| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/0375/Э |
| Дугаар | 426 |
| Огноо | 2018-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 426
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,
улсын яллагч А.Мөнхзул,
шүүгдэгч Т.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 000 овгийн Т.М-т холбогдох эрүүгийн 000000000000000 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Т.М- Монгол Улсын иргэн, 000 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр 0000 суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, 000 ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 5 эхнэр, 0-7 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлийн лавлагаагаар Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар баг, Бичигт булгын 8 дугаар гудамжны 42 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн00 дугаар хороо, 000 р гудамжны 000 тоотод түр оршин суудаг, урьд ял шийт.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Т.М- нь 2017 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 000 дүгээр хорооны 000 тоотод иргэн Д.Э баруун чихийг хазаж, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:_
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М- мэдүүлэхдээ:
Хохирогчоор тогтоогдсон Д.Э нь миний том эгчийн нөхөр юм. Э нь манай гэр бүлийнхэнтэй таарамж муутай байдаг. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажлаа тараад 20 цагийн үед гэртээ байж байхад хүргэн дүү С над руу утсаар яриад “танай дүү М,Э хүчирхийлсэн гэсэн мессеж Эаас ирүүллээ” гэж хэлсэн. Мөн манай дүү М “ах нартайгаа унтаж хэвтдэг” гэсэн мессеж явуулсан байхаар нь Э “яагаад ийм мессэж явуулаад байгаан, юу болоод байгаа юм” гэдгийг тодруулахаар гэрт нь очсон. Тэгээд Э-аас “яагаад М-ийг хүчирхийлсэн гэсэн мессеж явуулсан”-ыг асуухад “чи тэгээд яах юм” гээд надтай маргалдсан. Э бид хоёр зууралдаж орон дээр нь хамт унасан. Тэгээд би доор нь ороод босож чадахгүй байсан учраас Э-ы чихнээс нь хазчихсан юм. Хохирогч надаас хохирлын мөнгө нэхэмжлээгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 00000000000000000 дугаартай хэргээс:
1.Хохирогч Д.Э хэрэг бүртгэлтэд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 03 цагийн үед авгайн дүү, хүргэн хоёр цонх тогшихоор нь сэрсэн. Эгчийгээ дагуулж ирж байгаа байх гээд хаалга онгойлгож өгсөн. Хоёулаа орж ирээд С шууд хэрүүл өдсөн. Би та нартай хэрүүл хийхгүй гээд Сг шууд үүд рүү түлхсэн. Тэгтэл М нь “зүгээр байж бай” гээд надыг түлхсэн. Би М-ыг “чи ч гэсэн гар, би та нартай хэрүүл хийхгүй” гэсэн. Тэгэхэд М “чи ер нь яах гээд байгаан” гээд хутга бариад дайрсан. Би тэр үед хутгатай гарыг нь бариад ноцолдсон. Тэр үед С хажуугаас орж ирж намайг өшиглөж араас хоолой боож татсан. Тэгэхэд Мын хутгатай гарыг барьж байхад М чих хазсан. Манай гурван хүүхэд орилж байгаад том охин Мыг түлхэж зайчилж өгсөн. Би тэр үед Сг хөлөөрөө унагааж Сгаас холдсон. М бас хутгатайгаа холдсон. Би хойшоо болж цагдаагийн 102-т нь дуудлага өгсөн. Тэгээд тэр хоёр чамайг алнаа гэж хэлээд зугтаагаад явсан. Цагдаагийн алба хаагч нар ирэхэд гэр лүүгээ зугтааж явсан байсан. Цагдаа нар ирээд өргөдлөөр ханд гэж зөвлөөд өргөдөл бичиж байхад цагдаагийн алба хаагчид 103 дуудаж өгсөн. 103-н эмч ингэж болохгүй гоо сайхан байна очиж үзүүл гэсэн. М, С нарт гомдолтой хуулийн дагуу шалгаж өгнө үү. ...” гэх мэдүүлэг [1] ,
2. Хохирогч Д.Э-ы хэрэг бүртгэлтэд дахин 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн “...Би эхнэр Т 2009 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулаад хамт амьдарсан. Т 2016 оны 11 дүгээр сараас архи уугаад оройтож гэртээ ирнэ, нэг бол хонууд өнжүүтээр алга болно, сүүлдээ 15-20 хоног гэртээ ирэхгүй алга болчихдог болсон. Хамгийн сүүлд 2017 оны 10 дугаар сард гэрээсээ яваад одоо болтол гэртээ ирэхгүй байгаа. Уг нь бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй, хүүхдүүд маань над дээр байдаг юм. Т өөрөө архи уугаад гэртээ ирэхгүй удхаараа гэрийнхэндээ “намайг архи ууж агсан тавиад зодсон” гээд буруу ойлгуулчихдаг юм шиг байна лээ. Тэрнээс болоод 2017 оны 11 сарын 10-наас 11-нд шилжих шөнө 03 цагийн орчим хүн хаалга цохихоор нь би босоод хаалгаа тайлж өгсөн. Гэтэл Тгийн хүргэн С, төрсөн дүү М нар согтуу байдалтай гэрт орж ирээд С нь “чи” гээд хэрүүл маргаан үүсгэх янзтай байхаар нь би тэдэнд “би жоохон хүүхдүүдтэй байна, та нар гарцгаа явцгаа” гэсэн. Тэгэхэд С “чи муу” гээд над руу дөхөөд ирэхээр нь түүнийг цааш нь түлхсэн. Тэгсэн чинь хажуугаар нь М орж ирээд куртикныхаа халааснаас хар өнгөтэй иштэй байхаа, жижиг хэмжээтэй тонгорог гаргаж ирээд “чи миний эгч, миний аавыг зодсон” гэж хэлээд дайрсан. Би М-ын хутгатай гарыг нь барьж аваад урагш нь татаж унагаад гартай нь ноцолдож байхад хажуунаас С толгой руу 2-3 удаа гараараа цохиод, цээж нуруу руу 3-4 өшиглөөд араас татаад байсан. Би эсэргүүцэж чадахгүй Мын хутгатай гартай л ноцолдоод байсан. Энэ үед М миний чихнээс хазсан. Би Мын хутгатай гартай нь ноцолдож байгаад түүний тонгорогийг нугалаад эвхчихээд С миний араас хоолой боогоод татаад байсныг тавиулахад С хойшоо суучихсан. Тэгээд би тэр хоёроос салаад босоод ирэхэд тэр хоёр хоёулаа босоод ирсэн. М дахин тонгоргоо дэлгээд “чамайг ална” гээд байсан. Би тэр хоёроос салаад утсаа шүүрч аваад “цагдаа дуудлаа” гээд залгахад тэр хоёр гараад зугтчихсан. Миний чихнээс М хазсан. Бид зууралдсан болохоор М намайг өөр нэг их цохиж чадаагүй. Харин С хажуунаас цээж, нуруу, толгой руу гар хөлөөрөө цохиод байсан. Би өөрөө бол тэдэнтэй муудалцаад байсан зүйлгүй. ...” гэх мэдүүлэг [2] ,
3.Гэрч Н.С-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 10 дугаар сард манай эхнэр Мийн эгч Т манай гэр 3, 4 хорооллын эцэст түрээсийн байранд байхад ирсэн. Яагаад манай гэрт ирсэн бэ гэхээр “Этай таарч тохирохгүй байна” гэж нэг хэсэг байсан. Тэгэхэд Э миний утас руу залгаж “Тг битгий гэртээ байлга, бузар янхан” гээд үг хэлээр доромжилсон байдалтай харьцсан. Би Тд “танай нөхөр чинь над руу утсаар залгаад янз бүрийн юм яриад байх юм, шөнө оройгүй залгаад байна, та манай гэрт байгаад байж болохгүй, яв” гээд явуулсан. Э Тг явсны дараа ч над руу байнга залгаж “Т танай гэрт байгаа юм биш шүү” гэж над руу мессеж бичсэн. Би эхнэр Мт “чи эгч Тгийн нөхөр Этай унтсан юм уу” гэж нэг шөнө бид хоёр маргалдаж байсан.
Э 2017 оны 11 дүгээр сарын 10-ны орой миний утас руу мессеж бичиж, “чиний бузар авгай чинь /М/ ах нартайгаа миний хажууд унтаж хэвтэж байсан, чи мэдэх үү” гэхээр нь би эхнэр Мийн ах М луу утсаар хэлсэн чинь “яг үнэн юм уу мессеж нь байгаа юм уу, ах нь яваад очъё гэсэн. Бид хоёр манай гэрийн гадаа уулзаж Эы гэр болох 000 хороо 000 тоотод такси барьж 01 цагийн үед очсон. Э гэрийнхээ хаалгыг онгойлгож өгсөн. М бид хоёр Эы гэр лүү орж М ах гар утас дээр байгаа мессежээ унших гэхээр нь би гар утас дээр ирсэн мессежийг уншиж хэлсэн. Э “чи юу яриад байгаа юм” гээд над руу дайрсан. М “наад чинь бие муутай чи яах гээд байгаа юм” гээд Эы цээжээр тэвэрч татаад надаас салгасан. Дахиад Э “чи юу гээд байгаа юм” гээд дайрахаар нь М дахиж намайг татаж аваад, гэрээс гар гэсэн. Би гараад хэсэг хугацаанд гадаа зогсоод М гарч ирэхгүй болохоор нь буцаж орсон. Тэр үед Эы баруун чихнээс цус гарчихсан, М “чи миний дүү нар луу мессеж бичиж дарамталдаг хэн бэ” гээд тэр хоёр маргалдаад зогсож байхаар нь би Мыг аваад гэрээс гарч, бид гэрлүүгээ явсан. Э миний эхнэр Мийн талаар янз бүрийн мессэж бичихээр нь би ах Мт нь хэлсэн чинь хамт очье гээд бид тэр орой очсон. Эы чихийг М хазчихсан гэж дараа нь надад өөрөө хэлсэн. Би Мыг хутгатай явсан талаар мэдэхгүй. Би Эы биед гэмтэл учруулаагүй. Э өөрөө “чи юу яриад байгаа юм” гээд над руу дайраад байсан. Тэгээд намайг гэрээс гар гээд М хөөгөөд байсан. Би тэгээд гэрээс гарсан. Тэрнээс хойш гэрт юу болсон талаар мэдэхгүй, эргэж гэрт ортол Эы баруун чихнээс цус гарчихсан байсан. ...” гэх мэдүүлэг [3],
4. Гэрч Т.Тгийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн “...Би ЫЫЫийн Этай 2000 онд гэр бүл болж, дундаасаа 2 хүүхэдтэй болсон. 2007 онд Э бид гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хоёр тийш болж, хамт амьдрахгүй байгаа. Манай хүргэн С, дүү М хоёр луу Э утсаар янз бүрийн мессэж бичээд байхаар нь М, С хоёр манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандал 3-112 тоотод шөнө очиж маргалдсан гэсэн. М миний төрсөн дүү байгаа юм. ...Манай хүргэн С эхнэр Мийн гар утас руу Э янз бүрийн мессэж бичээд байна гэж надад хэлж байсан. Мийг ах М өмөөрч очсон юм байна лээ. М, Сгийн эхнэр М хоёр миний төрсөн дүү юм....” гэх мэдүүлэг [4],
5.Гэрч Т.Мийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 10 дугаар сард өдрийг сайн санахгүй байна. Миний нөхөр С Э над руу Т эгчийг асуугаад янз бүрийн мессэж бичээд байна гээд тэр мессэжийг надад уншуулаад, энэ үнэн юм уу гэж асуусан. Уг мессежэд Э “танай эхнэртэй чинь унтчихсан шүү дээ” гэсэн утгатай мессэж байсан. Нөхөр С “тийм үү” гэхээр нь “тийм” гэдгээ хэлсэн. Тэр орой С ах М-тай хамт Эы гэрт очсон гэсэн. ...” гэх мэдүүлэг [5],
6.Т.М-ын мөрдөн байцаалтад 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн:
“...2017 оны 11 дүгээр сарын 10-ны орой ажлаасаа буугаад гэрт иртэл дүү охин Мийн нөхөр С утсаар яриад эгч Тгийн нөхөр Э утсаар “танай эхнэр Мийн охин насыг нь авсан хүчирхийлсэн, ах нартайгаа унтаж хэвтдэг гэж байна” гэхээр нь Э та хоёр муудалцсан юм уу гэсэн чинь үгүй гэсэн. Э-ы гэрт хамт очъё гээд С бид хоёр 3, 4 хорооллын эцэст уулзаж, Б-руу такси барьж Эы гэрт очсон. Гэрт ортол Э хоёр хүүхэдтэйгээ байхаар нь “та С руу юу яриад байгаа юм” гэсэн чинь “би юу ярьсан юм” гэхээр нь “та энэ утсыг хар” гээд явуулсан мессэжийг нь үзүүлсэн. С руу Э “чи муу юу яриад байгаа юм” гээд дайрсан. Би дундуур нь орж салгачихаад дахин С мессэжийг нь уншсан чинь дахиж Э зууралдах гээд С руу дайрсан. С тэгээд гараад явсан. Би Эаас ...“тийм юм болсон уу” гэсэн чинь “болсон бол яах юм” гээд над руу дайрахаар нь Этай зууралдаад орон дээр би доор нь орж унасан. Би тэгж байгаад Эы баруун чихнээс нь хазчихсан юм. Тэгсэн чинь Э орноос босоод ирэхээр нь би өмдний халаасанд байсан жижиг тонгорог хутга гаргаж ирээд Э дайрах гээд байхаар нь би хутга гартаа барьчихаад “цаашаа пизда минь” гэж хэлээд зогсож байгаад “чи одоо аавыг минь зодсон, эгчийг минь бас зодсон. Одоо болоо юм биш үү пизда минь” гэж хэлсэн. Гэрээс нь гарах гэтэл С гаднаас орж ирээд явъя гээд бид хоёр гараад явсан. Манай дүү М-тэй унтсан, бас М-ийг ах нартайгаа унтдаг гэсэн мессэж С-ийн утас руу бичсэн байхаар гэрт нь очсон юм. Э намайг орон дээр дараад авахаар нь уур хүрээд баруун чихнээс нь хазчихсан юм. Би авч явсан хутгаараа Э-ы биед хүрээгүй. Харин гаргаж ална шүү гэж айлгасан. Би Х-ээс хонь ачиж ирчихээд, хутга авч явж байсан юм. Санаатайгаар Э-ыг хутгаар айлгаж, хутгална гэж хутга авч яваагүй. ...” гэх мэдүүлэг [6],
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 0000 тоот дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Баруун чихний гадна дэлбэнд 0.5х4см хагас дугуй
хэлбэрийн хазагдсан шарханд мэс заслын оёдол тавигдсан, баруун чих хаван
хавдартай, зүүн чихний гадна дээд хэсэгт 0.5х2см хүрэн улаан өнгийн зулгаралттай,
цээжний зүүн доод хэсэгт 0.5х2см-с 5см хүртлэх хэмжээтэй 5-6-н ширхэг хүрэн
улаан өнгийн зулгаралттай.
2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмчийн үзлэгт: Онош: баруун чихний зөөлөн эдийн няцрал, хазагдсан шарх, цээжний зөөлөн эдийн няцрал гэжээ.
ДҮГНЭЛТ:
1.Д.Эы биед баруун чихний зөөлөн эдийн няцрал, хазагдсан
шарх, зүүн чих, цээжний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2, 4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
7.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ..” гэсэн дүгнэлт [7],
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэмэлт материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2017 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн шинжээчийн 00 тоот ДҮГНЭЛТ:
1, 3. Эы биед баруун чихний зөөлөн эдийн няцрал, хазагдсан шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн чих, цээжний зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
2. Дээрхи баруун чихний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хазагдсан шархны улмаас үүснэ.
4. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 2-с дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. /шинжээч Ц.Оюун-эрдэнэ/ ...” гэсэн дүгнэлт [8],
9. Т.М-ын иргэний үнэмлэхний лавлагаа[9], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас[10], Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт [11], хохирогч Д.Эы гэрлэлтийн лавлагаа [12], Т.М-ын “Хаан” банкинд эзэмшдэг дансны хуулга[13], “Өнө-Алт” ХХК-ний ажлын болон цалингийн тодорхойлолт [14] зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
1.Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Т.М- нь 2017 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Мандалын 03-р гудамжны 112 тоотод оршин суух, хүргэн Д.Эыг “танай дүү Мийн охин насыг нь авч хүчирхийлсэн, М нь ах нартайгаа унтаж хэвтдэг” гэж хэлж доромжиллоо” гэсэн шалтгаанаар түүнтэй маргалдаж, улмаар хохирогчийн баруун чихийг хазаж “баруун чихний зөөлөн эдийн няцрал, хазагдсан шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
-хохирогч Д.Эы 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 03 цагийн үед ...М “чи ер нь яах гээд байгаан” гээд хутга бариад дайрсан. ...Мын хутгатай гарыг барьж байхад М чих хазсан. ...” гэх мэдүүлэг [15] , мөн түүний 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хохирогчоор дахин мэдүүлсэн “...Би эхнэр Т 2009 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулаад хамт амьдарсан. ...2017 оны 11 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө ...Тгийн хүргэн С, төрсөн дүү М нар согтуу байдалтай гэрт орж ирсэн. ...М орж ирээд куртикныхаа халааснаас хар өнгөтэй иштэй байхаа, жижиг хэмжээтэй тонгорог гаргаж ирээд “чи миний эгч, миний аавыг зодсон” гэж хэлээд дайрсан. ...Би эсэргүүцэж чадахгүй Мын хутгатай гартай л ноцолдоод байсан. Энэ үед М миний чихнээс хазсан....” гэх мэдүүлэг [16] ,
-гэрч Н.Сгийн мэдүүлсэн “...2017 оны 11 дүгээр сарын 10-ны орой миний утас руу Э мессэж бичиж “чиний бузар авгай чинь /М/ ах нартайгаа миний хажууд унтаж хэвтэж байсан, чи мэдэх үү” гэсэн. Би эхнэр Мийн ах М луу утсаар хэлсэн чинь “яг үнэн юм уу, мессэж нь байгаа юм уу, ах нь яваад очьё” гэсэн. Бид хоёр Эы гэрт ...очсон. ...би гар утас дээр ирсэн мессэжийг уншиж хэлсэн. ...М “чи миний дүү нар луу мессэж бичиж дарамталдаг хэн бэ” гээд тэр хоёр маргалдсан. ...Эы чихийг М хазчихсан гэж дараа нь өөрөө надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг [17],
-Гэрч Т.Мийн мэдүүлсэн “...мессежэд Э “танай эхнэртэй чинь унтчихсан шүү дээ” гэсэн утгатай мессэж байсан. Тэр орой С ах Мтай хамт Эы гэрт очсон гэсэн. ...” гэх мэдүүлэг [18],
-шүүгдэгч Т.М-ын хэрэг бүртэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...2017 оны 11 дүгээр сарын 10-ны орой ...дүү охин Мийн нөхөр С утсаар яриад эгч Тн нөхөр Э утсаар “танай эхнэр Мийн охин насыг нь авч хүчирхийлсэн, мөн ах нартайгаа унтаж хэвтдэг гэж байна” гэсэн. Би Эы гэрт хамт очьё гээд С бид очсон. ...С мессэжийг нь уншсан. Би Эаас “тийм юм болсон уу” гэсэн чинь “болсон бол яах юм” гээд над руу дайрахаар нь Этай зууралдаад орон дээр, би доор нь орж унасан. Би тэгж байгаад Эы баруун чихнээс нь хазчихсан юм. ...Э намайг орон дээр дараад авахаар нь уур хүрээд баруун чихнээс нь хазчихсан юм....” гэх мэдүүлэг [19] /шүүх хуралдаан тэмдэглэлд/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн болон хэргийн материалаар нэмэлтээр гаргасан шинжээчийн 14270, 33 тоот дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.М- гэм буруугийн талаар маргаагүй.
Хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагчаас шүүгдэгч Т.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Т.М- нь гэм буруугийн талаар маргахгүй гэсэн тайлбарыг гаргасан.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Т.М-ын төрсөн дүү Т.Тн нөхөр хохирогч Д.Э болох нь хэрэгт авагдсан гэрлэлт бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба шүүгдэгч, хохирогч нар нь садан төрлийн хүмүүс байна. Тэд урьд нь таарамжгүй харилцаатай байсан байх бөгөөд тухайн өдөр садан төрлийн хоорондох асуудлаас болж маргалдан, улмаар шүүгдэгч Т.М- нь шууд санаатай үйлдлээр хохирогч Д.Эы чихийг хазаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтүүд, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон ба хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тиймээс шүүгдэгч Т.М-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Эы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн зардлыг нэхэмжлээгүй, холбогдох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн шүүхээс 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирогчоос гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй гэж мэдэгдсэн байх тул хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Т.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, мөн цалин хөлс, орлогыг харгалзан торгуулын ялыг биелүүлэх хугацааг 4 сарын хугацаагаар тогтоох тухай дүгнэлтийг,
шүүгдэгч Т.М-аас шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо “...хохирогч Д.Э миний дүүг доромжилсон мессэж явуулаагүй бол би гэмт хэрэгт холбогдохгүй байсан, хохирогчийн зүй бус ажиллагаа байсан учраас торгуулын ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.
Шүүхээс шүүгдэгч Т.М-т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.М- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хувийн байдал буюу урьд ял шийтгэлгүй, тогтмол эрхэлсэн ажилтай, мөн “Өнө Алт” ХХК-ний тодорхойлолт, цалингийн тооцооллын баримт зэрэгт үндэслэн түүнд 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
3.Бусад асуудлаар.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийнхэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэг 000 овгийн Т.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуу мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэх хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 хоногийн хугацаанд тогтоож, тогтоосон хугацаанд торгохыг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Т.М-т мэдэгдсүгэй.
4. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Т.М- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Э нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
[1] Хавтаст хэргийн 9-10 дугаар тал
[2]Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал.
[3] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал
[4]Хавтаст хэргийн 17-18 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал.
[6] Хавтаст хэргийн 40-41 дүгээр тал.
9 Хавтаст хэргийн 42 дугаар тал.
10 Хавтаст хэргийн 34 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 24 дүгээр тал.
[8] Хавтаст хэргийн 29-30 дугаар тал.
[10] Хавтаст хэргийн 34 дүгээр тал.
[11] Хавтаст хэргийн 66 дугаар тал.
[12] Хавтаст хэргийн 43 дугаар тал.
[13] Хавтаст хэргийн 67,87-89 дүгээр тал.
[14] хавтаст хэргийн 54, 91-92 дугаар тал.
[15] Хавтаст хэргийн 9-10 дугаар тал
[16]Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал.
[17] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал
[18] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал.
[19] Хавтаст хэргийн 40-41 дүгээр тал.
9 Хавтаст хэргийн 42 дугаар тал.
10 Хавтаст хэргийн 34 дугаар тал