| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00944/И |
| Дугаар | 103/ШШ2025/00832 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2025/00832
| 2025 оны 10 сарын 02 өдөр | Дугаар 103/ШШ2025/00832 | Улаанбаатар хот |
2025 10 02 103/ШШ2025/00832
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, Сити Тоуэр, 13 давхар, 1304 тоотод байрлах, ******* ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,319,842,8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр CIF-11043407 тоот цахим зээлийн эрх нээх гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 3,748,000 төгрөг, хүү 884,327,58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 679,015,22 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 8,500 төгрөг, нийт 5,319,842,8 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ******* нь ******* ******* ББСБ ХК-иас 3,748,000 төгрөг зээлж авсан. Төлөх үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна, гэрээний хугацаа 2025.11.07-ны өдөр дуусгавар болох тул төлбөрийг 2 хуваан төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батболд шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй Ж.******* холбогдох иргэний хэрэгг нэхэмжлэлийн шаардлага болох 5,319,842,8 төгрөгийг хариуцагч ******* нь 2025.10.19-ний өдөр 2,659,921 төгрөгөөр, 2025.11.17-нны өдөр 2,659,921 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,319,842,8 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нь 5,319,842,8 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 2,659,921 төгрөгөөр, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2,659,921 төгрөгөөр төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,067 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 50,033 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******аас 50,033 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ