| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00937/И |
| Дугаар | 103/ШШ2025/00826 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2025/00826
| 2025 оны 10 сарын 02 өдөр | Дугаар 103/ШШ2025/00826 | Улаанбаатар хот |
2025 10 02 103/ШШ2025/00826
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1, ******* *******ны төв байранд байрлах, ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн .. дугаар гудамжны . тоотод оршин суух, ******* *******, ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,972,189 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* ******* ХК-иас ******* *******, ******* ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,972,189 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Б.*******, хамтран зээлдэгч С.******* нар нь 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тус *******наас MN660034106998844183 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20,84 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд олгосон. 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэг 657 хоног хэтрээд байна. Зээлдэгч нь үндсэн зээлд 780,509,17 төгрөг, хүү 1,283,047,20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 324,735,37 төгрөгийг тус тус төлсөн. Иймд зээлдэгч Б.*******, С.******* нараас үндсэн зээл 14,219,490,93 төгрөг, хүү 4,694,796,04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,902,03 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 18,965,189 төгрөг, нотариатын төлбөр 7,000 төгрөг нийт 18,972,189 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.*******, С.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *******, хамтран зээлдэгч хамтаар 2023.08.15-ны өдөр 15,000,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Гэтэл 2023 оны 10 дугаар сараас ар гэрт гачигдал гарч ээжийн бие болон миний бие аваарт орж зээл доголдсон. Одоо *******наас нэхэмжилж байгаа 18,972,189 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагч нарын бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Б.*******, С.******* нар нь Зээлийн гэрээний үүрэгт 18,972,189 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* *******, ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,972,189 төгрөг /арван найман сая, есөн зуун далан хоёр мянга, нэг зуун наян ес/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,811 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 126,406 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 126,406 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ