| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/03347/И |
| Дугаар | 191/ШШ2025/01282 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/01282
2025 02 11 191/ШШ2025/01282
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* /РД:/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,987,343.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.
/зохигч талууд ирээгүй/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Ю.******* нь 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тоот цахим зээлийн гэрээг байгуулж 2,000,000 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 265,016.75 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 163,105.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 71,689.13 төгрөг, нийт 499,811.27 төгрөг төлсөн байна. Зээлдэгчтэй байгуулсан тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас 3,987,343.41 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Ю.******* би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,987,343.41 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс сар бүрийн 10-ны өдөр 664,557.2 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: ... хариуцагч Ю.*******ын хариу тайлбартай 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр танилцлаа. Эвлэрлийн гэрээг батлахад татгалзах зүйлгүй тул эвлэрлийг баталгаажуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь Ю.*******т холбогдуулан 3,987,343.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,987,343.41 төгрөгийг хариуцагч Ю.******* хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүрийн 10-ны өдөр 664,557.2 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрсэн нь талуудын харилцан зөвшөөрч, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр эвлэрлийн гэрээ гэх бичгийн баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Зохигчид хэрэг хэлэлцэж эхлэх үед эвлэрсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хуваан хариуцуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ю.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,987,343.41 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүрийн 10-ны өдөр 664,557.2 төгрөгийг 6 сарын хугацаанд нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,748 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 37,374 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ