| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00207/И |
| Дугаар | 150/шш2025/00262 |
| Огноо | 2025-09-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 150/шш2025/00262
2025 09 05 150/ШШ2025/00262
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *р хороо * тоот * давхар хаягт байрлах “*” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг, * хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,469,494.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...* нь 2024 оны 01 сарын 23-ны өдөр 312420494Х дугаартай "Зээлийн гэрээ"-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 3,199,900 төгрөгийн зээлийг сарын 3.5%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон Зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн байх ба 2025-05-14-ны өдөр зээлийн гэрээний үүрэг 272 хоног зөрчигдсөн байна. Дээрх хугацаанд хариуцагч нь 1,297,100 төлөлт хийсэн байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд *аас
- Үндсэн зээл: 2,593,194.44 төгрөг, - Зээлийн хүү: 831,427.31 төгрөг,
- Нэмэгдүүлсэн хүү: 32,872.83 төгрөг, - Нотариатын зардал 12,000.00 төгрөг, нийт 3,469,494.58 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.5 дахь заалтад "... Зээлийн эргэн төлөгдөх хуваарийн дагуу төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн 20%-иар нэмэгдүүлсэн хүү тооцож төлнө. Үндсэн зээл, зээлийн хүү, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, төлөх хуваарьт өдрийн дараа өдрөөс эхлэн тооцно..." гэж заасны дагуу тооцов. Мөн нэхэмжлэлд тусгасан хариуцагчийн хаягт хариуцагч оршин суудаггүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7543 дахь заалтад "Энэ хуулийн 7542-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ... гэж заасны дагуу нэхэмжлэлд тусгасан хариуцагчийн цахим хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас илгээж орно...” гэжээ.
Хариуцагч * нь 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие хариуцагч * нь * ХХК-аас нэхэмжилсэн 3,469,494.58 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 1,156,449 төгрөгөөр төлж барагдуулна...” гэжээ. /хавтаст хэргийн 31-р хуудас/
“*” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...* ХХК-ийн нэхэмжлэлтэй *д холбогдох хэрэгт тайлбартай танилцлаа. Нэхэмжилсэн төлбөрийг хуваан төлөх хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хавтаст хэргийн 32-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*” ХХК нь хариуцагч *д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,469,494.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие хариуцагч * нь * ХХК-аас нэхэмжилсэн 3,469,494.58 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 1,156,449 төгрөгөөр төлж барагдуулна...” гэсэн тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгч “*” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие хариуцагч * нь * ХХК-аас нэхэмжилсэн 3,469,494.58 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 1,156,449 төгрөгөөр төлж барагдуулна...” гэж хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж,
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч “*” ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,469,494.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 35,231 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 35,231 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*” ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,469,494.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 35,231 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 35,231 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН