| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00938/И |
| Дугаар | 103/ШШ2025/00825 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2025/00825
| 2025 оны 10 сарын 02 өдөр | Дугаар 103/ШШ2025/00825 | Улаанбаатар хот |
2025 10 02 103/ШШ2025/00825
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо, Их тойруу 110-1 тоотод байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны ..дугаар гудамжны . тоотод оршин суух, ******* ******* холбогдох 1,538,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр манай Багануур дүүрэг дэх ШТС№41 салбарт түгээгч ******* нь ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа иргэн ******* 1,500,000 төгрөгийн хохирол учруулсаныг манай компани төлж барагдуулсан. Манай компани ******* 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ТГ-041 дугаартай хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээг тус тус байгуулж тус өдрөө түгээгчийн албан тушаалын туршилтын хугацаагаар авч ажиллуулсан. Түгээгч *******тай байгуулсан 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ТГ-041 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 7.2.21-т ажилтан өөрийн буруутай үйл ажиллагаанаас компанид учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу түгээгч ******* өөрийн буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирол болох 1,538,950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 1,538,950 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* холбогдох 1,538,950 төгрөг /нэг сая, таван зуун гучин найман мянга, есөн зуун тавь/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,573 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 19,783 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч 19,783 төгрөгийг тус тус гаргуулж ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ