| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00273/И |
| Дугаар | 150/шш2025/00256 |
| Огноо | 2025-09-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 150/шш2025/00256
2025 09 04 150/ШШ2025/00256
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *р хороо * тоот хаягт байрлах “*” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг, * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,147,019.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7110808847 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 1,132,019.15 төгрөг, Нотариатын төлбөрт 15,000.0 төгрөг, Нийт 1,147,019.15 төгрөгийг хариуцагч * гаргуулах...” гэжээ.
Хариуцагч * нь 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Хариуцагч * миний бие *-ээс нэхэмжилсэн 1,147,019.15 төгрөгийг 2025.09.15-ны өдрөөс эхлэн 286,786 төгрөгөөр 4 сарын хугацаанд төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 15-р хуудас/
“*” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэлд нь хүлээн зөвшөөрч 2025.09.15-ны өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд тэнцүү хуваан төлөх хүсэлттэй тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 32-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*” ХХК нь хариуцагч *д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 1,147,019.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч * миний бие *-ээс нэхэмжилсэн 1,147,019.15 төгрөгийг 2025.09.15-ны өдрөөс эхлэн 286,786 төгрөгөөр 4 сарын хугацаанд төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгч “*” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэлд нь хүлээн зөвшөөрч 2025.09.15-ны өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд тэнцүү хуваан төлөх хүсэлттэй тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэж хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж,
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч “*” ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 1,147,019.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,078 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 16,039 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 16,039 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*” ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 1,147,019.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,078 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 16,039 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 16,039 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН