Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2025/00818

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2025/00818

Улаанбаатар хот

 

 

 

2025 09 30 103/ШШ2025/00818

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн .. дугаар хороо, Нарийны .. дугаар гудамжны .. тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,730,018 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 14000485722 дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан болно. Уг гэрээний дагуу ******* нь ******* ББСБ ХХК-ийн зээлийн үйлчилгээний нөхцөл, шаардлагыг хүлээн зөвшөөрч, өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99435237 дугаарын Монпэй апликейшин 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд 3 удаагийн хүсэлтээр нийт 1,120,000 төгрөгийг цахимаар зээлж авсан байна. ******* нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй төлбөрийн үлдэгдэл 1,730,018 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-иас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа 1,730,018 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,730,018 төгрөг /нэг сая, долоон зуун гучин мянга, арван найм/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 21,315 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******аас 21,315 төгрөгийг тус тус гаргуулж ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ