Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2025/00834

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2025/00834

Улаанбаатар хот

 

 

 

 

2025 10 02 103/ШШ2025/00834

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Багануур дүүрэг 1 дүгээр хороо, 10 дугаар байрны 2 тоотод байрлах, ************** СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ,,, дугаар байрны .. тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 520,270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ************** СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* нь манай СӨХ-ны харьяа 8 дугаар байрны 5 тоотод оршин суудаг, 2023 оны төлбөр 166,870 төгрөг, 2024 оны төлбөр 200,040 төгрөг, 2025 оны төлбөр 153,360 төгрөг, нийт 520,270 төгрөгийн төлбөрийн үлдэгдпийг биеэр, холбогдох дугаараар, мэдэгдэх хуудас өгөх мөн сар болгон бүртгэлтэй дугаарт мессеж мэдэгдэл илгээх зэргээр олон удаа нэхэмжилсэн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. СӨХ-ны төлбөрөө төлөхийг олон удаа сануулсан боловч СӨХ-ны Эрхзүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2, 13.3, Иргэний хуулийн 149.2-д заасан үүргээ биелүүлээгүй хариуцагч ******* энэхүү хуримтлагдсан СӨХ-ны төлбөр болон шүүхэд нэхэмжлэл гаргасан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төгрөгийг нэмэн гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 8 дугаар байрны 5 тоотод оршин суудаг ******* овгийн ******* ******* нэхэмжилсэн 520,270 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 16,258 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.************** СӨХ-ны нэхэмжлэлтэй ******* овгийн ******* ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 520,270 гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 520,270 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,258 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8,129 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч 8,129 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ************** СӨХ-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ