| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00986/И |
| Дугаар | 103/ШШ2025/00817 |
| Огноо | 2025-09-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 103/ШШ2025/00817
| 2025 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 103/ШШ2025/00817 | Улаанбаатар хот |
2025 05 01 103/ШШ2025/00817
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын гудамж, өөрийн байранд байрлах, Багануур-Ус ААТҮГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ... дүгээр байрны ..тоотод оршин суух, ******* ******* овгийн ******* ******* холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 723,496 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Багануур-Ус ААТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Багануур дүүргийн 3 дугаар хороо, .. дүгээр байрны .. тоотод оршин суух ******* нь халуун ус, цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох 723,496 төгрөг, нотариатын хөлс 7,500 төгрөг нийт 723,496 төгрөгийг төлж барагдуулахгүй хуримтлагдсан авлага үүсгэж манай байгууллагын хууль ёсны эрх ашиг, сонирхолыг удаа дараа зөрчиж байгаа тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагаас шүүхэд ирүүлсэн тодорхойлолтдоо: Багануур-Ус ААТҮГ-ын нэхэмжлэлтэй 3 дугаар хорооны .. дүгээр байрны .. тоотын оршин суугч ******* нь усны төлбөрөө бүрэн гүйцэд төлж барагдуулсан болохыг тодорхойлов гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Багануур-Ус ААТҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* овгийн ******* ******* холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 723,496 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *******гөөс улсын тэмдэгтийн хураамжид төлөх 21,914 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 10,957 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ