 дугаар тал.

[28] Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал.

[29] Хавтаст хэргийн 74-75 дугаар тал.

[30] Хавтаст хэргийн 33 дугаар тал.

[31] Хавтаст хэргийн 7-10 дугаар тал.

[32] Хавтаст хэргийн 38 дугаар тал.

[33] Хавтаст хэргийн 34 дүгээр тал.

[34] Хавтаст хэргийн 37 дугаар тал.