| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00917/И |
| Дугаар | 103/ШШ2025/00813 |
| Огноо | 2025-09-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 103/ШШ2025/00813
| 2025 оны 09 сарын 29 өдөр | Дугаар 103/ШШ2025/00813 | Улаанбаатар хот |
2025 09 29 103/ШШ2025/00813
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Багануур дүүрэг 3 дугаар хороо, Хөдөө хэсэгт оршин суух, ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, :: дугаар байрны .. тоотод оршин суух ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие ******* Ариунболд нь өөрийн төрсөн дүү ******* ******* гуйгаад байхаар нь итгэж 5,000,000 төгрөгийг зээлдүүлж 08 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөгийн хүү өгч авахаар тохиролцож Хэрлэн худалдааны төвийн ХААН банкны АТМ-ээс эхнэр ******* хамт ирж эхнэрийнхээ данс руу шилжүүлж авсан. Цаг хугацаа өнгөрч утсаар залгахад маргааш удахгүй өгнө гэсээр байгаад өнөөг хүрсэн. Иймд ******* 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Мөнхбат нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ариунболдоос авсан 5,000,000 төгрөгийг маргаангүй бүрэн төлнө гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,000,000 төгрөг /таван сая/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 47,475 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч 47,475 төгрөгийг тус тус гаргуулж *******од олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ