| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00941/И |
| Дугаар | 103/ШШ2025/00801 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 103/ШШ2025/00801
| 2025 оны 09 сарын 25 өдөр | Дугаар 103/ШШ2025/00801 | Улаанбаатар хот |
2025 09 25 103/ШШ2025/00801
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, Багануур дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, ... дугаар байрны ..тоотод оршин суух, ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* ******* нарт холбогдох 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Багануур дүүргийн Прокурорын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Н.*******, Б.******* нар нь бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхээр тус дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хүсэлт гарган, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаатай зээлсэн. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хуваарийн дагуу 3,000,000 төгрөгийн төлөлт хийж үлдэх 3,000,000 төгрөгийн төлөлт хийгээгүй, өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3,2 дугаар зүйлийн 2.5, 3 дугаар зүйлийн 3.10-т заасны дагуу Н.*******, Б.******* нар нь 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.*******, Б.******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс хөнгөлттэй зээл авсан. Одоо нэхэмжилж байгаа 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь 3,000,000 / гурван сая/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сард багтаан төлнө гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Н.*******, Б.******* нар нь 3,000,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сард төлөх хугацааг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Багануур дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* ******* нарт холбогдох 3,000,000 /гурван сая/ төгрөгийг 2025 оны 11 дүгээр сард багтаан төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Н.*******, Б.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 62,950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 31,475 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ